Thursday 27 March 2008

Аяран (уудаг тараг:))


орц:

* тараг
* ус
* давс

бэлтгэх нь:
  1. Ижил хэмжээтэй тараг, ус холиод сайтар хутгаад чимх давс хийж дахин хутгана.
  2. Аягалаад сервислэхэд бэлэн боллоо.
PS: Туркээс гадна Балканы улсуудын амтархан уудаг, колатай өрсөлдөгч умдаа (тус улсуудын МcDonald's түргэн хоолны газарт аяран зарагддаг. ) юм.

Хялбар хушигатай жигнэмэг


орц:

* 1 стакан хушига (нухсан)
* 250гр хайлуулсан маргарин
* 3.5 стакан гурил
* 2 амны халбага нунтаг сахар
* 7 гр ванилин

бэлтгэх нь:
  1. Маслоо хайлуулаад дээрээс нь бусад орцоо нэмнэ.
  2. Бэлэн болсон зуурмагаа жижиглэн хувааж гараараа бөөрөнхийлөөд алгаараа зөөлөн дараад тавцан дээрээ өрөөд 180 градуст халаасан зууханд хийн болтол нь жигнэнэ. (том жижгээсээ шарлтгаалан 15-30 минут)

Xалбага


Орцнуудыг хэмжихдээ 2н төрлийн халбага хэрэглэсэн бөгөөд
1. амны халбага - шөл уудаг том халбага (tablespoon), ойролцоогоор 15мл багтаамжтай
2. амттаны халбга - амттан идэхэд зориулагдсан дунд зэргийн халбага (teaspoon), 10 мл багтаамжтай

Пидэ (Pide-Турк хуушуур)


Турк пицца гэх нь бий. Mашиндсан махнаас гадна, нухсан төмс, өндөг, Sucuk-тай "пидэ"байдаг.

Орц:

гуриланд:

* 5 цайны халбага хуурай дрожж
* 3-4 стакан гурил
* 1 стакан бүлээн сүү
* 1 цайны аяга тос

дотор нь:

* 500гр машиндсан мах
* 2 ширхэг сонгино
* 2 ширхэг ногоон перц
* 2 ширхэг улаан лооль
* хар, улаан перц
* 2 амны халбага тос

Бэлтгэх нь:
  1. Гурилныхаа орцуудыг холиод нялцгайдуу зуурмаг бэлтгэнэ. Зуурсан гурилаа 2 дахин том болж хөөтөл нь хүлээнэ.
  2. Сонгиноо жижиглэн хэрчиж халаасан тосон дээрээ хийн хэсэг хуураад дээр нь жижиглэн хэрчсэн лооль, чинжүүгээ нэмнэ. Хэсэг хуурсаны дараагаар машиндсан махаа нэмээд шүүсгүй болтол нь хуурна.
  3. Хөөсөн гурилаа гарган элдээд хувааж голд нь хуурч бэлтгэсэн махнаасаа тавин 2 талыг нь хаагаад 200 градуст халаасан зууханд хийн гурилыг нь шаргалттал шарна.
Видео, хийх заавар.. (Sucuk-тай Pide хийх заавар)

Улаан лоолийн зутан шөл


Oрц;

* 2 амны халбага наран цэцгийн тос
* 2 амны халбага гурил
* 1 амны халбага лоолийн паст
* 5 ширхэг лооль
* 5 стакан ус
* 2 амны халбага сүү
* давс

Бэлтгэх:
  1. 2 амны халбага тосондоо 2 амны халбага гурилаа хэсэг хуурна.
  2. Пастаа лоолийнхоо хамтаар нэмнэ. Али болох гурилаа бөөгнөрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
  3. 5 стакан усаа нэмнэ. Өтгөртөл нь хутгаж буцалгана.
  4. Шөлөө буцлангуут сүү давсаа нэмээд сервислэхэд бэлэн боллоо. Хүсвэл аягалсан шөлөн дээрээ бяслаг (cheddar, mozzarella cheese) үрж болно.

Панкэк


орц:

* 1 стакан гурил
* 1 стакан сүү
* 1 ширхэг өндөг
* 2 амны халбага тос
* 1 амттаны халбага сахар
* 5гр хөөлгөгч нунтаг
* давс

бэлтгэх нь:
  1. Шингэн орцуудаа тусад нь хуурай орцуудаа тусад нь сайтар хутгаад хооронд нь холин зуурмагаа бэлтгэнэ.
  2. Тос хийн халаасан хайруулын тавгандаа 2 амны халбага зуурмаг хийн 2 талыг шараад сервислэхэд бэлэн боллоо.
Хийх заавар...

Кумпир (baked patato or jacket potato)



Кумпир нь Албаниар "төмс" гэсэн уг бөгөөд Туркээс гадна, Англичууд, хойд Америкчууд кумпирыг бэлтгэдэг, амтархан иддэг ажээ.

орц: 1 порц

* 1 ширхэг том төмс
* 1 десетний халбага масло
* 3 амны халбага үрсэн бяслаг (kaşar peynir, cheddar or mozzarella)
* дотор нь хийх орц (сосиск, вандуй, эрдэнэ шиш гээд хүссэн бүхнээ хийж болно.)
* давс

бэлтгэх нь:
  1. Төмсөө хальслалгүйгээр сайтар үрэн угаана.
  2. Угаасан төмсөө бүтнээр (Төмсөө зуухандаа хийхээсээ өмнө алиминиум цаасанд ороосноор төмс маань чийгээ алдалгүй болох болно.) нь 200 градуст халаасан зууханд хийж болтол нь шарна. (төмсний жижиг томоос шалтгаалан 30-40 минут)
  3. Төмсөө хэвтээгээр нь тавиад нэг талаас нь малгай хэрчиж авна.
  4. Хэрчсэн талаараа төмснийхөө дотор талыг ухаж гаргана (төмснийхөө хальсийг гэмтээлгүйгээр, учир нь хальсаа аяга болгон ашиглах болно.)
  5. Төмсний хальсан аяган дотороо, дотор нь хийхээр зэхсэн орцоо, ухаж гаргасан төмс, масло, 2 амны халбага бяслагаа холиж хийгээд давс цацаж үлдсэн бяслагаа хамгийн дээгүүр нь тарааж тавина.
  6. Зуухандаа буцаан хийж дээр нь тавьсан бяслаагаа шаргалттал шараад гаргаж малгайг нь :) өмсүүлээд сервислэхэд бэлэн боллоо.

Крем карамель



орц:

* 2 стакан сахар
* 8 ширхэг өндөг
* 1 л сүү
* 3.5гр ванилин

бэлтгэх нь:
  1. 1 стакан сахар, 8 өндгөө холигчний тусламжайгаар сайтар холино.
  2. Сүүгээ нэмээд дахин холино.
  3. Ванилинаа нэмээд жаахан холино.
  4. Тефлон тавганд үлдсэн сахараа хийгээд түлнэ.
  5. карамелжсэн сахараа хэвэнийхаа ёроол руу халбаганы туламжтайгаар хийгээр дээрээс нь 3 т бэлтгэсэн бэлдмэлээсээ дүүргээд листэн дээр өрж тавиад листэндээ крем карамелиа хийсэн хэвнүүдийхаа талаар татах ус хийж 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.
  6. Шарж болгосон крем карамелиа хөргөөд хөргөгчинд хийгээд 6 н цагийн дараад хэвнээс нь гарган сервислэхэд бэлэн боллоо.

Wednesday 26 March 2008

Какаотой хушигатай талх



Орц:

* 1 стакан ус
* 1 ширхэг өндөг
* 1 амны халбага хуурай сүү
* 1 амны халбага шингэн тос
* 1 амттаны халбага давс
* 1/2 стакан хушига
* 120гр сахар (1/2 стакан)
* 265гр гурил (1 стакан+ 1 амны халбага)
* 65гр какао (1/2 стакан)
* 1 амттаны халбага хуурай дрожж

Бэлтгэх нь:
  1. Хушиганаас бусад бух орцоо нэгэн саванд хийгээд сайтар холино.
  2. 25 минут дулаан газар тавиж хөөлгөнө.
  3. Хушигаа нэмээд хэсэг нухана.
  4. Хэвэндээ хийгээд дахин 1 цаг хэртэй хөөлгөнө.
  5. 150 градуст халаасан зууханд 50 минут жигнэнэ.

