Yorkshire пүддинг
Орц:
- * 350 гр гурил
- * 4 ш том эсвэл 5 ш дунд зэргийн хэмжээтэй өндөг
- * 800 мл сүү
- * ургамалын тос
- * давс
- Маханд
- * 2.5 кг хавирга
- * 1 амны халбага English mustard powder
- * ургамалын тос эсвэл 2 амттаны халбага нугасны тос
- * хар перц
-
- Зууханд шарсан төмсөнд
- * 16 ш дунд зэргийн хэмжээтэй Maris Piper эсвэл King Edward сортын төмс, арилгаад жигд хэмжээтэй хэрчиж бэлтгэсэн
- * 8 хумс сармис
- * 5 амны халбага нугасны тос
- * 8 мөчир ганга
- * давс
-
- Сүүмсэнд
- * махнаас ялгарсан шүүс (pan-roasting juices)
- * 350 мл улаан дарс
- * 4 амттаны халбага гурил
-
Бэлтгэх нь:
-
Эхлээд Yorkshire пүддингээ бэлтгэнэ. Гурилаа шигшинэ, давс, өндгөө нэмээд хангалттай сүү нэмж нийцүүлээд таглан хамгийн багадаа зургаан цаг амраана. Зуурмаг маань модон халбаганы хойд талыг бүрхээд тогтохуйц өтгөнтэй байна.
-
Зуухаа 190 градуст халаана. Махаа хөргөгчнөөсөө гаргаад өрөөний темптатурт иртэл ил байлгана.
- Нунтаг гичээ ганц хоёр амттаны халбага устай холиж зуурмаг бэлтгэнэ. Махаа энэхүү гичийн бэлдмэлээрээ бүрээд давс перцээр амтлана.
- Тос эсвэл нугасны өөхөө том хайруулын тавганд хийн хайлуулна. Тосоо халахаар махаа нэмж бүх талыг нь борлуулна.
- Махаа борлуулаад тавцан дээр байрлуулаад халаасан зуухандаа хийн цаг шарна (450 гр дутамд 11 минутаар тооцоолон шарахад шүүрхийдүү болно). Махаа medium-rare болгох бол цаг 15 минут ( 450 гр дутамд 14 минут) махаа сайтар болгох (well-done) бол цаг 30 минут (450 гр дутамд 16 минут) шарна.
- Махаа болж байх хооронд төмсөө шарна. Давстай усанд арилгаад жигд хэрчиж бэлтгэсэн төмсөө долоон минут чанаад шүүж гаргана.
- Махаа зуухнаас гаргаад мөнгөн цаасаар ороон бүлээн газар тавин 30 минут амраана.
- Зуухаа 220 градуст халаана.
- Нугасны өөхөө зуухны тавцанд хийн хайлуулаад төмсөө нэмээд ганга, сармис, давсаар амтлаад бүх орцоо хутгаж нийцүүлээд зуухандаа хийн төмсөө шаргалттал 30-35 минут шарна.
- Энэ зуур Yorkshire пүддингээ хийнэ. Yorkshire пүддингийн хэв тус бүрт 5 мм тос хийгээд хэдэн минут зууханд хийн тосоо халаана.
- Тосоо халаахаар хэвээ зуухнаас гаргаж ирээд зуурмагаа сайтар хутгаж нийцүүлээд хэвэндээ болгоомжтой хуваан хийнэ. Хэв бүрийн талаар татахуйц зуурмаг хийгээд зуухандаа төмснийхөө хажуугаар хийнэ.
- Хөөгөөд, шаргалтаад, болтол 25-30 минут шарна.
- Энэ хооронд сүүмсээ хийнэ. Махнаас ялгарсан шүүсийг гурил, дарстай холин дунд зэргийн гал дээр тавиж )йролцоогоор арав орчим минут буцалгана. Амсаад хэрэгтэй гэж үзвэл нэмж амтлана.
No comments:
Post a Comment