Thursday 27 January 2011

Шоколадтай макарон



Орц: 30 ш макаронд

* 90 гр нунтаг алмонд
* 15 гр какао
* 150 гр нунтаг сахар
* 75 гр өндөгний цагаан (ойролцоогоор 2 ш өндөг)
* 1 чимх нунтаг тартар
* 35 гр сахар

Шоколадтай ганаш (хавчуурганд)

* 150 мл крем
* 150 гр шоколад

Бэлтгэх нь:

  1. Кремээ халаана.
  2. Жижиглэн хэрчсэн шоколадаа нэмээд галаа унтраана. Хутган шоколадаа хайлуулна.
  3. Бэлтгэсэн ганашаа бялууны крем шахах торонд хийн хэрэглэтэлээ хүлээлгэнэ.
  4. Сахар, тартараас бусад хуурай орцоо холиж нийцүүлнэ.
  5. Өндөгний цагаанаа крем тартартайгаа хутгаж цасан цагаан болтол нь хутгана. Хутгах явцдаа үлдээсэн сахараа бага багаар нэмж нийцүүлнэ.
  6. Холигчоо зогсоогоод хуурай орцуудаа нэмээд үргэлжилүүлэн гараараа хутгана.
  7. Зуурмагаа кремний торонд хийн тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 8 номерийн үзүүрээр 2 см дугуй шахна.
  8. 160 градуст халаасан зууханд хийн 10 минут шарна. Болсон макаронуудаа тавцан дээрээс авч хөргөөд уутанд хийн хүлээлгэсэн кремнээсээ талынх нь голд багахан шахан хоёр хоёроор нь наан сандвич болгоно.

Tuesday 25 January 2011

Нохойн хошууны цай (Rose Hip Tea)


Орц:

* хатаагаад, нунтаглаад, шигшссэн нохойн хошуу 1 амттаны халбага эсвэл 3-4 ш шинэхэн нохойн хошуу
* 1 стакан ус
* зөгийн бал эсвэл сахар

Бэлтгэх нь:

  1. Хатаасан эсвэл жижиглэн хэрчсэн хэрчсэн шинэхэн нохойн хошуун дээрээ усаа нэмээд 3-5 минут идээшүүлээд хүссэнээрээ зөгийн бал эсвэл сахараар амтлаад сервислэнэ.

Эх сурвалж

Monday 24 January 2011

Бөөрөлзгөнө, шоколадтай тарт


Орц: 26 см хэвэнд, 8 зүсэм

Сууринд:

* 100 гр масло, өрөөний темпратурт
* 100 гр нунтаг сахар
* 1 ш том өндөг
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 225 гр (ойролцоогоор 1+2/3 стакан) гурил
* 25 гр (ойролцоогоор 3 амны халбага) какао
* 1/4 амттаны халбага давс

Шанзанд:

* 180 гр шинэхэн бөөрөлзгөнө (хөлдүү бөөрөлзгөнө хэрэглэх бол өмнөх орой хөлдөөгчнөөс гарган гэсгээнэ)
* 20 гр (2 амне халбага) нунтаг сахар
* 200 гр шоколад
* 135 гр масло
* 2 ш том өндөг
* 2 ш том өндөгний шар
* 35 гр сахар
* 100 гр хар шоколад, чимэглэхэд
* 250 гр шинэхэн бөөрөлзгөнө, чимэглэхэд

Бэлтгэх нь:

