Орц: 30 ш
* 150 гр гурил
* 1 чимх хөөлгөгч нунтаг
* 125 гр масло
* 60 гр (4амны халбага) сахар
* 1 уут сахартай ваниллин эсвэл 1 амттаны халбага ваниллины охь
* 1.5 амны халбага какао
* 1.5 амттаны халбага нунтаг натмег
* 100 гр нунтаг сахар
* 2 амны халбага ус
Бэлтгэх нь:
- Гурил, хөөлгөгөч нунтгаа холиж нийцүүлнэ. Маргарин, нунтаг сахар, ванилинтай сахар, какао, нунтаг натмегээ нэмж зуурмаг бэлтгэнэ.
- Зуурмагнаасаа хушиганы дайтайг тасдаж аваад хэвлэж бэлтгэнэ.
- Жигнэмэгүүдээ тостой цаас дэвссэн тавцан дээр өрөөд 160 градуст халаасан зууханд хийн болтол нь 15 минут шарна.
- 2 амны халбага усаа 100 гр нунтаг сахартай холин нийцүүлээд тостой цаасаар хийсэн конусанд хийн үзүүийг жижгхэн хайчлаад болгоод хөргөсөн жигнэмэгэн дээргүүрээ хэсүүлэн чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment