Friday 29 February 2008

хэмжээс

* 1 yyт ванилин = 7 гp

* 1 yyт хүнсний сода =10гр

* 1 стакан наран цэцгийн тос = 200 мл

* 1 стакан гурил = 125-140 гp

* 1 стакан сахар =185 гp

* 1 амны халбага тос/сахар = 15 гp

* 1 амны халбага гурил = 7,5 гp

Шоколадтай милкшэйк



орц;

* 2 бөмбөлөг шоколадтай зайрмаг
* 40-80гр сүүтэй шоколад
* 2 стакан сүү
* мөс

бэлтгэх нь;
  1. Бүх орцоо холиод хийж 2-3 минут хутгаад жижиглэсэн, мөс хийж 1 минут хэртэй хутгаад аягалаж сервислэхэд бэлэн боллоо.

Thursday 28 February 2008

Spinach-ний зутан шөл



орц;

* 500 гр бууцай
* 1 амны халбага гурил
* 2 стакан сүү
* 1 стакан ус
* 1 ширхэг сонгино
* 1 пакет крем (200гр-р пакетэлсэн cream)
* давс

бэлтгэх нь;
  1. Spinach-aa угаагаад нарийхан нарийхан хэрчиж сонгиныхоо хамтаар тосондоо хийж хэсэг хуурна.
  2. Гурилаа нэмээд хэсэг хуурна.
  3. усаа, сүүгээ нэмээд 15 минут хэртэй буцалгаад blendar-даад крем давсаа нэмээд сервэслэхэд бэлэн боллоо.

Мөөгний зутан шөл



орц:

* 500гр мөөг
* 2 амны халбага масло
* 4 амны халбага гурил
* 1 л хүйтэн ус
* давс
* 1.5 стакан хүйтэн сүү

бэлтгэх нь;
  1. Мөөгөө угааж хэрчээд нимгэн нимгэн хэрчинэ.
  2. Тосоо халаан гурилаа нэмж хэсэг хуураад усаа хийж аль болох гурилаа бөөгнөрүүлэлгүйгээр хутгасаар буцалгана.
  3. Усаа буцлангуут мөөг давсаа нэмж ойролцоогоор 20 минут буцалгана.
  4. Шөлөө болонгуут сүүгээ нэмж буцалгаад аягалж сервислэнэ. Хүсвэл хар перц цацаж болно.

Сонгины тунгалаг шөл



орц:

* 8 ширхэг сонгино
* 4 хумс сармис
* давс, перц
* 1 л махны шөл (мах чанасан тунгалаг шөл эсвэл ус+махны булион)
* 3 амны халбага тос
* 2 амны халбага гурил
* хүсвэл бяслаг, croutons (хатаасан талх)
* 125 мл хуурай цагаан вино
* 1/2 амны халбага herbs de Provence
* 1 лаврын навч

бэлтгэх нь;
  1. Сонгиноо арилгаад хагас цагираг хэлбэртэй хэрчээд, сармисаа бяцлаад халаасан тосон дээрээ хийж хэсэг хуурна.
  2. Махны тунгалаг шөлөө нэмээд давс, лаврын навч, перц, herbs de Provence мөн цагаан дарсаа нэмээд сонгиноо болтол нь буцалгаад аягална.
  3. Аягалсан шөлөн дээрээ хатаасан талх, бяслааа нэмээд халаасан зууханд хийн 3-5 минут жигнэнэ.

видео

Сiabatta




орц;

* 30гр нунтаг сахар
* 1 амттаны халбага давс
* 25гр дрожж
* 300гр гурил
* 25гр наран цэцгийн тос
* 1 ширхэг өндөг
* 90гр тараг
* 90гр ус+ 25гр ус

бэлтгэх нь;
  1. 90 гр ус+90гр тарагаа холин жаахан давс нэмээд сайтар сэгсэрнэ.
  2. Гурилаа хонхор саванд хийгээд дрожж, 1т бэлдсэн бэлдмэлээ хийгээд 5 минут хэртэй хүлээнэ.
  3. 5 минутын дараа бусад материалуудаа нэмээд зуурна.
  4. Хавтгай модоо (гампанз) сайтар гурилдаад зуурмагаа хуруу зузаантай тэгч өнцөгт хэлбэрт оруулаад дахин гурилдаж гурилнуудаа талхныхаа хэмжээтэй хуваана.
  5. Листээ гурилдаад 170 градуст халаасан зууханд хийж ойролцогоор 15-20 минут жигнэнэ.