  1. Суурины бүх орцоо гал тогооны роботонд хийн зуурна. Ингэж зуурсан гурилаа гялгар уутны завсар хавчуулан 1 см зузаантай илдэж бэлтгэнэ. Энэ чигээр нь тавцан руу шилжүүлээд тавцангийн хамтаар хөргөгчинд хийн хамгийн багадаа 2 цаг эсвэл хөлдөөгчинд хийн 30-45 минут амраана.
  2. Зуухаа 180 градуст халаана. Гурилаа илдэж 32 см болгоод хэвэндээ байрлуулна. Хэвлэсэн сууриа сэрээгээр хэд хэд хатган дээр нь мөнгөн эсвэл тостой цаас тавиад хонхорыг элдэв буурцгаар дүүргээр зуухандаа хийн 10 минут болгоно.
  3. 180 гр бөөрөлзгөнөө нунтаг сахартай холиод болгож бэлтгээд хөргөсөн суурин дээрээ тараана.
  4. 200 гр шоколадаа маслын хамт нэг саванд хийн өөр нэг буцалж буй устай жижгэвтэр саван дээр суулган хааяа хааяа хутгөан хайлуулна.
  5. Холигчинд өндөг, өндөгний шар, сахараа холиж гурав дахин ихэстэл хутгана. хайлуулсан шоколадаа нэмж нийцүүлнэ.
  6. Ингэж бэлтгэсэн шоколадны бэлдмэлээ бөөрөлчгөнөө түрхсэн сууриндаа хийгээд дээд талыг тэгчлээд халаасан зууханд хийн 10 минут шарна. Болгосон тартууд дээрээ бөөрөлзгөнөө өрөөд ногоо арилгагчаар зорж бэлтгэсэн шоколадаар чимэглээд зүсч сервислэнэ.

Sunday 23 January 2011

Төмс, машиндсан махтай кастроль (Patates oturtması)


Орц: 2 порц

* 3-4 ш дунд зэргийг төмс
* 1 ш сонгино
* 150 гр машиндсан мах
* 3 амны халбага масло
* 1 амны халбага улаан лоолийн паст
* 1 амны халбага чинжүүний паст (biber salçası)
* 1 хумс сармис
* 1/4 амттаны халбага cumin
* 1/4 амттаны халбага сахар
* 1 1/2 стакан халуун бүлээн ус
* 1 ш улаан лооль
* давс, хар перц

Бэлтгэх нь:

  1. Масло хайлуулна. Сармисаа арилгаад бяцлаад маслон дээрээ нэмх хуурна. Жижиглэн хэрчсэн сонгино нэмээд тунгалаг болтол нь хуурна.
  2. Машиндсан махаа нэмээд борлож болтол хуурна. Амтлагчаа нэмээд махны шүүсийг ширгэтэл хуурна. Төмсөн дээрээ сахараа цацаад таглаатай хайруулын тавганд хийн 10 минут хуурна.
  3. 1o минутын дараа усанд чинжүү болон улаан лоолийн пастаа уусгаад төмсөн дээрээ нэмнэ. Хэвэндээ төмсөө махаа хамгийн дээр нь цагигалан хэрчсэн улаан лоолио тавиад 200 градуст халаасан төмсөө болж зөөлөртөл нь шараад гаргаад таваглаад сервислэнэ.

Thursday 20 January 2011

Хүрэн манжингийн салат


Орц:

* 4 ш хүрэн манжин, ойролцоогоор 500 гр
* 2-3 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 3 амны халбага чидун жимсний тос
* 1 амны халбага усан үзэмний цуу
* давс

Бэлтгэх нь:

  1. Хүрэн манжингуудаа арилгалгүйгээр буцламгай усанд хийн 25 минут буцалгаж болгоно.
  2. Болсон манжингуудаа хөргөөд, арилгаад, 1 см зузаантай хэрчиж гүехэн тавганд байрлуулна. Бусад орцоо холиод зүсээд өрж бэлтгэсэн хүрэн манжин дээрээ тараан асгаад сервислэнэ.

