Friday 29 June 2012

Алимтай гурвалжин (Apple Turnover)


Орц: 12 порц

* 4 ш дунд зэргийн алим, арилгаад жижиглэн хэрчсэн (granny smith сортын алим)
* 2 амны халбага сахар
* 2 амттаны халбага нимбэг эсвэл жүржийн үрсэн хальс (lemon/orange peel)
* 1/4-1/3 стакан сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1 амттаны халбага синнамон
* Тал хайрцаг нимгэлэн илдсэн гурил (phyllo sheets)
* 65 гр масло, хайлуулсан
* нунтаг сахар, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд алим, сахар, ваниллин, жүрж/ нимбэгний үрсэн хальс, синнамон, цардуулаа холин зөөлөн гал дээр тавиж буцалгана. Бэлдмэлийг өтгөрч эхэлтэл 5 минут чанана.
  2. Алимны бэлдмэлээ гал дээрээс аваад хөргөнө. Маслоо хайлуулна. Нимгэлэн илдсэн гурилдаа багс ашиглан хайлуулсан маслоо түрхэнэ. Нимгэлэн илдсэн гурилаа голоор нь уртааш нь нэг нугална. Хүсвэл дахиж масло түрхэнэ.
  3. Нугалж бэлтгэсэн гурилнаахаа нэг үзүүрт 1 1/2 амны халбага шанз тавина. Гурвалжилж нугалаад гадуур нь дахин масло түрхэнэ. Ингэж бэлтгэсэн гурвалжингуудаа тавцан дээр байрлуулна.
  4. Зуухаа 190 градуст халаана. Тавцангаа зуухандаа хийгээд шаргалтаж болтол нь 15 минут шарна. Гурвалжингуудаа хөргөөд нунтаг сахар цацаж чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 27 June 2012

Лаваш, хавтгай талх (Lavosh/Lavaş/Lavash bread)


Орц:

* 2 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага сахар
* 1 амттаны халбага давс
* 2/3 стакан ус
* 1 ш өндөгний цагаан
* 2 амны халбага масло, хайлуулсан

* 2 ш өндөгний цагаан, хутгасан
* 2 амны халбага гүнжидийн үр (sesame seeds)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халаана. Тавцангаа зуухны голд байрлуулна.
  2. Том саванд гурил, сахар, давсаа хийж холино. Ус, масло, өндөгний цагаанаа нэмнэ. Гурилаа зуураад ойролцоогоор 5 минут нухна.
  3. Зуураад нухаж эвлүүлсэн гурилаа 10 тэнцүү хуваана. Багахан хуурай гурил цацсан тавцан дээр тавин цаас маягтай нимгэлэн илдэнэ.
  4. Гурилан дээрээ хутгасан өндөгний цагаанаа багсны тусламжтайгаар түрхээд гүнжидийн үрээ цацаад халаасан тавцан дээрээ тавин талхаа болтол 10-12 минут шарна.
Эх сурвалж

Tuesday 26 June 2012

Бяслаг 101

Сунамтгай хайлагчид (Stretchy and stringy melters)
Пизза, панини, бяслагтай croquette зэрэгт тохиромжтой. Энэ төрлийн бяслагууд байрандаа (хайлахаараа урсдаггүй) хайлж, хайлахаар нь татахаар сунадаг онцлогтой.
Энэ төрлийн бяслагуудыг жагсаавал:


* Mozzarella
* Queso Oaxaca
* Scamorza
* Provolone
* Цуулсан бяслаг (
String cheese)
* Шинэхэн чеддар бяслагны ээдэм (
Fresh cheddar cheese curds)

Урсан хайлагчид (Smooth and flowing melters)
Энэ ангилалд ихэнх бяслаг хамрагддаг. Энэ төрлийн бяслагуудыг шөлөн дээр, ногооны тарт, ногоо шанзалхад, зууханд шарсан бяслагтай гоймон бэлтгэхэд, нухсан төмсөнд, ризоттонд, суфленд (soufflés), полентад (polenta), бяслагтай сандвич бэлтгэхэд (toasted sandwiches), талх, скон, жигнэмэгний зуурмагт хийхэд тохиромжтой байдаг.
* Asiago
* Cheddar
* Emmentaler
* Fontina
* Gruyère
* Havarti
* Monterey Jack
* Muenster
* Gouda
* Blue cheeses
* Brie
* Camembert
* Parmigiano-Reggiano


Хайлдаггүй бяслагууд (Nonmelters)
Энэ төрлийн бяслагууд хайлдаггүй бөгөөд шарж, хайрсан ч хэлбэр дүрсээ алддаггүй онцлогтой. Хайлдаагүйн учир нь давс ихтэй эсвэл мөн бяслагны агуулах хүчил их эсвэл багад оршино.

