Sunday 28 February 2010

Dak Bulgogi (Korean BBQ Chicken)


Oрц:

* 450 гр тахианы цээжний цул мах, нимгэлэн хэрчсэн
* 1/2 стакан гочужан (gochujang)
* 5 хумс сармис, үрсэн
* 2.5 см урттай цагаан гаа, арилгаад үрсэн
* 1 жижиг сонгино арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 ш лийр, арилгаад үрсэн (Asian pear)
* 1/2 стакан цуу
* 1 амны халбага үнжидийн үрний тос (sesame oil)
* 1 амны халбага бор сахар (brown sugar)
* 2 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* 1/4 амттаны халбага хар перц

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод тахиагаа нэмэн хөргөгчинд хамгийн багадаа нэг цаг амраана.
  2. Тахианы махаа амталж амраасаны дараа шүүж гаргаад илүүдэл шүүсийг асгаад тахианы махаа ил гал дээр эсвэл багахан тостой хайруулын тавганд хийн шарна.

Tuesday 23 February 2010

Ашура



Орц:

* 1½ стакан буудай
* ½ стакан гарбанзо, chick pea
* ½ стакан white kidney bean
* ½ стакан үзэм
* 7-8 ч илжигэн чих
* 10-15 ш хатаасан чангаанз
* 1 стакан самар
* 2 стакан сахар
* 1 ш жүржийн үрсэн хальс
* 1 ш дунд зэргийн жүржийн шүүс
* 1 амттаны халбага синнамон
* 2 амны халбага сарнайн ус (хүсвэл)
* Анарын ширхэг, давжаа үзэм....

Бэлтгэх нь:

  1. Буудайгаа сайтар угаагаад даралттай саванд хийгээд 4 хуруу ус нэмж таглаад буцалгана. Буцлангуут галаа унтраагаад 4-5 цагийн дараа саваа онгойлгоод таглалгүйгээр буудайгаа болтол буцалгана.
  2. Нэг хоногийн өмнөөс бүлээн усанд дэвтээж бэлтгэсэн гарбанзо болон бөөрөн буурцгаа тус тусад нь даралттай саванд хийн хоёр хоёр хуруу ус нэмээд зөөлөртөл нь буцалгана.
  3. Чанасан буурцагнуудаа чанасан буудайныхаа дээр шүүн нэмнэ.
  4. Сахар, жүржийн үрсэн хальс, жижиглэн хэрчсэн чангаанз, үзмээ нэмээд буцалгана.
  5. Эцэст нь жижиглэн хэрчсэн илжигэн чихээ жүржийн шүүсний хамтаар нэмж нэг буцалгаад сервислэх аяганд хуваан хийгээд самар, хушига, анарын ширхэгүүд зэргээр чимэглээд ашура бүр дээр багахан сарнайн ус тараан асгаад хөргөөд сервислэнэ.

Sunday 21 February 2010

Жимстэй самартай гулдмай


Орц:

* 6 амны халбага гурил
* 1/8 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/8 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 6 амны халбага бор сахар
* 2 стакан хушига, алмонд эсвэл пикан, хуураад томхон хэрчиж бэлтгэсэн
* 1½ стакан dates, үрийг нь аваад 4 хувааж бэлтгэсэн
* 1 стакан хатаасан чангаанз (dried apricot)
* 1 ш том өндөг
* ½ амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. 20 см дөрвөлжин хэвийг хэрүүлэн тависан давхар мөнгөн цаасаар бүрж бэлтгэнэ.
  2. Зуухаа 160 градуст халааж бэлтгэнэ.
  3. Томхон саванд гурил, хөөлгөгч нунтаг, сода, давсаа нийцүүлнэ. Сахар, хушига, чангаанз, dates-ээ нэмээд хуруугаараа хутган нийцүүлнэ.
  4. Өндгөө өөр нэгэм аюганд ваниллины охитой холиж нийцүүлээд 2 бэлдмэлээ холиж нийцүүлнэ. Мөнгөн цаасаар бүрсэн хэвэндээ бэлдмэлээ хийн жигд тараагаад Халаасан зуухандаа хийн гулдмайгаа шаргалтаж эхэлтэл 30 орчим минут шарна. Жимс самарны гулдмайгаа хэвнээс нь гаргаад хөргөөд хурц хутгаар хуваан сервислэнэ.
Эх сурвалж

Грек бууцайтай будаа (Spanakorizo)


Орц:

* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 ш жижиг сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1 багц бууцай, угаагаад хэрчиж бэлтгэсэн
* 1 стакан урт ширхэгтэй будаа
* 2 1/2 стакан тахианы тунгалаг шөл эсвэл ус
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн яншуй
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн гоньд
* давс, перц
* 1 нимбэгний шүүс мөн үрсэн хальс
* 1/4 стакан фета бяслаг (feta), буталсан

Орц:
  1. Тосоо хайруулын тавганд хийн халаана.
  2. Сонгиноо нэмээд зөөлөрч болтол 5-7 минут хуурна.
  3. Сармисаа нэмээд үнэр ялгартал нэг орчим минут хуурна.
  4. Бууцайгаа нэмээд шүүсийг нь ялгартал хэсэг хуурна.
  5. Будаа, тахианы тунгалаг шөл, яншуй, гоньдоо нэмээд давс перцээр амтлана.
  6. Буцалгаад галаа багасган будаагаа болтол нь 20 орчим минут таглаатай байлгана.
  7. Лимоны шүүсээр амтлаад буталсан фета бяслагаар амтлаад сервислэнэ.

Tuesday 16 February 2010

Сам хорхойтой сандвич (Shrimp Po’ Boy)

Орц:

* Хагас кг сам хорхой (хальсыг нь аваад судсыг нь цэвэрлэсэн)
* 1 амны халбага ургамалын тос
* 1 амны халбага creole амтлагч (жор нь доор)
* 1 ш багет (baguette)
* 1 стакан хэрчсэн салат навч
* 2 ч том улаан лооль, цагиргалан хэрчсэн
* 1/4 стакан remoulade соус (жор нь доор)

Бэлтгэх нь:

  1. Сам хорхойнуудаа тос, creole амтлагчиндаа хийн бүрнэ.
  2. Шорлоод сам хорхойнуудаа болтол нь тал бүрээр нь 2-3 минут ил гал дээр шарна.
  3. Сандвичээ бэлтгээд сервислэнэ.
Remoulade Sauce

Орц: (тал стакан)

* 1/4 стакан майонез
* 1 амны халбага creole гич
* 1 амны халбага кетчүп
* 1 амттаны халбага horseradish
* 1 жижиг хумс сармис
* 1 амны халбага лимоны шүүс
* 1 амттаны халбага capers
* 1 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* 1/4 амттаны халбага cayenne перц
* 1/4 амттаны халбага paprika
* халуун соус (hot sauce)

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холигчинд хийн нийцүүлээд Remoulade соус маань бэлэн болно.

Creole Spice Blend

Орц:(4 амны халбага)

* 2 1/2 амттаны халбага paprika
* 2 амттаны халбага давс
* 2 амттаны халбага сармисны нунтаг
* 1 амттаны халбага сонгины нунтаг
* 1 амттаны халбага нунтаг хар перц
* 1 амттаны халбага cayenne перц
* 1 амттаны халбага хатаасан oregano
* 1 амттаны халбага хатаасан ганга (thyme)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиж нийцүүлнэ.

Sunday 14 February 2010

Шоколадтай задархай (DOUBLE CHOCOLATE CRINKLES)




Oрц:

* 115 гр шоколад
* 1/2 стакан Shortening
* 2 стакан сахар
* 2 амттаны халбага ваниллины охь (Vanilla Extract)
* 4 ш өндөг
* 2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 1 стакан шоколад (Chocolate Chips)
* 1 стакан нунтаг сахар, шигшсэн

Бэлтгэх нь:

  1. Шоколад, маслоо нэг саванд хийн багахан устай арай том саван дээр суулгаад хайлуулна. Сахараа нэмээд нийцүүлнэ.
  2. Хайлуулсан шоколадны бэлдмэлээ нэг саванд хийн хөргөнө. Хөрөхөөр нь ваниллины охио нэмнэ. Өндгөө нэг нэгээр хагалан нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  3. Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшинэ. Шоколад, гурил аа холио chocolate chips-ээ нэмээд хөргөгөчинд хийн хонуулна.Зуухаа 190 градуст халаана.
  4. Хөргөсөн зуурмагнаасаа жижгийг таслан аваад 2.5 см бөмбөлөг болгон шигшиж бэлтгэсэн нунтаг сахарандаа өнхрүүлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрнө. Халаасан зуухандаа хийн болтол жигнэмэгүүдээ нь 10 минут шарна.

Wednesday 10 February 2010

Аспарагусны салат


Орц:

* 900 гр аспарагус
* 3/4 стакан ургамалын тос
* 1/2 стакан цагаан дарсны цуу (white wine vinegar)
* 1 амны халбага хатаасан basil
* 2 амттаны халбага хатаасан oregano
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хар перц
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 4 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:

  1. Аспарагусаа цэвэрлээд томхон саванд хийнэ. 1 см орчим ус нэмээд таглаад 3-5 минут буцалгана.
  2. Усыг нь асгаад хүйтэн усаар зайлгана.
  3. Шүүсэн аспарагусаа хөргөгчинд хийж 2-3 цаг байлгана. Болгоод хөргөсөн асгарагусаа гүехэн тавганд өрж байрлуулна. Бусад орцоо холиод аспарагусан дээрээ тараан асгана.
  4. Ингэж бэлтгэсэн салатаа өрөөний темпратурт 1-2 цаг байлгаад сервислэнэ.

Tuesday 9 February 2010

Цагаан цэцэгт байцааны шөл


Орц:

* 1 ш цагаан цэцэгт байцаа (ойролцоогоор хоёр кг)
* 50 гр масло
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага карри, curry
* 3 стакан халуун ус
* 1 стакан крем
* 1 стакан сүү
* 4-6 зүсэм талх, шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* Далайн давс, хар перц

Бэлтгэх нь:

  1. Цэцэгт байцааныхаа навчнуудыг мөн голыг зүсч авна. Үлдсэн хэсгүүдийн угаагаад хуруу зузаантай хэрчиж бэлтгэнэ.
  2. Томхон саванд маслоо хийгээд хайлуулна. Сонгиноо нэмээд зөөлөрч болтол хуурна. Дээр нь жижиглэн хэрчсэн цэцэгт байцаагаа нэмээд 1 амттаны халбага давс, тал амттаны халбага хар перц тал амттаны халбага curry нэмж амтлаад хааяа хааяа хутган зөлөртөл нь 20 орчим минут буцалгана.
  3. Сүү, крем, усаа нэмээд дунд зэргийн гал дээр буцалгана. Галаа зөөллөөд хааяаа хааяа дээр нь цугласан нитгэлэгийг шүүж хаяан 30 минут буцалгана.
  4. Шөлөө гал блендэр ашиглан нухаад хүсвэл бага зэрэг ус нэмж шингэлээд хэрэгтэй гэж үзвэл давс, перц нэмээд
  5. Энэ хооронд дөрвөлжилөн хэрчсэн талхнуудаа нэг тавцан дээр өрөөд халаасан зууханд хийн хатаана.
  6. Шөлөө таваглаад хатаасан талхнаасаа тавин сервислэнэ.
Зүүлт

* Багахан чидун жимсний тосонд шарсан нимгэлэн хэрчсэн лууванг хатаасан талхан дээр тавин сервислэхэд бас гоё байдаг.

Thursday 4 February 2010

Бөөрөлзгөний чанамалан хавчуургатай жигнэмэг (Spitzbuebe)



Орц:

* 335 гр масло
* 2 стакан нунтаг сахар (confectioners' sugar)
* 3 ш өндөгний шар
* 3 1/2 стакан гурил
* 1 стакан бөөрөлзгөний чанамал (raspberry preserves)

Бэлтгэх нь:

  1. Маслоо 1 1/2 стакан сахарын хамт цахилгаан холигчоор хутгаж нийцүүлнэ. Өндөгний шараа нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ нийцүүлнэ.
  2. Холигчныхоо хурдыг багасгаад гурилаа 1/2 стаканаар 7 хуваан нэмнэ. Нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
  3. Зуурмагаа томхон тавган дээр тавиад хавтгайлаад гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн 1 цаг амраана.
  4. Зуухаа 160 градуст халаана. Зуурмагаа 6 хуваагаад нэг хэсгийг нь гаргаад үлдсэн таван хэсгийг тавган дээрээ тавиад буцаан ороогоод хөргөгчинд хийнэ.
  5. Гаргасан нэг хэсэг гурилаа 22 см куб болгож илдээд 7.5 см жигнэмэг хэрчигч ашиглан 9 жигнэмэг гаргана. Бүх зуурмагаа энэ маягаар бэлтгэсэний дараа тал жигнэмэгийнхээ голыг жижиг жигнэмэгний зүсэгчээр зүсч шанз хийх нүх гаргана.
  6. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр жигнэмэгүүдээ өрөөд халааж бэлтгэсэн зуухандаа хийн шаргалтаж болтол нь 15 орчим минут шарна.
  7. Жимсний чанамалаа жижиг саванд хийгээд халаана. Галаа багасгаад өтгөртөл нь 5 орчим минут буцалгаж ширгээнэ. Чанамалаа аяган хийгээд хөртөл нь хүлээнэ. Үлдсэн тал стакан сахараа 1/2 голоо нүхтэй жигнэмэгүүд дээрээ шигшиж чимэглэнэ. Голдоо нүхгүй жигнэмэгүүд дээрээ 1/2 амттаны халбага чанамал тавиад голоо нүхтэй жигнэмэг дээр нь байрлуулна. Илүү гарсан чанамалаа жигнэмэг бүрийн нүх рүү хувааж хийгээд сервислэнэ.

Эх сурвалж