Oрц:
* пайны суурь (сууринаас гадна пай-аа мөн зуурмагаар хучих тул 2 хэмжээсийг бэлтгэнэ)
* 1 ш өндөг, хутгасан
* 5 стакан арилгаад хэрчсэн тоор
* 2 амны халбага нимбэгний шүүс
* 1/2 стакан гурил
* 1 стакан сахар
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон (cinnamon)
* 1/4 амттаны халбага нунтаг натмег (nutmeg)
* 1/4 амттаны халбага давс
* 2 амны халбага масло
Бэлтгэх нь:
- Зуухаа 220 градуст халаана.
- Хэвэндээ байрлуулсан сууриндаа өндөг түрхэж (багсаар) өгнө.
- Хэрчсэн тоороо томхон саванд хийгээд нимбэгний шүүсээ нэмнэ, хутгана. Өөр нэг саванд гурил, сахар, синнамон, натмег, давсаа холино. Тоорон дээрээ нэмээд зөөлөн хутгаж нийцүүлнэ.
- Бэлтгэсэн шанзаа хэвэндээ хийгээд үлдсэн суурины гурилаа илдэж пай дээрээ байрлуулаад агаар гаргах үүднээс нэг том цоолж өгнө.
- 175 градуст халаасан зууханд хийн болтол нь 30-35 минт шарна.
No comments:
Post a Comment