Сууринд
* 1.5 уут овъёостой жигнэмэг
* 2 амны халбага сүү
* 75 гр масло эсвэл маргарин
* 1/4 стакан нухсан хушига
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон
Шанзанд:
* 600 гр маскарпоне эсвэл philadelphia крем бяслаг (labne бяслагийг шүүлтүүр дээр байрлуулсан салфеткан дээр тавиж хонуулан илүүдэл шар усийг шүүгээд хэрэглэж болно)
* 1 стакан+ 2 амны халбага сахар
* 5 амттаны халбага эрдэнэшишийн цардуул
* 4 ш өндөг
* 200 мл крем
Бөөрөлзгөнөтэй соусанд:
* 200 гр хөлдөөсөн бөөрөлзгөнө
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул
Нимбэгтэй соусанд:
* 1,5 стакан лимонэйд
* 2 амны халбага эрдэнэшишийн цардуул
Бэлтгэх нь:
- Жигнэмэгээ бяцалж бэлтгэнэ. Маслоо хайлуулаанд бяцалсан жигнэмэг, хушига, синнамон, сүүн дээрээ нэмж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн сууриа тостой цаас дэвссэн 20 эсвэл 22 см цоожтоь хэвэнд жигд тараан байрлуулна. Хөргөгчинд хийн суурийг царцаана.
- Сахар, бяслаг, цардуулаа холиж шахилгаан холигшоор хутган нийцүүлнэ.
- Өндгөө нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
- Кремээ нэмж нийцүүлээд хөргэгшинд хийн царцаасан суурь руугаа султгана.
- 175 градуст халаасан зууханд чийзкекээ хийгээд 15 минут шараад галаа багасган 100 дээр тохируулаад кекийг болтол дахин 70 минут шарна.
- Соусныхаа орцуудыг холиж өтгөртөл нь буцалгаад хүсвэл блендэрдээд (бөөрөлзгөнөтэй соус бэлтгэсэн бол) бага зэрэг бүлээсгээд, бүлээсгэсэн чийзкек дээрээ асгаад жигд тараагаад бэлэн болсон чийзкэкээ хөргөгчинд хийн 6-7 цаг амраагаад сервислэнэ.
No comments:
Post a Comment