Македони маягаар бэлтгэсэн
Орц: 6 хүнийх
* 6 ш улаан перц, урт нарийхандуу хэлбэртэй
* 250 гр фета бяслаг
* 2 ш өндөг
* нэг багц яншуй
* 2 амны халбага тараг
* 2 амны халбага чидун жимсний тос
* давс, хар перц
* үрсэн пармежан бяслаг, дээр нь
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана.
- Перцүүдээ хэрээсэн төмөр дээр тавиад халаасан зууханд хийн 5 минут байлгана. Эргүүлээд дахин 2 минут байлгана. Зуухнаас гаргаж ирээд өрөөний темпратурт иртэл хөргөнө. Гар түлхээргүй болмогч ишний хэсгийг аваад, үрийг дотрох судсуудын хамтаар авч цэвэрлэнэ.
- Бусад орцоо холигчоор хутгаж нийцүүлнэ. Перц бүрт зууханд байхдаа хэлбэрээ алдаж шалчийлгахгүйн тулд мөнгөн цаасаар гэр хийж өгнө.
- Перц бүрт бэлтгэсэн шанзнаасаа хийн хөргөгчинд хийж хагас цаг амраана. Үрсэн пармежан бяслагнаасаа шанзалсан чинжүү бүр дээр цацаад халаасан зуухандаа хийн 15-18 минут шарна.
No comments:
Post a Comment