Wednesday 19 January 2011

Даршилсан ногоон лооль (Pickled Green Tomatoes)


Орц:

* 1/2 амттаны халбага red pepper flakes
* 1 ш лаврын навч
* 1 амны халбага coriander seeds
* 1 гожгор синнамон
* 6 ш хадаасан цэцэг (cloves)
* 1 амны халбага хар перц (black peppercorns)
* 2 хумс сармис
* 2 стакан алимны цуу (cider vinegar)
* 1/2 стакан ус
* 2 амны халбага зөгийн бал
* 1 амны халбага давс
* хагас кг ногоон лооль, угаагаад дөрөв хувааж бэлтгэсэн
* бүгдийг нь багтаахуйц том шил, ариутгасан

Бэлтгэх нь:

  1. Ногоон лоолиос бусад бүх орцоо холиод 3 минут буцалгана.
  2. Энэ хооронд лоолио шилэндээ хийж бэлтгэнэ.
  3. Буцалгасан шингэнээ улаан лоолин дээрээ нэмээд таглаад сайтар сэгсэрч дотрох бүх агаарыг гаргаж өгнө. Ингэж бэлтгэсэн лоолийг гурван сар хадгална.

Tuesday 18 January 2011

Пинк лэйди (Pink Lady)

Орц:

* 1 ш өндөгний цагаан
* 1 амттаны халбага анарын сироп (grenadine syrup)
* 1 амттаны халбага сүү, кремийг тэнцүү хэмжээтэй холисон (half-and-half cream)
* 45 мл жин (jigger gin)
* 1 стакан бяцалсан мөс

Бэлтгэх нь:
  1. Мөс хийсэн шэйкэрт бүх орцоо хийгээд сайтар сэгсэрч нийцүүлээд шүүж хундгалаад сервислэнэ.

Monday 17 January 2011

Нохойн хошууны сироп


Орц:

* 2 стакан нохойн хошуу, угаагаад голоор нь хоёр хуваасан
* 1/2 стакан сахар
* 1/2 стакан ус
* 1/2 стакан зөгийн бал

Бэлтгэх нь:

  1. Нохойн хошуу, сахар, усаа нэг саванд хийгээд буцалгана. Буцлангуут галаа багасгаад 20 орчим минут, шингэнийг хоёр дахин бага болж ширгэтэл зөөлөн гал дээр буцалгана.
  2. Сиропоо хэсэг хөргөөд шүүгээд зөгийн балаа нэмж хутгаж нийцүүлэн амтлаад шилэн саванд хийн хадгална. Ингэж бэлтгэсэн сиропоор панкэк, ваффль. ваниллинтай зайрмаг, цай зэрэгтэй сервислэнэ.

Sunday 16 January 2011

Бөөрөлзгөнөтэй мерэнг (Raspberry Meringue Kisses)

Орц: 48 мини зефирэн kisses

* 100 гр өндөгний цагаан
* 100 гр сахар
* 100 гр нунтаг сахар
* 2 гр бөөрөлзгөний нунтаг (raspberry powder)

Бэлтгэх нь:

  1. Саванд өндөгний цагаанаа хийн биежтэл хутгана. Сахараа бага багаар нэмж нийцүүлэн хутгагчаа дээш нь харуулан барихад үүссэн шовх хэлбэр унахгүй байхаар (stiff peaks) болгоно.
  2. Бөөрөлзгөний нунтаг, нунтаг сахараа шигшиж бэлтгэнэ. Нунтаг сахар бөөрөлзгөний нунтагийг бэлдмэлээ бага багаар нэмээд хөөсийг нураалгүй (Fold) хутгаж нийцүүлнэ.
  3. Бэлдмэлээ 5 номерийн хошуу бэхэлсэн крем шахдаг торонд хийн тостой цаас дэвссэн тавцан дээр жигд шахаж өгнө.
  4. 80 градуст халаасан зууханд хаттал нь цаг шараад хөргөөд агаар оруулдаггүй таглаатай саванд хийн хадгална.

