Sunday 30 June 2013

Гадил бор будааны зутан

Орц 3 стакан

* 2 стакан болгосон бор будаа (brown rice)
* 3 ш гадил жимс
* 2 амттаны халбага нунтаг синнамон (cinnamon, хүсвэл багасгаж болно)
* ус

Бэлтгэх нь
  1. Зуухаа 175 градуст халаана. Гадилаа хальстай нь тавцан дээр тавин 30 минут шарна.
  2. Гадил жимснийхээ зөөлөн эдүүдийг халбага ашиглан гаргаж авна. 
  3. Бор будаагаа гадилтайгаа холин нухаад синнамоноороо амтлана. Хэрэгтэй гэж үзвэл багахан ус нэмж болно.
Эх сурвалж

Friday 28 June 2013

Бялууны крем (buttercream)

Орц

* 1/2 стакан Crisco shortening
* 1/2 стаккан масло эсвэл маргарин
* 4 -6 амны халбага 18% хувын тослогтой крем
* 1 чимх давс
* 1/2 амттаны халбага алмондны охь (almond extract)
* 2 амттаны халбага ваниллины охь
* 5 стакан нунтаг сахар
* 2 -4 дусал хүнсний будаг (хэрэглэх бол)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд маргарин, shortening, крем, давс, ваниллин болон алмондны охио холино. 3 орцим минут дунд зэргийн хурдтайгаар хутгаж нийцүүлнэ.
  2. Шигшссэн сахарнаасаа  4-1/2г нэмээд хутгана. Хэрэгтэй гэж үзвэл үлдсэн сахараа хийнэ. Хэт хатуу болбол сүүгээр шингэлж болно.  
  3. Хэрэглэх бол хүнсний будгаа нэмэн нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн кремээр бялуу бүрэх, давхар хооронд хавчуулах мөн хэлбэр гарган чимэглэж болно. 

Эх сурвалж

Каламата чидунтай бэлтгэсэн масло(olive butter)



Орц:

* 250 гр масло
* 1-2 амттаны халбага нухсан сармис
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 1/2 стакан үрийг нь аваад жижиглэн хэрчсэн каламата чидун (kalamata olives)

Бэлтгэх нь:
  1. Маслоо өрөөний темпратурт хэсэг байлган зөөллөнө.
  2. Зөөллөсөн маслоо сэрээгээр бяцлаад бэлтгэсэн сармис, яншуй, чидун жимсээ нэмнэ. Нийцүүлж хутгаад хөргөгчинд хийн хэсэг царцаагаад сервислэнэ. Ингэж бэлтгэсэн масло ил гал дээр шарж буй мах, элдэв ногоо эсвэл талхтай гайхалтай зохицдог.

Tuesday 25 June 2013

Шоколадтай хялбар эклер

Орц:

* 2 уут ваниллинтай пуддин (буцалгалгүйгээр болдог пүддингийн бэлдмэл)
* 3 стакан сүү
* 340 гр хөөсрүүлсэн крем (Cool Whip)
* жигнэмэг (Graham cracker)

дээр нь:

* 1/3 стакан какао
* 1 стакан сахар
* 1/4 стакан сүү
* 115 гр масло
* 1 амттаны хабага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Пүддингийн бэлдмэлээ сүүтэйгээ холин нийцүүлнэ. Хөөсрүүлсэн кремээ нийцүүлнэ. 
  2. 23х33 см хэвэнд жигнэмэгнээсээ нэг эгнээ өрөөд дээр нь бэлтгэсэн пүддингийхээ 1/2г жигд тараана. Дахин нэг эгнээ жигнэмэг яваад үлдсэн пүддингээ мөн жигд тараана. Дээр нь эцсийн эгнээ жигнэмэгээ өрнө.
  3. Какао, сүү, сахараа холин буцалгана. 1 минут орчим байнга хутган буцалгаад гал дээрээс аван хөргөнө. Ваниллин, маслоо нэмээд бэлтгэсэн амттан дээрээ асгаад жигд тараана. Ингэж бэлтгэсэн амттангаа хөргөгчинд хонуулаад маргааш нь сервислэнэ.

Saturday 22 June 2013

Өргөст хэмх улаан лоолийн салат (Çoban salatası)


Орц:

* 1 ш сонгино
* 4 ш томхон улаан лооль
* 1 ш ногоон чинжүү
* 1 ш гожгор ногоон чинжүү
* 2 ш өргөст хэмх
* 1/4 амттаны халбага давс
* 50 мл чидун жимсний тос
* 2 нимбэгний шүүс

Бэлтгэх нь:

  1. Өргөст хэмхээ арилгаж бэлтгэнэ. Чинжүүнүүдээ цэвэрлээд угаана. Сонгиноо арилгана.
  2. Арилгасан сонгиноо жижиглэн хэрчээд давс цацан хэсэг байлгаад угааж агийг багасгана. Чинжүүгээ жижиглэн хэрчинэ.
  3. Улаан лооль, өргөст хэмхээ үмхийн дайтай хэрчээд сонгино, чинжүүтэйгээ холиж нийцүүлээд нимбэгний шүүс, чидун жимсний тосоороо амтлаад сервислэнэ.