Хушигатай талх



орц:

* 1 + 1/3 стакан бүлээн ус
* 2 + 1/2 амны халбага хуурай сүү
* 2 + 1/2 амны халбага чидуний тос (наранцэцгийн тос хэрэглэж болно.)
* 2 + 1/2 амны халбага сахар
* 1 + 1/2 амттаны халбага давс
* 1 + 1/4 амттаны халбага дрожж
* 3 стакан гурил
* 1 стакан хушига (заавал хушига гэлгүй хүссэн орцоо нэмж болно.)

Бэлтгэх нь:
  1. Хушиганаас бусад бүх орцоо холиод гурилаа зуурна.
  2. 40 минут хэртэй хөөлгөхөөөр дулаан газар тавина.
  3. Хөөсөн гуриландаа хушигаа нэмээд нухана.
  4. 25 мнут дахин дулаан газар тавиж хөөлгөнө.
  5. 180 градуст халаасан зууханд 40 минут жигнэнэ.

Шоколадтай кофетой кекс


орц:

* 2 ширхэг өндөг
* 250гр масло
* 150гр шоколад
* 2 стакан сахар
* 1/3 стакан сүү
* 1 стакан ус
* 1 амттаны халбага кофе
* 1/4 стакан какао (25 гр)
* 1 3/4 стакан гурил
* 1 цайны халбага хөөлгөгч нунтаг

Бэлтгэх нь:
  1. Хугалсан шоколад, масло, сахар, сүү, ус мөн кофегоо хийгээд шоколадаа хайлтал нь хааяа хааяа хутган буцалгана.
  2. Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг мөн какаогоо холино.
  3. 1т бэлтгэсэн бэлдмэлээ 20 минут хэртэй хөргөөд гурилаа нэмнэ.
  4. 3т бэлтгэсэн бэлдмэл дээрээ өндөгөө нэмээд зуурмаг маань бэлэн боллоо.
  5. 180 градуст халаасан зууханд болтол нь (зузаан нимгэнээсээ шалтгаалан 30-50 минут) жигнэнэ.

Tuesday 25 March 2008

Мэлхий мөн эрвээхэй хэлбэртэй жигнэмэг



орц:

* 130гр масло, маргарин
* тал стакан нунтаг сахар
* 1.5 стакан гурил
* 2 амны халбага какао

бэлтгэх нь:
  1. Какаоноос бусад орцуудаа холин зуурмаг бэлтгээд том жижиг 2 хэсэг болгон хуваана. Жижигийг нь какаотой холин өнгийг нь жигдэртэл зуурна. Цагаан зуурмагнаас хушиганы хэртэйг таслан авч бөөрөхийлөөд алганий дайтай томсгоно.
  2. Какаотой зуурмагнаасаа цагаанаасаа 2 дахин бага хэмжээтэй аван зуйван хэлбэрт оруулна. Үргэлжилэлийг эндээс...
  3. 185 градуст халаасан зууханд хийнгүүтээ градусийг багасган 100 градус болтол нь (20-25 минут) жигнэнэ.
Жич: Мэлхийнийхээ амыг нээлттэй байлгахын тулд шүдний чигчлүүр эвж болно.



Мөн адилхан зуурмагаар эрвээхэй хэлбэртэй жигнэмэг хийж болох бөгөөд дэлгэрэнгүйг эндээс...
  1. 165 градуст халаасан зууханд болтол нь (10-15 минут) жигнэнэ.

Ажэмишэф.блогспот.сом-оос орчуулан тавив.

Зараан жигнэмэг



oрц:

* 4.5 стакан гурил
* 135гр өрөөний темпратурт маргарин эсвэл масло
* 5 амны халбага овоолоостой нунтаг сахар
* 1 өндөгний цагаан
* 2 амттаны халбага ванилин

бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холин зуураад 4-5 хэсэг хувааж хөргөгчинд хийж 1 цаг хэртэй байлгана.
  2. 1 цагийн дараа зуурмагаа нэг нэгээр нь гарган хушига хэртэй хуваагаад хэлбэртээ оруулна.
  3. 175 градуст халаасан зууханд хийн 20-25 минут жигнэнэ.

    Ажэмишэф.блогспот.сом-оос орчуулан тавив.

2 өнгөтөй жигнэмэг



"Шатрын хөлөг" жигнэмэг

орц:

* 2 өндөгний шар
* 1 өндөгний цагаан
* 1.5 стакан нунтаг сахар
* 1 пакет хайлуулсан маргарин (250гр)
* 1 пакет хүнсний сода (10гр)
* 1 амны халбага какао

бэлтгэх нь:
  1. Өндөгнийхөө шар, цагаан нунтаг сахараа холин сахараа уустал холино.
  2. Хайлуулсан магаринаа нэмэн хэсэг холино.
  3. Өөр нэгэн саванд гурил содагаа холиод бага багаар бэлдмэл дээрээ нэмнэ.
  4. Зуурмагаа 2 хэсэг хуваагаад 1 дээр нь какаогоо нэмээд жигд өнгө ортол нь нухана.
  5. 2 хэсэг зуурмагаа ижил хэмжээнд илдээд давхарлан тавиж ороогоод 2-3 см зузаантай хэрчиж, дээш ь харуулаад алгаараа зөөлөн дарж бэлтгээд 35-40 минут хөргөгчинд байлгана.
  6. 180 градуст халаасан зуухандаа хийн 10-15 минут жигнэнэ.

Бялууны кремүүд

Whipping cream

орц:

* 200 мл крем (heavy cream)
* 6-10 гр нунтаг сахар

бэлтгэх нь:
  1. 200мл кремыг 6-7 халбага нунтаг сахартай холин хутгаж бэлтгэнэ. Арай өтгөн крем хийхийг хүсвэл 8-10 амны халбага нунтаг сахар хэрэглээрэй.
Тостой крем ( buttercream )
22 cм кекст;

орц:
* 125гр давсгүй масло эсвэл маргарин (өрөөний темпратурт)
* 250гр нунтаг сахар
* 2 амны халбага буцалсан ус
* какаотой крем бэлтгэхийг хүсвэл 30гр нунтаг какао

бэлтгэх нь:
  1. Маслоо холигчоор сайтар хутгаад нунтаг сахараа нэмэн, сахараа уустал нь хутгана. Кремээ какаотой бэлтгэхээр зэхсэн бол бэлдмэл дээрээ какаогоо нэмэн какаогоо жигд тартал нь сайтар хутгана. Эцэст нь усаа нэмнэ. Тус кремийг 3н сар хүртэл хугацаагаар хөлдөөгчинд хадгалж болдог давуу талтай.
Шоколадтай крем

орц:

* 100 гр хар шоколад
* 200 мл крем

бэлтгэх нь:
  1. Шоколадаа жижгэвтэр саванд хийгээд, өөр нэгэн томхон саванд (шоколад хийсэн жижиг сав маань том савандаа орж байх ёстой) ус хийн, шоколадтай жижиг саваа суулгаад галлаж, том саван дахь буцалсан усны халуунаар жижиг саван дахь шоколадыг хайлуулна. Ингэж хайлуулахыг "Бэн Мари" маягаар хайлуулах гэдэг.
  2. Хайлуулсан шоколадан дээрээ кремээ хийн сайтар хутгахад шоколадтай крем маань бэлэн болно.
Шоколадтай ганаш (ганаж)

орц:

Ганаж бэлтгэхэд шоколадны чанар чухал үүрэгтэй. Ижил хэмжээний шоколад болон шингэн кремийг холин бэлтгэнэ. Жишээлбэл: 200гр шоколад+200мл (1 пакет) крем

бэлтгэх нь:
  1. Кремээ халаан (буцалгалгүйгээр) жижиг жижиг хуваасан шоколадаа нэмэн холисоор шоколадаа хайлуулана. 1 цаг хэртэй өрөөний темпратурт жаахан өтгөрүүлээд хэрэглэхэд бэлэн боллоо.

Icing крем (Glace icing)


Жигнэмэг болон капкэкний дээр асган чимэглэхэд тохиромжтой, шингэн, гялтганасан өнгөтөй крем юм.

