Tuesday 30 August 2011

Их тосонд бүрж шарсан Марс Шоколад

Орц:

* Марс шоколад
* 150 гр гурил
* 75 гр эрдэнэшишийн гурил (corn flour)
* 1 чимх хүнсний сода
* 225 мл сүү
* тос

Бэлтгэх нь:
  1. Марсаа шарах явцад нялцаалгахгүйн тулд хөлдөөгчинд хийн хөлдөөнө.
  2. Гурил, эрдэнэшишийн гурил, сода, сүүгээ холиод нийцүүлнэ. Хөлдөөсөн Марсаа задлан бэлтгэсэн зуурмагтаа дүрээд халаасан тосондоо бүрсэн Марсаа бүрхүүлийг нь шаргалтаж болтол шарна.

Зүүлт

* Шотландад их тосонд шарсан марс их түгээмэл бөгөөд ихэнх түргэн хоол зардаг ресторануудад зарагддаг гэнэ.

* Эрүүл хүнсний "э" г нь сонсоогүй Шотландууд угийн эрүүл бус шоколадыг их тосонд шаран улам эрүүл бус болгон иддэг г.м сэтгэгдэлүүд тайлбаруудтай хэд хэд таарсан энэхүү жорыг хайж явахдаа..


Monday 29 August 2011

Улаан лоолийн зутан шөл (tomato soup)

Орц: 6 порц

* 1.5 кг улаан лооль
* 2 ш сонгино
* 3 хумс сармис
* 10-15 мөчир ганга (thyme)
* 4 амны халбага чидун жимсний тос
* 1 амны халбага сахар
* далайн давс, хар перц
* 3 стакан тахианы эсвэл ногооны тунгалаг шөл

Ямааны бяслаг түрхсэн талх:

* 12 зүсэм багет талх
* 2 амны халбага чидун жимсний тос
* 100 гр ямааны бяслаг
* 1 амны халбааг ус
* 2-3 мөчир ганга

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 220 градуст халаана.
  2. Улаан лоолио угаагаад голоор нь хоёр хуваагаад зүссэн талыг нь дээш нь харуулан тавцан дээр нэг эгнээ байрлуулна.
  3. Сонгиноо арилгаад нимгэлэн хэрчинэ. Улаан лоолин дээрээ нимгэлэн хэрзсэн сонгиноо өрөөд мөчирнөөс нь салгасан гангаа тараан цацна. Эцэст нь чидун жимсниь тосоо тараан асгаад давс, сахар. хар перцээрээ амтлаад халаасан зуухандаа хийн улаан лоолио шаргалттал нь ойролцоогоор 30 минут шарна.
  4. Шаргалтсан улаан лоолио ялгарсан шүүснийх нь хамтаар томхон саванд хийгээд дээрээс нь халуун тахиа эсвэл ногооны тунгалаг шөлөө нэмнэ. Галаа ширүүн дээр тавин буцалгаад галаа зөөллөн 10 минут зөөлөн гал дээр буцалгана.
  5. Болсон шөлөө гар блендрээр блендэрдэж зутан болгоод шүүж улаан лоолийн хальснаас салгаад дахин нег блендэрдээд давс перцийг амсаж хэрэгтэй гэж үзвэл нэмнэ.
  6. Багет талхаа 2 см зузаантай хэрчээд багсны тусламжтайгаар хоёр талд нь чидун жимсний тос түрхэнэ. Тосгүй хайруулын тавганд талхаа байрлуулан хоёр талыг шаргалгалттал шарна.
  7. Жижиг саванд бяслаг, усаа холин нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн бяслагаа шарсан талхан дээрээ түрхээд мөчирөөс нь салгасан гангаар чимэглээд халуун шөлнийхөө хажууд сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 23 August 2011

BBQ эрдэнэшиш

Орц:

* 10 ш арилгаагүй эрдэнэншиш (ears fresh corn with husks)
* 950 мл пиво
* 3 кг мөс

Бэлтгэх нь:
  1. Эрдэнэшишүүдээ аялалын хөлдөөгчинд (cooler) байрлуулна. Пивоо эрдэнэшиш дээрээ нэмээд мөсөө задлан нэмнэ. Мөсөө заадлан дээр нь асгаад таглан 8 цаг байлгана.
  2. Ил галаа 120 градуст халаагаад эрдэнэшишүүдээ гарган нэг эгнээ өрөөд таглан 20 минут дутамд эргүүлэн эрдэнэшишээ болтол 1-2 цаг ил гал дээр шарна.
  3. Болсон эрдэнэшишээ халуунаар нь хальслаад сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 21 August 2011

Тахианы кебаб (Chicken Kebabs)


Орц:

* 6 амны халбага чидун жимсний тос
* 6 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 2 хумс сармис, нухсан
* давс
* перц
* 1/2 амттаны халбага saffron эсвэл turmeric
* 1 амны халбага масло, хайлуулсан

* 900 гр тахианы цул мах, жигд дөрвөлжилөн хэрчсэн

Бэлтгэх нь:

  1. Эхний таван орцоо шилэн саванд холино. Тахиагаа нэмээд таглан 4-24 цаг хөргөгчинд амраана.
  2. Хулсан шор хэрэглэх бол хүйтэн усанд хийн 30 минут дэвтээнэ.
  3. Ил галаа халаана. Хайлуулсан маслоо saffron эсвэл turmeric-тэйгээ холино. Тахиагаа шорлоод ил гал дээр тавиад багс ашиглан хайлуулсан маслоны бэлдмэлээ тахианууд дээрээ түрхэнэ. Тахиагаа хааяа хааяа эргүүлэн болтол нь, хэр том хэрчсэнээс хамааран ойролцоогоор 10-15 минут, шараад таваглан халуунаар нь сервислэнэ.

