Орц:
* 450 гр puff pastry (Тэргүүн хийхэд хэрэглэгддэг мянган давхар гурил)
* 450 гр chantilly cream (Жор нь доор)
* 225 гр гүзээлгэнэ (хүсвэл)
* нунтаг сахар, чимэглэхэд
Кремэнд:
* 50 мл крем
* 300 мл сүү
* 2 өндөгний шар
* 50 гр сахар
* 20 гр гурил
* 1/2 ваниллины буурцаг (vanilla stick)
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халана.
- Puff pastry-гаа гэсгээгээд зөөлөн дарж илдэж нимгэлнэ. Нимгэлэн илдсэн гурилаа захлаад, 4 x 8 см харьцаатай зүсэж бэлтгэнэ.
- Багахан нунтаг сахар цацаад тостой цаас дэвссэн тавцан дээр байрлуулаад халаасан зуухандаа хийн болж шаргалттал нь ойролцоогоор 15 минут шарна.
- Гаргаад хэрээсэн төмөр дээр тавин хөргөнө. Энэ хооронд кремээ бэлтгэнэ. Кремээ нэг өдрийн өмнөөс хийгээд хөргөж бэлтгэж болно. Сүүгээ халаана. Ваниллинаа нэмж үнэр амт оруулаад шүүн хаяна. Өндөгний шараа, сахараа, гурилаа нэмээд хутган өтгөртөл нь буцалгана. Ингэж бэлтгэсэн Chantilly Cream-ээ өрөмтүүлэхгүйн тулд хааяа хааяа хутган хөргөнө. Кремээ багахан хөөсрүүлээд бэлтгэсэн Chantilly Cream-тэйгээ холиж нийцүүлнэ.
- Сервислэх тавган дээрээ нэг гурилаа байрлуулаад дээр нь кремнээсээ асган жигд тараагаад өөр нэг гурилаар хучин жижиглэн хэрчсэн гүзээлзгэнэ, нунтаг сахараар (дээрээс шигшин цацаж) чимэглээд сервислэнэ.
2 comments:
сайн байна уу.энэ дээр байгаа бүх амтлагч орцнууд монголд байгаа боловуу,хаагуур байдагын болоо?танай блог ёстой гоё блог шүү.баярлалаа
Сайн, сайн байна уу Канди? Эдгээр орцуудыг Монголд байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ваниллины буурцаг олдохгүй бол ваниллины охь эсвэл ваниллинтай сахарын аль олдсоноор нь орлуулж болно. Аль аль нь олдохгүй бол алгасөих өө :)
Post a Comment