Орц: 18 аврага жигнэмэг
* 12 амны халбага масло
* 1/2 стакан нунтаг сахар
* 1 стакан бор сахар
* 1 ш өндөг
* 2 амны халбага ус
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2/3 стакан гурил
* 1 амттаны халбага синнамон
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 3 стакан овъёос
* 1 стакан үзэм
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халаана. Тавцангаа тослож бэлтгэнэ.
- Масло сахараа хутгаж хөөсрүүлнэ. Өндгөө нэмээд нийцүүлнэ. Ус ваниллины охио нэмнэ.
- Гурил, синнамон, давс, хөөлгөгч нунтгаа шигшиж бэлтгэнэ. Шингэн орц руугаа нэмж нийцүүлнэ. Үзэм, овъёосоо нэмж нийцүүлнэ.
- Зуурмагнаасаа голфийн бөмбөгний дайтайг таслан тослосон тавцан дээр тавиад халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 14-17 минут шарна.
- Гаргаад хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж: The Silver Palate Cookbook
1 comment:
Туршив. Сахар бага хэрэглэдэг надад арай илүү чихэрлэг юм шиг санагдсан. Sweettooth-тэй манайханд бол их таалагдсан гэнэ.
Post a Comment