Орц:
* 1/4 стакан hoisin соус
* 1/4 стакан кетчүп
* 1/4 стакан зөгийн бал
* 1/4 стакан бор сахар
* 1/4 стакан хөлдөөсөн ананасны шүүс (concentrated frozen pineapple juice)
* 3 хумс сармис
* 2 амны халбага гүнжидийн үрийн тос (sesame oil)
* 1 амны халбага үрсэн цагаан гаа (ginger root)
* 1 ш тахиа 8 хувааж бэлтгэсэн
Бэлтгэх нь:
- Тахианаас бусад бүх орцоо нийцүүлээд тахиагаа нэмэн сайтар хутгаад хөргөгчинд хийн хонуулна.
- Ил галаа халаагаад ширүүн дээр тал бүрээр нь (high) 5 минут шараад галаа зөөллөн болтол нь шарна.
1 comment:
Thanks, Paula. Pictures are not mine, i borrow them from Google :)
Post a Comment