Tuesday, 27 July 2010

Чидун жимсний тостой тарагтай кекс (EVO yogurt cake)


Орц:

* 1 1/2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* чимх давс
* 1 стакан сахар
* 1 лаймны үрсэн хальс (lime)
* 1/2 стакан тараг
* 3 ш том өндөг
* 1/4 амттаны халбага ваниллины охь
* 1/2 стакан чидун жимсний тос (extra-virgin olive oil)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халаагаад хэрээсэн тавцангаа зуухныхаа голд байрлуулна. Талхн хэвэээ маслодоод хуурай гурилцацаж бэлтгэнэ. Гурил, хөөлгөгч нунтаг, давсаа холиж бэлтгэнэ.
  2. Сахар, нимбэгний хальсаа нэг саванд хийн хооронд нь үрнэ. Үнэр нь ялгарах нимбэгний хальс сахарын холимог дээрээ тараг, өндөг, ваниллинаа нэмж нийцүүлнэ. Гурилны холимогоо нэмж нийцүүлээд эцэстнь чидун жимсний тосоо нэмж нийцүүлнэ.
  3. Зуурмагаа тослосон хэвэндээ хийгээд дээд талыг нь тэгшлэн халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 50-55 минут шарна. Бэлэн болсон кексээ хэвэнд нь 5 минут хөргөөд гарган бүлээнээрнь эсвэл хүйтнээр нь зүсч сервислэнэ.

Эх сурвалж

No comments: