Tuesday, 1 March 2011

Талхан сюрпризтэй жигнэмэг-Мэронпан (Melonpan)


Орц: 5 ширхэг

Талхны гуриланд
* 140 гр талхны гурил (Bread Flour)
* 25 гр сахар
* 1/3 амттаны халбага давс
* 5 гр тослоггүй хуурай сүү (Non-Fat Dry Milk Powder)
* 3 гр дрожж ойролцоогоор 1 амттаны халбага
* 1 амттаны халбага хутгасан өндөг
* 70 мл бүлээн ус
* 15 гр масло
* цацах талхны гурил

Жигнэмэгний гуриланд
* 25 гр масло
* 35 гр сахар
* 25 гр хутгасан өндөг
* 80 гр кексний гурил
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* цацах талхны гурил

* сахар

Бэлтгэх нь:

  1. Эхлээд жигнэмэгний зуурмагийг бэлтгэнэ. Зөөлрүүлсэн маслоо хутгаж байгаад сахараа нэмж нийцүүлнэ. Сахар маслоо нийцэн цагаарч эхэлхээр хутгасан өндгөө бага багаар нэмж нийцүүлнэ. Гурил хөөлгөгч нунтгаа холино. Гурилаа хоёр удаа шигшээд, гурав хуваан маслоны бэлдмэл рүүгээ нэмнэ. Нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Багахан гурил цацсан тавцан дээр тавиад цилиндр хэлбэрт оруулаад гялгар уутаар ороон хөргөгчинд хийн цаг орчим амраана.
  2. Дараа нь алхны зуурмагаа бэлтгэнэ. Сахар, давс, хуурай сүү, дрожоо гурилан дээрээ нэмнэ, нийцүүлж хутгана. Бүлээн усандаа өндгөө хийнэ, нийцүүлнэ. Гурилан дээрээ нэмээд гурилаа зуурна. Гурилаа сайтар нухаж нийцүүлээд маслоо голд нь тавин нухаж нийцүүлнэ. 10 орчим минут нухаж нийцүүлээд гурилаа бөмбөлөг хэлбэрт оруулаад гурил зуурсан савандаа буцаан хийн хүнсний гялгар уутаар ороогоод бүлээн газар тавин 40 минут хөөлгөнө.
  3. Хөөлгөсөн талхны гурилаа нухаж хийг гаргаад тав тэнцүү хувааж бэлтгэнэ. Гурил бүрээ бөмбөлөг хэлбэрт оруулаад баахан гурил цацсан тавцан дээр тавин дахин 20 минут өрөөний темпратурт хөөлгөнө.
  4. Энэ зуур жигнэмэгний гурилаа гаргаж ирээд тав тэнцүү хувааж бэлтгэнэ. Гурил бүрээ илдэн 9 см диаметртэй дугуй үүсгээд багахан гурил цацсан тавцан дээр тавин гялгар уутаар ороогоод талхны гурилаа хөөтөл хөргөгчинд хийн амраана.
  5. Жигнэмэгний гурилаараа бөмбөлөг хэлбэрт оруулан хэсэг амраан хөөлгөсөн гурилаа бүтээгээд доор ньь цухуйх талхны гурилаасаа барьж байгаад бүрхүүл буюу жигнэмэгний гурилаа сахарт өнхрүүлж бэлтгэнэ. Сахараар бүрсэн жигнэмэгний гурилан дээрээ диамонд хэлбэртэй хээ гаргаад тостой цаас дэвссэн тавцан дээр тавиад бүтээн бүлээн газар тавиж дахин 40 амраана, хөөлгөнө.
  6. Зуухаа 170 градуст халаана. Халаасан зуухандаа хөөлгөнө меронпанаа хийгээд гадна талыг шаргалтаж болтол 12 минут шарна. Болсон меронпанаа хэрээсэн төмрөн тавцан дээр гаргаж хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж (видео)

4 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Турк улс youtube, vimeo-ын дараа өнөөдрөөс blogspot-ыг шүүхийн шийдвэрээр хориглох сурагтай. Дээрх шалтгаанаар хэсэг чимээгүй болох тул нэг доор нилээн хэдэн жор оруулчихлаа.. Уншигч дагагч та нар минь "эзэнгүй" блогий мань эргэж тойрч байгаарай :D

Zaya said...

За эзэнгүй блогийг нь эргэж бна аа

Anonymous said...

Тэгнээ, бид хэд гэрээ сайн сахиад суух байя.Сайн яваад хурдан эргээд ирээрэй :)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Заяа эзэнгүй блогийг маань эргэж тойрч байсанд баярлалаа..
@Anonymous Харин хориг санасаныг бодвол хурдан шийдэгдлээ.. Гэрээ сайн сахьсан та бүхэндээ баярлалаа