Monday 30 July 2012

Нохойн хошуун дарс (Rosehip wine)


Орц:

* 1.8 кг нохойн хошуу
* 1.360 кг сахар
* 16 стакан ус
* 1 амттаны халбага хар цай
* 1 амттаны халбага baker’s эсвэл дарс эсгэгч (wine yeast)

Бэлтгэх нь:
  1. Нохойн хошуугаа угааж цэвэрлэнэ. Угааж бэлтгэсэн нохойн хошуугаа таглаатай саванд хийн нохойн хошуу дээрээ буцалсан усаа нэмнэ. Цай, сахараа нэмээд сахараа хайлтал хутгана. Таглаад 24 цаг амраана, исгэнэ. Дарс исгэгчээ нэмээд долоо хоног таглан исгэнэ, өдөрт нэг удаа цэвэр халбагаар хутгана.
  2. Нохойн хошуугаа шүүгээд дарсаа шилэн саванд хийгээд таглана. Шилтэй дарсаа дулаан газар тавиад хааяа таглааг нь авч хийг нь гаргаад дахин хэдэн (3-5) долоо хоног исгэнэ.
  3. Дарсаа дахин шүүн цэвэрхэн шилэнд султгаад шилээ үйсэн таглаагаар таглаад сэрүүн газар 6 болон түүнээс дээш сар хадгална.
Эх сурвалж

Saturday 28 July 2012

Нимбэгтэй тахиа (Chicken picatta)

Орц:

* 2 ш тахианы арисгүй ясгүй цээжний цул мах
* далайн давс, хар перц
* 2 стакан гурил
* 6 амны халбага масло
* 5 амны халбага чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 1/3 стакан шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1/2 стакан тахианы тунгалаг шөл
* 1/4 стакан дарсан кэйпэр (brined capers), зайлсан
* 1/3 стакан шинэхэн яншуй, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Тахиагаа давс перцээр амтлаад гуриланд булхуулна. Илүүдэл гурилийг сэгсэрч бэлтгэнэ.
  2. Томхон хайруулын тавганд 2 амны халбага масло 3 амны халбага чидун жимсний тостой хийн халаана. Масло хайлаад тос халахаар 2 тал цээжээ нэмж 3 минут шарна. Эргүүлээд нөгөө талаар нь дахин 3 минут шарна. Тахиагаа гаргаад хайруулын тавгаа цэвэрлээд 2 амны халбага маслоо 2 амны халбага чидун жимсний тостой хийн халаагаад үлдсэн тахиагаа нэмээд дээрх маягаар 3, 3 нийт 6 минут шарж болгоно.
  3. Тахиагаа гаргаад галаа багасгаад нимбэгний шүүс, тахианы тунгалаг шөл, capers-ээ нэмнэ. Давс перц нь таарсан эсэхийг шалгаад хэрэгтэй бол нэмээд тахиануудаа нэмээд дахин 5 минут буцалгаад тахиагаа гарган таваглана. Соусан дээрээ үлдсэн 2 амны халбага маслоо нэмж хайлуулаад тахиан дээрээ соусаа асгаад яншуйгаараа чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 26 July 2012

Хүүхдийн усны хэрэглээ

• 6 -12 сартай: 30мл -100мл
• 1-3 нас: 1.3л
• 4-8 нас: 1.4л
• 9-13 нас: охид 2.1л, эрэгтэй хүүхэд 2.4л
• 14-18 нас: охид 2.3л, эрэгтэй хүүхэд 3.3л

их хөдөлгөөнтэй хүүхдийн усны хэрэглээ дээрх хэмжээнээс их байна. 
6 сар хүрээгүй хүүхдэд ус өгөхөөр биед нь шимэгдвэл зохих, хэрэгтэй элэментүүд шээсээр нь гадагшилчихдаг гэнэ. Хөхний сүүний 95 хувь нь ус байдаг тул 6 хүртэлэх сартай хөхөөрөө хооллодог хүүхдүүд цангана гэж байдаггүй гэнэ.
 

Pruslane-тэй хялбар хоол (semizotu yemeği)


Орц:

* 1 багц Pruslane
* 1 ш сонгино
* 3-4 амны халбага чидун жимсний тос
* 1 амны халбага улаан лоолийн паст
* 2 ш улаан лооль
* 1-2 амны халбага будаа

Бэлтгэх нь:
  1. Pruslane-ээ угаагаад үндэснээс нь салган цэвэрлэж бэлтгэнэ. Навчийг нь салгаад ишийг нь 1 см урттай хэрчиж бэлтгэнэ.
  2. Жижиг саванд тосоо хийж халаана. Арилгаад жижиглэн хэрчсэн сонгиноо нэмэн тунгалаг болтол хуурна. Пастаа нэмнэ.
  3. Улаан лоолио дөрвөлжилөн хэрчээд сонгино дээрээ нэмнэ. Pruslane-ээ мөн нэмнэ. Давсаар амтлаад таглана.
  4. Pruslane-ээс шүүс ялгараад ирэхээр угаасан будаагаа нэмээд будаагаа болтол зөөлөн гал дээр таглан болгоно.
Зүүлт:

* Будаа улаан лооль болон Pruslane-ээс ялгарсан шүүсэнд болох боловч хүсвэл бага зэрэг ус нэмж болно.
* Ингэж бэлтгэсэн хоолийг тарагтай сервислэдэг.
* Хүүхдийн хоолонд тохиромжтой.

Tuesday 24 July 2012

Бууцай крем бяслагтай хаядари (ispanak haydari) -

Орц:

* 200 гр labne бяслаг
* 250 гр бууцай
* 1 хумс сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага чидун жимсний тос
* 2 амны халбага нунтагласан хушига
* давс, улаан перц

Бэлтгэх нь:

  1. Бууцайгаа угааж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.
  2. Тосныхоо 1 амны халбагагийг хайруулын тавганд хийн халаана. Бууцайгаа нэмээд ширүүн гал дээр хэсэг хуурч болгоод гал дээрээс авна. Болгосон бууцайгаа хэсэг хөргөнө.
  3. Бүлээссэн бууцайгаа нэг саванд хийгээд бяслаг хушига, сармисаа нэмж нийцүүлнэ.
  4. Нийцүүлсэн хаядаригаа таваглаад үлдсэн чидун жимсний тосоо дээгүүр нь хэсүүлээд улаан перц цацаад бүлээнээр нь эсвэл хөргөгчинд хийж хөргөөд сервислэнэ.

Monday 23 July 2012

hassleback potato


Орц:

* 5 ш дунд зэргийн хэмжээтэй төмс
* 1 амны халбага чидун жимсний тос
* 2 амны халбага масло
* сармис, нимгэлэн хэрчсэн хүсвэл
* давс, перц

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 220 градуст халаана. Тавцан дээр мөнгөн цаас дэвсэж бэлтгэнэ. Төмсөө сайтар угааж шорооноос нь салгаад 3 мм тутамд зүсч салбаруулж бэлтгэнэ.
  2. Тос маслоо холиод төмсөн дээрээ хэсүүлэн асгана. Хэрэглэх бол нимгэлэн хэрчсэн сармисаа завсруудаар нь хийгээд давс перцээр амтлаад халаасан мөнгөн цаасандаа ороогоод зуухандаа хийн төмсөө болж шаргалттал 45 орчим минут шарна.
Эх сурвалж

Saturday 21 July 2012

Mediterranean маягаар бэлтгэсэн тахианы шорлог


Oрц:

* 240 мл тараг
* 1/3 стакан нунтагласан basil, хатаасан улаан лоольтой фета бяслаг (crumbled feta cheese with basil and sun-dried tomatoes)
* 1/2 амттаны халбага үрсэн нимбэгниь шүүс (lemon zest)
* 2 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс (lemon juice)
* 2 амттаны халбага хатаасан орегано (dried oregano)
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц (black pepper)
* 1/4 амттаны халбага нунтагласан хатаасан rosemary (dried rosemary)
* 450 гр тахианы цээжниь цул мах, 2.5 см куб хэмжээтэй хэрчиж бэлтгэсэн
* 1 ш том улаан сонгино, арилгаад гурвалжилан хэрчсэн (red onion)
* 1 ш том ногоон чинжүү (green bell pepper), 3 см хэмжээтэй хэрчиж бэлтгэсэн

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд тараг, фета бяслаг, нимбэгний үрсэн хальс, нимбэгний шүүс, орегано, давс, перц, rosemary-гээ холиж нийцүүлнэ. Жижиглэн хэрчсэн тахиагаа бэлтгэсэн соусандаа хийгээд таглан 3 цаг хөргөгчинд амраана.
  2. Ил галаа галлана.
  3. Тахиа, сонгино, чинжүүгээ ээлжлүүлэн шорлоод тахиагаа болтол ил гал дээр шараад таваглан халуунаар нь сервислэнэ.
Эх сурвалж

Friday 20 July 2012

Инжиртэй пончик


Орц:

* 3 стакан гурил
* 1 уут instant дрожж
* 50 мл сахар
* 1 чимх давс
* 1 ш өндөг
* 50 гр масло, өрөөний темпратурт
* 200 мл сүү
* 10 ш хатаасан инжир

Бэлтгэх нь:
  1. Гурил дрожжоо холино. Сахар, давс, өндөг, масло, 100 мл бүлээн сүүгээ нэмээд зуурна. Зуурсан гурилаа хучаад 40-50 минут хөөлгөнө.
  2. Үлдсэн сүүндээ угаагаад ишийг нь авсан илжигэн чихээ хийгээд чанаж сүүг ширгэтэл зөөлөн гал дээр буцалгана.
  3. Тавцан дээр тостой цаас дэвсэнэ. Хөөлгөсөн гурилаа 10тэнцүү хуваагаад гараараа жоохон нэмгэлээд голд нь нэг илгижэн чих байрлуулаад буцаан нааж дугуйлна. Дугуйлсан пончикууд дээрээ зөөлрүүлсэн масло түрхээд тостой цаас дэвссэн тавцан дээрээр тавин дахин 30 минут хөөлгөнө.
  4. Пончикуудаа хөөхөөр 180 градуст халаасан зууханд хийн пончикуудийг шаргалтаж болтол 20 минут шарна. Болгоод хөргэсэн пончикууд дээрээ хүсвэл нунтаг сахар цацаад сервислэнэ.

Wednesday 18 July 2012

Амталсан эрдэнэшиш (herbed corn)


Орц:

* 4 ш эрдэнэшиш
* 1 -2 амны халбага масло. хайлуулсан
* 1/4 амттаны халбага хатаасан базилик (dried basil)
* 1/4 амттаны халбага хатаасан шар дэр (dried sage)
* 1/4 амттаны халбага хатаасан oregano (dried oregano)* 1/4 амттаны халбага хатаасан розмарин (dried rosemary)* 1/8 амттаны халбага давс
* 1/8 амттаны халбага хар перц* мөнгөн цаас

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 210 градуст халаана.
  2. Жижиг аяганд маслоо хатаасан амтлагчуудтайгаа холиж нийцүүлнэ.
  3. Эрдэнэшишээ нэг бүр хангалттай том мөнгөн цаасан дээр байрлуулаад бэлтгэсэн амтлагчтай маслонаасаа багсны тусламжтайгаар түрхэж өгөөд мөнгөн цаасаараа сайтар ороогоод халаасан зуухандаа хийн болтол нь 20 гаруй минут шарна.
  4. Болсон эрдэнэшишээ задлаад халуунаар нь сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 15 July 2012

Зууханд болгосон ризотто (Oven baked risotto)

Орц: 4 порц

* 250 гр утсан хатаасан гахайн мах (smoked bacon)
* 1 ш сонгино, жижиглэн хэрчсэн
* 25 гр масло
* 300гр ризоттоны будаа ( risotto rice)
* тал стакан цагаан дарс (хүсвэл)
* 150 гр давжаа улаан лооль, таллан хэрчсэн
* 700 мл халуун тахианы тунгалаг шөл (бульоныг уусган бэлтгэж болно)
* 50 гр пармежан, үрсэн

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халана. Жижиглэн хэрчсэн гахайн махаа зууханд тэсвэртэй саванд хийн шажигнуур болтол нь 3-5 минут хуураад сонгино маслоо нэмэн сонгинийг зөөлөртөл дахин 3-4 минут хуурна. Будаагаа нэмээд нийцүүлэн хутгаад дарсаа нэмж 2 минут хуурна.
  2. Улаан лооль халуун тунгалаг шөлөө нэмээд дахин нэг хутгаж нийцүүлээд таглан халаасан зуухандаа хийн будааг болтол 18 минут шараад болохоор нь ихэнх пармежан бяслагаа хутган нийцүүлээд таваглаад үлдсэн бяслагаараа чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 14 July 2012

Эмээгийн бялуу (Torta Della Nonna)


Орц:

* 2 стакан гурил
* 1 ш өндөг нэмэх нь 2 өндөгний шар
* 1/2 стакан сахар
* 3 амны халбага масло 3 амны халбага чидун жимсний тос нийлүүлэн хайлуулсан
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан рикотто бяслаг (ricotta), хонины сүүгээр бэлтгэсэн рикотто бяслаг
* 1/2 стакан цөмсөн самар (pine nuts)
* 1/2 стакан сахар
* 1 ш нимбэг, хальсийг нь үрээд шүүсийг нь шахаж бэлтгэсэн
* 3 ш өндөг

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана.
  2. Гурилныхаа голд ховил гаргана. Ухаж бэлтгэсэн ховилд өндөгний шар, өндөг, сахар, масло чидун жимсний тосны холимогоо нэмж гурилаа зуурна. Зууре бэлтгэсэн гурила нийцтэл нь нухаад таглан 10 минут амраана.
  3. Энэ зуур бяслаг, самар, сахар, нимбэгний үрсэн хальс, шүүс болон өндгөө нэг саванд хийн сайтар хутгаж нийцүүлнэ.
  4. Зуурсан гурилаа 2 ширхэг 30 дугуй болгож илдэнэ. Нэг дугуйг 23 см тослоод хуурай гурил цацаж бэлтгэсэн хэвний ёроолд байрлуулаад шанзны бэлдмэлээ дээгүүр нь жигд тараан асгана. Үлдсэн дугуйгаараа бялуугаа хучаад үзүүрүүдийг чимхэж бэхлээд халаасан зууханд хийн бялуугаа шаргалтаж болтол нь 35-40 минут шараад гаргаж ирэн халуун бүлээнээр нь сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 12 July 2012

Кремтэй бэлтгэсэн бууцай (creamed spinach)

Орц:

* 900 гр бууцай, угаагаад бүдүүн ишийг авсан
* 2 амны халбага масло
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн сонгино (shallot)
* 1 амттаны халбага бяцалсан сармис
* 3/4 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага нунтаг хар перц
* 1/4 амттаны халбага натмег (nutmeg)
* 1/2 стакан крем (heavy cream)

Бэлтгэх нь:

  1. Саванд давстай ус буцалгана. Бууцайгаа нэмээд 2 минут чанаад шүүж гаргана.
  2. Маслоо хайлуулна. Сармис, сонгиноо нэмээд сонгинийг болж тунгалаг болтол 2 орчим минут хуурна. Шүүгээд жижиглэн хэрчсэн бууцайгаа нэмээд кремээ нэмж давс перц, натмегээр амтлана. Кремийг ууршиж тал болтол нь ойролцоогоор 4 минут буцалгаад халуунаар нь таваглан сервислэнэ.

Tuesday 10 July 2012

Тахианы шорлог


Орц: 7 порц

* 1/4 стакан ургамалын тос
* 2 амттаны халбага сармисны нунтаг (garlic powder)
* 2 амттаны халбага сонгины нунтаг (onion powder)
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага нунтаг хар перц
* 1.050 кг тахианы цээжний цул мах, хүний 150 гр махаар тооцоолон
* 16-24 ш хулсан шор, хүйтэн усанд дэвтээсэн

Бэлтгэх нь:
  1. Жижиг саванд тос, сармис болон сонгины нунтаг, давс, хар перцээ холиж нийцүүлнэ.
  2. Тахиагаа 2.5 см куб хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Нэг шоронд 4-5 тахиа шорлоод гүехэн хэвэнд нэг эгнээ өрж байлуулна. Дээрээс нь бэлтгэсэн амтлагчаа нэмээд таглан хөргөгчинд хийн 15 минутаас 8 цаг амраана.
  3. Ил галаа галлаад, халаагаад тахианы шорлогуудаа нэмэн тахиагаа болтол 6-10 минут шарж болгоод халуунаар нь таваглан сервислэнэ.

Sunday 8 July 2012

Тарвастай гранита


Орц: 6-8 порц

* 3,5 стакан тарвасны шүүс
* 3/4 стакан (150 гр) сахар

Бэлтгэх нь:
  1. Бэлтгэсэн тарвасны шүүснээсээ 1 стаканыг сахартайгаа холиод жижгэвтэр саванд хийн сахар хайлтал халаана.
  2. Сахар хайлуулсан шүүсээ үлдсэн шүүстэйгээ холиж нийцүүлээд байгаа бол 5 см өндөртэй 30 см диаметртэй шилэн саванд хийн таглалгүйгээр хөлдөөгчинд байрлуулна. 
  3. 2 орчим цагийн дараа савны ирмэгээр гранита хөлдөөд ирэхээр хөлдөөгчнөөс гаргаж ирээд 2 сэрээний тусламтайгаар ирмэгээр хөлдсөн хэсгийг бутлан голд байгаа хөлдөөгүй граниитатай нийцүүлнэ. Буцаагаад таглалгүйгээр хөлдөөгчинд байрлуулна.
  4. Цагийн дараа дахин гаргаж ирээд дээрх маягаар хутгаж дахин хоёр удаа нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн гранитаг хөргөсөн аяганд хийн сервислэнэ. Илүү гарсан тохиолдолд савны амыг хүнсний скочоор скочдоод хөлдөөгчинд 7 хоног хадгална.

Thursday 5 July 2012

Даршилсан интоор (Pickled sour cherry)

Орц:

* 450 гр үр ишийг нь аваад угааж бэлтгэсэн sour cherries
* уксус (distilled white vinegar)
* сахар

Бэлтгэх нь:
  1. Интоороо шилэн саванд хийгээд бүх жимсээ далдалхуйц хэмжээний уксус нэмнэ. Таглаад 24 цаг байлгасны эцэст жимсээ шүүн уксусаа асгана.
  2. Уксусаа асгаад жимснийхээ дайтай сахар нэмнэ. Таглаад зөөлөн сэгсэрч жимс сахарыг нийцүүлнэ.
  3. Сахарыг уустал өдөр бүр даршилж буй интоортой шилээ сэгсэрч өгнө. Сахар уусахаар 2-3 өдөрт нэг удаа сэгсэрч эхлэнэ. Энэ маягаар 2-3 долоо хоногийн дараа даршилсан интоороо удаан хугацаагаар хадгалах бол ариутгасан шилэн саванд хийнэ.
Эх сурвалж

Wednesday 4 July 2012

Амталж хуурсан ананас (Spiced glazed pineapple with cinnamon fromage frais)

Орц: 4 порц

* 1 лаймны шүүс болон үрсэн хальс (lime)
* 2 амны халбага зөгийн бал
* 2 чимх нунтаг синнамон
* хэдэн үрүүл бүхэл натмег (nutmeg)
* 2 амттаны халбага нунтаг сахар
* 200 гр fromage frais (fromage frais нэг төрлийн бяслаг), эсвэл тараг
* 2 амттаны халбага масло
* 1 ш ананас уртааш нь 2 хуваагаад нэг бүрийг 4 хувааж нийт 8 зүсэм болгоод голын хатууг авч, хальсалсан

Бэлтгэх нь:
  1. Лаймны шүүс тал үрсэн хальс 1 амны халбага зөгийн балаа синнамон натмегтэйгээ холиж нийцүүлнэ. Өөр нэг саванд чимх синнамон нунтаг сахараа fromage frais-тэйгээ холиж нийцүүлнэ.
  2. Маслоо наалддаггүй хайруулын тавганд хийн хайлуулна. Үлдсэн зөгийн балаа нэмээд ананасаа нэмээд байн байн эргүүлэн ширүүн гал дээр шаргалттал нь 8 минут шарна. Бэлтгэсэн амталсан лаймны шүүсээ нэмээд хэдэн секунд хөөсрүүлэн буцалгана.
  3. Халуунаар нь үлдсэн лаймны үрсэн хальсаа цацаад бэлтгэсэн fromage frai-тэйгээ сервислэнэ.
Эх сурвалж

Monday 2 July 2012

Мөөг өндөгний салат (Mushroom egg salad)

Орц:

* 5 амны халбага канола тос (canola oil)
* 450 гр мөөг (cremini or button mushroom), жижиглэн хэрчсэн
* ½ ш дунд зэргийн шар сонгино, жижиглэн хэрчсэн
* 1/3 стакан жижиглэн хэрчсэн ногоон гоньд (dill)
* 4 ш чанасан өндөг
* ¾ стакан майонез
* 2 амны халбага дижон гич (Dijon mustard)
* 1 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс (lemon juice)
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. 3 амны халбага тосоо томхон хайруулын тавганд хийн халаана. Мөөгөө нэмээд борлож болтол нь 14-16 минут хуурна. Томхон салатны саванд хийн хөргөнө.
  2. Хайруулын тавгаа арчаад үлсэн тосоо нэмэн сонгиноо нэмж болж зөөлөн шаргалттал нь 10-15 минут хуурна. Мөөгөн дээрээ нэмж нийцүүлнэ.
  3. Гоньд, арилгаад хэрчсэн өндгөө нэмнэ. Өөр нэг саванд майонез, гич, нимбэгний шүүсээ холиж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн дрэссингээсээ мөөг өндөгний салат руугаа бага багаар нэмж тохируулан амтлаад давс перцээр амтлаад зөөлөн шарж шаргалтуулсан талхны хамтаар хүсвэл дангаар нь хоолны хачир болгон сервислэнэ.