Орц: 6-с дээш сартай хүүхдүүдэд 2 порц
* 1 ш жижиг сонгино
* 1 стакан вандуй
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй төмс
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй лууван
* 1 амны халбага чидун жимсний тос
Бэлтгэх нь:
- Саванд тосоо хийж халаана.
- Жижиглэн хэрчсэн сонгиноо нэмээд хэсэг хуураад мөн арилгаад жижиглэн хэрчсэн лууван төмсөө вандуйн хамтаар нэмнэ. Хангалттай ус нэмээд таглаад ногоонуудаа болж зөөлөртөл чанана.
- Чанаж болгосон ногоонуудаа блендэрдэж нухаш болгоод сервислэнэ.
Эх сурвалж
No comments:
Post a Comment