* Halloumi
* Шинэхэн Мексик бяслагууд
queso blanco, queso fresco, ranchero, cotija г.м (Fresh Mexican cheeses such as queso blanco, queso fresco, ranchero, cotija)
* Энэтхэг панер бяслаг (Indian paneer)
* Cottage cheese
* Ricotta
* Монгол бяслаг
* Шинэхэн ямааны бяслаг (
Fresh goat cheese)
* Feta
* Parmigiano-Reggiano

Эх сурвалж

Monday 25 June 2012

Майонезтэй бровни (Hellmann’s Posh Brownies)


Орц:

* 40 гр гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 25 гр нунтаг какао
* 140 гр шоколад, жижиглэн хэрчсэн
* 3 ш өндөг
* 225 гр сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 8 амны халбага майонез (110 гр)
* 55 гр жижиглэн хэрчсэн хушига

Бэлтгэх нь:
  1. 23 см дөрвөлжин хэвийг тослон гурилдаж эсвэл тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, какаогоо шигшиж бэлтгэнэ. Шоколадаа халуунд тэсвэртэй саванд хийн багахан буцалж буй устай саван дээр байрлуулан (доод савны ус шоколадтай савны ёроолд хүрэхгүй байх хэрэгтэй) хайлуулна.
  3. Томхон саванд өндөг, сахар, ваниллины холин нийцүүлнэ.
  4. Хайлуулсан шоколадаа өндөгний бэлдмэл рүүгээ бага багаар нэмж нийцүүлнэ. Гурил, майонез, хушигаа нэмж нийцүүлнэ.
  5. Зуухаа 160°C градуст халаана. Бровниний бэлдмэлээ бэлтгэсэн хэвэндээ хийгээд дээд талыг нь тэгшлээд халаасан зуухандаа хийн бровнигоо болтол 30-35 минут шарна.
  6. Бровнигоо хэвэнд нь хөргөөд гаргаж ирэн дөрвөлжилөн хэрчээд сервислэнэ.
Эх сурвалж

Friday 22 June 2012

Улаан лоольтой хуурсан өндөг (Stir-Fried Tomato and Eggs-Xihongshi Chao Jidan)


Орц: 2–4 порц

* 4 ш өндөг
* 4 амны халбага канола тос (canola oil)
* 3 хумс сармис
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй улаан лооль, голыг нь аваад нэг бүрийг 8 хувааж бэлтгэсэн
* 1 амттаны халбага сахар
* давс
* 1 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Өндөгнүүдээ нэг аяганд хийн хутгана.
  2. Хайруулын тавгаа халаагаад 1 амны халбага тосоо нэмнэ. Өндгөө нэмээд хутгаж өндгөө болтол 1 минут хуурна.
  3. Өндгөө гаргаад хайруулын тавгаа арчаад дахин халаан үлдсэн тосоо нэмээд сармис улаан лоолио нэмнэ. Улаан лоолио болтол 1 минут хуурна.
  4. Сахараа нэмж нийцүүлээд хуурсан өндгөө нэмнэ. Өндгөө халтал 30 секунд хуураад давс хэрчсэн сонгиноороо чимэглээд сервислэнэ.

Wednesday 20 June 2012

Гүзээлзгэнэтэй зөөлөн чихэр (Strawberry marshmallow)

Орц: 40 ш

* Канола тос, хэвийг тослоход
* 1 1⁄2 стакан сахар
* 3⁄4 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1⁄4 стакан зөгийн бал
* 3 амны халбага амтгүй нунтаг желатин (unflavored powdered gelatin) 1/2 стакан хүйтэн усанд дэвтээсэн
* 1⁄2 амттаны халбага улаан хүнсний будаг
* 170 гр хатаасан гүзээлзгэнэ, жижиглнэ хэрчсэн (dried strawberries)
* 1⁄3 стакан нэмэх нь 1 амны халбага эрдэнэшишишийн цардуул (cornstarch)
* 1⁄2 стакан нунтаг сахар (confectioners' sugar)

