Орц:
* 3/4 стакан масло
* 7/8 стакан бор сахар (light brown sugar)
* 1 амттаны халбага нимбэгний үрсэн хальс (lemon zest)
* 1 1/2 амны халбага нимбэгний шүүс
* 1/2 стакан molasses
* 2 ш өндөг
* 3 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1 амны халбага нунтаг цагаан гаа (ginger)
* 2 аттаны халбага нунтаг allspice
* 6 ш өндөгний цагаан
* 450 гр нунтаг сахар
* чихэр, чимэглэхэд
Бэлтгэх нь:
- Картон цаасаар байшингийн үндсэн хэлбэрийг гаргаж бэлтгэнэ. Хэмжээсүүд: хажуу хана, 4 1/2 x 8 инч; цаад хана, 4 1/2×5 инч; гурвалжин байчингийн нуруу, 4 1/2x3x3 инч; дээвэр, дөрвөлжин, 4 1/2× инч.
- Томхон саванад масло, сахараа холиж нийцүүлж хөөсрүүлнэ. Нимбэгний үрсэн хальс, нимбэгний шүүс, molasses-аа нэмнэ.
- Холигчныхоо хурдыг багасгаад хоёр өндгөө нэмж нийцүүлнэ.
- Өөр нэг саванд гурил, хөөлгөгч нунтаг, амтлагчуудаа шигшиж бэлтгэнэ.
- Хутгаж хөөсрүүлсэн бэлдмэл рүүгээ хуурай орцоо нэмнэ.
- Зуурмагаа тостой цаасанд ороогоод хөргөгчинд хийн цаг амраана.
- Багахан хуурай гурил цацсан тавцан дээр зуурмагаа гаргаад 6 хувааж бэлтгэнэ. Хуваасан зуурмагуудаас хоёр нь үлдсэн дөрвөө бодвол хэмжээгээр арай том байвал сайн.
- Дөрвөн жижгэвтэр гурилаа дөрвөн хананы хэмжээтэй илдэнэ.
- Үлдсэн гурилаа илдээд дээврийн дайтай зүсч бэлтгэнэ.
- Илдсэн байшингаа тостой цаас дэвссэн эсвэл тослосон тавцан дээр өрнө. Зуурмаг илүү гарвал Gingerbread man хэлбэртэй хэвлээд байшингаа чимэглэж болно.
- 190 градуст халаасан зууханд хийн болж шаргалттал 10 минут шарна.
- Тавцангуудаа зуухнаас гаргаад жигнэмэгүүдээ хэдэ минут тавцан дээр нь амраагаад хэрээсэн төмрөн тавцан руу шилжүүлнэ. Хэрээсэн төмөр дээр нь нэгээс хоёр хонуулж жигнэмэгээ хатууруулна.
- Томхон саванд 2 өндөгний цагаанаа хутгана. Сахараа бага багаар нэмж нийт 5 орчим стакан сахар хийн нийцүүлж icing бэлтгэнэ. Хутгагчаа савнаас гаргаад эргүүлэхэд үүссэн шовх орох унахгүй байна. Энэ бэлдмэлээс халбагадан кремний торонд хийгээд ханануудаа нааж байшингаа босгохдоо цавуу болгон ашиглана.
- Байшингаа босгосоны дараа үлдсэн сахар дөрвөн өндөгний цагаанаа хутган цас болгож ашиглах icing-аа хийнэ. Бэлдмэлээр дээвэр дээр цас үүсгээд үлдсэнийг зихэрээр чимэглэхэд цавуу болгож ашиглана.
Эх сурвалж
No comments:
Post a Comment