Wednesday 19 June 2013

Гүзээлзгэнэтэй тарт (Strawberry tart)

Орц: 6 порц ()

* 1 1⁄2 стакан нэмэх нь 1 амны халбага гурил
* 1⁄2 амттаны халбага давс
* 1 амны халбага нэмэх нь 1⁄2 стакан сахар
* 9 амны халбага масло, жижиг куб хэлбэртэй хэрчсэн
* 4 стакан гүзээлзгэнэ, угаагаад ишийг авсан
* 3⁄4 стакан сүү
* 1⁄2 vanilla bean, уртааш нь 2 хуваасан
* 3 ш өндөгний шар


Бэлтгэх нь:
  1. 1 1⁄2 стакан гурил, давс, 1 амны халбага сахараа нэг сав руу шигшинэ. Маслоо бага багаар гурил руугаа нэмэн хуруугаараа имэрч бантагнана. 3 амны халбага хүйтэн ус хийн бантагнасан гурилаа зуурмаг болгоод гялгар уутанд ороон 30 минут хөргөгчинд хийн амраана.
  2. Зуухаа 205 градуст халаана. Гүзээлзгэнээ нэг саванд хийгээд 1⁄4 стакан сахараа нэмнэ. Өрөөний темпратурт 30 минут байлгана.
  3. Сүү ваниллинаа томхон саванд хийн дунд зэргийн гал дээр тавин халаана. Буцлангуут галаа унтраан сүүгээ хөргөөд ваниллинаа шүүж авна. Өндөгний шараа 1⁄4 стакан сахарын хамтаар сүү рүүгээ нэмээд хутгаж нийцүүлнэ. Үлдсэн 1 амны халбага гурилаа нэмнэ, нийцүүлнэ. Энэ бэлдмэлээ буцаан гал дээр тавиан өтгөртөл нь 10 минут буцалгаад шүүнэ.
  4. Гурилаа хөргөгчнөөс гаргаж ирэн 22 см хэвэнд тааруулан илдэнэ. Илдээд 22 см хэвэнд байрлуулсан хэвэндээ сууриа байрлуулаад мөнгөн цаасаар бүрээд хоосон ховилд хатаасан буурцаг хийн хүндрүүлээд халаасан зуухандаа хийн сууриа болтол 15 минут шарна. 15 минутын эцэст буурцгаа мөнгөн цаасны хамтаар гаргаж аваад сууриа шаргалтаж болтол 10–15 минут дахин шараад хөргөнө.
  5. Гүзээлзгэнээс ялгарсан шүүсийг бэлтгэсэн кремэндээ хийн нийцүүлээд болгосон хэвэндээ хийн жигд тараагаад, гүзээлзгэнээ өрөөд зүсч таваглан сервислэнэ.
Эх сурвалж

Monday 17 June 2013

Кремтэй тахианы цээж мах (Summer in winter chicken)

Орц:

* 1 амны халбага чидун жимсний тос
* 4 ш тахианы цээжний цул мах, арьсгүй
* 200 гр давжаа улаан лооль
* 3 амны халбага песто (pesto)
* 3 амны халбага крем (crème fraîche)
* шинэхэн basil, сервислэхэд (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Тосоо наалддаггүй хайруулын тавганд хийн халаана. Тахиагаа хийж хөдөлгөлгүйгээр нэг талыг нь шаргалтуулна. Нэг талыг нь шаргалтахаар эргүүлээд тахиагаа болтол 12-15 минут шарж болгоно. Давс, хар перцээр амтлана.
  2. Улаан лоолио таллан хуваагаад тахиатай хайруулын таваг руугаа нэмнэ. Зөөлөрч болтол нь хэдэн минут хуураад галаа багасган песто, кремээ нэмнэ. Шинэхэн basil-н навчаар чимэглээд агшаасан будаа, нухсан төмс эсвэл жигнэсэн броколитой сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 15 June 2013

Маслотой тахиа (Butter chicken)


Орц:

