Орц:
* 3 стакан гурил
* 3 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага давс
* 1/4 стакан сахар
* 1 лааз пиво (330мл)
* 1/2 стакан хайлуулсан масло
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана.
- Гурил, хөөлгөгч нунтаг, давс, сахараа холиж шигшин нийцүүлнэ. Шар айргаа нэмэн зуурмаг бэлтгэнэ.
- Талхны хэвийг тослож бэлтгэнэ. Талхны зуурмагаа тослосон хэвэндээ хийн зуурмаг дээрээсээ хайлуулсан маслоо нэмнэ. (Ингэж бэлтгэсэн талхны зах нь шажигнуур тосорхог болдог тул хүсвэл маслоо дээр нь асгах бус зуурмагтаа холиж бас болно.)
- Халаасан зуухандаа хэвтэй нь хийн 1 цаг шараад гаргаж ирэн хэвтэй нь 15 минут хөргөөд зүсэн сервислэнэ.
No comments:
Post a Comment