Wednesday 27 April 2011

Маскарпоне бяслагтай улаан лоолийн соустай тахиа (Chicken cacciatore)


Орц:

* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* чидун жимсний тос
* 2 ш 400 гр савалсан давжаа улаан лооль
* 4 амны халбага маскарпоне бяслаг (mascarpone cheese)
* нэг атга basil
* 6 ш тахианы цээжний цул мах, арьстай

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. Сонгино сармисаа 3 амны халбага халаасан тосондоо хийн зөөлөртөл нь хуурна. Улаан лоолио нэмээд давс перцээр амтлаад 10-15 минут хуурна. Гал дээрээс аваад бяслаг болон тал basil-ээ нэмнэ.
  2. Томхон хайруулын тавганд багахан тос хийж халаана. Тахиагаа нэмээд хоёр талыг нь борлотол нь хуурна. Тахиагаа бэлтгэсэн хэвэндээ хийгээд дээрээс нь бэлтгэсэн соусаа нэмнэ. Халаасан зуухандаа хийн тахиагаа болтол 25-30 минут шараад үлдсэн basil-ээрээ чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 26 April 2011

Пита талх (Pita bread)


Орц: 10-12 ш пита

* 1 уут дрожж
* 1/2 стакан бүлээн ус
* 3 стакан гурил
* 1 1/4 амттаны халбага давс
* 1 амттаны халбага сахар
* 1 стакан бүлээн ус

Бэлтгэх нь:
  1. 1/2 стакан бүлээн усандаа сахар дрожоо хийн хайлуулна. 10-15 дулаан газар тавин дрожийг идэвхжүүлнэ.
  2. Гурил давсаа шигшиж холино. Гурилан дээрээ дрожтой болон дрожжгүй усаа нэмж гурилаа зуурна. Зуурсан гурилаа багахан хуурай гурил цацсан тавцн дээр гарган 10-15 минут нухаж нийцүүлнэ.
  3. Томхон саванд тос түрхээд гурилаа хийгээд гал тогооний гялгар уут эсвэл таглаагаад таглан гурилаа дулаан газар тавиж 3 орчим цаг хөөлгөнө.
  4. Гурилаа хөөхөөр 10-12 тэнцүү хуваагаад нэг бүрийг багахан нухаж бөмбөлөг хэлбэрт оруулаад дахин 10 минут амраана. Зуухаа 260 градуст халаана. Тавцангаа зуухныхаа хамгийн доод эгнээнд байрлуулаад тавцангаа мөн халаана.
  5. Гурил бүрийг 6 мм зузаантай илдэж бэлтгэнэ. Илдэж бэлтгэсэн питануудаа халаасан тавцан дээрээ тавин хөөж болтол нь 2,2 минут нийт 4 минут шарна.
Зүүлт:

* Пита талхыг шавар зууханд хийж болгодог.
* Пита талхны ялгаа нь голдоо уут мэт хөндийтэй тул завсарт нь мах улаан лооль г.м хүссэн орцоо хийн сандвич бэлтгэж болдог.

Эх сурвалж

Monday 25 April 2011

Багел талхтай туна сандвич (Bagel tuna melt)

Орц: 4 порц

* 4 ш багел (mixed seed bagels)
* 200 гр лаазалсан туна, ус эсвэл тосыг шүүсэн
* 1 амны халбага майонез
* нэг нимбэгний шүүс
* 1 багц ногоон сонгино, угаагаад арилгаад жижиглэн хэрчсэн
* улаан лооль, цагиргалан хэрчсэн
* чеддар бяслаг

Бэлтгэх нь:
  1. Шүүж бэлтгэсэн туна загасаа майонез, нимбэгний шүүс, ногоон сонгиноо холиод давс, перцээр амтлана.
  2. Багелнуудаа голоор нь зүсээд масло түрхэн халаасан зууханд хийн шаргалтаж багелуудаа халтал нь шарна. Тунаны бэлдмэлээ голд нь түрхээд дээр нь бяслаг тавиад зууханд буцаан хийн бяслагийг хайлуулна. Гаргаж ирээд улаан лоолио хавчуулаад сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 24 April 2011

Улаан лоолийн соустай будаатай бөөрөнхий мах (Porcupines)

Орц: 5 порц

* 450 гр өөх тос багатай машиндсан мах
* 1/2 стакан цагаан будаа
* 1/2 стакан ус
* 1/2 стакан жижиглэн хэрсэн сонгино
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага celery salt
* 1/8 амттаны халбага сармисны нунтаг
* 1/8 амттаны халбага хар перц
* 450 гр лаазалсан улаан лоолийн соус (tomato sauce)
* 1 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд мах, будаа, 1/2 стакан ус, сонгиноо холино. Махаа давс, celery salt, сармисны нунтаг, перцээ нэмээд базаж нийцүүлнэ. Амталсан махаа тэнцүү хуваан 3 см бөмбөлөгүүд үүсгэнэ.
  2. Зуухаа 175 градуст халаана. Гал дээр тавьсан томхон хайруулын тавганд махаа хийн борлуулаад ялгарсан тосыг асгана.
  3. 27x17 харьцаатай хэвэнд ус улаан лоолийн соусаа нийцүүлнэ. Хайруулын тавганд борлуулсан бөөрөнхий махаа хийгээд соусаар сайтар бүрнэ.
  4. Кастролио таглаад халаасан зуухандаа хийн 45 минут шарна. Савныхаа таглааг аваад дахин 15 минут шараад сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 21 April 2011

Ногоон сонгинотой панкэк (Pa-jeon 파전)


Орц: 4 ш Pa-jeon

* 2 стакан гурил
* 2 стакан ус
* 2 ш өндөг
* 1 багц ногоон сонгино
* Ургамалын тос
* давс
* перц

Соусанд:

* ¼ стакан цуу
* ½ амны халбага уксус (distilled white vinegar)
* 1 ш ногоон сонгино (scallion), угааж цэвэрлээд жижиглэн хэрчсэн
* 1 хумс сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* ½ амттаны халбага халуун чинжүүний үртэс (hot chili pepper flakes), хүсвэл
* ½ амттаны халбага сахар
* 1 амттаны халбага гүнжидийн тос (sesame oil)

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд гурил, ус, өндөгөө холиж хутган нийцүүлнэ.
  2. Жижиглэн хэрчсэн сонгиныхоо талыг нэмээд давс перцээр амтлана. 10-15 минут байлгана.
  3. Хайруулын тавганд багахан тос хийгээд халаана.
  4. Халаасан хайруулын тавганд ¾ стакан зуурмаг хийгээд дээрээс нь хадгалсан ногоон сонгиноосоо тараан цацаад доод талыг нь болж шаргалтал 6-8 минут шараад эргүүлэн нөгөө талыг нь мөн шаргалтуулна.
  5. Пажеон бүрийг шарсаны дараагаар хайруулын тавгаа тостой салфеткаар арчаад дараагын пажеоныг шарна. Энэ маягаар бүх зуурмагаа дуусгаад пизза маягаар 8 хэсэг хуваан бүх орцоо холиж бэлтгэсэн соусны хамтаар сервислэнэ.

Wednesday 20 April 2011

Сичуан тахиа (Szechuan Chicken)


Орц: 4 порц

* 4 ш ясгүй арьсгүй тахианы цээж, дөрвөлжилөн хэрчсэн
* 3 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1 амны халбага ургамалын тос
* 4 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 5 амны халбага содиум багатай цуу (low-sodium soy sauce)
* 1 1/2 амны халбага цагаан дарсны цуу (white wine vinegar)
* 1/4 стакан ус
* 1 амттаны халбага цагаан сахар
* 3 ш ногоон сонгино 1см урттай хэрчиж бэлтгэсэн
* 1/8 амттаны халбага каен перц (cayenne pepper)

Бэлтгэх нь:
  1. Тахиа цардуулаа саванд хийн хутгаж нийцүүлнэ. Тосоо шанаган тогоонд хийн халаана. Сармисаа нэмээд тахиагаа нэмнэ. Байнга хутган шаргалтаж эхэлтэл шарна. Цуу, винегар, сахар, усаа нэмнэ. Тахиагаа болтол таглан 3-5 минут шарна.
  2. Сонгино, перцээ нэмээд таглалгүйгээр дахин 2 минут хуураад агшаасан будаатай сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 19 April 2011

Мини шоколадтай ороомог (Petits Pains au Chocolat)


Орц: 24 ш

* 500 гр мянган давхар гурил (puff pastry), гэсгээгээд 24 тэнцүү хуваасан
* 1 ш том өндөг 1 амны халбага устай холиж өндгөн түрхлэг бэлтгэсэн
* 400 гр шоколад (bittersweet эсвэл milk chocolate) 24 хуваасан
* сахар

Бэлтгэх нь:

  1. Тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. 1 гурилны үзүүр дээр нэг шоколад байрлуулаад шоколад тавьсан үзүүрээсээ ороож эхлэнэ. Нөгөө захын дотор хэсэгт бэлтгэсэн өндгөн түрхлэгээсээ багсны тусламжтайгаар түрхээд нааж өгнө.
  3. Наалдаастай хэсгийг доош нь харулан тостой цаас дэвссэн тавцан дээрээ өрөөд үлдсэн өндгөн түрхлэгээрээ нүүрэн талыг өнгөлж өгнө. Ороомог бүрийн дээр багахан сахар цацна.
  4. Зуухаа 205 градуст халаагаад тавцантай ороомгуудаа хийгээд шаргалтаж болтол нь ойролцоогоор 15 минут шарна. Болсон шоколадтай мини ороомгоо халуун бүлээнээр сервислэнэ.

Sunday 17 April 2011

Масло сонгинотой хуурсан үрсэн хулуу


Орц:

* 1 кг хулуу (zucchini)
* 2 амны халбага масло
* 1 амны халбага чидун жимсний тос
* 3 амны халбага жижиглэн хэчсэн улаан сонгино эсвэл ногоон сонгино (shallots эсвэл scallions)
* Давс, перц

Бэлтгэх нь:
  1. Хулуугаа угаагаад арчиж хатаагаад 2 үзүүрийг аваад хэмжинэ.
  2. 2 стакан үрсэн хулуу дутамд нэг амттаны халбага давс тооцож нэмээд хутгаж нийцүүлнэ.
  3. Гоймон шүүгчинд давсалсан, үрсэн хулуугаа хийж 3-4 минут байлгана.
  4. Шүүс нь ялгарсан хулуугаа базна. 2 амны халбага масло нэг амны халбага чидун жимсний тосоо хийн халаасан хайруулын тавганд жижиглэн хэрчсэн сонгиноо нэмнэ. Базаж усыг нь шахсан үрсэн хулуугаа нэмээд 4 минут хуурна.
  5. Таваглаад сервислэнэ.

Зүүлт:

* Mediterranean хувилбараар бэлтгэхийг хүсвэл бага зэрэг чидун жимсний тос жижиглэн хэрчсэн сармис нэмж өгнө.
* Илүү баялаг хувилбарыг 1 стакан крем нэмж багахан буцалгаж бэлтгэнэ.

Эх сурвалж

Wednesday 13 April 2011

Ногоон лоолийн пилаки


Орц: (6 порц)

* 2 кг ногоон лооль
* ½ стакан будаа
* 1-2 ш сонгино
* 4 хумс сармис
* 3-5 basil-ын навч
* 1 ш хадаасан цэцэг
* 2-4 ш ёотон
* 1 багц яншуй
* давс
* чидун жимсний тос

Бэлтгэх нь:

  1. Ногоон лоолио угаагаад том жижигээс нь шалтгаалан 2-3 эсвэл 4 хувааж бэлтгэнэ.
  2. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Сармис мөн адил бэлтгэнэ. Яншуйгаа ишнээс нь салгаад ишнүүдийг жижиглэн хэрчинэ.
  3. Томхон саванд ёроолыг дакдалах хэмжээний чидун жимсний тос нэмнэ. Сонгиноо хэсэг хуураад сармис, basil, яншуйны ишийг нэмж хэсэг хуурна. Угаасан будаагаа нэмээд хэсэг хуурна.
  4. Хадаасан цэцэг, лоолио нэмнэ. Давс, сахараар амтлаад багахан ус нэмнэ. Таглаад дунд зэргийн гал дээр лоолийг зөөлөрч будааг болтол чанана.
  5. Болсон пилакигаа хөргөөд (хөргөгчинд хийгүйгээр) яншуйны навчнуудыг нэмж нийцүүлээд сервислэх шилэн саванд хийн дээгүүр нь чидун жимсний тос дусаагаад хүйтнээр нь сервислэнэ.
Зүүлт

* Энэхүү пилакиг улаан лоолиор бас бэлтгэж болно.

Tuesday 12 April 2011

Халуун шоколад (hot chocolate)


Oрц:

* 1 стакан сүү
* 1/2 стакан крем
* 1/4 стакан сахар
* 1 стакан шоколад (semi sweet chocolate chips)
* 1 амттаны халбага ваниллины охь
* хөөсрүүлсэн крем

Бэлтгэх нь:

  1. Сүү, крем, сахараа дунд зэргийн саванд хийн халаана.
  2. Буцлангуут 1 стакан шоколадаа нэмнэ.
  3. Шоколадаа хутгаж хайлуулна. Ваниллины охио нэмнэ.
  4. Ингэж бэлтгэсэн халуун шоколадаа аягалаад хөөсрүүлсэн кремээр чимэглээд сервислэнэ.

Sunday 10 April 2011

Нимбэгний шүүс сахараар өнгөлсөн кекс


Орц:

* 225 гр масло, өрөөний темпратурт
* 225 гр нунтаг сахар
* 4 ш өндөг
* 1 нимбэг, хальсийг үрүүлийн нарийн талаар үрсэн (zest)
* 225 гр хөөлгөгчтөй гурил (self-raising flour)

Дээр нь:

* 11⁄2 нимбэгний шүүс
* 85 гр нунтаг сахар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана.
  2. Масло сахараа холин нийцэж хөөсөртөл нь хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмэн нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  3. Гурилаа шигшин нэмнэ. Нимбэгний үрсэн хальсаа нэмж хутган нийцүүлээд тостой цаас дэвссэн талхны хэвэнд (8 x 21см) зуурмагаа хийн дээд талыг нь тэгшлэнэ.
  4. Халаасан зуухандаа хийн кексийг болж шаргалттал 45-50 минут шараад болсон кексээ гарган хөргөнө. Энэ хооронд нимбэгний шүүс сахарын уусмалаа холиж нийцүүлээд бүлээссэн кексээ сэрээгээр хэд хэдэн удаа цоолоод (кексээ цоолсоноор сахарын уусмал кекс рүү нэвтрэн ороход дөхөм болно) нимбэгний шүүсэнд уусгасан сахарын уусмагаа дээрээс нь жигдхэн тараан асгана. Сахарын уусмал царцаад кексийг гүйцэд хөрөхөөд хэвнээс нь гаргаад зүсэн сервислэнэ.
Эх сурвалж

Friday 8 April 2011

Тахиатай будаан бөмбөлөг (Chicken rice balls)


Орц:

* 1/2 стакан жижиглэн хэрчсэн celery
* 1/3 стакан жижиглэн хэрчсэн ногоон сонгино (green onions)
* 2 амны халбага масло
* 2 амны халбага гурил
* 1/2 стакан тахианы тунгалаг шөл
* 2 стакан агшаасан будаа
* 1 1/2 стакан жижиглэн хэрчсэн болгосон тахиа (cooked chicken)
* 1/2 стакан үрсэн чеддар бяслаг (Cheddar cheese)
* 1 ш өндөг, хутгасан
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага чили (chili powder)
* 1/4 амттаны халбага тахианы амтлагч (poultry seasoning)
* 1/2 стакан бяцалсан (crushed) cornflakes cereal
* 320 мл лаазтай өтгөрүүлсэн мөөгний зутан шөл (condensed cream of mushroom soup)
* 1/4 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд маслоо хийж хайлуулаад celery тал сонгиноо хийж хуурна. Гурилаа нэмнэ, хэсэг хуураад шөлөө нэмнэ. Хутгангаа 2 орчим минут буцалгана. Будаа, тахиа, бяслаг, өндөг, давс, чили, тахианы амтлагчаа нэмж нийцүүлнэ.
  2. Бэлтгэсэн будаанаасаа 1/4 стаканыг аваад бөмбөг хэлбэрт оруулна. Бяцалсан cornflake crumbs-даа өнхрүүлээд зөөлөн тослосон халуунд тэсвэртэй хэвэнд байрлуулан 170 градуст халаасан зууханд хийн шаргалтаж болтол нь 25-30 минут шарна.
  3. Энэ зуур шөлөө сүү үлдсэн сонгинотойгоо холин сүүмс бэлтгэнэ. Сүүмсээ зууханд шарж шргалтуулсан будаатай тахианы бөмбөлөгтэйгээ сервислэнэ.

    Эх сурвалж

Wednesday 6 April 2011

Шарсан алим (apple fries)


Орц:

* 4-6 ш том Granny Smith сортын алим
* 2 стакна хөөлгөгчтэй гурил (Self Rising Flour)
* 1 стакан сахар
* Cinnamon to shake on after the fries are cooked.
* 1 стакан сүү
* 2 том өндөг

Бэлтгэх нь:

  1. Алимаа арилгаад голыг нь аваад урт гонзгой хэршиж бэлтгэнэ.
  2. Өндөг сүүгээ нэг саванд хийн хутгаж нийцүүлээд хэрчсэн алимаа бэлтгэсэн бэлдмэлдээ дүрж норгоно.
  3. Өөр нэг саванд гурил сахараа холиод шингэн бэлдмэлд дүрсэн алимнуудаа өнхрүүлэн гурилан бүрхүүл үүсгэнэ.
  4. Их тосонд шарагчаа 170 градуст тохируулаад гурилаар бүрсэн алимнуудаа хийн алтан шаргал болтол шарна.
  5. Шарсан төмсөө гаргаж ирээд синнамон цацаад сервислэнэ.

Эх сурвалж

Saturday 2 April 2011

Ямааны бяслаг, рикотто, бууцайтай холимог мөөгөн соустай равиоли (Goat Cheese and Spinach Ravioli with Creamy Mixed Mushrooms)


Орц:
Шанзанд:
* 115 гр ямааны бяслаг (goat cheese)
* 115 гр рикотто бяслаг (fresh ricotta)
* 1 ш өндөг
* 140 гр бууцай, болгосон
* 0.25 амттаны халбага натмег (nutmeg)
* давс, перц
Бэлтгэх нь:
  1. Бууцайгаа болгоод базаж шүүсийг шахаад жижиглэн хэрчээд бусад орцуудтайгаа холиж нийцүүлнэ.
Гуриланд:
* 2 стакан гурил
* 2 ш өндөг
* 1 амны халбага чидун жимсний тос
* 1/2 амттаны халбага давс
Бэлтгэх нь:
  1. Гурил, давсаа нэг саванд шигшиж хийгээд холиж хутгасан өндөг чидун жимсний тосоо нэмэн гурилаа зуурна. Зуурмагаа 5 минут нухаж нийцүүлнэ. Зуурмагаа таглан эсвэл гялгар уутаар ороогоод хамгийн багадаа хагас цаг амраана.
  2. Амраасан гурилаа 4 тэнцүү хуваана. Зуурмаг бүрийг нэг нэгээр нь гарган 30x25 см хэмжээтэй илдэнэ. Ажиллах явцдаа илдсэн гурилуудаа хатаахгүйн тулд чийгтэй даавуун алчуураар хучина.
  3. Нэг гурил дээр 1 амттаны халбага шанзыг шанз бүрийн хооронд 3.5 см зайтай байхаар 2 эгнээ байрлуулна. Шанзгүй хэсгүүдээр багс ашиглан усаар норгоно. Хоёр дахь илдүүр гурилаа гаргаж ирэн хучаад шанзгүй хэсгүүдээр хуруугаараа дарж наана. Жигнэмэг хэвлэгчээр равиолинуудаа хэвлээд ирмэгийг сэрээгээр сайтар дарж сайтар наана.
  4. Равиолигоо багахан давстай буцалж буй усанд хийн хооронд нь наалдуулахгүйн тулд хааяа хааяа хутган ойролцоогоор 4-5 минут чанаж болгоно. Болсон равиолигоо шүүрэн шанагаар шүүн таваглаад сервислэнэ.
Мөөгтэй соусанд:
* 115 гр цагаан мөөг (white mushrooms), хэрчсэн
* 85 гр оестер мөөг (oyster mushrooms)
* 55 гр шитаке мөөг (shiitake mushrooms)
* 55 гр портобелла мөөг (portobello mushrooms), хэрчсэн
* 2 хумс сармис
* 4 амны халбага масло
* 1/2 стакан цагаан дарс
* 175 мл крем (cream)
* 1 амны халбага ганга (fresh thyme)
* давс, перц
Бэлтгэх нь:
  1. Томхон хайруулын тавгийг халаагаад маслоо нэмж хайлуулна. Мөөгөө нэмж хуурна. Хайруулын таваг тань хангалттай том биш бол мөөгөө хоёр удаад хуурна. Мөөгнөөс шүүс ялгараад шургэхтэй сармисаа нэмээд 1-2 минут хуурна. Дарсаа нэмээд тал болтол ширгээнэ. Кремээ нэмээд нийт шингэнийг гуравны нэг болтол ширгээнэ. Гангаа нэмээд давс, перцээр амтлана.
Эх сурвалж