Орц:
* 2/3 cтакан зөгийн бал
* 2 амны халбага нимбэгний шүүс
* 1 амттаны халбага үрсэн нимбэгний хальс (lemon rind)
* чимх давс
* 2 стакан тараг
* 2 өндөгний цагаан
Бэлтгэх нь:
- Зөгийн бал, нимбэгний шүүс, нимбэгний үрсэн хальс, давсаа нэг саванд хийн гал дээр тавин халааж хутган нийцүүлнэ.
- Таргаа нэмж нийцүүлээд 2 цаг хэртэй хөргөнө. Өндөгний цагаанаа сайтар хутган хэлбэрт орохуйц болгоод (stiff peaks) тарагтайгаа холиж зөөлөн хутгаж нийцүүлээд зайрмагны машинд хийн хөлдөөн сөрвислэнэ.
- Зайрмагны машин байхгүй бол 30 минут дутамд гаргаж ирэн хутгах маягаар 2-3 цагийн дараа буюу 5-6 удаа хутгасаны дараа сервислэнэ.
No comments:
Post a Comment