Sunday 31 May 2009

Black & Tan



Oрц:

* 1 хэмжээс Bass® (pale ale)
* 1 хэмжээс Guinness® (stout)

Бэлтгэх нь:
  1. Пивоны аягандаа Bass-аа хийнэ. Аюганы амсар дээрээ халбага байрлуулаад Guiness-ээ зөөлөн асгаж нэмнэ.
Эх сурвалж

Saturday 30 May 2009

Овъёосны зутан


Орц:

* 2¼ стакан ус
* чимх давс
* 1 стакан овъёос (oats)
* ½ амттаны халбага синнамон
* 1/4 стакан хатаасан цангис жимс (cranberries)
* ¼ стакан жижилэн хэрчсэн хушига
* 1 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. Ус давсаа нэг саванд хийгээд буцалгана.
  2. Ус буцлахаар галаа багасгаад объёосоо нэмнэ. Хутгасаар овъёос усыг уутал 5 орчим минут зөөлөн гал дээр буцалгана. Синнамон, цангис жимс, хушигаа нэмж нийцүүлээд сүүгээ нэмээд таваглаад сервислэнэ.

Thursday 28 May 2009

Мэнэмэн (menemen)


Орц:

* 4 ш улаан лооль
* 1 ш ногоон чинжүү
* 2 амны халбага ургамалын тос
* 1 ш сонгино (жижиг)
* 3-4 ш өндөг
* давс

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижилэн хэрчинэ. 2 амны халбага тосоо хийн халаасан хайруулын тавганд хийн хэсэг хуурна.
  2. Улаан лоолио уаагаад жижиглэн хэрчинэ. Хуурч буй сонгино дээрээ нэмээд дээрээс нь давс цацна. Давс цацсанаар улаан лооль маань шүүсээ гаргаад нухаш аятай болоод ирнэ. Улаан лоолийн шүүс хангалтгүй мэт санадвал 1-2 амны халбага кетчүп хийн хутгана. (Би хааяа ингэж хийдэг юм.)
  3. Үрийг нь аваад жижиглэн хэрчсэн чинжүүгээ нэмнэ. Чинжүү болтол 3-5 минут таглаж болоод өндгөө хагалан нэмнэ. Өндөг болоод ирэхээр хүсвэл хутган нийцүүлээд хүсвэл "нүдлэсэн өндөгтэй" сервислэнэ.

Wednesday 27 May 2009

Шоколадтай кекс (Bundt)



Орц:

* 2.5 стакан гурил
* 1/4 стакан какао
* 1/4 амттаны халбага хүнсний сода
* 3/4 амттаны халбага давс
* 1/2 стакан кефир эсвэл сүү
* 1/2 стакан крем
* 200 гр Toblerone сүүтэй шоколад, жижиглэн хэрчсэн (эсвэл мөн хэмжээтэй хар шоколад)
* 125 гр масло + хэв тослох бага зэрэг масло
* 1 + 1/4 стакан сахар
* 4 ш өндөг + 1 өндөгнй цагаан
* 1 амттаны халбага ваниллны охь

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 170 градуст халаана. Bundt (2.5 л багтаамжтай, 25 см цэцгэн) хэвээ бага зэрэг маслоор тослож бэлтгэнэ.
  2. Томхон саванд гурил, какао, сода, давсаа шигшиж нийцүүлнэ.
  3. Кремээ дунд зэргйн хэмжээтэй саванд хийж буцалгана. Кремээ буцлангууут жижиглэн хэрчсэн шоколадан дээрээ нэмж шоколадаа байнга хутган хайлуулна.
  4. Шоколад хайлахаар кефир эсвэл сүүгээ нэмж нийцүүлнэ. Энэхүү бэлдмэлээ хөргөгчинд хийж өрөөний темпратурт болгож хөргөнө.
  5. Өөр нэгэн саванд масло, сахараа цахилгаан холигчоор нийцүүлэн хутгана.
  6. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Ваниллины охио нэмнэ.
  7. Өндөгний бэлдмэл дээрээ гурил, крем, гурил, крем, гурил маягаар ээлжлэн бага багаар хуурай шингэн орцоо нэмж нийцүүлнэ.
  8. Бүх орцоо нийцүүлээд тослож бэлтгэсэн хэвэндээ хийн кексээ болтол нь ойролцоогоор 55-60 минут жигнэнэ.
  9. Бэлэн болсон кексээ сервислэх тавган дээрээ хөмрөөд өрөөний темпратурт хөргөөд хүсвэл энэ чигээр нь хүсвэл шоколадны соус асгаад сервислэнэ.
Зүүлт:

* Соусыг цагаан шоколадаар мөн бэлтгэж болно. Эсвэл зурган дээрх шиг нунтаг сахар цацаад сервислэж бас болно.