Saturday 15 January 2011

Бяслагтай бөмбөлөг (Cheese Puff)


Орц:

* 1 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны хлбага нунтаг хар перц (black pepper)
* 1/2 амттаны халбага хатаасан нунтаг ганга (thyme)
* 1/2 амттаны халбага нунтаг халуун чинжүү (chili powder)
* 1 чимх каен перц (cayenne pepper)
* 1 стакан сүү
* 130 гр масло
* 6 ш өндөг
* 1/2 стакан үрсэн Parmesan эсвэл Romano бяслаг
* 3/4 стакан үрсэн грүер бяслаг (Gruyere cheese)
* 30 гр pepperoni, жижиглэн хэрчсэн (хүсвэл)
* 2 амны халбага сүү
* 2 амны халбага үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese), дээр нь

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 220 градуст халаана.
  2. Гурил, давс, хар перц, ганга, чили перц, cayenne перцээ томхон саванд холино.
  3. Сүү, маслоо томхон саванд хийн гал дээр тавина. Маслоо хайлахаар галаа багасгаад амталсан гурилаа нэмнэ. Хутгаж нийцүүлээд савандаа наалдахаа болихоор галаа унтраана.
  4. Нэг өндөгийг шар цагаанаар нь салгана. Өндөгний шарыг хадгална.
  5. Гурилаа томхон цаванд хийн цахилгаан холигчоор минут орчим хутгана. Нэг өндөг, нэг өндөгний цагаанаа зуурмаг руугаа нэмээд ницүүлэн хутгана. Үлдсэн 4 өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлнэ.
  6. Parmesan, Gruyere бяслагууд жижиглэн хэрчсэн pepperoni-гоо нэмж нийцүүлнэ.
  7. Зуурмагаа крем шахдаг уутанд хийн тостой цаас дэвссэн 2 тавцан дээр 1 см бөмбөлөгууд хэвлэнэ.
  8. Хадгалсан өндөгний шараа 2 амны халбага устай холиж нийцүүлээд бөмбөлөг бүрийг багс ашиглан будна. Хоёр амны халбага пармежан бяслагаа тараан цацаж өгнө.
  9. 220 градуст халаасан зуухандаа 5 минут шараад галаа багасган 150 болгоод 10 минут дахин шарна.
Эх сурвалж

Thursday 13 January 2011

Болонез соустай гоймон ('Classic' Ragù alla Bolognese)


Oрц: 4 порц

* 140 гр pancetta, жижиглэн хэрчсэн
* 2 мөчир celery, жижиглэн хэрчсэн
* 1 жижиг лууван, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1⁄2 сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 340 гр машиндсан мах
* 1⁄2 стакан хуурай цагаан дарс (dry white wine)
* 1 амны халбага улаан лоолийн соус (Homemade Tomato Paste)
* 1 1⁄2 стакан сүү
* давс, хар перц (Kosher salt)
* 2 амны халбага крем (heavy cream)

* Homemade Tagliatelle

Бэлтгэх нь:

  1. Жижиглэн хэрчсэн pancetta-гаа томхон саванд хийн хэсэг хуурна. Тосыг нь ялгартал ойролцоогоор 10 минут хуураад celery, лууван, сонгиноо нэмж борлож болтол нь ойролцоогоор 15 минут хуурна.
  2. Машиндсан махаа нэмээд сайтар хутган борлотол нь хуурна. Дарсаа нэмээд ууршитал нь 4 минут буцалгана.
  3. Жижиг аяганд 2 амны халбага усаа улаан лоолийн соустайгаа холиж нийцүүлнэ. Мах руугаа нэмээд хутгаж нийцүүлнэ. Галаа багасгаад хааяа хааяа хутган сүүгээ бага багаар нэмж соусыг өтгөртөл ойролцоогоор 1 1⁄2 цаг буцалгана. Соусандаа давс, перц, кремээ нэмнэ. Шанасан гоймон дээрээ тавиад сервислэнэ.

