Орц:
* 250 гр мөөг
* 250 гр арисгүй ясгүй тахианы гуяны мах
* 250 гр сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 200 гр гоймон
* 1 амны халбага сармис
* хар перц
* давс
* 3 – 4 стакан тахианы тунгалаг шөл
* тал стакан цагаан дарс эсвэл ус
* үрсэн пармежан бяслаг
* жижиглэн хэрчсэн яншуй
Бэлтгэх нь:
- 2 амны халбага чидун жимсний тосоо томхон саванд хийн халаана. Халахаар нь сармис сонгино мөөгөө нэмээд мөөгний ирмэгийг шаргалттал нь хуурна. Гоймонгоо нэмээд ширхэг бүр тосоор бүрхэгдтэл 2 – 3 минут хутган хуурна. Давс, перц нэмнэ. Хэрэглэх бол дарсаа нэмээд ууршуулна.
- Тахиагаа чанаж болгоод хөргөөд цуулж бэлтгэнэ.
- Нэг удаад тал хоолны халбагаар тооцон тахианыхаа тунгалаг шөлнөөс (тахиагаа чанасан шөлөө хэрэглэж болно) нэмнэ.
- Шөл нэмж эхэлсэнээс хойш 10 минутын дараа гоймонгоо амсаад болохоос нь 3–4 минутын өмнө тахиагаа нэмнэ. Таваглаад бага зэрэг үрсэн пармежан хэрэглэх бол яншуйгаар чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment