Saturday 31 October 2009

Жажик (tzatziki)


Орц: 10-12 порц

* 2 кг тараг
* 100 мл чидун жимсний тос
* 800 гр өргөст хэмх
* 1/2 багц минт (гаа)
* 2-3 хумс сармис
* давс

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд давс, сармис, чидун жимсний тосоо нийцүүлэн хутгана.
  2. Өргөст хэмхээ угаагаад уртаашнь таллаад нимгэлэн хэрчиж бэлтгэнэ. (хүсвэл арилгаад хэрэглэж болно)
  3. Өргөст хэмх тарагны хамтаар нэмээд нийцүүлэн хутгана. Эцэст нь сайтар угаагаад, хатааж бэлтгэсэн гаанынавчнуудаа нэмээд таглан хөргөгчинд 30-60 минут амраана.
  4. Таваглаад гааны навч, чидун жимснийтосоор чимэглээд сервислэнэ.

Friday 30 October 2009

Апарагус, вандуйтай гоймон


Орц:

* 250 гр penne гоймон
* 2 амны халбага чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 3 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 450 гр апарагус (asparagus),2-2.5см урттай болгон хэрчиж бэлтгэсэн
* 2 стакан тахианы тунгалаг шөл
* 2 стакан вандуй (shelled English peas)
* 1/4 стакан крем
* 2 амны халбага масло
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн sage
* 1/2 стакан үрсэн Parmigiano-Reggiano бяслаг, чимэглэхэд нэмэлт
* Давс
* хар перц


Бэлтгэх нь:
  1. Томхон саванд ус буцалгаад давс нэмээд гоймонгоо чанана.
  2. Томхон хайруулын тавганд чидун жимсний тосоо хийж халаана. Сармис, аспарагусаа нэмээд зөөлөн гал дээр 3 орчим минут хуурна. Тунгалаг шөлөө нэмээд аспарагусаа болтол 5 орчим минут ширүүн гал дээр буцалгана.
  3. Вандуй, кремээ нэмээд өтгөртөл нь 3 орчим минут буцалгана. Болгоод шүүсэн гоймонгоо нэмээд халаана. Галдээрээс аваад масло, sage, тал стакан бяслагаа нэмж нийцүүлнэ. Давс, перцээр амтлаад таваглаад бяслагаар амтлаад сервислэнэ.
Эх сурвалж

Цагаан дарсанд дарсан тоор (Chilled Peaches in White Wine)



Орц: 8 порц

* 8 ш гүйцэд болсон, томхон тоор, угаагаад арчиж хатаасан
* 4 амны халбага сахар (хүсвэл илүү)
* 1 шил хуурай цагаан дарс (750мл)

Бэлтгэх нь:

  1. Tоороо нимгэлэн хэрчинэ.
  2. Хэрчиж бэлтгэсэн тоороо сахартайгаа холиод дарсаа нэмнэ. Амсаад хэрэгтэй гэж үзвэл багахан сахар нэмнэ.
  3. Хөргөгчинд хийн хүсвэл хэдэн цаг байлгаад хүсвэл хонуулаад хүйтнээр нь аягалан сервислэнэ.

Wednesday 28 October 2009

Оссобуко (Ossobuco)



Орц:

* 2 кг үхрийн хааны цул мах 3 см зузаантай хэрчиж бэлтгэсэн (veal shank)
* 1 атга цагаан гурил
* 6 амны халбага чидун жимсний тос
* 3 ш улаан лооль жижиглэн хэрчсэн
* 2 ш томхон лууван, арилгаад 2 см зузаантай цагирган хэрчиж бэлтгэсэн
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй celery root арилгаад, угаагаад томхон шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 2 ш төмс, угаагаад томхон шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 2 ш том сонгино, зузаан цагирагалан хэрчсэн
* 6-8 хумс сармис
* 3-4 ш celery навч
* 1 ш лаврын навч
* 1 стакан үхрийн тунгалаг шөл
* 1 стакан цагаан дарс
* 10-12 ш бөөрөнхий хар перц
* давс
* 1 ш жүржийн хальс
* 1 багц яншуй

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ.
  2. Үхрийн махаа давс перцээр амтлана. Амталсан махаа хуурай гуриланд булхуулаад багахан тос хийж халаасан хайруулын тавганд хийн борлотол нь шарна.
  3. Шарсан махнуудаа тавган дээр гаргаад хэсэг амраана.
  4. Сонгиноо мах шарсан тавгандаа хийн зөөлөрч, шаргалттал 5-6 хумс сармисны хамтаар хуурна. Луувангаа нэмнэ. Хэсэг хуураад celery-гээ нэмээд таглан 5-6 минут зөөлөн гал дээр болгоно.
  5. Энэ хооронд 8-10см гүнзгий тавцанд шарсан махнуудаа өрөөд celery навч, лаврын навч, хар перцээрээ амтлана.
  6. Махныхаа дээрээс сонгинотой бэлдмэлээ тараан тавиад дээрээс нь төмсөө өрнө.
  7. Улаан лоолио, үхрийн тунгалаг шөл дарсний хамтаар нэмээд давсаар амтлана.
  8. Тавцан тань тагтай бол таглаад байхгүй болмөнгөн цаасаар таглаад халаасан зуухандаа хийн 180 минут шарна.
  9. Жүржийн хальсаа үрүүлийн нарийн талаар үрж бэлтгэнэ. Яншуйгаа угаагаад жижиглэн навчнуудыг хэрчинэ. Үлдсэн сармисаа жижиглэн хэрчинэ. Жүржийн хальс, яншуй, сармисаа холино.
  10. Бэлэн болсон махаа таваглаад жүржийн хальс, яншуйны бэлдмэлээр чимэглээд сервислэнэ.
Зүүлт:

* Ингэж бэлтгэсэн оссобуког полента эсвэл рисоттотой сервислэхэд тохиромжтой.
* Оссобуког дээрх дарааллаар тогоонд, зөөлөн гал дээр 3 цаг буцалган болгож болно.

Эх сурвалж

Tuesday 27 October 2009

Чидун жимсний тосонд дарсан хатаасан улаан лооль




Oрц:

* 16 ш улаан лооль
* 2 амны халбага чидун жимсний тос
* 2 амттаны халбага нунтаг сахар
* 5 мөчир ганга (thyme)
* 4 хумс сармис
* 500 мл чидун жимсний тос
* томхон чимх далайн давс,хар перц

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 10-15 градуст халаана. Иртэй хутгаар улаан лоолиудаа таллан хуваагаад (жигд хатаахын тулд жигд хэрчих хэрэгтэй, хэмжээг нь харж байгаад 4 хуваасан ч болно.) тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр нэг эгнээ өрж байрлуулна.
  2. Нэг эгнээ өрсөн улаан лоолин дээрээ чидун жимсний тосноосоо жигд тараан асгаж өгнө. Дараа нь давс, хар перц,сахар дарааллаар амтлагчуудаа тараан цацаад халаасан зуухандаа хийн ихэнх чийгийг ууршитал ойролцоогоор 7 цаг байлгана.
  3. Бэлэн болсон улаан лоолио гаргаад, хөргөнө.
  4. Ариутгасан шилэнд багахан давс, перц, сармис, гангаа хийгээд хөргөсөн хатаасан улаан лоолио байрлуулна. Эцэст нь чидун жимсний тосоо нэмж таглаад хөргөгчинд хийнэ. Хөргөгчинд тосонд булхсан байдалтай 6 орчим сар хадгалж болно.
Эх сурвалж

Monday 26 October 2009

Алим, зөгийн балтай скон (Аpple and Honey Scones)



Орц:

* 2 стакан гурил
* 1/4 амттаны халбага сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага сода
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 1/4 амттаны халбага нунтаг натмег (nutmeg)
* 2/3 стакан wheat germ
* 1/3 стакан маргарин
* 1 1/4 стакан сайтар жижиглэн хэрчсэн алим
* 1/2 стакан 0.5% тослогтой сүү (skim milk)
* 1/4 стакан зөгийн бал
* давс (хүсвэл)

Дээр нь:

* 1 амны халбага хуурсан wheat germ
* 1/4 амттаны халбага нунтаг синнамон
* 1 амны халбага нунтаг сахар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. Томхон тавцанг багахан тосоор тослож бэлтгэнэ.
  2. Гурил, wheat germ, хөөлгөгч нунтаг, амтлагчууд, сода, давсаа холино. Маргаринаа жижиглэн хэрчээд нэмнэ. Нийцүүлэн хутгана.
  3. Өөр нэгэн саванд сүү, зөгийн бал, жижиглэн хэрчсэн алимаа холино. Хуурай шингэн орцоо холиод нийцүүлэн хутгана.
  4. Бэлэн болсон зуурмагаа багахан хуурай гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гаргаад нийцтэлнь 5-6 удаа нухна.
  5. Ивлэж илдэхэд бэлэн болсон гурилаа 20 орчим см дугуй болгож илдээд жижиг саванд хийж нийцүүлэсэн сахар, синнамон, wheat germ-оо тараан цацна. Илдүүрээ 10 гурвалжин болгож хуваагаад тослож бэлтгэсэн тавцан дээр хооронд нь 1 см зайтай өрж байрлуулаад халааж бэлтгэсэн зууханд хийн шаргалттал нь 16-18 минут шарна.
Эх сурвалж

Friday 23 October 2009

Ахи туна тартарэ


Oрц:

* 340 гр сайн чанарын туна (sashimi grade tuna steak), шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 1/2 стакан шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн өргөст хэмх
* 1 ш авакадо, арилгаад, үрийг нь аваад шooн хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 1 1/2 амттаны халбага нунтаг улаан перц (red pepper flakes)
* 1 амны халбага хуурсан sesame үр
* 1 1/2 амттаны халбага лимоны шүүс
* 2 амттаны халбага гүнжидийн үрний тос (sesame тос)
* 1/2 стакан цуу

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд туна, огурцы, авакадо, ногоон сонгино, улаан чинжүү, sesame үрээ холиод өөр нэгэн саванд хольсон лимоны шүүс, sesame тос, цуугаа нэмж зөөлөн хутган нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн ахи тунагаа илүү том мөсөөр дүүргэсэн аяганд суулгаад хөргөгчинд хийн 15 орчим минут амраана.
  2. Амраасан ахи тунагаа сервислэх тавган дээрээ хэвлээд талх эсвэл кракертай сервислэнэ.
Зүүлт

* Sauvignon Blanc дарс, Ginger Champagne коктэйл, Cherry Limeade Iзэргээс нэгийг нь сонгон уувал тохиромжтой.

