* 100 гр чангаанз
* 1 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 ш өндөг
* 80 гр масло
* 50 гр сахар
* 1 ш ваниллинтай сахар
* 100 гр самар (hazelnut)
Бэлтгэх нь:
- Чангаанзаа жижиглэн хэрчинэ. Самраа нухаж жижиглэнэ.
- Гурил, хөөлгөгч нунтгаа холино. Маргариинаа, ваниллинтай сахар, сахартайгаа холиж, хутган хөөсрүүлнэ.
- Гурилаа шигшин нэмж нийцүүлнэ. Самар, чангаанзаа нэмж нийцүүлээд амны халбагаар хушига дайтайг авч тостой цаас дэвссэн тавцан дээр өрөөд 160 градуст халаасан зууханд хийн болтол нь 13-15 минут шарна.
No comments:
Post a Comment