* 1 амны халбага газрын самарын тос (peanut oil)
* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (shallot)
* 1/4 ш цагаан сонгино (white onion)
* 2 амны халбага масло
* 2 амттаны халбага нимбэгний шүүс
* 1 амны халбага цагаан гаа сармисны нухаш (ginger garlic paste)
* 1 амттаны халбага гарам масала (garam masala)
* 1 амттаны халбага чили (chili powder)
* 1 амттаны халбага нунтаг cumin
* 1 ш лаврын навч
* 1/4 стакан тараг
* 1 стакан half-and-half
* 1 стакан улаан лоолийн нухаш (tomato puree)
* 1/4 амттаны халбага каен перц (cayenne pepper)
* 1 чимх давс
* 1 чимх хар перц
* 1 амны халбага газрын самрын тос (peanut oil)
* 450 гр ясгүй, арьсгүй цул мах, үмх дайтай хэрчсэн
* 1 амттаны халбага гарам масала (garam masala)
* 1 чимх каен перц (cayenne pepper)
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1/4 стакан ус

Бэлтгэх нь:

  1. 1 амны халбага тосоо томхон саванд хийн ширүүн гал дээр тавьж халаана. Галаа зөөллөөд сонгино, shallot-оо нэмээд зөөлөрч тунгалаг болтол нь хуурна. Масло, нимбэгний шүүс, сармис цагаан гааны нухаш, 1 амттаны халбага garam masala, чили, cumin, лаврын навчаа нэмнэ. 1 минут хуураад улаан лоолийн нухашаа нэмээд дахин 2 минут хуурна. Тараг кремээ нэмээд галаа багасган хааяа хааяа хутган 10 минут хутгана. Давс, перцээр амтлана.
  2. 1 амны халбага тосоо томхон хайруулын тавганд хийн халаана. Тахиагаа нэмээд болж боролтол нь ойролцоогоор 10 минут хуурна. Галаа багасгаад 1 амттаны халбага garam masala, каен перцээр амтлана. Хэдэн халбага соус нэмээд шингэнийг ширгэтэл, тахиаг болтол хутган болгоно.
  3. Ус, цардуулаа хутгаж нийцүүлээд соустайгаа нийцүүлэн тахиан дээрээ нэмээд 5-10 буцалгаж өтгөрүүлээд сервислэнэ.

Эх сурвалж

Friday 14 June 2013

Хуурсан зукинитэй улаан лооль, pruslane-ы салат

Орц:

* 1 амттаны халбага үрсэн нимбэгний хальс (lemon zest)
* 3 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн сонгино (shallot)
* 1/4 амны халбага дижон гич (Dijon mustard)
* 1/2 амттаны халбага давс
* 1/3 стакан чидун жимсний тос (extra-virgin olive oil) нэмэх нь зукини хуурахад
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 3 амны халбага жижиглэн хэрчсэн шинэхэн яншуй (fresh flat-leaf parsley)
* 4 ш зукини (zucchini), уртааш нь 2 хуваасан
* 340 гр purslane, бүдүүн ишүүдийг авсан (4 стакан)
* 280 гр давжаа улаан лооль (cherry tomatoes), угаагаад талласан

Бэлтгэх нь:
  1. Уртааш нь талласан зукининуудаа багсны тусламжтайгаар чидун жимсний тосоор тослоод, тосгүй хайруулын тавганд зүссэн талыг нь доош нь харуулан хийж хайрна. Хэдэн минутын дараа эргүүлээд нийт 8-12 минут хуурч болгоно.
  2. Нимбэгний шүүс, сонгино, гич, давс, нимбэгний үрсэн хальсаа холино. Тосоо бага багаар нэмж хутган нийцүүлнэ. Перц, яншуйгаа нэмнэ.
  3. Хайрч болгосон зукинигээ гаргаад хэсэг хөргөөд 1 см зузаантай хагас дугуй хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  4. Зукинигээ улаан лооль, purslane-ээ холиод бэлтгэсэн салатны амтлагчаа нэмээд сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 9 June 2013

Цагаан гаатай аспарагус


Орц:

* 680 гр аспарагус (asparagus)
* 2 амттаны халбага ургамалын тос
* 2 амттаны халбага жижиглэн хэрчсэн шинэхэн цагаан (fresh ginger)
* 1/2 амттаны халбага сахар
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц
* 1 амттаны халбага sesame тос (sesame oil)


Бэлтгэх нь:

  1. 2 амттаны халбага тосоо халаагаад аспарагусаа хийн 7 орчим минут хуурна. Жижиглэн хэрчсэн цагаан гаагаа нэмээд дахин 1 минут хуурна. 
  2. Сахар, давс, sesame-н тос, перцээ нэмээд дахин 1 минут хуураад сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 6 June 2013

Цангис жимс, овъёосны жигнэмэг (Cranberry Oatmeal Cookies)


Орц:

