Орц:
* 1 1/2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1 стакан тараг (whole-milk yogurt)
* 1 стакан сахар
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага лимоны үрсэн хальс
* 1/4 амттаны халбага ваниллины охь
* 1/2 стакан ургамалын тос
Бэлтгэх нь:
- Хэрээсэн тавцангаа зуухныхаа голд байрлуулаад зуухаа 175 градуст халаана.
- Талхны хэв тослож бэлтгэнэ. Гурил, хөөлгөгч нунтаг, давсаа нэг саванд шигшиж бэлтгэнэ.
- Өөр нэгэн саванд өндөг, тараг, нимбэгний хальс, ваниллин охио холиж нийцүүлнэ. Шингэн хуурай орцоо холин хутгаж нийцүүлээд эцэст нь тосооо нэмж нийцүүлнэ.
- Зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийн зуухны голд байгаа хэрээсэн тавцан дээрээ тавин кексийг шаргалтан болтол нь 50 орчим минут шарна. Болсон кексээ хэвэнд нь 5 орчим минут байлгаж хөргөөд хэвнээс нь гаргаж гүйцэд хөргөнө.
No comments:
Post a Comment