орц:

22 см кексийг бүрэхээр:
* 185 гр нунтаг сахар
* 1 амттаны халбага давсгүй масло эсвэл маргарин
* 2-4 амттаны халбага сүү эсвэл ус
* хүсвэл хүнсний будаг

бэлтгэх нь:
  1. Бүх орцоо халуун тэсвэртэй саванд хийгээд өөр нэгэн саванд буцалах усанд дээр (жигнүүр хээглэж болно.) тавин ууранд нь хайлаад, өтгөртөл нь хутгана. Таны хүссэн хэмжээнд өтгөрөнгүүт нь ууран дээрээс аван зөөлөн хутгасаар бүлээсгээд кексэн дээрээ асгана.

Royal icing

Кексэн дээр бичих, элдэв хэлбэр зурах зэрэгт хэрэглэгдэх энэхүү биетэй (хатуу) кремийг зарим онцгой тохиолдолд торт чимэх зорилгоор ашигладаг. Жишээ нь: хуримын тортыг илүү тэсвэртэй (олон цагараа өрөөни темпратурт байлгах) болгохын тулд тортоо энэхүү кремээр бүрж хэрэглэдэг. Нилээд нялуун амттай блно.

орц:

* 3 ширхэг өндөгний цагаан
* 250 гр нунтаг сахаp
* 1/4 лимоны шүүс
* хүнсний будаг (шүдний чигчлүүрий үзүүрээр)

бэлтгэх нь:
  1. Өндөгний цагаануудаа нунтаг сахарийн хамтаар холигчоор холино (удаанаас хурдан). Нимбэгний шүүсээ нэмсэний дараагаар өтгөртөл нь хутгана. Өнгө оруулахыг хүсэж байвал маш бага хүнсний будаг нэмээд жигд өнгө ортол нь хутгана.
Бялууны крем
Хамгийн өргөн хэрэглээний кремүүдийн нэг болно. Бялууний дээр, голд түрхэж болохоос гадна эклер болон тартны дотор хэрэглэж болно.

орц:

* 250 гр сүү
* 1 стакан нунтаг сахар
* 1/2 цайны аяга гурил
* цайны халбага буудайн цардуул
* 3 өндөгний шар
* 1 цайны ванилин

бэлтгэх нь:
  1. Бүх орцоо хүйтэнээр нь нэгэн саванд хийгээд тасралтгүй хутгасаар болгоно. Хүсвэл болсоных нь дараагаар 1 амны халбага маргарин нэмж болно.

Friday 7 March 2008

Кекс, торт хийхэд анхаарах зүйлс

* Кекс хийхэд хэрэглэх орцууд маань өрөөний темпатурт байх хэрэгтэй.

* Кексээ хийж эхэлхээсээ өмнө кексээ шарах листээ (хэвээ) тослож бэлтгэх хэрэгтэй. Листээ тослоод гурил, цацаж бэлтгээд зуурмагаа бэлэн болтол хөргөгчинд байлгавал кекс тань листэндээ наалдахгүй.

* Кексээ хөөлгөхийн тулд

1. Хүнсний сода (baking soda)
2. Хөөлгөгч нунтаг (baking powder)
3. Хүнсний сода+ гөөлгөгч нунтаг
4. Өндөгөө хөөсөртөл нь хутгах зэрэг аргыг хэрэглэдэг.
Кексээ содагаар хөөлгөх үү эсвэл хөөлгөгч нунтгаар хөөлгөх үү, шийдэж чадахгүй байгаа бол орцоо харах хэрэгтэй. Орцонд тань хангалттай хүчиллэг (тараг, лимон зэрэг) орц байхгүй бол хөөлгөгч нунтаг хэрэглэсэн нь дээр. Учир нь сода кексний хүчилийг тэнцвэрүүлэх зорилгоор хийгддэг болохоор таны кекс хэт гашуун болно гэсэн үг. Хэрэв таны кексэнд тараг эсвэл лимоны орц байгаа бол хунсний соданы хажуугаар жаахан хөөлгөгө нунтаг хэрэглэх хэрэгтэй.

