Орц:
* тал амттаны халбага цуу
* 1 амттаны халбага зөгийн бал
* 1 хумс сармис
* 1 амттаны халбага гүнжидийн үрийн тос (sesame oil)
* ¼ амттаны халбага нунтаг хар перц
* 6-7 ш урт ногоон сонгино
* 1 ш том лууван лууван
* 6-7 ш asparagus
* 1½ амттаны халбага давс
* ½ стакан гурил
* 4+½ стакан ус
* ургамалын тос
* 200 гр үхрийн цул мах
Бэлтгэх нь:
- Махаа 13 см урттай, 1.25 см зуузаантай савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
- Савхлан хэрчсэн махаа хутганыхаа араар ширхэгийнх нь дагуу давтаж зөөллөнө.
- Давтсан махан дээрээ жижиглэн хэрчсэн сармис, зөгийн бал, цуу, гүнжидийн үрийн тос, нунтаг хар перцээ нэмээд нийцүүлэн хутгаад хөргөгчинд хийн амраана.
- Ногоонуудаа мах шигээ савхлаж хэрчинэ. 4 ус буцалгаад нэг амттаны халбага давс нэмэн савхлан хэрчсэн ногоонуудаа (лууван, аспарагус, ногоон сонгины цагаан хэсэг ) нэмж нэг минут буцалгаад шүүн хүйтэн усанд сойно.
- Шоронд ногоон сонгино, лууван, аспарагус, мах, аспарагус. лууван ногоон сонгино дарааллаар шорлож бэлтгэнэ.
- Гурил, ½ стакан усаа холиод ½ амттаны халбага давсаар амтлаж зуурмаг бэлтгэнэ.
- Шор бүрийг бэлтгэсэн зуурмагтаа дүрээд багахан тос асган халаасан наалддаггүй хайруулын тавганд хоёр талыг нь шаргалттал нь шарна.
- Ингэж бэлтгэсэн sanjeok-аа 1 амны халбага цуу, 1 амны халбага будааны цуу (vinegar), ½ амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино холиж бэлтгэсэн соустай сервислэнэ.
Зүүлт
* үхрийн махан панкэкийг soegogi sanjeok
мөөгтэй панкэкийг beoseot sanjeok гэнэ.
Эх сурвалж
No comments:
Post a Comment