Бэлтгэх нь:
  1. 20x20 хэвийг тослож бэлтгэнэ.
  2. Сахар, сироп, зөгийн балaa 1⁄2 стакан устайгаа томхон саванд хийн дунд зэргийн гал дээр нэг ч удаа хутгалгүйгээр халаана. Чихрийн термометрийг 120 градус заахаар галаа унтраан 105 градус хүртэл хөргөнө.
  3. Энэ зуур 1⁄2 стакан ус жижиг саванд халаана. Тал аяга усанд дэвтээсэн желатинаа савтай нь буцалж буй устай саван дээр байрлуулаад (doubleboiler) желатинаа хайлтал байлгана. Желатинаа цахилгаан холигчны саванд хийгээд хүнсний будгаа нэмж нийцүүлнэ. Хөргөсөн сахарын уусмалаа нэмээд хөөсөрч цагаартал нь 5–6 минут хутгана.
  4. Жижиг саванд гүзээлзгэнэ, 1 амны халбага цардуулаа хийж нийцүүлээд зөөлөн чихрийн бэлдмэл рүүгээ нэмнэ. Тослосон хэвэндээ бэлдмэлээ хийгээд тослосон хутгуураар дээд талыг тэгшлээд хэвээ гялгар уутаар ороон хөргөгчинд хийгээд 5–6 цаг царцаана.
  5. Үлдсэн эрдэнэшишийн цардуулаа сахартайгаа холиод шигшүүр ашиглан тавцан дээр цацаад царцаасан чихрээ тавцан дээр гаргана. Чихрээ 3.5 см куб болгож хуваагаад үлдсэн эрдэнэшишийн шардуул сахарын бэлдмэлдээ өнхрүүлээд сервислэнэ.


Tuesday 19 June 2012

Булгуртай ногооны нухаш


Орц:

* 1 ш дунд зэргийн лууван
* 1 ш дунд зэргийн төмс
* 2-3 ш хулуу (zucchini)
* 1 амны халбага булгур (bulgur)
* 1/2 стакан хүйтэн ус

Бэлтгэх нь:
  1. Лууван, төмс, хулуугаа арилгаад томхон томхон хэрчин даралттай саванд хийнэ. Булгураа нэмээд усаа хийж таглаад 10 минут чанана.
  2. Чанасан ногоогоо шүүгээд хүүхэдийн булгуртай ногооны нухаш бэлэн боллоо.
Эх сурвалж

Самартай карамелны гулдмай (Hazelnut brittle)


Орц:

* 1 стакан сахар
* 1/4 стакан ус
* 1/4 стакан эрдэшишийн сироп (light corn syrup)
* 2 амны халбага масло
* 21/2 стакан хуурсан давсгүй самар (hazelnuts), хэрчсэн
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хүнсний сода (baking soda)
* хэдэн дусал ваниллины охь
* хайлуулсан шоколад

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд сиропоо хийгээд буцалгана. Буцлангуут маслоо нэмээд чихрийн термометрийг 125 градус заатал хутгалгүй буцалгана.
  2. Самараа нэмээд чихрийн термометрээ 150 заахаар давс, ваниллин, хүнсний содагаа нэмээд хутган нийцүүлнэ.
  3. Ингэж бэлтгэсэн чихрийн бэлдмэлээ тослосон тавцан дээр асгаад хөргөж царцаагаад хэвнээс нь гарган хайлуулсан шоколадаар чимэглээд хугалаад сервислэнэ.

Эх сурвалж

Monday 18 June 2012

Үзэмтэй ороомог (Pain au Raisin)


Орц:

* 3 амны халбага масло (unsalted butter)
* 1/4 стакан нойтон дрожж (compressed yeast)
* 1/2 стакан хүйтэн ус
* 3 1/3 стакан талхны гурил (bread flour)
* 2 амттаны халбага давс
* 1/3 стакан нунтаг сахар
* 1/2 cтакан сүү
* 1 стакан+2 амны халбага өрөөний темпратурт масло
* Алмондны крем (Almond cream), жор нь доор
* дэвтээсэн үзэм (Hydrated Raisins), жор нь доор

Өндгөн түрхлэгт:

* 2 ш том өндөгний шар
* 1 том өндөг
* 1/4 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. 3 амны халбага маслоо хайлуулна. Хайлуулсан маслоо өрөөний темпратурт тавин бүлээсгэнэ.
  2. Жижиг саванд дрожжоо хүйтэн усанд хайлуулна. Гурил, сахар, давс,сүү, хайлуулсан маслоо холиод зуурна. Усанд хайлуулсан дрожжоо нэмж нийцүүлнэ. Гурил хэт хатуу байвал хуурай гурил нэг удаад нэг амны халбагаар нэмэн хэт хатуу байвал ус нэг удаад нэг амне халбагаар нэмж нийцүүлэн зуурмагаа бэлтгэнэ. Зуурсан гурилаа 30 орчим секунд нухан дугуй хэлбэрт оруулна. Гурилаа гялгар уутаар ороон өрөөний темпратурт 30 минут амраана.
  3. Зуурсан гурилаа багахан хуурай гурил цацсан тавцан дээр гарган 20x38 харьцаатай 6 орчим мм зузаантай дөрвөлжилөн илдэнэ. Илдсэн гурилаа гялгар уутанд ороон 2 орчим цаг хөргөгчинд амраана.
  4. Гурилаа хөргөгчнөөс гаргаад багахан хуурай гурил цацсан тавцан дээр уртааш нь байрлуулаад гурилныхаа гуравны хоёр дээр зөөлрүүлсэн масло түрхэнэ. Маслогүй хэсгээсээ эхлэн нугалан гурван давхар гурил болгоод дахин илдэж 25x75 см 3 мм зузаантай болгоно. Гурилаа хоёр захаас нь гол руу нь нугалаад эцэст нь голоор нь нэг нугалан дөрвөн давхар гурил үүсгэнэ. Ингэж нуалсан гурила дахин гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн хамгийн багадаа 2цаг амраана.
  5. Гурилаа хөргөгчнөөс гаргаж ирээд илдэн 25x75 см дөрвөлжин үүсгэнэ. Илдсэн гурилаа дахин хоёр нугалан гурван давхар гурил үүсгээд мөн гялгар уутаараа ороон эцэсийн удаа дахин 30 минут амраана.
  6. Амраасан гурилаа гаргаж ирээд 25x90 см харьцаатай дөрвөлжилөн илдээд мянган давхар гурил маань бэлэн болно.
  7. Резинэн спатула ашиглан илдсэн гурилан дээрээ бэлтгэсэн алмондны кремээ 3 мм зузаантай жигд тараан түрхэнэ.
  8. Дэвтээсэн үзэмээ алмондны түрхлэг түрхэж бэлтгэсэн гурилан дээрээ тараан цацаад нэг талаас нь болгоомжтой ороож эхлэнэ. Ороож бэлтгэсэн үзэмтэй ороомгоо 2.5 см цагираг болгож зүсээд тостой цаас дэвссэн тавцан дээр өрнө.
  9. Үзэмтэй ороомгуудаа өрсөн тавцангаа гялгар уутаар ороогоод ил тавин 1 1/2 - 3 орчим байлган хөөлгөнө.
  10. Өндөг, өндөгний шар, сүүгээ холиж хутгаад багс ашиглан хөөлгөсөн кройсантууд дээрээ түрхэнэ.
  11. 190 градуст халаасан зууханд хийн болж шаргалттал нь 15-20 минут шарна
Алмондны крем (Almond Cream):

Орц: 1 3/4 стакан

* 1/2 стакан + 1 амны халбага масло, өрөөний темпратурт
* 1/2 стакан нунтаг сахар
* 1 стакан алмондны гурил (almond flour)
* 1 ш том өндөг
*1/4 стакан гурил
Бэлтгэх нь:
  1. Масло, сахар, алмондны гурилаа дунд зэргийн саванд хийн цахилгаан холигчоор 5 орчим минут хутгаж нийцүүлнэ.
  2. Өндгөө нэмнэ, 3 минут хутган нийцүүлнэ.
  3. Гурилаа нэмнэ, нийцүүлнэ.
Дэвтээсэн үзэм (Hydrated Raisins):

Орц:

* 1 стакан үзэм
* ус
* 1/2 стакан рум эсвэл элдэв амттай ликёр (dark rum or flavored liquor)
Бэлтгэх нь:
  1. үзмээ саванд хийгээд хамгийн багадаа үзмээ давахуйц ус хийнэ. Архиа нэмээд гялгар уутаар таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 24 цаг цаашлаад 2 - 3 өдөр дэвтээнэ. Ингэж дэвтээсэн үзмээ шүүгээд хэрэглэнэ.

Sunday 17 June 2012

Давжаа улаан лооль моцарелла бяслагны шор

Орц:

* давжаа улаан лооль
* моцералла бяслаг
* basil-ийн навч, хүсвэл
* хулсан шор

Бэлтгэх нь:
  1. Моцераллаа бялагаа давжаа улаан лооль дайтай хэрчиж бэлтгэнэ.
  2. Улаан лоолй бяслаг хэрэглэх бол basil маягаар дараалуулан шорлоод таваглан сервислэнэ.

Saturday 16 June 2012

4 төрлийн бяслагтай Итали банш (Four cheese ravioli)


Орц: 4 порц

Гуриланд:

* 2 стакан гурил
* 1 чимх давс
* 1 амттаны халбааг чидун жимсний тос
* 2 ш өндөг
* 1 1/2 амны халбага ус

Шанзанд:

* 230 гр рикотто бяслаг (ricotta cheese)
* 115 гр крем бяслаг (cream cheese)
* 1/2 стакан үрсэн мозарелла бяслаг (mozzarella cheese)
* 1/2 стакан проволон бяслаг (provolone cheese), үрсэн
* 1 ш өндөг
* 1 1/2 амттаны халбага хатаасан яншуй (dried parsley)

Соусанд (Pesto-Alfredo Cream Sauce):

* 2 амны халбага чидун жимсний тос (olive oil)
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 3 амны халбага бэлэн песто соус (basil pesto sauce)
* 2 стакан крем
* 1/4 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* 675 мл маринара соус (marinara sauce)