* 1
стакан гурил
* 1/2
амттаны халбага хүнсний сода
* 1/2
амттаны халбага синнамон (cinnamon)
* 1/4
амттаны халбага давс
* 10
амны халбага масло
* 1/2 стакан сахар
* 1/2
стакан бор сахар (golden brown sugar)
* 1 том өндөг
* 1
амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1
стакан овъёос ( old-fashioned oats)
* 1/2
стакан semisweet шоколад
* 1/2
стакан сүүтэй шоколад (milk chocolate chips)
* 1/2 стакан цагаан шоколад
(white chocolate chips)
* 1/2
стакан цангис жимс (cranberries)
* 60 гр сүүтэй эсвэл цагаан шоколад (дээр нь)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 2 том тавцанг тослож эсвэл тостой цаасаар бүрж бэлтгэнэ.
  2. Гурил, сода, синнамон, давсаа холино.
  3. Цахилгаан холигч ашиглан масло, бор, цагаан сахараа хутгаж нэмж нийцүүлнэ. Өндөг ванилины охио нэмж нийцүүлнэ. Гурилаа нэмж нийцүүлээд, овъёос, шоколадууд, цангис жимсээ нэмж нийцүүлнэ.
  4. Жигнэмэгний бэлдмэлээсээ халбагадан тослож бэлтгэсэн тавцан дээрээ тавиад халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 16 минут шарна. 5 минут хөргөөд тавцан дээрээс аван гүйцэд хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж

Monday 3 June 2013

Crêpes


Орц:

* 2 том өндөг
* 3/4 стакан сүү
* 1/2 стакан ус
* 1 стакан гурил
* 3 амны халбага хайлуулсан масло

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод 7-10 секунд блендэрдэнэ.
  2. Бэлдмэлээ хэдэн минут амраана. Амраасан бэлдмэл маань бага зэрэг өтгөрсөн байх бөгөөд 2-3 амны халбага сүү нэмж шингэлнэ.
  3. Наалддаггүй хайруулын тавганд бага зэрэг масло хийж хайлуулаад бага зэрэг крепний бэлдмэл нэмнэ. Хайруулын тавгаа эргүүлэн дотрох крепний бэлдмэлийг тараан дугуй хэлбэрт оруулна.
  4. Тал бүрийг нь шаргалттал нь шараад гаргаж сервислэнэ.
Чихэрлэг креп

Нэмэлт орц:

Суурь орцон дээрээ

* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 1/2 амны халбага сахар нэмээд 7-10 секунд блендэрдэнэ.

Давстай креп

Суурь орцон дээр

* 1/4 амттаны халбага давс
* 1/4 стакан амтлагч (herbs) нэмээд 7-10 секунд блендэрдэнэ.

duxelles (мөөг сонгинотой түрхлэг)

* 1 ш дунд зэргийн сонгино, хэрчсэн
* 500 гр мөөг жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага масло
* 1/2 стакан сүү
* 1/ стакан үрсэн provolone бяслаг
* 1 амттаны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Масло хайлуулаад сонгиноо нэмж тунгалаг болтол нь шарна.
  2. Жижиглэн хэрчсэн мөөгөө нэмнэ. Давсаар амтлана.
  3. Сүүгээ нэмнэ. Эцэст нь бяслагаа нэмээд гал дээрээс авна.
  4. Давхарлан тавьсан крепэн дээр энэхүү түрхлэгнээсээ түрхэнэ. Нэг эгнээ креп, нэг эгнээ мөөгтөй түрхлэг, креп маягаар хүссэн хэмжээгээрээ давхарлаад хамгийн дээд талын крепэн давхарган дээрээ үрсэн parmesan жигд цацаад 120 градуст халаасан зууханд хийн бяслагийг хайлтал шарна.

Сервислэх аргууд:






Зүүлт:

* Илүү гарсан крепээ гялгар уутаар ороогоод хөргөгчинд 7 хоног хөлдөөгчинд 1 сар хадгалж болно.

Sunday 2 June 2013

Пачанга бөрэк (Paçanga Böreği)


Орц:

* 3 ш нимгэлэн илдсэн гурил (phyllo dough)
* 100 гр давсалж хатаасан мах (pastırma)
* 100 гр хайлдаг бяслаг (kaşar peyniri)
* 2 ш чинжүү
* 2 ш улаан лооль
* тос

Бэлтгэх нь:
  1. Мах, улаан лооль, чинжүү, бяслагаа жижиглэн хэрчинэ.
  2. Нимгэлэн илдсэн гурил бүрээ 8 тэнцүү хуваагаад нэг бүр дээр хэрчиж бэлтгэсэн шанзнаасаа багаханг тавиад хоёр хуруу зузаантай ороож (өргөн талд нь шанзаа тавиад шанзыг асгарахааргүй орооно) бэлтгэнэ.
  3. Хайруулын таваганд багахан тос хийн халаагаад бөрэкээ зөөлөн гал дээр хоёр талыг нь шаргалттал шараад халуун бүлээнээр нь таваглан сервислэнэ.