Monday, 20 September 2010

Зайдастай спагетти


Орц:

* зайдас, 4-5 хуваан бэлтгэсэн
* спагетти гоймон, түүхий
* масло эсвэл ургамалын тос
* кетчүп, бяслаг гээд хүссэн орцоороо чимэглэнэ, амтлана

Бэлтгэх нь:

  1. Хувааж бэлтгэсэн зайдас бүрээ 5-10 спагеттины гоймонгоор сүвлээд буцаламгай давстай усанд хийн гоймонгийн зааврын дагуу чанаж бэлтгэнэ.
  2. Болсон гоймонгоо шүүгээд масло эсвэл ургамалын тосоор амтлаад наалдуулахгүй болгоод бяслаг эсвэл кетчүпээр чимэглээд сервислэнэ.

2 comments:

A.Амарсайхан said...

ха ха ха. хоолыг сэтгэх юм аа. би бол болсон хойно нь зүүнд сүвлээд юм оёдог шиг гоймонгоороо зайдсыг нэвт сүвлэх юм бодох юм байна

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ санадаг л санаа :)