Egg Wash:

* 1 ш өндөг
* 1 амны халабга ус

Бэлтгэх нь:
  1. Давс гурилаа холиод голд нь нүх гарган хутгасан тос, өндөг, усаа нэмж гурилаа зуурна.
  2. Зуурсан гурилаа 8-10 минут нухаж эвлүүлэд хэрэгтэй гэж үзвэл хуурай гурил нэмэн нийцүүлнэ. Зуурсан нухсан гурилаа гялгар уутанд ороогоод хөргөгчинд хийн 1 цаг амраана.
  3. Гурилаа амрааж баих зуураа шанзаа бэлтгэнэ. Дөрвөн төрлийн бяслагаа холиод өндгөө нэмж яншуйгаараа амтлана.
  4. 2 амны халбага чидун жимсний тос халаагаад сармисаа нэмнэ. Песто соусаа нэмээд нэг минут хуураад кремээ нэмээд галаа нэмж ширүүн дээр тавиад соусаа буцалгана. Буцлангуут галаа багасган дахин 5 минут буцалгаад пармежанаа нэмж хайлтал нь хутгана.
  5. Энэ зуур өөр нэг саванд маринара соусаа хийн зөөлөн гал дээр тавьж тусад нь халаана.
  6. Зуухаа 190 градуст халаана. Өндгөө устайгаа холиж өндгөн түрхлэг (egg wash) бэлтгэнэ.
  7. Гурилаа хоёр хуваан илдэж бэлтгэнэ. нэг дээр нь өндгөн түрхлэгээ түрхээд шанзаа 2-2,5 см зайтай тэнцүү хэмжээтэй тавиж өгнө. Дээрээс нь нөгөө илдсэн гурилаа тавиад шанзгүй хэсгүүдээр дарж наана. Равиоли бүрийг хутга эсвэл пизза зүсэгч ашиглан салгана.
  8. Томхон саванд давстай ус буцалгана. Бэлтгэсэн равиолигоо нэмээд хааяа хааяа хутгаж наалдуулалгүйгээр гурилыг болж бяслагуудыг халаад хайлж нийцтэл 4-8 минут буцалган болгоно. болсон равиолигоо шүүн гаргана.
  9. Тослосон тавцан дээр шүүн гаргасан равиолигоо гаргаад халаасан зууханд хийн шаргалттал нь 4минут шарна.
  10. Ингэж бэлтгэсэн равиолигоо дөрвөн тавганд тэнчүү хуваагаад маринара соусаа хийн дээрээс нь кремтэй песто соуснаасаа хийн халуунаар нь сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 14 June 2012

чангаанзтай тарт (apricot tart)




Орц:

* 1/2 стакан (75 гр) нунтаг алмонд (almond flour)
* 1/3 стакан сахар
* 1/4 стакан кокос
* 1,5 стакан гурил
* 1/4 амттаны халбага далайн давс
* 125 гр масло, жижиглэн хэрчсэн
* 1 ш том өндөг

* 3 амттаны халбага (10 гр) нунтаг желатин
* 3 амны халбага ус, өрөөний темпратурт
* 1/2 стакан + 2 амны халбага (130 гр) сахар
* 2/3 стакан крем
* 1,5 стакан (375 гр) шүүсэн тараг
* 2 амттаны халбага ваниллины охь

* 13 ш (400 гр) чангаанз
* 1/2 стакан (150 гр) чангаанзны мармелад
* 1/3 стакан ус

