Орц:
* 1 1/3 стакан гурил
* 4 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 2 амттаны халбага сахар
* 2 ш өндөг, шар цагаанаар ялгасан
* 1/2 стакан масло, хайлуулсан
* 1 3/4 стакан сүү
Бэлтгэх нь:
- Томхон саванд хуурай орцуудаа холиж хутган нийцүүлнэ.
- Өндөгний шараа хуураайорцон дээрээ нэмнэ.
- Цагаанаа өөр нэгэн саванд хутгаж хөөсрүүлнэ.
- Сүү, хайлуулсан маслоо хуурйорцон дээрээ нэмж нийцүүлнэ.
- Хөөсрүүлсэн өндгөө нэмж хөөсийг нь буулгалгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлнэ. (Fold in)
- Халааж бэлтгэсэн хэв рүү (waffle iron) зуурмагаасаа халбагадан хийгээд шаргалтаж болтол нь шарна. Бэлэн болсон ваффлиа хэрчиж бэлтгэсэн жимс, самар, шоколадны түрхлэгтэй эсвэл зайрмагтай сервислэнэ.
2 comments:
Sain uu, Anhaa. Tanaihaar orj ireheer yalt ch gui targalah geed baih yum.... hehe
Amttai hoolnuudiig chini haraad l targalah geed baina shuu...
БЖ таанкс, оронгуут (цатгаад) таргалуулаад байдаг яасан мундаг блог вэ ккк
Post a Comment