* Өндөгөө крем дайтай өтгөртөл, сахараа уустал хутгах бас чухал. Энэ нь дунджаар 5-10 минут хутгана гэсэн үг. Энэхүү аргийг creaming method гэнэ. Хэрэв сахар, тосны холимог дээр өндөгөө нэм гэсэн заавар байх аваас өндөгнүүдээ нэг нэгээр нь нэмээд нэмэх бүрдээ сайтар хутгах хэрэгтэй.

* Кекс жигнэмэг ер нь гурилан бүтээгдэхүүнд хэрэглэх гурилаа шигшиж хэрэглэх нь зүйтэй.

* Сода, ваниллинтай сахар, какао зэрэг нунтаг орцуудаа гурилтайгаа холин сайтар хутгасан байх хэрэгтэй.

* Орцонд заасан 1 стакан гурилнаас 1 амны халбагыг авч оронд нь 1 амны халбага төмсний цардуул хийсэнээр аманд оронгуутаа бутардаг кекс хийх боломжтой юм. Жишээ нь; орцонд 2 стакан гурил хий гэсэн байх аваас 2 стакан гурилнаасаа 2 амны халбага гурил хасаад 2 амны халбага цардуул нэмнэ. Гурилны хэмжээ үл өөрчлөгдөнө.

* Гурилын холимогоо зуурмагтаа (өндөг, сахар..) нэмсэнээс хойш зуурмагаа хэт их хутгах нь кексийг тань резениндуу болгох тул нэг халбаганы тусламжтайгаар бух орцыг нэгдтэл л хутгаад түүнээс илүү хутгахгүй байх хэрэгтэй.

* Зуурмагтаа хамгийн сүүлд цардуул эсвэл гуриланд өнхрүүлсэн шоколад, жимсээ нэмнэ. Гуриланд өнхөрүүлсэнээр гурил, цардуул жимнсний чийгийг авч жимс, шоколадны кексний ёроол цуглахаас хамгаална.

* Листэндээ зуурмагаа асгаад листээ тавиур дээр зөөлөн цохих эсвэл листнийхээ гаднаас халбагаар зөөлөн цохисоноор зуурмаг тань жигдэрнэ. Зуурмаг тань листний 2/3' оос хэтрэхгүй байх ёстой.

* Кексүүдийг ихэнхдээ 170-190 градуст халаасан зууханд болгодог.

* Зуурмагаа зууханд хийсэнээс хойш эхний хорин минут зуухныхаа тагийг онгойлгохгүй байх нь зүйтэй. Хэрэв кексний тань нэг тал нь хэт шарагдаад байвал 20н минутийн дараа гарган эргүүлж болно. Кекс тань дээрээсэээ хэт их шарагдаад байгаа тохиолдолд мөн 20 минутийн дараа кексэн дээрээ тостой цаас, алиминиум цаас тавьж түлэгдэхээс хамгаална.

* Шүдний чигчлүүр зоож болсон эсэхийг шалгасаны дараа кексээ гарган дээгүүр нь алчуур тавиж 10 минут амрааж, бүлээсгээд хэвнээс нь гал тогооны цаасан дээр гаргана. Гал тогооний цаас эсвэл ил гал дээр шарахад зориулсан төмөр дээр гаргасанаар кексний тань доод тал нь норохгүй. Кексээ хэвнээс нь халуун болон хүйтэн байхад гаргах нь хугалах аюултай. Бүлээн байхад нь хэвнээс гаргах нь зүйтэй.

* Кексээ хадгалахдаа заавал таглаж хадгалаарай.

Капкэк (Cupcake)



орц:

* 2+1/4 стакан гурил
* 1+1/3 стакан сахар
* 3 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 1 стакан сүү
* 1 амттаны халбага ванилин
* 2 ширхэг томовтордуу өндөг

Крем:

* 1 стакан нунтаг сахар
* 1/2 стакан цардуул
* 2 амны халбага гурил
* 3 стакан сүү
* 2 ширхэг өндөг
* 1 уут ваниллин (7 гр)
* 1 стакан цөцгий