Бэлтгэх нь:
  1. 23 см дөрвөлжин хэвэнд маслотой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Нунтаг алмонд, сахар, кокос, гурил, давсаа гал тогооны роботонд хийн роботоо ойролцоогоор 2 минут ажиллуулан нийцүүлнэ. Жижиглэн хэрчсэн маслоо нэг нэгээр нь нэмж гурилаа бантангийн гурил дайтай болгоод эцэст нь өөр нэг саванд зөөлөн хутгасан өндгөө нэмж зуурмаг бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тостой цаас унжуулан дэвсэж бэлтгэсэн хэвэндээ байрлуулаад жигд тарааж өгнө. Жигд тарааж бэлтгэсэн зуурмагтай хэвээ хөлдөөгчинд хийн 30 минут байлгаж амраана.
  3. Энэ хооронд зуухаа 180 градуст халаана. Хөлдөөгчнөөс сууриа гарган халаасан зуухандаа хийн сууриа шаргалтал болтол нь 30 минут шараад гарган хөргөнө.
  4. Желатинаа нэг саванд хийгээд усаа нэмж нийцүүлнэ. Хэсэг байлгаж желатинаа дэвтээнэ.
  5. Дунд зэргийн саванд крем, сахараа хийгээд ширүүн гал дээр тавиж сахарыг хайлуулж кремийг халаагаад галаа унтраан кремээ 2 минут хөргөөд дэвтээсэн желатинаа нэмж холигчоор нийцүүлнэ. Эцэст нь тараг, ваниллины охио нэмж нийцүүлнэ. Нэмэнгүүт гашилсан мэт харагдах ч хутгах тусам нийцеж хэвийн болох тул санаа амар байхтун.
  6. Ингэж бэлтгэсэн кремээ нарийн ширхэгтэй шүүлтүүрээр шүүн болгосон суурьтай хэв рүүгээ шилжүүлээд таглалгүйгээр өрөөний темпратурт 1 цаг байлган хөргөнө. Нэг цагийн дараа мөнгөн цаас эсвэл тостой цаасаар саваа таглаад хөргөгчинд хийн царцтал нь 4 цаг байлгана.
  7. Крем хатуураад царцаад ирэхээр хэвнээс давуулан тавьсан цаасны тусламжтайгаар тартаа хэвнээс нь гаргаад сервислэх тавган дээрээ байрлуулна.
  8. Чангаанзуудаа голоор нь 2 хувааж (чангаанз чинь арай хатуу болоогүй байх аваас буцалж буй усанд хийн 1 минут чанаад шүүж гаргаад хэрэглээрэй) бэлтгэнэ. Талласан чангаанзнуудаа бэлтгэсэн тартан дээрээ байрлуулна.
  9. Чангаанзны мармеладаа жижиг сав руу усны хамтаар хийгээд 1 минут буцалган шингэлж соус бэлтгэнэ. Бэлтгэсэн мармеладны соусаа нарийн шүүлтүүрээр шүүгээд таллан хэрчсэн чангаазнууд дээрээ багсны тусламжтайгаар түрхэж өгнө. Ингэж түрхсэн мармеладны соус чангаанзыг тартанд нааж өгнө.
Эх сурвалж

Wednesday 13 June 2012

Нутеллатай креп


Орц: 2-4 порц

* 500 мл сүү
* 2 амны халбага гурил
* 1 ш өндөг
* давс
* нутелла, шоколадны крем

Бэлтгэх нь:
  1. Сүү өндгөө нэг саванд хийн сайтар хутган нийцүүлнэ.
  2. Гурилаа шигшин нэмнэ. Сайтар нийцүүлэн хутгаад давсаар амтлана.
  3. Наалддаггүй хайруулын тавгийг тосгүйгээр халаана.Бэлтгэсэн крепний бэлдмэлээсээ нэг халбагаийг хийн тарааж нимгэлээд хоёр талыг нь болж шаргалттал шарна. Энэ маягаар 6-8 креп бэлтгээд нэг бүрийн голд хангалттай нутелла түрхээд ороон нэг бүрийг голоор нь хоёр хуваагаад таваглан сервислэнэ.

Monday 11 June 2012

Хуурсан brussel sprout



Oрц: 2порц

* 1/2 кг давжаа байцаа (brussel sprout)
* 1 амны халбага масло
* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 ш сонгино
* 3 хумс сармис
* 1 амны халбага нимбэгний шүүс
* 1 чимх нимбэгний үрсэн хальс
* далайн давс, хар перц
* Үрсэн памежан бяслаг


Бэлтгэх нь:
  1. Давжаа байцаагаа угаагаад нэг бүрийг гадуураа толбогүй болтол гадуур навчнуудаас авч бэлтгэнэ. Ингэж цэвэрлэсэний дараа давжаа байцаануудаасаа томхонуудыг хурдан болгохын тулд толгой дээр нь хутгаар гүнзгий зүсч өгнө.
  2. Малсо, чидун жимсний тосоо томхон хайруулын тавганд хийн халаана. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчиж нэмнэ. Хэсэг хуураад байцаагаа нэмнэ. Байцаагаа хутгаж тосоор бүрээд таглана. Зөөлөн гал дээр хааяа хааяа таглааг нь аван хутган 10 минут хуурна.
  3. Сармисаа давстай холин нухна. Хуурч буй байцаан дээрээ нухсан сармисаа нимбэгний шүүс болон үрсэн хальсаа нэмээд дахин 5 минут хуураад галаа унтраан таваглаад үрсэн бяслагаа тараан цацаад халуунаар нь сервислэнэ.