Monday 25 May 2009

Кремтэй тахиа (Fricassée)


Орц:

* 1 кг тахиа (хушиганы дайтай хэрчиж бэлтгэсэн)
* 1 амны халбага масло
* 2 амны халбага чидун жимсний тос
* 2 амны халбага гурил
* 1/4 амттаны халбага хар перц
* 1/4 амттаны халбага давс
* 8 стакан тахианы тунгалаг шөл
* 1 ш лаврын навч

Сүүмсэнд

* 1 амны халбага масло
* 2 амны халбага чидун жимсний тос
* 2 хумс сармис
* 20 ш давжаа сонгино
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 2 ш лууван, дөрвөлжилөн хэрчсэн
* 200 гр мөөг, хэрчсэн
* 1 стакан крем
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц

Бэлтгэх нь:
  1. Масло, чидун жимсний тостой хайруулын тавганд тахиагаа хийгээд 10 орчим минут хуурна.
  2. Шаргалтуулж хуурсан тахиагаа гаргаад гуриланд булхуулаад давс перц цацаж амтлана.
  3. Буцаан хайруулын тавгандаа хийж дахин 5 минут хуурна.
  4. Тахианы тунгалаг шөл, лаврын навчаа нэмээд болтол нь чанана.
  5. Өөр нэгэн саванд сүүмсний масло, чидун жимний тосыг нэмж халаана. Сармис, сонгино, ногоон сонгино, лууван, мөөг дарааллаар хоёр хоёр минутын зайтай нэмж хуурна. Бүх орцоо нэмсэний дараа 10 орчим минут хуурна.
  6. Кремээ нэмнэ. Давс хар перцээр амтлаад тахиа чанаж буй шөлнөөсөө 100 мл сүүмсэн дээрээ нэмнэ. Тавагласан тахиан дээрээ сүүмсээ асгаад хэрчиж бэлтгэсэн яншуйгаар чимэглээд сервислэнэ.

Sunday 24 May 2009

Шар айргын коктэйл

ёрш

Орос ахын заасан замаар урагшаа :) (Чанга эд бололтой, багаханг хийж туршиж үзчихээд таалагдвал дахина биз..)

Орц:

* 1 хэмжээс архи
* 1 хэмжээс пиво
* 1 зүсэм (савхлан хэрчсэн) огурцы

Бэлтгэх нь:
  1. Стаканд тэнцүү хэмжээтэй архи, пиво хийгээд давсалсан өргөст хэмхээр чимэглээд сервислэнэ.

ёрш-ын Полиш хувилбар U-boot

Хурдан согтоход зориулагдсан коктэйл гэнэ шүү

Орц:

* 500 мл пиво
* 1 хундага цагаан архи (40 мл)

Бэлтгэх нь:
  1. Аягалсан пивон дээрээ 1 хундага (хундгатай нь) архиа нэмээд сервислэнэ.

U-boot-ын бас нэгэн хувилбар Atom U-boat

Орц:

* 500 мл цагаан архи
* 1 хундага пиво (40 мл)

Бэлтгэх нь:
  1. Дээрх шиг архитай аягандаа хундгатай пивоо хийгээд (хундгатай нь) сервислэнэ.

Ширээ засалт



* butter knife - маслоны хутга
* dessert spoon - Амттаны халбага
* Desert fork - амттаны сэрээ
* water glass - Усны стакан
* champagne glass - шампаскны хундага
* red wine glass - улаан дарсны хундага
* white wine glass - цагаан дарсны хундаг
* soup spoon - шөлний халбага
* dinner spoon - амны/хоолны халбага
* dinner knife - хутга
* dinner fork - сэрээ
* salad fork - салатны сэрээ

Saturday 23 May 2009

Snakebite (poor man's black velvet)



Орц:

* 1 хэмжүүр пиво
* 1 хэмжүүр алимны цуу (apple cider)

Бэлтгэх нь:
  1. Пивоны аяганд нэг хэмжүүр алимны цуу, пиво дарааллаар нэмээд сервислэнэ.

Black velvet




Орц:

* 1 хэмжүүр Guiness (Өрөөний темпратурт)
* 1 хэмжүүр шампанск (хүйтэн)

Бэлтгэх нь:
  1. Пивоны шилэн аяганд шампанск, пиво дарааллаар нэмээд тэр даруй сервислэнэ.

Friday 22 May 2009

Өрөмтэй шоколадтай кекс


Орц:

* 180 гр өрөм (Ийм хэмжээний өрөм байхгүй эсвэл олдохгүй бол маслоор орлуулж/гүйцээж болно.)
* 100 гр сахар
* 3 ш өндөг
* 140 гр гурил
* 50 гр нунтаг самар (hazelnut flour)
* 30 гр нунтаг какао, шигшсэн
* 6 гр хөөлгөгч нунтаг (baking powder)
* чимх давс
* 50 гр шоколад,

Бэлтгэх нь:
  1. Өрмөө сахарын хамтаар хутцаж нийцүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ сайтар хутгаж нийцүүлнэ.
  2. Өөр нэгэн саванд гурил, самарны нунтаг, нунтаг какао, хөөлгөгч нунтаг, давсаа шигшин холино. Шингэн орцон дээрээ (өрөм өндөгний бэлдмэл) хуурай орцоо нэмж нийцүүлээд шоколадаа нэмнэ. Багахан тослож бэлтгэсэн хэвэнд зуурмагаа хийнэ.
  3. Зуухаа 175 градуст халаагаад хэвлэж бэлтгэсэн кексээ хийж болтол нь (шүдний чигчилүүр цэвэрхэн гарч иртэл) шарна.
Эх сурвалж

Wednesday 20 May 2009

Сангриа



Орц:

* 1 ш нимбэг
* 1 ш ногоон нимбэг (lime)
* 1 ш жүрж
* 1 1/2 стаан рум (rum)
* 1/2 стаан сахар
* 1 (750 мл) шил улаан дарс, хуурай (dry red wine)
* 1 стаан жүржийн шүүс

Бэлтгэх нь:
  1. Жимснүүдээ нимгэн нимгэн хэрчинэ. Хэрчижж бэлтгэсэн жимснүүдээ том шилэн саванд (1 л) байрлуулаад дарс, рум, жүржийн шүүсээ нэмнэ. Сахараа нэмж амтлаад хөргөгчинд хийж хамгийн багадаа 2 цаг байлгана.
  2. Сервислэхээсээ өмнө сангриан дотрох жимснүүдийг модон халбагаар зөөлөн дарж шүүсийг нь гаргаад хутгаж нийцүүлээд аюгалаад сервислэнэ.

Tuesday 19 May 2009

Зөгийн балаар амталж шарсан тахиа (Honey Roasted Chicken)



Орц:

* 1 1/4 стакан зөгийн бал
* 1/2 стакан чидун жимсний тос
* 3 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 2 амттаны халбага улаан перц (chili flakes)
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хар перц
* 1.5-2 кг жинтэл ч ш тахиа
* 2-3 ш жижиг нимбэг, нимгэлэн зүссэн

Бэлтгэх нь:
  1. Зөгийн бал, чидун жимсний тос, сармис, улаан, хар перц, давсаа нэг саванд хийж нийцүүлнэ.
  2. Тахиагаа угаагаад хатаана. Том уутанд тахиагаа байрлуулаад амтлагчны бэлдмэлээ нэмнэ. Амтлагчаа бүх тахиандаа хүргэн массажлаад уутныхаа амыг таглан хөргөгчинд хийн 4-6 цаг амраана.
  3. Зуухаа 190 градуст xалааж бэлтгэнэ. Тахиагаа гүн шарах саванд (roasting pan) цээжийг нь дээш нь харуулан хийгээд далавчыг нь биетэй нь ойртуулан (Tuck the wings) уяна эсвэл цээжний хөндий рүү чихэж өгнө. Уутанд үлдсэн амтлагчыг тахианы цээжин дээр асгаад, цээжин дээр нь хэдэн зүсэм нимбэг байрлуулна. Үлдсэн нимбэгээ тахианы гадуур саванд нь тараан хийгээд халааж бэлтгэсэн зуухандаа хийн алтан шаргалтаж, болтол нь 60-90 минут шарна. Эхний 20 минутын дараа нимбэгнүүдийг гаргаж авна. Бэлэн болсон тахиагаа гаргаад 5 минут амраагаад хэрчиж сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 17 May 2009

Нимбэгтэй тарт (Lemon Tart)


Орц: (23 см)

* 1/2 стакан (125 мл) шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1 лимоны хальс, үрсэн
* 1/2 стакан сахар
* 6 амны халбага (85 гр) масло
* 2 том өндөг
* 2 том өндөгний шар

* 1 ш болгосон тартны суурь

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана. Дунд зэргийн хэмжээтэй саванд нимбэгний шүүс, үрсэн хальс, сахар, маслоо хийж халуулна.
  2. Өөр нэгэн саванд өндөг, өндөгний шараа хутгаж бэлтгэнэ.
  3. Масло хайлангуут бага энэ бэлдмэлээсээ бага зэргийг өндгөн дээрээ нэмнэ. Нийцүүлж хутгаад (2 орцны хоорондох градусны зөрөөг багасгах, байхгүй болгох) буцаан масло, нимбэгний шүүсний бэлдмэл рүүгээ хийж байнга хутган, өтгөртөл нь буцалгана.
  4. Өтгөрч бэлэн болсон шанзаа шүүн болсон тартны суурь руугаа хийгээд дээд талыг нь тэгшлэн янзлаад халаасан зуухандаа хийн 5-7 минут байлгана. Бэлэн болсон нимбэгний тартаа гаргаад, хөргөөд, хуваагаад, таваглаад сервислэнэ.

Saturday 16 May 2009

Классик Маргарита



Орц: (4 хундага)

* 4 хундага (120 мл) Cointreau
* 8 хундага (240 мл) tequila
* 4 хундага (120 мл) ногоон нимбэгний шүүс (lime juice)
* давс (сервислэхэд)
* ногоон нимбэгний шүүс (сервислэхэд)

Бэлтгэх нь:
  1. Давснаас бусад бүх оцоо холигчинд хийгээд бага зэрэг мөс нэмэн сэгсэрнэ.
  2. Коктэйлний стаканы ирмэгийг лаймны шүүсэнд дүрээд дараа нь давсанд булхуулаад коктейлээ хундгалаад сервислэнэ.

Тирамису шарлотте



Oрц: (7" буюу ойролцоогоор 18 см)

Эспрессо сироп:

* 1 амны халбага нунтаг эспрессо эсвэл чангахан нунтаг кофе (instant espresso)
* 1/2 амны халбага сахар
* 1/2 стакан (125 мл) буцалсан халуун ус
* 1 амны халбага Marsala дарс (Baileys Irish Cream байж болно)

Шанзанд:

* 250 гр маскарпоне бяслаг (mascarpone cheese)
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 3 амны халбага нунтаг сахар
* 2 амны халбага Marsala дарс (эсвэл Baileys Irish Cream)
* 1 стакан крем (heavy/whipping cream)

* 24 ш lady fingers (savoiardi)
* 50 гр хар шоколад

* какаоны нунтаг (чимэглэхэд)
* цагаан хар шоколад, үрсэн (чимэглэхэд, хүсвэл)
* гүзээлзгэнэ (чимэглэхэд)


Бэлтгэх нь:

Эспрессо сироп:
  1. Халуун усанд кофе, сахараа хийгээд хайлтал хутгана. Хөргөөд дарсаа нэмж нийцүүлнэ.
Шанз:
  1. Томхон саванд бяслаг, сахар, ваниллины охь, дарс дээр бэлтгэсэн 3 амны халбага эспрессо сироп нэмж нийцүүлнэ.
  2. Цахилгаан холигчоор кремээ бага зэрэг өтгөрч, хөөсөртөл (soft peak) хутгана. Резнэн хутгуураар (spatula) кремний 1/4-г бяслагний бэлдмэл рүү хийж (fold in) нийцүүлнэ. Үлдсэн кремээ нэмж хөөсийг буулгалгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлнэ.
  3. savoiardi-нуудыхаа нэг үзүүрээс тайрч ойролцоогоор 7.5 см урттай болгоно. 18 см-н д
  4. од тал нь салдаг хэвэний (springform pan) ханыг дагуулан тайрсан savoiardi-нуудаа өрөн хана босгоно. Ойролцоогоор 17 ш хангалттай.
  5. Үлдсэн savoiardi-нуудаа үлдээсэн эспрессоныхаа сиропонд дүрж норгоод (удааж болохгүй) хэвнийхээ сууринд өрнө. Хана өрхөд тайрсан тайрдаснуудаар сууринд үлдсэн зай завсаруудыг бөглөнө.
  6. Тал шанзаа суурин дээрээ асгаад тараана. Хар шоколадаа дээр нь үрнэ. Үлдсэн savoiardi-нуудаа мөн бага зэрэг кофегоор норгоод үрсэн шоколадан дээгүүр нэг эгнээ явна. Үлдсэн шанзаа асгаад тараана. Гялгар уутаар таглаад хөргөгчинд хийж хамгийн багадаа 4 цаг амраана.
  7. Сервислэхээсээ өмнө хэвнээс нь гаргаад дээр нь какао шигшээд шоколад, гүзээлзгэнэ гээд хүссэн зүйлээрээ чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 14 May 2009

pate brisée (pie crust)


Oрц: 23 см тартны хэвэнд

* 90 гр масло, жижиглэн хэрчсэн
* 1 амны халбага ургамалын тос
* 3 амны халбага ус
* 1 амны халбага сахар
* 1/8 амттаны халбага давс
* 150 гр гурил


Бэлтгэх нь:
  1. Зуухаа 220 градуст халааж бэлтгэнэ.
  2. Дунд зэргийн халуун тэсвэртэй саванд масло, тос, ус, сахар, давс хийнэ. Дээрх саваа халаасан зуухандаа хийж 15 минут байлгана.
  3. Гаргаж ирээд гурилаа нэмж нийцүүлнэ.
  4. Зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд хөргөнө. Нэгэнт хөрсөн зуурмагаа хуруунуудаараа зөөлөн дарж жигд тараана.
  5. Жигд тараасан сууриа 10 орчим удаа сэрээгээр хатгаж (энд тэнд) нүх гаргана. Халааж бэлтгэсэн зуухандаа хийн шаргалттал нь шарна. Хөргөөд бэлэн пайны суурь маань бэлэн боллоо.
Зүүлт

* энэхүү суурь нь ганаш, жимсний тарт зэрэг бэлэн (болсон) суурь хэрэглэдэг пай (тарт)-нд тохиромжтой.

Гаатай гүзээлзгэний шөл (Strawberry soup with mint)



Oрц:

* 1/4 стакан {50 гр} сахар
* 1/3 стакан {83 мл} ус
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн гаа
* 2 стакан (290 гр) гүзээлзгэнэ

Бэлтгэх нь:
  1. Гүзээлзгэнээ угаагаад, ишийг нь аваад жижиглэн хэрчинэ. Бүх орцоо нэг саванд хийж холиод буцалгаад, хөргөөд, хүсвэл блендэрдээд сервислэнэ.

Tuesday 12 May 2009

Тоортой хөлдөөсөн тараг (Peaches and Cream Pops)



Орц:

* 1/2 стакан арилгаад, хэрчсэн тоор
* 1/3 стакан арилгаад нухсан тоор
* 2/3 стакан тараг

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод нэг саванд хийн хутгаж нийцүүлнэ.
  2. Зайрмагний 4 хэвэнд (popsicle molds) хувааж хийгээд иш зоон хөлдөөнө. Хамгийн багадаа 4 цагийн дараа хөлдөөгчнөөс гаргаад хэвнээс нь гарган сервислэнэ.

Monday 11 May 2009

Рeak



Soft peak: өндөг, крем зэргийг хутгахаар өтгөрч хөөсөрдөг бөгөөд ингэж өтгөрсөн кремнээс хутгагчийг гаргах ирэхэд тодорхой хэмжээний хөөс дагалдан гарч ирдэг бөгөөд дээш нь харуулан барихад хутгагчинд наалдаж гарч ирсэн крем унаж байвал soft peak гэнэ. soft peak-г 30 орчим секунд хутгахад stiff peak болдог. Хутгагчинд наалдаж гарч ирсэн хөөс нурж унахгүй байвал stiff peak болсон байна гэж үзнэ. Өндөгний цагаан, сахараар stiff peak үүсгэж хэлбэрт оруулаад меренг жигнэмэг (зефир) хийдэг.

Шоколадны соус


Жор Dorie Greenspan-ны Chocolate Desserts by Pierre Herme номноос

Орц: (Ойролцоогоор 3/4 стакан соусанд)

* 90 гр хар шоколад (%70 какаотой),үрсэн
* 1/2 стакан ус
* 1/4 стакан крем
* 2 амны халбага сахар
* 1 амны халбага эрдэнэшишийн сироп (байвал, байхгүй бол сахрааар орлуулж болно)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо нэг саванд хийгээд дунд зэргийн гал дээр тавиж хайлж нийцтэл нь ойролцоогоор 10-15 минут халаана. Соусаа өөр нэг саванд султгаад хөргөгчинд хийж хөргөөд хэрэглэнэ.

Sunday 10 May 2009

Алиалагч (Хайрт үрдээ хүүхдийн баяраар)



Орц: (4 ш алиалагчинд)

* 1 л ваниллинтай зайрмаг
* 3/4 стакан шоколадны соус
* 4 ш зайрмагны конус
* чимэглэхэд шоколадан хамар, нүд, ам

Бэлтгэх нь:
  1. Зайрмагны аяганд соусаа 4 хуваан хийнэ. Дээрээс нь бага зэрэг зайрмаг хийж холино. Дээр нь нэг бөмбөлөг зайрмаг байрлуулна. Саванд нь хайлж үлдсэн зайрмаганд конуснуудаа дүрээд бөмбөлөгөн зайрмаган дээрээ доош нь харуулан зурган дээрх шиг байрлуулна.
  2. Өмнө нь хийж бэлтгэсэн нүд, хамар амаа мөн хайлсан зайрмаг ашиглан наагаад сервислэнэ.
Чимэглэхэд (Нүд, хамар, аманд)

Орц:

* 40 гр хар шоколад

Бэлтгэх нь:
  1. Шоколадаа давхар саванд (double boiler) хийж хайлуулна.
  2. Тостой цаасан дээр 4 ш ам, 8 ш нүд, 4 ш хамар багсны тусламжтайгаар зураад хөргөгчинд хийж хөргөнө.
Зүүлт

* мэдээж завгүй ээжүүд бэлэн зайрмаг, бэлэн соус авч хэрэглэж болно. Шоколадан, нүд хамар, амыг мөн өөр зүйлсээр (Haribo чихэр, шоколад, m&m...) орлуулж болно.

Ваниллинтай зайрмаг



Орц: (ойролцоогоор 1 л зайрмаг)

* 250 мл сүү
* 3/4 стакан сахар
* 2 стакан крем
* 1 ш ваниллины үр (vanilla pod)
* 5 ш өндөгний шар
* 3/4 амттаны халбага ваниллины охь
* 1 чимх давс

Бэлтгэх нь:
  1. Сүү, сахар, давсаа нэг саванд хийгээд халаана.
  2. Ваниллины үрээ голоор нь зүсээд үрийг хутганы үзүүрээр хамж аваад гэрийн хамтаар халааж буй сүүний бэлдмэлдээ нэмнэ. Бэлдмэлээ халангуут гал дээрээс аваад таглан 30-60 минут амраана (амтлана). Ваниллины үрний гэрийг гаргаж авна.
  3. Томхон саванд кремээ хийнэ. Дээр нь нарийн ширхэгтэй шүүлтүүр байрлуулна.
  4. Өөр нэгэн саванд өндөгнийхөө шарыг хийгээд сайтар хутгааад бүлээсгэсэн сүүн дээрээ байнга хутгангаа бага багаар нэмнэ. Холимогоо сүүний саванд буцаан хийн дунд зэргийн гал дээр тавиад модон халбагаар байнга хутган өтгөрүүлнэ.
  5. Өтгөрсөн өндөг сүүний бэлдмэлээ шүүж кремэн дээрээ нэмнэ. Ваниллины охио нэмээд мөстэй ус дүүргэсэн томхон саванд савтай нь суулгаад хөртөл нь хутгана. Хөрсөн бэлдмэлээ хөргөгчинд хийн 1 хонуулна.
  6. Маргааш нь зайрмагны машиныхаа зааврын дагуу бэлдмэлээ машиндаа хийгээд зайрмагаа бэлэн болохоор агаар оруулдаггүй саванд хийн хөлдөөгчинд хадгална.
Эх сурвалж

Thursday 7 May 2009

Шажиганууртай алим (Apple crisp)



Орц:

Шажигнуурт:

* 1/2 стакан гурил
* 1/4 стакан цагаан сахар
* 1/4 стакан бор сахар (light brown sugar)
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон (cinnamon)
* 1/4 амттаны халбага нунтаг nutmeg
* 1/8 амттаны халбага давс
* 6 амны халбага (84 гр) масло
* 1/3 стакан овъёос (old-fashioned rolled oats)
* 1/3 стакан хушига эсвэл пикан (pecan), жижиглэн хэрчсэн

Шанзанд:

* 1.2 кг алим, арлгаад, үрийг нь аваад, 2.5 см куб болгож хэрчсэн
* тал лимоны шүүс
* 1 амттаны халбага лимоны үрсэн хальс (lemon zest)
* 3амны халбаг
а нунтаг сахар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. 23 см (дугуй) хэв тослож бэлтгэнэ.
  2. Шажигнуурынхаа бүх орцыг холиод 2 хуруугаараа имэрч хурдан бантангийн гурил бэлтгэнэ.
  3. Хэрчиж бэлтгэсэн алимнуудаа лимоны үрсэн халисны хамтаар томхон саванд хийнэ. Жижиг аяганд шүүс, сахараа холиод алиман дээрээ нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд тослож бэлэтгэсэн хэв рүүгээ шилжүүлнэ.
  4. Дээр нь имэрсэн гурилаа жигд тараан цацаад халааж бэлтгэсэн зуухандаа хийн шаргалтаж болтол нь 30-40 минут жигнэнэ. Бэлэн болон амттангаа ваниллинтай зайрмаг эсвэл хөөсрүүлсэн кремтэй (whipped cream) сервислэнэ.

Tuesday 5 May 2009

Гүзээлзгэний чанамал


Орц:

* 1 кг гүзээлзгэнэ
* 1 кг сахар
* тал лимоны шүүс

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд ахиухан ус хийгээд гүзээлгэнээ хийж 30 орчим минут байлгана. 30 минутын дараа урсгал усанд 1-2 удаа угаана. Ишийг нь авч бэлтгэнэ.
  2. Томхон саванд гүзээлгэнээ хийгээд дээрээс нь сахараа нэмнэ. Таглааг нь таглаад хөргөгчинд 1-2 хоног хадгална. 2 хоногийн эцэст сахар хайлаад гүзээлзгэний шүүс ялгарсан байх болно.
  3. Чанамалны бэлдмэлээ дунд зэргийг гал дээр тавиад буцалгана. Галаа зөөллөөд ойролцоогоор 30-45 минут чанана. Энэ хугацаа мэдээж гүзээлгэний том жижгээс хамаарна. Тал нимбэгний шүүсээ нэмээд 1-2 удаапор хийлгнэнэ. Чанамалнаасаа 1 таваг дээр дусаагаад үзэрээс урсахгүй байвал болжээ гэсэн үг. Буцалж байх явцад ойр ойрхон шалгаж дээр нь ялгарсан хөөсийг шүүж хаях хэрэгтэй.
  4. Бэлэн болсон чанамалаа саванд нь хөргөөд шилэн саванд хийж хадгална.

Lemon Curd-тэй хялбар амттан (Lemon Curd & Creme Fraiche Phyllo Cups)



Орц:

Аяганд:

* 5 илдүүр гурил (phyllo dough, filo dough)
* 1/4 стакан масло, хайлуулсан
* 1/4 стакан сахар

Шанзанд:

* 1/2 стакан крем (heavy whipping cream)
* 1/2 стакан зөөхий (sour cream)
* 320 гр lemon curd

Чимэглэхэд:

* хүсвэл чихэрлэж хатаасан нил цэцэг эсвэл лимоны мушгисан хальс (Candied violets, lemon twists)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. 1 илдүүр гурилаа ажилийн тавцан дээрээ дэлгэж тавиад багсны тусламжтайгаар хайлуулсан масло түрхэж бэлтгэнэ. 1 амны халбага сахар жигд тараан цацаад нэг илдүүр гурил давхарлан тавина. Гурил, масло, сахар, гурил, масло, сахар, гурил, масло, сахар, гурил, масло, сахар, гурил, масло дарааллаар 5 давхар бэлтгэнэ. Уртааш нь 3 зүсч 4 тууз болгоод тууз бүрээ 3 хуваан нийт 12 тэнцүү хуваана.
  2. Нэг вүрийг тослож бэлтгэсэн маффингийн хэвэнд байрлуулаад халааж бэлтгэсэн зууханд хийн 9-11 минут шарна. Бэлэн болсон сууриа гаргаж ирээд 1-2 минут хөргөнө. Хэвнээс нь гаргана.
  3. Кремээ зөөхийтөйгөө холиод өтгөртөл нь хутгана. lemon curd-аа холиж нийүүлээд энэхүү шанзаа суурйнууддаа тэнцүү хуваан хийнэ. Лимоны мушгисан хальсаар чимэглээд сервислэнэ.

Даршилсан халуун чинжүү (Pickled Jalapeños)



Орц:

* 450 гр халуун чинжүү (Jalapeños), угааж бэлтгэсэн
* 2 1/2 стакан (625 мл) ус
* 2 1/2 стакан уксус (vinegar)
* 3 амны халбага сахар
* 3 амны халбага давс (coarse salt)
* 2 ш лаврын навч
* 2 амны халбага coriander seeds
* 3 хумс сармис
* 2 амны халбага бүхэл хар перц


Бэлтгэх нь:
  1. Чинжүү бүрийг хурц хутгаар 3 цоолоод том шилэнд байрлуулна.
  2. Томхон саванд ус, уксус, давс, сахар, амтлагчуудаа нэмээд буцлангуут галаа багасгаад 5 орчим минут буцалгана.
  3. Бэлдмэлээ гал дээрээс аваад 5 орчим минут хөргөөд чинжүүн дээрээ нэмнэ. Таглаад хөргөөд хөргөчинд хийж хадгална. Хэрэглэхээсээ өмнө хамгийн багадаа 7 хоног хөргөгчинд хадгалаарай.
Эх сурвалж

Sunday 3 May 2009

Тахиатай xоол

Орц:

* 6-8 тахианы гуя
* 3-4 том төмс
* 1-2 улаан лооль
* 1-2 ногоон чинжүү (байвал)
* давс, хар перц, улаан лоолийн паст
* 2-3 амны халбага тос

Бэлтгэх:
  1. Тахиагаа угаан, нэг саванд хийж чанаж бэлтгэнэ.
  2. Тахиагаа чанаж байхдаа төмсөө арилган том том хэрчинэ. Чинжүү ба улаан лооль мөн том том хэрчиж бэлтгэнэ.
  3. Тахиагаа болсоны дараа зуухныхаа тавиур саван дээр өрж тавина. Тахианы хажуугаар бэлдсэн төмс, чинжүү болон улаан лооль нэмж өрнө. Дээрээс нь усаар шингэлсэн паст нэмнэ. Хангалттай (материалуудын завсараар дүүртэл) ус нэмнэ. Тос, давс, хар перц нэмсэнийхээ дараа халааж бэлдсэн зуухандаа хийн төмсөө зөөлөртөл чанана.
  4. Бэлэн болсон хойно агшаасан будаатай хамт идэж болно.
Эх сурвалж

Apple Inc.



via http://omgthatrocks.com/

Booklava



via http://omgthatrocks.com/

Шокладан соустай гадилтай амттан


Орц:

* 1 боодол пэтибөр пичэнь (petit beurre)
* 3-4ш гадил
* 1 стакан хушга
* 1 уут крем шант
* 1 стакан сүү
* 1 стакан пичэнь дэвтээх сүү

Соусанд:

* 1 уут шокладны соус
* 2 стакан сүү

Хэрэв шокладны бэлэн соус байхгүй бол соусаа өөрөө бэлтгэж болно.

Соусны орц:

* 100гр саахар
* 1 стакан ус болон сүү холимог
* 2 амны халбага гурил
* 2 амны халбага какао

Бүгдийг нийлүүлэн чанаад, 1 амны халбага тос нэмж миксэрдэнэ.

Бэлтгэх:
  1. Крем шантаа зааврын дагуу бэлтгэн хөргөгчинд хүлээлгэнэ.
  2. Нэг саванд сүү хийж, пиченээ дэвтээгээд хавтгай томоохон шилэн савандаа өрж эхэлнэ. Пичень дээрээ бэлтгэсэн крем шантаа бүгдийг нь түрхэнэ. Дээрээс нь дахиад пиченээ дэвтээн нэг үе өрнө. Дээр нь хушга болон хэрчиж бэлдсэн гадилаа өрнө. Энэ бэлдмэлээ энэ чигээр нь хөргөгчинд хүлээлгэнэ.
  3. Энэ зуур шокладны соусаа бэлдэнэ. Бэлэн соусаа зааврын дагуу бэлтгэн хааяадаа нэг хутгаж хөргөнө.
  4. Соус бүлээн болсон үед бэлтгэсэн амттан дээрээ тарааж дусаана.
  5. Хөргөгчинд 1-2 цаг хүлээлгэсний дараа амттан маань бэлэн болно.
Эх сурвалж

Saturday 2 May 2009

Гүзээлзгэнэтэй милкшэйк


Oрц:

* 250 гр гүзээлзгэнэ
* 2 амны халбага (овоолоостой) сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан ваниллинтай зайрмаг
* 1/2 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. Саванд ишийг нь аваад зүссэн гүзээлзгэнэ, сахар, ваниллины охио холиод хутгаж нийцүүлнэ. Энэ бэлдмэлээ 20 орчим минут амраана.
  2. Томхон саванд гүзээлзгэнэ сахарны бэлдмэл зайрмаг зүүгээ нэмээд блендэрдэж нийцүүлнэ. Аягалаад тэр даруй сервислэнэ.

Шанзалж шарсан мөөг


Орц:

* 400 гр мөөг (дунд зэргийн хэмжээтэй)
* шарахад ургамалын тос

Шанзанд:

* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 2 ш ногоон сонгино
* тал ногоон чинжүү, жижиглэн хэрчсэн
* тал улаан чинжүү, жижиглэн хэрчсэн
* 1 ш жижиг лууван, үрсэн
* 3-4 ш шинэ ургацын вандуй (French Beans), жижиглэн хэрчсэн
* ¼ стакан үрсэн эсвэл савхлан хэрчсэн байцаа
* 1 амны халбага цуу
* 1 амны халбага чили соус (Chilli Sauce)
* 1 амны халбага четчүп
* ½ амны халбага будааны цуу (Rice Vinegar)
* давс
* перц

Бүрхүүлд:

* ¼ стакан Maida (кексний гурилаар орлуулж болно)
* ½ стакан эрдэнэшишийн гурил
* 1 амттаны халбага улаан перц (Chilli Powder)
* давс
* ус

* талхны үйрмэг

Бэлтгэх нь:
  1. Мөөгөө буцалж буй халуун устай саванд хийгээд 2-3 минут байлгана.
  2. Шүүгээд, ишийг нь авч цэвэрлээд, базаж илүүдэл усыг гаргаад хатаана.
  3. 1 амны халбага ургамалын тос халаагаад сармисаа нэмнэ. Хэдэн секунд хуураад ногоон сонгино, чинжүү, лууван, вандуй, байцаагаа нэмнэ. 1 минут орчим хуураад цуу, чили, кетчүп, будааны цуугагаа нэмээд давс перцээр амтлана. Бэлэн болсон шанзаа гал дээрээс аваад хөргөнө.
  4. Мөөгнийхөө хонхорыг шанзаараа дүүргээд 2 мөөгийг амсраар нь нийлүүлэн шүдний чигчилүүрээр тогтооно.
  5. Зуурмагний бүх орцоо холиод өтгөндүү зуурмаг зуурна. Мөөгнүүдээ энэхүү зуурмагтаа дүрж бүрээд гаргаж ирэн талхны үйрмэгт өнхрүүлнэ. Халаасан тосонд хийн шаргалттал нь шараад халуун бүлээнээр нь хүссэн соусны хамтаар хоолны хачир болгон эсвэл зууш болгон сервислэнэ.

Friday 1 May 2009

Аяган дахь шоколадтай кекс


Тавхан минутанд болдог энэхүү кексийг богино долгионы зуухтай (пэйч) бол туршаад нэг үзээрэй.

Орц:

* 4 амны халбага гурил
* 4 амны халбага сахар
* 2 амны халбага какао
* 1 ш том өндөг
* 3 амны халбага сүү
* 3 амны халбага ургамалын тос
* 1/4 стакан шоколад (chocolate chips)
* 1 дусал ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Хуурай орцуудаа аягандаа хийгээд хутгаж нийцүүлнэ.
  2. Өндгөө нэмээд нийцүүлнэ. Сүү, тосоо нэмнэ.
  3. Шоколадны үйрмэг, ваниллины охио нэмээд нийцүүлж хутгаад аягаа зуухандаа хийн зуухаа 1000 watts (high) дээр тохируулаад 3 минут кексээ жигнэнэ. Бэлэн болсон кексээ зуухнаасаа гаргаад хөргөөд хүсвэл чимэглээд (нунтаг сахар, шинэхэн жимс, шоколад..) идэхэд бэлэн болно.