Орц:
* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* чидун жимсний тос
* 2 ш 400 гр савалсан давжаа улаан лооль
* 4 амны халбага маскарпоне бяслаг (mascarpone cheese)
* нэг атга basil
* 6 ш тахианы цээжний цул мах, арьстай
Бэлтгэх нь:
- Зуухаа 190 градуст халаана. Сонгино сармисаа 3 амны халбага халаасан тосондоо хийн зөөлөртөл нь хуурна. Улаан лоолио нэмээд давс перцээр амтлаад 10-15 минут хуурна. Гал дээрээс аваад бяслаг болон тал basil-ээ нэмнэ.
- Томхон хайруулын тавганд багахан тос хийж халаана. Тахиагаа нэмээд хоёр талыг нь борлотол нь хуурна. Тахиагаа бэлтгэсэн хэвэндээ хийгээд дээрээс нь бэлтгэсэн соусаа нэмнэ. Халаасан зуухандаа хийн тахиагаа болтол 25-30 минут шараад үлдсэн basil-ээрээ чимэглээд сервислэнэ.
1 comment:
goyo sonsogdjii shu niyaam niyaammmm!! \:D/
Post a Comment