Бэлтгэх нь:
  1. Өндөгнөөс бусад бүх орцоо холин холигчоод 2 минут хутгасаны дараа өндөгөө нэмэн дахин нийцтэл нь 2 хэртэй минут хутгаад бэлтгэсэн хэвнийхаа тал хүртэл нь дүүргэнэ.
  2. 180 градуст халаасан зуухандаа хийн 15 минут хэртэй жигнэнэ.
Крем:
  1. Ванилин, кремнээс бусад орцуудаа нэг саванд хийн зуухан дээр тавиад бөөгнөрүүлэлгүйгээр хутгаж буцалгана.
  2. Ванилинаа нэмнээд зуухнаас авч хөргөнө.
  3. Бэлдмэл дээрээ цөцгийгө хийж холигчоор сайтар холиод хөргөгчинд хэсэг амраана.
  4. Бэлэн болсон кремээ капкэкнийхаа гол руу крем шахагчны тусламжтайгаар шахна.
(эсвэл капкэкнийхаа дээд талаас хутганы тусламжтайгаар конус ухаж аваад оронд нь крем дүүргэн конусныхаа шовх үзүүрийг тасдан таглаж болно.)

Зөгийн балтай жигнэмэг


Oрц:

* 2 ширхэг өндөг
* 1.5 стакан сахар
* 125 гр масло
* 2 амны халбага зөгийн бал
* 4 стакан гурил
* 1 уут хөөлгөгч нунтаг (10гр)
* 1 стакан самар (дээр нь)

бэлтгэх нь:
  1. Өндөг сахараа холин хөөсөртөл нь сайтар хутгана.
  2. Бэлдмэл дээрээ зөгийн бал, маслоо нэмээд дахин хутгана.
  3. Тусдаа саванд гурил хөөлгөгч нунтаг холин хутгана.
  4. 2т бэлтгэсэн зуурмаг дээрээ гурилаа нэмэн зуураад илдэж хэслээд хэвлэнэ.(хэв байхгүй бол хүссэн хэмжээгээрээ таслан авч бөөрөнхийлөөд алгаараа зөөлөн дарна.)
  5. Хэвлэсэн жигнмэгүүд дээрээ самараа өрж тавиад 175 градуст халаасан зуухандаа хийн 20 минут жигнэнэ.

Илжигэн чихтэй (fig), синнмонтой капкэк



орц:

* 180 гр гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага синнамон
* 1 чимх давс
* 1 ширхэг өндөг
* 160 мл сүү
* 90 гр бор сахар
* 75 гр масло
* 10-12 ширхэг хатааасан илжигэн чих

бэлтгэх нь:
  1. Нэг саванд гурил, давс, хөөлгөгч нунтаг болон синнамонoo хийн холино.
  2. Гурилныхаа бэлдмэл дээр өндөг, сүү, сахар мөн маслоо нэмээд зуурна.
  3. Жижиг жижиг хэрчсэн илжигэн чихээ зуурмаг дээрээ нэмээд тослож бэлтгэсэн хэвнүүдийхээ талаар нь зуурмагаа дүүргэнэ.
  4. 180 градуст халаасан зуухандаа хийн 15-20 минут жигнэнэ.

Синнамонтой жигнэмэг


орц:

* 60гр маргарин
* 1/3 стакан зөгийн бал
* 2 амны халбага бор сахар
* 2 амны халбага нунтаг сахар
* 1+1/4 стакан гурил
* 1 уут хөөлгөгч нунтаг (10гр)
* 3 амттаны халбага нунтаг синнамон

бэлтгэх нь:
  1. Зөгийн бал, маргарин болон сахараа нэг саванд хийн зуухан дээрээ тавиж хайлуулна.
  2. 1т бэлтгэсэн бэлдмлээ бүлээсэхээр нь гурил, хөөлгөгч нунтаг, синнамоноо (гуйлаа сода синнамонтойгоо холиж бэлтгэнэ.) нэмээд илдэж хэвлэнэ.
  3. 220 градуст 10минут жигнэсэний дараа жигнэмэг маань бэлэн боллоо.

