Орц:
* 1 стакан сахар
* 6 амны халбага масло
* 1/2 стакан крем (heavy whipping cream)
Бэлтгэх нь:
- Сахар хурдан түлэгдэх гээд бадаг тул бүх орцоо бэлдэж эхлэнэ.
- Сахараа зузаан ултай дунд зэргийн саванд хийн хутган хайлуулна. Сахар буцлаад ирэнгүүт хутгахаа болин карамельжүүлнэ. Өнгө нь өтгөрөөд ирэхлээр масло нэмж хутган нийцүүлнэ.
- Масло хайлангуут саваа зуухан дээрээс аваад гурав тоолоод кремээ бага багаар нэмэнгээ хутган нийцүүлж эхлэнэ. Бүх орцоо нийцүүлээд саванд нь хэдэн минут хөргөөд бүлээсхээр нь өөр шил рүү шилжүүлээд хөргөгчинд хийн хадгална. Зайрмагны, панкэк, ваффль, талхан дээр түрхлэг болгон хэрэглэнэ.
No comments:
Post a Comment