Сууринд (Brownies):
* 1/2 стакан масло
* 115 гр хар шоколад (unsweetened chocolate)
* 1 1/2 стакан сахар
* 3 ш өндөг
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан гурил
Гаатай icing (Mint Frosting)
* 1/4 стакан масло, зөөлрүүлсэн
* 2 1/2 стакан нунтаг сахар, шигшсэн
* 3 амн халбага сүү
* 1/2 амттаны халбага гааны охь (peppermint extract)
* 2-3 дусал хүнсний ногоон будаг
Шоколадан бүрхүүл (Chocolate Topping)
* 1 стакан хар шоколад (semisweet chocolate chips)
* 1/4 стакан масло
Бэлтгэх нь:
- Өндгөө хагалаад томхон саванд хийн хутгана. Сахараа нэмж нийцүүлнэ.
- 1 1/2 амттаны халбага ваниллины охио нэмж нийцүүлнэ. Шоколад, маслоо хүсвэл давхар саванд хийн эсвэл шилэн саванд хийн богино долгионы зууханд нэг минут байлгаж хайлуулна.
- Хайлуулсан шоколадаа өндөг рүүгээ нэмж нийцүүлнэ. 1/2 амттаны халбага давсаа гурилтайгаа холиж бэлдмэл рүүгээ нэмж нийцүүлж зуурмагаа бэлтгэнэ.
- 22x22 см хэв тослож гурилдаж бэлтгэнэ. Зуухаа 175 градуст халаана. Зуурмагаа тосолсон хэвэндээ хийгээд тэгшлээд халаасан зуухандаа хийн сууриа болтол 25-30 минут шарна.
- Зөөлрүүлсэн масло дээрээ 2.5 стакан сахараа хийгээд 1.5-3 амны халбага сүүгээ нэмж нийцүүлнэ. 1/2 амттаны халбага охио нэмж нийцүүлээд эцэст нь ногоон будгаа нэмж нийцүүлэн хүссэн ногоон өнгөндөө оруулна. Ингэж бэлтгэсэн icing-аа хөргөсөн суурин дээрээ тараан тавиад хэвийг гялгар уутаар ороон хөргөгчинд хийн 1-2 цаг амрааж царцаана.
- Шоколад, маслоо хайлуулаад царцаасан бровнигоо бүрээд буцааж таглан хөргөгчинд хийн шоколадыг царцаж хатууртал дахин нэг цаг байлгаад зүсээд сервислэнэ.
No comments:
Post a Comment