Wednesday 27 February 2008

Гадилтай милкшэйк



орц;

* 1 стакан сүү
* 1 ширхэг гадил
* 1-2 бөмбөлөг зайрмаг

Бэлтгэх нь:
  1. Гадил сүүгээ роботонд хийн 1-2 минут хутгана. Бэлэн болсон милкшэйкэн дээрээ зайрмагаа хийн хэсэг хутгаад амтархан ууна.

Tuesday 26 February 2008

Ванилинтай милкшэйк (Milkshake)


орц;

* 1 бөмбөлөг ванилинтай зайрмаг
* 1 амттаны халбага ванилин
* 1 стакан хүйтэн сүү
* мөс

бэлтгэх нь;
  1. Зайрмаг, сүү мөн ванилинаа шэйкэрт (shaker)хийгээд сайтар сэгсэрнэ.
  2. 3-5 минут сэгсэрсэний дараагаар мөсөө хийж 1 минут хэртэй сэгсэрээд стаканд хийгээд бэлэн боллоо.

Хушигатай, чидунтай (олив) талх


орц;

* 1,5 амны халбага хуурай дрожж
* 3,5 стакан гурил+ хуурай гурил
* 2 амны халбага чидуны тос (олив)
* хагас стакан хэрчисэн чидун (ястай чидун хэрэглэж байгаа бол ясыг нь гаргасан байх хэрэгтэй)
* хагас стакан хушига
* 1+1/4 стакан халуун ус
* 1 амттаны халбага давс
* 1 амттаны халбага зөгийн бал (бaйхгүй бол оронд нь сахар хэрэглэж болно)

бэлтгэх нь;
  1. 3,5 стакан гурил, зөгийн бал (сахар), давс, дрожж, ус мөн тосоо нэг саванд хийн зуураад 10 минут амраана.
  2. Хушигаа нэмэн, нөгөө талаас зуурмагаа гаранд наалдахгуй болтол нь хуурай гурил нэмэн зуурна. Гурилаа эвлэтэл нь хэсэг нухна. Эвлэсэн гурилаа 1.5 - 2 цаг хэртэй амраана, хөөлгөнө.
  3. 2 хэртэй цагийн дараа чидунаа нэмэн гурилаа талхныхаа хэвэнд хийн 1 цаг хэртэй амараана.
  4. 175 градуст халаасан зуухандаа талхаа хийн 40 минут хэртэй жигнэнэ. Талхаа зууханд хийхээсээ өмнө талхан дээрээ хутгаар хагас см гүнзгий 2-3 зурвал талх маань илүү сайн жигнэгдэх болно.

Франц талх



орц;

* 1 стакан сүү
* 2 амны халбага масло
* 2 амны халбага сахар
* 1 стакан ус (өрөөний темпратурт)
* 2 амттаны халбага хуурай дрожж
* 2 амттаны халбага давс
* 4 стакан гурил (хэрэгтэй бол хагас стакан нэмж хийж болно)
* тос

бэлтгэх нь;
  1. Сүүгээ халаан масло сахараа нэмнэ. Сахараа хайлан мэдрэгдэхээ больсны дараа нэг стакан усаа нэмж бэлдмэлээ бүлээсэхийг хүлээнэ.
  2. Бүлээн болсон бэлдмэл дээрээ дрожжоо хэмнэ.
  3. Гурилаа бэлдмэл дээрээ бага багаа нэмж, нэмэх бүрдээ гурилаа хуурай гурилгүй болтол нь зуурна. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл 4 стакан гурилийн дараагаар хагас стакан гурил нэмж болно.
  4. Зуурмагаа тослоод таглаж амраахаар хөргөгчинд хийж нэг хонуулна.
  5. Дараагийн өдөр зуурмагаа гарган нухалгүйгээр хэлбэрт оруулаад тослосон листэн дээрээ тавиж 30 минут хэртэй хөөхийг нь хүлээнэ.
  6. Талхныхаа дээд талд өндөгний цагаан түрхээд 260 градуст халаасан зуухандаа (зуухандаа халуунд тэсвэртэй саванд хийсэн 1 стакан ус хийнэ) хийн 10 минут жигнээд зуухныхаа градусийг багасган 205 градуст 35 минут хэртэй дахин жигнэнэ.

Луувантай, хушигатай кекс (сүүгүй)



Орц;

* 2 ширxэг өндөг
* 1 стакан үрсэн лууван
* 1 стакан сахар
* 1 стакан наран цэцгийн тос
* 1 стакан хушига
* 2 стакан гурил
* 1 амны халбага нунтаг синнамон
* 1 амны халбага (10гр) хөөлгөгч нунтаг
* 1 жүржний хальс (үрсэн)

бэлтгэх нь:

1. Өндөг сахараа холиод хөөсөртөл нь сайтар хутгана. (өндөг өрөөний темпатурт байх ёстой.)
2. Дараа нь бүх орцоо бэлдмэл дээрээ нэмж зуурна. Зуурмаг маань бидний мэдэх кексний гурил шиг шингэн болохгүй.
3. Тослон бэлтгэсэн листэн дээрээ тавин 170 градуст халаасан зууханд хийн 45-55 минут жигнэнэ. Тавиад минутийн дараа кекс маань бэлэн болно амтархан зооглоорой.

Төмсний зутан шөл


Орц:

* 5 ширхэг дунд зэргийн хэмжээтэй төмс
* 2 ширхэг томхондуу сонгино
* 4-5 хумс сармис
* 5 стакан халуун ус
* 1 стакан сүү
* давс
* 2 амны халбага масло

Бэлтгэх нь;
  1. Төмсөө арилгаад аль болон жижиглэн хэрчиж (үрж бас болно), сонгиноо арилган жижиг жижиг хэрчээд арилгасан сармиснуудаа үрж бэлтгэнэ.
  2. Маслоо хайлуулан сонгино болон сармисаа хийж хэсэг хуурна. Төмсөө нэмж хэсэг хуураад усаа нэмж галаа багасгана.
  3. Төмсөө зөөлөртөл (бяцартал) зөөлөн гал дээр буцалгаад зуухнаасаа аван цахилгаан холигчоор (миксер ) ширхэггүй болтол нь холино.
  4. Буцаан гал дээрээ тавиад сүүгээ бага багаа нэмж дахин 5 минут хэртэй буцалгаад төмсний зутан шөл маань бэлэн боллоо. Шөлөө таваглаад хүсвэл дээр нь хэрчээд хатаасан талх нэмж болно.

Кунта Кинтэ



Орц:

* Хагас литрээс жаахан их сүү
* 125гр масло
* 3 ширхэг өндөг
* 3 амны халбага какао
* Баримжаагаар гурил+ хөөлгөгч нунтаг
* 1.5-2 стaкан сахар

Бэлтгэх нь;
  1. Маслоо хайлтал нь сүүнийхээ хамтаар буцалгана.
  2. Өөр нэгэн саванд өндөг сахараа хийн хөөсөртөл нь хутгаад какаогоо нэмэн хэсэг хутгана.
  3. 2 номерт бэлтггэсэн бэлдмэл дээрээ сүү маслоныхоо бэлдмэлийг бага багаар хийн хутгана. бэлтгэсэн бэлдмэлээсээ 1 стаканыг салгаж авч үлдээнэ.
  4. Бэлдмэл дээрээ баримжаагаар гурил хөөлгөгч нунтаг(1 амны халбага буюу 10гр хөөлгөгч нунтаг) нэмж (зуурмаг маань ердийн кексны зуурмагнаас арай шингэн болох ёстой.) 175 градуст халаасан зууханд хийн болтол нь (хэр том листэн дээр тавьсанаас шалтгаалан 15-30 минут жигнэнэ), болсон эсэхийг хутга эсвэл шүдний модон чигчилүүр дүрэхэд чигчилүүр эсвэл хутганд наалдсан эсэхээр мэднэ. (наалдаагүй тохиолдолд болсон гэж үзнэ.)
  5. Бэлэн болсон кексээ гаргаад 3 номерт бэлдэн хадгалсан 1 стакан бэлтмэлээ жигд асгаад бэлэн боллоо.

Friday 15 February 2008

Бровние - Brownie



орц;

* 4 ширхэг өндөг
* 1 стакан сахар
* 1 стакан сүү
* 2 стакан гурил
* 2 амны халбага хүнсний сода
* 7 гр ванилин (1 paket)
* 3 амны халбага какао
* 200гр маргарин/ масло
* үйрмэг самар (nuts).

Бэлтгэх нь;
  1. Өндөгөө 1 стакан сахарыхаа хамтаар хөөсөртөл нь сайтар хутгана.
  2. Зуурмаг дээрээ Сүү, какао, ванилин болон хайлуулсан маргарин/маслоо нэмж нийцтэл нь хутгана. Энэ зуурмагнаасаа 1 стаканыг салган авч хадгална.
  3. Үлдсэн зуурмаган дээрээ гурил, сода болон самараа нэмнэ. Зуурмаг маань ердийн кексны зуурмагаас арай өтгөн болно.
  4. Жигнэх тавиураа тослон, зуурмагаа тусаан, жигд тараагаад 175 градуст халааж бэлтгэсэн зуухандаа хийн 30-40 минут жигнэнэ.
  5. 30-40 минутын дараа кексээ гаргаад 5 минут хэртэй сэврээгээд хадгалсан зуурмагаа жигд асгаад, сервислэхэд бэлэн боллоо.
Not: Энэ brownie-г мөхөөлдөстөй идвэл илүү амттай болно. :))

Apple cake



Орц:

* 3 ш өндөг
* 1 стакан сахар
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 1,5-2 стакан гурил
* 1 стакан сүү
* 1-2ш алим
* 1 стакан ургамалын тос

Бэлтгэх нь:
  1. 3 өндгөө 1 стакан сахарыхаа хамтаар сайтар хутгана.
  2. Өөр нэгэн саванд хөөлгөгчөө гурилтайгааа холино. Өндөгнийхөө зуурмаг дээр гурилаа нэмнэ.
  3. Дараа нь сүү мөн тосо хийгээд нийцтэл нь хутгана.
  4. Тослож бэлтгэсэн хэвэндээ бэлэн болсон зуурмагньхаа талыг хийгээд угаагаад, хэрчиж бэлтгэсэн алимаа өрнө. Үлдсэн зуурмагаа дээрээс нь асгана.
  5. 180 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь (таны хэрэглэсэн хэв зэргээс шалтгаалан 20-40 минут) жигнэнэ.
Зүүлт:

* Алимны оронд бусад төрлийн жимс хэрэглэж болно. Дээд хагас зуурмагтаа какао эсвэл кофе нэмж хийгээд илүү сонирхолтой амт бүтээж болно.

Sunday 3 February 2008

Луувангийн амттан


орц;

* хагас кг лууван
* 1 стакан нунтаг байхгүй бол зүгээр сахар
* цайны жигнэмэг
* бага хэмжээний ус
* кокос

бэлтгэх нь;
  1. хагас кг луувангаа арилгаад үрнэ.
  2. үрсэн луувангаа ус сахарын хамтаар нэгэн саванд хийж зөөлөртөл нь чанана.
  3. Чанасан луувангийхаа усыг шүүгээд нунтагласан печениэ нэмж бөөрөнхийлөхөд задрахааргүй болгоод, бөөрөнхийлж кокосонд өнхөрүүлнэ.

Хушига үзмээр шанзалсан алим


Орц:

* 9 ширхэг алим
* нунтаг сахар
* ус
* 1 стакан хушиганы доторх, бяцалсан
* 2 амттаны халбага cinnamon
* хагас стакан үзэм

крем:

* 2 амны халбага буудайн гурил
* 1 амны халбагa гурил
* 1 стакан нунтаг сахар
* 2 ванилин (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* 1 л сүү
* 1 амны халбага масло (маргарин байж болно)

Бэлтгэх нь:
  1. Алимнуудаа хальслан (голоор нь хуваалгүйгээр) доторхыг нь ухан үрийг нь авна. Саванд хийн алим тус бүр дээр 2 амны халбага нунтаг сахар түрхээд алимныхаа талаар ус хийн чанана.
  2. Тусад нь хушига үзэм мөн cinnamon холиод чанасан алимнуудаа дүүргэнэ.
  3. Кремнийхаа бүх орцыг холиод гарахынх нь алдад масло хийнэ.
  4. Бэлэн болсон алимнуудыхаа дээр кремнээсээ асгаж хийнэ .

Кивиний соус


орц;

* 2 ширхэг киви
* 1 стакан ус
* 1 стакан нунтаг сахар

бэлтгэх нь;
  1. Бүрэн болсон 2 киви сонгон авч арилгаад жижиг жижиг хэрчээд ус, сахарын хамтаар хийн кивиг болтол нь хутгасаар буцалгана.
  2. Буцалангуут нь шүүн хөргөнө. Соус тань хэтэрхий шингэн байвал бага хэмжээний усыг бага хэмжээний төмсний гурилтай холин нэмж өтгөрүүлж болно.

Какаотой соус


орц;

* 1 стакан хүйтэн ус эсвэл сүү
* 1 амттаны халбага төмсний гурил
* 1 амны халбага какао (овоолоостой)
* 3 амны халбага нунтаг сахар
* 1 амны халбага маргарин

Бэлтгэх нь;
  1. Усаа (сүүгээ) саванд (хүйтэнээр нь) төмсний гурил, сахар, какаоныхоо хамтаар хийн сайтар хутгаад гал дээр тавьж 3-4 минут буцалгана.
  2. Буцалгах хугацаандаа байнга хутгана.
  3. Зуухаа унтараагаад маргаринаа хийн үе үе хутган хөргөнө. Какаотой соусыг parfe, кекс болон тортонд хэрэглэхэд тохиромжтой .

Шоколадны соус


орц;

* 1 стакан сүү
* 1 амттаны халбага төмсний гурил
* 2 амны халбагa нунтаг сахар
* 2 амны халбага какао
* 1 амны халбага маргарин
* 2 амны халбага хар шоколад

Бэлтгэх нь;
  1. Сүүгээ хүйтэнээр нь саванд хийгээд төмсний гурил, какаогоо нэмж сайтар хутгана.
  2. Зуухаа (плитка) асаагаад буцалтал нь хутгана.
  3. Буцалангуут нь сахараа нэмж дахиж нэг буцалгаад зуухаа унтраан xар шоколадaa маргарины хамтаар бэлдмэлдээ хийнэ.
  4. Хааяа хааяа хутган хөргөөд шоколадны соус маань бэлэн боллоо.

Нимбэгний (лимон) амттай жигнэмэг


Орц;

* 1 цайны аяга наран цэцгийн тос
* 1 цайны аяга хайлуулсан маргарин
* 1 цайны аяга тараг (шар усгүй)
* 1 цайны аяга нунтаг сахар (пудр)
* 1 ширхэг өндөг
* 1 ширхэг нимбэгний хальс (үрсэн), шүүс
* 10 гр хөөлгөгч нунтаг (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* гурил

Дээр нь;

* 1 нимбэгнийи хальс (үрсэн)
* 3 амны халбага нунтаг сахар

Бэлтгэх нь;
  1. Хайлуулсан маргарин, наран цэцгийн тос,тараг, өндөг, нунтаг сахар, нимбэгний үрсэн хальс болон нимбэгнийхаа шүүсийг сайтар хутгаад, холисон хөөлгөгч нунтаг, гурилаа тааруулан нэмж зуурна. Зуурмагны гурил хэлбэрт оруулж болохуйц байх хэрэгтэй.
  2. Зуурмагаа хушиганы хэртэй хуваагаад бөөрөнхийлөнө.
  3. 1 ширхэг нимбэгний үрсэн халисаа 3 амны халбага нунтаг сахартайгаа холин бэлтгэнэ. Бөөрөнхийлсөн зуурмагаа бэлдсэн бэлдмэлдээ өнхрүүлээд тослосон листэн дээрээ өрж 170 градуст 25-30 минут жигнэнэ.

Үзэмтэй самартай жигнэмэг



орц;

* 4,5 стакан гурил
* 250гр маргарин
* 1 стакан нунтаг сахар
* 2 ширхэг өндөг
* 10гр baking powder-хөөлгөгч нунтаг (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* 1 стакан үзэм
* 1 стакан бяцалсан самар (үзэм самарны оронд хүссэн орцоо хэрэглэж болно.)

бэлдэх нь;
  1. Саванд гурилаа хийгээд самар, үзэм, хөөлгөгч нунтаг мөн сахараа хийнэ.
  2. Сайтар зөөлрүүлсэн маргаринаа өндөний хамтаар (нэг өндөгний шарыг жигнэмэг дээрээ түрхэхээр ялган үлдээнэ.) хийн зуурна.
  3. Бэлэн болсон зуурмагаа хүссэн хэмжээндээ хуваанд бөөрөнхийлөөд, бөөрөнхийнүүд дээрээ алгаараа зөөлөн дарж хавтгайлаад тослон бэлтгэсэн листэн дээрээ өрж дээр нь нэг өндөгнийхөө шарыг багсны тусламжтайгаар түрхэн нухан жижиглэсэн самарнаасаа цацаж 180 градуст халаасан зууханд 15-20 минут жигнэнэ.

Алимтай шоколадан бөмбөлөг




орц;

* 1 шоколад (80 гр)
* 3 ширхэг алим
* 2-3 хайрцаг bebe печень
* 1 ширхэг нимбэгний үрсэн хальс
* хушига

дээр нь;

* нунтаг кокос
* нүдсэн самар

Бэлтгэх нь;
  1. Алимнуудаа хальслаад үрж бэлтгэнэ.
  2. Үрсэн алиман дээрээ хушига, нимбэгний үрсэн хальсаа хэмээд холино.
  3. Бяцлан жижиглэсэн печенүүдээ бага багаар нэмэн бөөрөнхийлөхөд тарахааргүй болгоно.
  4. Бэлдсэн бэлдмэлээ хушиганы хэмжээтэй хэсэглэн хувааж бөөрөнхийлөн тавган дээр өрж тавиад дээр нь шоколадны соусаа асгана.
  5. Бөмблөгүүдээ 4-5 цаг хөргөгчинд хийн хөргөөд дээр нь нунтаг кокос цацаж чимнэ.

Алимтай brownie




орц;

* 2 ширхэг өндөг
* 100 гр масло, маргарины холимог бэлдмэл
* 100 гр хар шоколад
* 1 стакан бор сахар
* 1 стакан гурил
* 7 гр ванилин (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* 10 гр хөөлгөгч нунтаг (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* 2 ширхэг алим
* 1 амны халбага какао

бэлтгэх нь;
  1. Алимнуудаа халислан куб болгон хэрчээд хайруулын тавганд хийн тос сахар хийлгүйгээр хуурна.
  2. Өндгөө бор сахартайгаа өөр нэг саванд холино.
  3. Өөр нэгэн хайруулын тавганд масло, шоколадаа хийн зөөлөн гал дээр хайлуулна.
  4. Шоколад маслоныхаа бэлдмэлийг бүлээсэхээр нь сахар, өндгөн дээрээ хийгээд какаогаа нэмээд холино.
  5. Дараа нь гурил, хөөлгөгч нунтаг, ванилинаа хийж зуураад, зуурмагаа тослосон листэн дээрээ жигдлэн тавьж дээр нь алимаа жигдхэн асгаад 170 градуст халаасан зууханд 15-20 минут жигнэнэ.

Бирсүүт жүржтэй (апельсин) muffin




















Орц;

* 2 ширхэг өндөг
* 2 стакан нунтаг сахар эсвэл бор сахар
* 1 цайны аяга тос
* 2 стакан гурил
* 10 гр хөөлгөгч нунтаг (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* 7 гр ваниллин
* 1 ширхэг жүрж
* 1 цайны аяга шоколад

Бэлтгэх нь;
  1. Өндгөө хагалаад сахараа нэмж 3-4 минут хутгана.
  2. Дараа нь сүү, тос, гурил, хөөлгөгч нунтаг, ваниллин мөн 1 ширхэг жүржнийхаа шүүсийг шахан нэмээд зуурна.
  3. Хэвнүүдээ листэн дээрээ тавьж бэлтгээд хэвнүүдийнхаа талаас нь илүүд бэлдсэн зурмагнаасаа хийн дээр нь шахсан жүржнийхаа халисийг куб хэрчин шоколадтай холин бэлдсэн бэлдмэлээсээ тавина.
  4. 170 градуст халаасан зуухандаа хийн 15-20 минут жигнэнэ.

Хялбар баклава



Баклава нь маш нимгэн илдсэн гурлиудыг завсараар нь самар хийж олон давхарлаад сахарын усмалаар амталсан Турк эсвэл Грек (Оттоман) амттан юм.
Википедиад бичсэнээр xамгийн анхны баклава төрлийн амттаны орц Юан Гүрний үед, 1330 онд, Хятад хоолны жорны номон дээр güllach-гүллач нэрээр бичигдсэн байдаг бөгөөд Paul D. Buell-ийн үзэж байгаагаар баклава гэдэг нь БАЯЛА(?)- уях, ороох, цуглуулах- хэмээх Монгол үгэн дээр Турк хэлний үйл үгийн -v залгаварыг авсан аж.

Орц:

* 1 цайны аяга тос
* 1 цайны аяга сүү
* 2 амны халбага тараг
* Тал нимбэгний шүүс
* 2 ширхэг өндөг
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 стакан+ 2 амны халбага гурил
* 200гр хушига эсвэл самар

Илдэхэд:

* Төмсний цардуул

Уусмалд (сиропонд)

орц:

* 5 стакан сахар
* 4 стакан ус
* 1 зүсэм нимбэг

Дээр нь:

* 250гр масло

Бэлтгэх нь:
  1. Ус сахараа нэг саванд хийгээд буцалгана. Буцалангуут нь лимоноо нэмээд 3-4 минут буцалгаад гал дээрээс авч хөргөнө.
  2. Гурил хөөлгөгч нунтгаас бусад матералуудаа савандаа хийн хэсэг хутгаад гурил хөөлгөгч нунтгаа нэмэн зуурна.
  3. 5 минут хэртэй амараагаад зуурмагаа гарган тэнцүү 45 хуваагаад нэг бүрчлэн илдэж хулууны дайтай болгоод 15, 15 давхарлаад 3 хэсэг гурилаа листнийхээ хэмжээтэй элдэнэ. Гурилаа элдэхдээ наалдуулахгуйн тулд төмсний гурил үрнэ.
  4. Жижиглэсэн самараа 2 хуваан давхар бүрд жигд тараана. Гурил самар гурил самар гурил хэмээн давхардасаны эцэст хайруулын тавганд хайлуулсан маслоо хамгийн дээд гурилан давхарган дээгүүрээ жигд тараагаад иртэй хутгаар хүссэн хэлбэрээрээ хүссэн хэмжээгээрээ (ихэнхдээ 3*3см, 3*4cм хэрчсэн байдаг.) хэрчээд 200 градуст халаасан зууханд хийн шаргаллттал нь байлгана.
  5. Зуухнаас гаргасан баклаван дээрээ буцалгаад хөргөж бэлтгэсэн сахарны уусмалаа жигд асгаад, хөртөл нь хүлээн, таваглаад сервислэхэд бэлэн боллоо.
Зүүлт:

* Бэлэн, нимгэлэн илдсэн гурил (yufka, Phyllo Dough) зардаг бол авч хэрэглэж болох бөгөөд, бэлэн гурил эсвэл нэг бүрчлэн нимгэлэн элдэж баклава хийх гэж байгаа бол давхар бүрдээ багсны тусламжтайгаар хайлуулсан масло түрхэх хэрэгтэй.
* масло 300 гр болгон хэрэглэж болно.
* гурилнуудаа хэт хатаахаас болгоомжил. Хатсан гурил, сахарны уусмалыг шингээдэггүй.
* уусмалаа асгахаасаа өмнө баклавагаа зүссэн замаараа дахин зүсэх хэрэгтэй.
* уусмалаа 105-110°C буцалгах хэрэгтэй. 115°C дээш хэмд буцалгавал баклаваны тань амт хоолойг тань зурах болно.

Тахиатай мөөгний зутан шөл (8-10 хүн)


орц;

* 1 ширхэг тахианы цээжний цул мах
* 1 стакан мөөг
* 1 ширхэг улаан лооль (помидор)
* 1 ширхэг сонгино
* 2 амны халбага гурил
* 1 стакан сүү
* ус
* давс
* тос

бэлтгэх нь;
  1. Тахианы махаа угаагаад, ахиухан ус хийгээд чанана. Чанасан тахиагаа гарган хөргөөд куб болгон хэрчинэ. Тахиа чанасан усаа үл асгана.
  2. Өөр нэгэн саванд тосоо хийн халаагаад хэрчсэн сонгиноо хийн хуурна. Сонгиноо ягаартал нь хуурсаны дараа нимгэн хэрчсэн мөөгөө мөн гурилаа хийн хуурна. Дараа нь 1 стакан сүүгээ (ус байж болно) нэмэн гурилийг нь тартал сайтар хутгаад тахиа чанасан усаа (тахианыхаа шөлийг) нэмнэ.
  3. Буцалж эхлэнгүүт нь халисалан, жижиглэн хэрчсэн лоолио хийгээд дахин нэг буцалгана.