Saveur сэтгүүл #110

Эх сурвалж

Tuesday 11 January 2011

Чангаанзны чанамалтай гурван давхар гулдмай (Apricot Bars)


Oрц:

* 3/4 стакан масло эсвэл маргарин
* 1 стакан сахар
* 1 ш өндөг
* 2 стакан гурил
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг (Baking Powder)
* 1/2 амттаны халбага ваниллины охь (Vanilla)
* 1 1/3 стакан кокос (shredded coconut)
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн пикан (pecans)
* 1 шил чангаанзны чанамал, 340 гр (apricot jam)

Бэлтгэх нь:

  1. Өрөөний темпратурт гаргаж гэсгээсэн масло дээрээ сахараа нэмж хөөсрүүлнэ.
  2. Өндгөө нэмнэ. Нийцүүлнэ. Ваниллины охио нэмж нийцүүлнэ.
  3. Гурилаа хөөлгөгч нунтагтайгаа холиод масло сахарын бэлдмэл дээрээ 1, 1 стаканаар хоёр удаад нэмж нийцүүлээд кокос, пиканаа нэмнэ.
  4. Зуурмагныхаа талыг маслодоод гурилдаж бэлтгэсэн 22x33см харьцаатай хэвэнд хийн жигд тараан тэгшлээд чанамалаа асган тараана.
  5. Үлдсэн зуурмагаа дээр нь жигд тараан цацаад 175 градуст халаасан зууханд хийн шаргалтаж болтол 20-25 минут шарна.
  6. Болсон жигнэмэгээ хөргөөд дөрвөлжилөн зүсээд сервислэнэ.

Sunday 9 January 2011

Төмсний архи


Oрц:

* Төмс нэг л архи гаргаж авахад ойролцоогоор 1 кг төмс
* ус

Бэлтгэх нь:

  1. Төмсөө арилгаад угааж цэвэрлээд 1 см куб хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ.
  2. Хэрчсэн төмсөө даралттай саванд хийн төмсөө давахуйц ус нэмээд сайтар таглаад төмсийг уустал сайтар буцалгана.
  3. Төмсний зутангаа хөргөөд шүүгээд зутангаа нэрж архи гаргаж авна.
  4. Данхны цоргоны тэнд халбага байрлуулаад нэрсэн ус цуглуулдаг байсан шиг томхон саванд төмсний зутангаа хийгээд таглаад нэрэгдсэн архийг цуглуулах нэг савтай холбоод буцалгаад байж дээ...
Эх сурвалж

Thursday 6 January 2011

Хялбар Мозайк амттан




Oрц:

* 300 гр жигнэмэг, petit beurre
* 1 уут ваниллинтай сахар
* 3 амны халбага какао
* 1 ш өндөг
* 2/3 стакан сахар
* 100 гр маргарин эсвэл масло

Бэлтгэх нь:
  1. Жигнэмэгээ хугалж бэлтгэнэ.
  2. Өндөгөө сахартай холиж хөөсөртөл хутгана. Маргаринаа хайлуулна, хөргөнө.
  3. Өндөг руугаа хайлуулаад хөргөсөн маслоо нэмж нийцүүлнэ. Какаог, сүүгээ нэмж нийцүүлээд жигнэмэгээ нэмнэ. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ хэлбэрт оруулах үүднээс тослосон хэвэнд эсвэл гялгар уутанд ороон хөлдөөгчинд хийнэ. Хагас цагийн дараа бэлэн болсон мозайк амттангаа зүсээд сервислэнэ.

Wednesday 5 January 2011

Шажигнуур талхтай загасны түрс



Орц:

* цагаан талх
* масло
* Түрс

Бэлтгэх нь:

  1. Талхныхаа захыг зүсч аваад гурвалжилан хуваан зөөлрүүлсэн масло түрхээд 175 градуст хийн 8-10 минут шарна.
  2. Талхаа хэрээсэн төмрөн тавцан дээр тавиж хөргөөд шажигнуур талхан дээрээ нэмж масло түрхэн түрсээ түрхээд сервислэнэ.


Tuesday 4 January 2011

Булингартай Мартини (Dirty Martini)

Орц:

* 70 мл водка эсвэл жин (gin)
* 1 амны халбага хуурай вермут (dry vermouth)
* 2 амны халбага чидун жимс дарсан шүүс (olive brine)
* 1 зүсэм нимбэг
* 1 ш ногоон чидун

Бэлтгэх нь:

  1. Водка, чидун дарсан шүүс, хуурай вермутаа мөстэй шэйкэрт хийн хэд сэгсэрч өгнө.
  2. Мартинигийн хундаганы ирмэгийг нимбэгний зүсмээрээ арчиж өгнө.
  3. Kоктэйлээ мартинигийн хундганд хундгалаад чидун жимсээ хийгээд сервислэнэ.

Эх сурвалж

Monday 3 January 2011

Snickerdoodles




Орц:

* 1/2 стакан масло
* 1/2 стакан shortening
* 1 3/4 стакан сахар
* 2 ш өндөг
* 1/4-1/2 амттаны халбага румны охь (rum extract)
* 2 3/4 стакан гурил
* 2 амттаны халбага cream of tartar
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 2 амттаны халбага нунтаг натмег (nutmeg)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд масло shortening-о хийн хутгаж хөөсрүүлнэ. 1 1/2 сахараа нэмж хэсэг хутгаад ендгее охийн хамтаар нэмж нийцүүлнэ.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, cream of tartar, давсаа өөр нэгэн саванд шигшин холино. Масло өндөгний бэлдмэл рүүгээ нэмээд хутгаж нийцүүлнэ.
  3. жижиг саванд натмегээ үлдсэн сахартайгаа холиод зуурмагаасаа таслан авч 2.5 см бөмбөлөг үүсгээд натмыг сахарны бэлдмэлдээ өнхрүүлээд тосгүй тавцан дээр 5 см зайтай өрнө.
  4. 190 градуст халаасан зууханд хийн болж шаргалттал 10-12 шараад хөргөөд сервислэнэ.

Sunday 2 January 2011

Шотланд маягаар бэлтгэсэн өндөг (Scotch egg) Зраз

Орц:

* 4 ш том өндөг
* 275 гр машиндсан мах (sausage meat)
* 1 амттаны халбага ганганы навч (thyme)
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн парсли
* 1 ш ногоон сонгино, угаагаад үндэсийг аваад жижиглэн хэрчсэн
* давс
* хар перц
* 125 гр гурил
* 1 ш өндөг, хутгасан
* тос, шарахад
* 125 гр талхны үйрмэг

Бэлтгэх нь:

  1. Өндгөө арван минут чанаад сойгоод арилгаж бэлтгэнэ.
  2. Махаа ганга, сонгино, парслитайгаа холиж нийцүүлээд давс перцээр амтлана.
  3. Гурилаа давс перцтэй холиж бэлтгэнэ.
  4. Махаа дөрөв тэнцүү хуваагаад 12.5х7.5 см харьцаатай хавтгайлна.
  5. Чанаад арилгасан өндгөө давс хар перцээр амталсан гуриланд өнхрүүлээд нимгэлэн бэлтгэсэн махаараа бүрнэ.
  6. Махаар бүрж бэлтгэсэн өндгөө хутгасан өндгөндөө булхуулаад талхны үйрмэгээр бүрээд (өндөг, талхны үйрмэг, өндөг, талхны үйрмэг дараарллаар дөрвөн үйлдэл) халаасан их тосонд хийн махыг болж шаргалттал 8-10 минут шарна.
  7. Болсон бүрмэл өндгөө шүүж гаргаад хэрээсэн тавцан дээр тавиж илүүдэл тосноос салгаад хөргөөд өрөөний темпратурт болж хөрөөр сервислэнэ.