Sunday 14 August 2011

Кремтэй бэлтгэсэн бууцай (creamed spinach)


Орц: 8

* 25 гр масло
* 1 ш жижиг сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага гурил
* 200 мл тослог ихтэй сүү
* 2 x 200 гр бууцай
* 100 мл крем
* натмег

Бэлтгэх нь:
  1. Маслоо томхон хайруулын тавганд хийн хайлуулна. Сонгиноо нэмээд зөөлөрч болтол нь 5 минут хуурна. Гурилаа нэмээд 2 минут хуурна. Сүүгээ бага багаар хутгангаа нэмээд соусаа өтгөртөл 5 минут буцалгана.
  2. Бууцайгаа томхон саванд хийгээд буцалсан халуун ус нэмэн бууцайнуудаа багахан болгоно. Хэрэгтэй гэж үзвэл дахин давтана. Болгосон бууцайгаа шүүгээд (сайтар базаж аль болох сайн шүүнэ) хэрчиж бэлтгэнэ. Бэлтгэсэн соус руугаа хэрчсэн бууцалгаа нэмээд кремээ нэмнэ. Натмег, давс, перцээр амтлаад таваглан сервислэнэ.
Эх сурвалж

Monday 8 August 2011

Хөлдөөсөн гадил жүржийн смүүти (Orange Banana Smoothie Pops)

Орц:

* 200 мл Грек тараг (элгэн тараг)
* 2/3 стакан гэсгээсэн жүржийн шүүснийй консентрат (Orange Juice Concentrate)
* 2 ш том гадил
* 1 ногоон нимбэгний үрсэн хальс (Lime)
* 1 амны халбага ногоон нимбэгний шахсан шүүс (Fresh Lime Juice)

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо блендэрт хийн нийцүүлнэ.
  2. Попсоклийн хэв байгаа бол бэлмэлээ хэвэнд цутгаад хөлдөөгчинд хийн хөлдөөнө. Зориулалтын хэв байхгүй бол нэг удаагийн аяга элдэв хэлбэртэл маффингийн хэв зэргийн ашииглаж болно. Хөлдсөн попсиклуудаа хэвнээс нь гаргаад хөлдүүгээр нь сервислэнэ.

Thursday 4 August 2011

Хөлдөөсөн усан үзэм


Орц:

* Усан үзэм (үртэй эсвэл үргүй, өнгө хамаагүй)

Бэлтгэх нь:
  1. Усан үзмээ угаагаад ишнээс нь салгаад гялгар уутанд хийн хөлдөөгчиндөө хийнэ. Хүсвэл хэд хэдэн усан үзмийг шорлон хөлдөөсөн усан үзмэн шорлог (ингэж бэлтгэвэл хүүхдүүдэд илүү сонирхолтой байдаг) бэлтгэж болно. Усан үзмээ гүйцэд хөлдөхөөр гаргаад хөлдүүгээр нь сервислэнэ.

Тоорны крабл (Peach crumble)


Орц:

* 5 ш тоор арилгаад хагас үрийг нь аваад дугуй хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн (peach)
* 2 амны халбага бор сахар
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 1 1/2 амны халбага гурил
* чимх шинэхэн үрсэн натмег (nutmeg)

Дээр нь:

* ¾ стакан сахар
* 1 стакан гурил
* ½ амттаны халбага нунтаг синнамон
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* ¼ амттаны халбага давс
* 1 ш өндөг хутгасан
* 7 амны халбага масло, хайлуулсан

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Дунд зэргийн саванд крамблны хуурай орцууд болох сахар, гурил, синнамон, хөөлгөгч нунтаг, давсаа холино. Хутгасан өндгөө нэмээд гурилаа бантагнана.
  3. Тоороо зүсч бэлтгэгээд өөр нэг жижиг саванд холиж бэлтгэсэн гурил, сахар, синнамон, натмегийн холимогоо тоорон дээрээ нэмж холино.
  4. Хэвэнд байрлуулсан тоорон дээрээ бантагнаж бэлтгэсэн гурилаа жигд тараан цацаад хайлуулсан маслоо жигд тараан асгана. Ингэж бэлтгэсэн крамблаа халаасан зуухандаа хийн 30-35 минут шараад хөргөөд кремтэй эсвэл ваниллинтай зайрмагтай хамт сервислэнэ.