Орц:
* 3 стакан (750 мл) шийгуаны нухаш (watermelon juice)
* 1/2 стакан сахар
* чимх давс
* 1 амны халбага шинэхэн шахсан лаймны шүүс (lime juice)
* 1-2 амны халбага цагаан архи, хүсвэл
* 1-2 амны халбага давжаа шоколад (mini semisweet chocolate chips)
Бэлтгэх нь:
- Шийгуаний 1.5 орчим кг үргүй зөөлөн эдийг блендердаж шийгуаны нухаш бэлтгэнэ. Жижигхэн төмөр саванд тал стакан шийгуаний шүүс халаан давс сахараа хийж сахарыг хайлтал хутган халаана. Сахар хайлахаар үлдсэн нухашаа нэмээд хэрэглэх бол архиа нэмнэ. Энэхүү бэлдмэлээ хөргөөд зайрмагны машины саванд хийн үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийнэ. Эцэст нь шоколадаа нэмнэ.
- Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ хүсвэл хэвэнд хийн хөлдөөж шийгуаны попсикл ( Watermelon Popsicle ) болгож болно.
No comments:
Post a Comment