* 12 ш давжаа улаан лооль, ойролцоогоор 4 см диаметртэй
* 12 ш мөөг, ойролцоогоор 4 диаметртэй
* 12 ш бөөрөнхий давжаа хулуу (zucchini), ойролцоогоор 4 см диаметртэй
Шанзанд
* ½ сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 30 мл (2 амны халбага) чидун жимсний тос (olive oil)
* давс
* шинэхэн нунтагласан хар перц
* 4 зүсэм талх, захыг авсан
* 1 амны албага жижиглэн хэрчсэн яншуй (parsley)
* 2 амны халбага боргоцойны самар (pine nuts)
Сервислэхэд:
* чидн жимсний тос (olive oil)
* arugula leaves
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана.
- Улаан лоолиудыхаа дээд хэсгийг тайраад амттаны халбага ашиглан улаан лоолийнхоо дотрох үртэй зөөлөн эдийг ухаж гаргаад улаан лоолийн аяга бэлтгэнэ. Бэлтгэсэн улаан лоолийн аягандаа давс перц цацаж амтлана.
- Хулуугаа мөн улаан лоолийн адил дээд талыг нь аван дотрох зөөлөн эдийг ухаж аван бэлтгэнэ.
- Мөөгөө алчуур эсвэл гал тогооны салфеткаар арчиж цэвэрлэнэ. Ишийг хугалж авна.
- Шанзанд: Арилаад жижиглэн хэрчсэн сонгиноо халаасан тостой хайруулын тавганд хийн хуурна. Сонгиноо тунгалаг болоод ирэхээр жижиглэн хэрчсэн мөөгний иш, хулууны зөөлөн эдээ нэмнэ. Давс перцээр амтлана. Шүүсгүй болж ширгэтэл хуураад хөргөөд талхаа нунтаглан нэмж нийцүүлнэ. Яншуй самараа нэмээд хэрэгтэй гэж үзвэл нэмж амтлана.
- Зөөлөн эдийг ухаж авч бэлтгэсэн хулуугаа халуун давстай усанд хийн хагас минут байлгаад шүүн гаргаж хүйтэн усанд сойно. Мөөгөн дээрээ давс цацаж амтлаад бэлтгэсэн шанзаараа улаан лооль, хулуу, мөөгөө шанзлана. Бэлтгэсэн ногоонуудаа халуун тэсвэртэй тавцанд байрлуулаад дээгүүр нь багахан чидун жимсний тос тэнүүлэн халаасан зуухандаа хийн 20 минут болгоно.
- Соус: Улаан лоолийн зөөлөн эдийг шүүлтүүрээр шүүн бяцлаад хайруулын тавганд багахан чидун жимсний тостой хуурч хэсэг ширгээгээд давсаар амтлана.
- Болгосон шанзалсан ногоонуудаа тавган дээр өрөөд бэлтгэсэн соуснаасаа асгаад arugula навчаар чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment