Saturday 21 January 2012

Boxty



Орц:
* 1 стакан гурил
* 1 стакан нухсан төмс
* 1 ш өндөг
* 1 амны халбага сүү
* давс
* перц
* 1/4 стакан чидун жимсний тос
* 1 1/2 стакан арилгаад үрсэн төмс

Бэлтгэх нь:
  1. Үрсэн төмсөө томхон саванд хийн багахан хуурай гурил нэмээд хутгаж нийцүүлнэ. Нухсан төмсөө нэмээд нийцүүлнэ. Өөр нэгэн саванд өндөг, сүүгээ холиод төмсөн дээрээ нэмнэ. Давс перцээр амтлана.
  2. Чидун жимсний тосоо том хайруулын тавганд хийн халаана. Бэлдмэлээсээ халбагадан хийгээд тав орчим см диаметртэй тойрог үүсгээд тал бүр болж шаргалттал 3-4 минут шараад шүүж гаргаад халуун бүлээнээр нь жижиглэн хэрчсэн ногоон сонгино эсвэл яншуй зэргээр чимэглээд сервислэнэ.

Wednesday 11 January 2012

(savory grilled corn)


Орц:

* 1/2 стакан майонез
* 2 хумс сармис жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага хатаасан сонгино, жижиглэн хэрчсэн (dried minced onion)
* 1/2 амттаны халбага хатаасан яншуй (dried parsley flakes)
* 1/2 амттаны халбага паприка (paprika)
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц
* 4 ч эрдэнэшиш, цэвэрлэсэн
* 1/4 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)

Бэлтгэх нь:
  1. Эхний долоон орцоо (майонез, давс, перц, паприка, яншуй, сонгино, сармис) холино.
  2. Бэлтгэсэн түрхлэгүүдээ эрдэнэшиш дээрээ хуваан түрхээд үрсэн бяслагаа тараан цацаад нэг бүрийг тус тусад нь мөнгөн цаасанд ороогоод ил гал дээр эсвэл 205 градуст халаасан зууханд хийн 30-35 минут шараад халуунаар нь сервислэнэ.
Эх сурвалж