Гүзээлзгэнэтэй цэлцэгнүүр



орц:

* 150гр гүзээлзгэнэ
* 1 амны халбага эрдэнэ шишийн цардуул
* хагас стакан ус
* 3 амны халбага нунтаг сахар

бэлтгэх нь:
  1. Гүзээлзэгэнүүдээ угаагаад цэвэрлэнэ.
  2. Цэвэрлэсэн гүзээлзгэнүүдээ блэндэрдэнэ.
  3. Блэндэрдсэн гүзээлгэнэ дээрээ бусад орцоо нэмээд өтгөртөл нь буцалгана.
  4. Чанасан цэлцэгнүүрээ хааяа хааяа хутгаж хөгргөнө. Бүлээссэн цэлцэгнүүрээ хэвэндээ хийн хөргөгчинд хийнэ. Хөлдөөгчиндөө нэг хонуулаад гаргаж чимээд сервислэхэд бэлэн боллоо.

Кивитэй цэлцэгнүүр



орц:

* 4 ширхэг киви
* 1 амны халбага эрдэнэ шишийн цардуул
* тал стакан ус
* 3 амны халбага нунтаг сахар

бэлтгэх нь:
  1. Кивинүүдээ угаагаад халислана.
  2. Халисласан кивинүүдээ блэндэрдэнэ.
  3. Блендэрдсэн кивин дээрээ бусад орцоо нэмээд өтгөртөл нь буцалгана.
  4. Чанасан цэлцэгнүүрээ хааяа хааяа хутгаж хөгргөнө. Бүлээссэн цэлцэгнүүрээ хэвэндээ хийн хөргөгчинд хийнэ. Хөлдөөгчиндөө нэг хонуулаад гаргаж чимээд сервислэхэд бэлэн боллоо.

Бөөрөлзгөнөтөй цэлцэгнүүр



орц:

* 3 стакан бөөрөлзөгөнө
* 2 стакан ус
* 4 амттаны халбага эрдэнэ шишийн цардуул
* 1.5 стакан нунтаг сахар (хүсвэл сахарныхаа хэмжээг ихэсгэж эсвэл багасгаж болно.)

Бэлтгэх нь:
  1. Бөөрөлзгөнөө угаагаад 2 стакан усандаа хийж цаг хэртэй хүлээнэ.
  2. Уснаасаа гарган (Бөөрөлзгөнөө дэвтээсэн усаа асгахгүй. ) блээндэрдэнэ.
  3. Блендэрдсэн бөөрөлзгөнөө шүүн дээр нь бусад орцоо нэмээд (хадгалсан усаа хэрэглэнэ) өтгөртөл нь буцалгана.
  4. Чанасан бэлдмэлээ хааяа хааяа хутгаж хөгргөнө. Бүлээссэн цэлцэгнүүрээ хэвэндээ хийн хөргөгчинд хийнэ. Хөлдөөгчиндөө нэг хонуулаад гаргаж чимээд сервислэхэд бэлэн боллоо.

Лимонтой цэлцэгнүүр


орц:

* 0.5 стакан лимоны шүүс
* 1.5 стакан ус эсвэл 0.5 стакан грейфруты шүүс
* 3 амттаны халбага эрдэнэ шишийн цардуул
* 1 амттаны халбага лимоны үрсэн хальс
* 1 стакан нунтаг сахар

бэлтгэх нь:
  1. Орцуудаа холиж өтгөртөл нь чанана. Чанасан бэлдмэлээ хааяа хааяа хутгаж хөpгөнө.
  2. Бүлээссэн цэлцэгнүүрээ хэвэндээ хийн хөргөгчинд хийнэ.
  3. Хөлдөөгчиндөө нэг хонуулаад гаргаж чимээд сервислэхэд бэлэн боллоо.

Жүржний цэлцэгнүүр



орц:

* 2.5 стакан жүржний шүүс
* 3 амттаны халбага эрдэнэ шишийн цардуул
* 1 амны халбага жүржний үрсэн хальс]
* 1 стакан нунтаг сахар

бэлтгэх нь;
  1. Орцуудаа холиж өтгөртөл нь чанана. Чанасан бэлдмэлээ хааяа хааяа хутгаж хөгргөнө. Бүлээссэн цэлцэгнүүрээ хэвэндээ хийн хөргөгчинд хийнэ. Хөлдөөгчиндөө нэг хонуулаад гаргаж чимээд сервислэхэд бэлэн боллоо.