Saturday, 11 September 2010

Чинжүүтэй омлет


Орц: 2 порц

* 3 ш өндөг
* 1 ш улаан чинжүү (capia pepper)
* 6 ш ногоон чинжүү (Italian pepper)
* 1 ш сонгино
* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* давс
* нунтаг хар перц

Бэлтгэх нь:
  1. Улаан перцээ үр ишийг нь аваад хагас см өргөнтэй шүдэнзний модны урттай зүсч бэлтгэнэ.
  2. Ногоон чинжүүний үрийг ишийн хамтаар аваад том бол голоор нь зүсч бэлтгэнэ.
  3. Сонгиноо хавирган саран хэлбэртэй хэрчээд зууханд орж болохуйц хайруулын тавганд тосны хамт хийн хуурна. Чинжүүгээ нэмээд нэг минут хуурна.
  4. Өндгөө давс хар перцээр амтлан хутгаж нийцүүлээд хуурч буй чинжүү сонгино дээрээ нэмнэ. Энэ чигээр нь минут орчим шараад хүсвэл омлетээ хайруулын тавгын хамтаар зууханд хийн 10 минут болгоод (хүсвэл омлетээ эргүүлэн харуулан болгоод) таваглаад жижиглэн хэрчсэн яншуйгаараа чимэглээд халуунаар нь сервислэнэ.

No comments: