Орц:
* 450 гр тахианы элэг
* 200гр масло, хайлуулсан
* 50мл крем (double cream)
* 1 амны халбага Armagnac эсвэл бранди
* давс, хар перц
Бэлтгэх нь:
- Зузаан ултай хайруулын тавганд хайлуулсан маслосоо багаханг дусаагаад тахианыхаа элэгний талыг хийгээд гурван минут хуурна. Тахианы элэгний гадна тал нь болж борлосон ч дотор тал нь ягаанараа байна.
- Шүүрхий болгосон элгээ тавган дээр гаргаад үлдсэнийг мен багахан маслонд гурван минут хуурч бэлтгэнэ.Шүүрхий болгосон элэгнүүдээ гал тогооны роботонд (food processor) хийнэ. Роботоо ажиллуулан хэдэн минут ажиллуулан нухаж эхлэнэ.
- Үлдсэн маслоо кремний хамтаар нэмж нийцүүлээд давс, перц, брандигаараа амтлана. Элэгний нухашаа нэг аванд хийн хөргөгчинд хийж хөргөөд зууханд шарсан талхтай сервислэнэ.
No comments:
Post a Comment