Сүүтэй тарт (Milk tart)


Орц:
* 50 гр масло
* 1,5 амны халбага сахар
* 1 ш жижгвэтэр өндөг
* 90 гр гурил (1/2 стаканаас жоохон илүү)
* 1 амны халбага овоолоостой эрдэнэшишийн цардуул
* 3 гр хөөлгөгч нунтаг
* чимх давс

* 500 мл сүү
* 25 гр масло
* 3 ш өндөг
* 4 амны халбага сахар
* 1 амны халбага гурил
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* чимх давс

Бэлтгэх нь:
  1. Өрөөний темпратурт дахь масло, нунтаг сахараа хөөсөрч нийцтэл нь хутгана. Өндгөө нэмээд нийцүүлнэ.
  2. Гурил, эрдэнэшишийн гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшинэ. Шингэн орцоод дээрээ нэмээд зуурна.
  3. 25 см дугуй хэвийг маслодоод бэлтгэсэн гурилаа хуруунуудаа ашиглан нимгэлэн зулж өгнө. Зулж бэлтгэсэн сууриа сэрээгээр хэд хэд хатган цоолж өгнө.
  4. 200 градуст халаасан зууханд сууриа хийн болж шаргалттал нь 20 минут шарна.
  5. Сүү маслоо халаана. 1 бүтэн өндөг 2 өндөгний шар, нунтаг сахар, давс, гурил, эрдэнэшишийн гурилаа холиж шингэн зуурмаг бэлтгэнэ. Энэхүү зуурмаг руугаа хайлсан маслотой сүүгээ бага багаар нэмж нийцүүлээд зөөлөн гал дээр хутгангаа өтгөртөл нь буцалгана.
  6. Үлдсэн 2 өндөгний шараа ваниллинтай холин хөөсөртөл нь хутгаад бүлээсгэсэн дээрх бэлдмэл рүүгээ хөөсийг нь буулгалгүйгээр холиж нийцүүлнэ.
  7. Ингэж бэлтгэсэн сүүтэй бэлдмэлээ болгосон суурь руугаа хийгээд хүсвэл нунтаг синнамон цацаад хөргөгчинд хийн царцаагаад зүсч олгоно.
 South Afrıca жор

Бүрж шарсан сам хорхой (popcorn shrimp)


Орц: 4-6 порц

* 2 ш өндөг
* 2 амны халбага крем
* 5 амттаны халбага амтлагч, жор нь доор
* 2 стакан хатаасан талхны үйрмэг
* 450 гр жижиг сам хорхой
* 6 стакан тос, шарахад
* нимбэг, сервислэхэд


Бэлтгэх нь:

  1. Нэг саванд өндгөө хагалж хийгээд хутгана. Кремээ 2 амттаны халбага амтлагчтайгаа нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ. Үлдсэн 3 амны халбага амтлагчаа талхныхаа үйрмэгтэй холино.
  2. Томхон зузаан ултай саванд тосоо хийж халаана.
  3. Хальслаад гол судсыг нь авсан сам хорхойныхоо 1/3 эсвэл 1/4 хэмжээтэйг өндөг рүүгээ нэмээд 5 минут байлгана. Өндгөнд дүрсэн сам хорхойгоо шүүж гаргаад талхны үйрмэг рүүгээ нэмээд сайтар сэгсрэн талхны үйрмэгээр бүрж өгнө. Энэ маягаар бүх сам хорхойгоо талхаар бүрээд халаасан тосондоо хийн сам хорхойг болж бүрсэн талхыг шаргалттал 2 орчим минут шараад шүүж гаргаад таваглан халуунаар нь гурвалжилан зүссэн нимбэгтэй сервислэнэ.
(Bayou Blast) Амтлагчны орц:

* 2 1/2 амны халбага паприка
* 2 амны халбага давс
* 2 амны халбага нунтаг сармис
* 1 амны халбага хар перц
* 1 амны халбага сонгины нунтаг (onion powder)
* 1 амны халбага каен перц (cayenne pepper)
* 1 амны халбага хатаасан орегано (oregano)
* 1 амны халбага хатаасан ганга (thyme)

Эх сурвалж

Sunday 10 June 2012

Франц маягаар өндөгтэй шарсан талх (French toast)


Орц: 4 порц

* 3 ш өндөг
* 1 стакан крем (heavy cream)
* 1/2 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1 амттаны халбага сахар
* 1/8 амттаны халбага синнамон (cinnamon)
* 1/8 амттаны халбага натмег (nutmeg)
* 6 зүсэм талх (2.5 см зузаантай)
* 3 амны халбага масло эсвэл гахайн утсан махны тос (bacon fat)
* Нунтаг сахар, сервислэхэд
* зөгийн бал эсвэл Maple syrup, хүсвэл, сервислэхэд

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд өндөгөө хийж хутгана. Крем, ваниллины охь, сахар, синнамон, натмегээ нэмж хутгаад талхаа дүрэн эргүүлэн нийт 2 орчим минут байлгана.
  2. Том наалддаггүй хайруулын таваг халаагаад нэг амны халбага маслоо нэмж бэлдмэлд дүрж бэлтгэсэн хоёр зүсэм талхаа нэмэн галаа багасгаад талхныхаа хоёр талыг болж шаргалттал 4 нийт 8 минут шарна. Энэ маягаар бүч 6 зүсэм талхаа шараад шарсан талхуудаа нэг бүрийг хоёр хуваагаад талласан талхнаасаа гурван ширхэгийг нэг тавган дээр тавин хүсвэл нунтаг сахар цацаад зөгийн бал элдэв сироптой сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 9 June 2012

Өндөг, бяслагтай сандвич

Oрц:

* English muffin эсвэл 2 зүсэм талх
* 1-2 амттаны халбага масло эсвэл тос
* 1 ш өндөг
* давс, перц
* 1 зүсэм бяслаг
* амны халбага бэкон, жижиглэн хэрчсэн ногоон сонгино, хиам г.м

Бэлтгэх нь:
  1. Өндгөө ½ амттаны халбага ус, чимх давс, багахан хар перцтэй холиж нийцүүлнэ. 
  2. Маслоо хайлуулна. Өндгөө нэмээд хайруулын тавгаа ишнээс нь барин эргүүлж өндгөө жигд нимгэн давхрага үүсгэнэ.
  3. Голд нь ялтсан бяслагаа тавиад хиам, сонгино г.м хүссэн орцоо бяслаган дээрээ тараан тавина. Өндгөө талхныхаа хэлбэрийн дагуу бяслаг бусад шанзаа хучих маягаар нугалана.
  4. Талхаа өндөгнийхөө хажуугаар тавин халаана. Өндгөө болохоор халаасан талхныхаа голд хавчуулан таваглаад сервислэнэ.

Эх сурвалж

Friday 8 June 2012

Гурван өнгөтэй салат (Амтат чинжүүний салат)

Орц:

* 3 амны халбага нимбэгний шүүс
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй (Italian Parsley)
* 1 амттаны халбага сахар
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1/3 стакан чидун жимсний тос (extra virgin olive oil )
* 1 ш улаан чинжүү
* 1 ш ногоон чинжүү
* 1 ш шар чинжүү
* давс, перц
Бэлтгэх нь:
  1. Нимбэгний шүүс, яншуй, сахар, сармис, тосоо холиж нийцүүлнэ.
  2. Чинжүүнүүдээ угаагаад үрийг нь аваад жигд хэрчиж бэлтгэнэ. Өөр нэг аяганд хийнэ.
  3. Давс перцээр амтлаад бэлтгэсэн салат амтлагчаа нэмж нийцүүлнэ.
  4. Ингэж бэлтгэсэн салатаа хөргөгчинд хийн хамгийн багадаа цаг байлгаад сервислэнэ.

Wednesday 6 June 2012

Баклажаны кебаб (patlıcan kebabı)



Орц: 2 порц

* 4 ш урт баклажан
* 300 гр машиндсан мах
* 3 ш улаан лооль
* 4-5 ш чинжүү
* хар перц, давс
* хагас стакан ус

Бэлтгэх нь:
  1. Баклажаннуудаа угаагаад 2 үзүүрийг аваад хоёр хуруу зузаантай хэрчиж бэлтгэнэ.
  2. Улаан лоолиудаа дөрөв хувааж бэлтгэнэ. Чинжүүнүүдийнхээ үрийг аваад үмхийн дайтай хэрчиж бэлтгэнэ.
  3. Машиндсан махаа давс перцээр амтлан нийцүүлнэ.
  4. Амталсан махнаасаа үмхийн дайтай хэрчсэн баклажанууд дайтай махан бөмбөлөгүүд бэлтгэнэ.
  5. Тавцан дээр нэг баклажан нэг мах маягаар ээлжлүүлэн өрнө.
  6. Орцуудаа дуусахаар тал стакан усаа нэмээд 200 градуст халаасан зууханд хэвэнд байрлуулсан кебабаа мөнгөлөг цаасаар таглан байрлуулаад махаа болж баклажанаа зөөлөртөл 30-40 минут шарна.
  7. 30-40 минутын дараа тагласан мөнгөн цаасаа аваад хэрчиж бэлтгэсэн улаан лоолио нэмээд дахин 5-10 минут шарна. 5-10 минутын дараа чинжүүгээ нэмээд чинжүүгээ болж хальсийг нь зөөлөн борлотол шараад гарган таваглаад сервислэнэ.
Зүүлт

* Ингэж бэлтгэсэн баклажантай кебабийг шорлож бэлтгээд ил гал дээр шарж бас болно.

Зөгийн балтай гадилтай сүү



Oрц: (Нэгээс дээш насныханд тохиромжтой)

* 2 стакан сүү
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй гүйцэд боловсорсон гадил жимс
* 1/4 стакан зөгийн бал
* 1/2 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холин блендэрдэж нийцүүлээд аягалан сервислэнэ.