Эх сурвалж

Улаан лоолийн соус


Орц: (ойролцоогоор 8 стакан улаан лоолийн сүүмс)

* 3.5 кг улаан лооль
* 10 хумс сармис
* 1 стакан чидун жимсний тос
* 2 амны халбага далайн давс
* 1/4 стакан усам үзэмний цуу

Бэлтгэх нь:
  1. Улaан лоолиудынхаа доор иртэй хутгаар гүехэн хэрээс зураад буцалж буй халуун усанд хийн савны таглааг таглаад 5-6 минут буцалгана.
  2. 5 орчимминут буцалгасан улаан лоолио гарган хүйтэн усанд сойгоод халислаж бэлтгэнэ. Халислаж бэлтгэсэн улаан лоолиудыхаа ишны хэсгийг аваад роботонд хийн нухаш болгоно.
  3. Жижиглэн хэрчсэн сармисаа чидун жимсний тосондоо хийн хуураад (сармисаа их хуурах тусам соуснаас илүү хурц сармис амтагдах тул вкусандаа тааруулан тохируулах хэрэгтэй) нухаш болгосон улаан лооль, цуу, давсаа нэмж дунд зэргийн гал дээр багахан хэлтгийлсэн таглаатай 2 цаг орчим буцалгана.
  4. Бэлэн болсон улаан лоолийн соусаа хөргөөд ойрын үер хэрэглэх бол ариутгасан шилэн саванд хийн хөргөгчинд 7 хүртэл хоног хадгална.
  5. Удаан хугацаагаар хадгалахыг хүсвэл мөн ариутгасан шилэнд хийн өрөөний темпратурт, харанхуй газар эсвэл хэрэглэх хэмжээгээрээ порцлон агаар оруулдаггүй уутанд хийн (зип баг) хөлдөөгчинд хадгалж болно.

Лаазалсан туна загасны котлет


Орц:

* 2 ш 80 гр-р лаазалсан туна загас, шүүсэн
* 1/2 стакан талхны үйрмэг
* 2 ш өндөг
* 1 ш жижиг сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/2 стакан жижиглэн хэрсэн celery (дургүй эсвэл байхгүй бол хэрэглэхгүй байж болно)
* тал лимоны шүүс
* яншуй, жижиглэн хэрчсэн
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1 амны халбага чидун жимсний тос
* хар перц
* давс

Бэлтгэх нь:
  1. Гүнзгий саванд туна, талхны үйрмэг, өндгөө хийн хутгана. Бусад орцоо нэмж нийцүүлнэ.
  2. Чидун жимсний тосоо хайруулын тавганд хийн халаана. Бэлтгэсэн шанзаа 4-8 хуваан бөөрөнхийлж котлет хийн халаасан хайруулын тавгандаа хийн 2 талыг нь шаргалттал шарна. Ингэж бэлтгэсэн котлетийг шарсан төмс эсвэл ногоон салаттай сервислэнэ.

Wednesday 21 October 2009

40 хумс сармистай тахиа


Орц:

* 1 ш (1.5-2 кг) тахиа, мөчилж бэлтгэсэн
* 2 амны халбага чидун жимсний тос
* Давс
* хар перц
* 40 ш том, арилгаагүй сармисны хумс
* 1 3/4 стакан хуурай цагаан дарс
* 4 мөчир шинэхэн ганга эсвэл 1/4 амттаны халбага хатаасан ганга (thyme)

* 2 амны халбага Cognac
* шинэхэн яншуй, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана. Тахианыхаа хэсгүүдийн арисыг салгаж хаяна.
  2. Томхон саванд тосоо хийж халаагаад тахиануудаа нэг эгнээ өрж давс перцээр амтлаад тал бүрийг нь шаргалттал ойролцоогоор 5 нийт 10 минут хуурна.
  3. Тахиагаа савнаас нь гаргаад сармисаа зөрүүлэн нэмээд 3-5 минут хуурна. Сармисаа нэг эгнээ өрөөд тахиагаа нэмнэ. Дарс гангаа нэмээд
  4. Тахиагаа тагласан савтай нь халаасан зуухандаа хийн болтол нь ойролцоогоор 45 минут шарна.
  5. Болсон тахиагаа зуухнаас гаргаад Cognac-аа жижиг иштэй саванд хийн шүдэнз зуран галлана. Галласан Cognac-аа тахиан дээгүүрээ тараан асгаад галыг унтартал сэгсрэн холиж байгаад унтрангуур жижиглэн хэрчсэн яншуйгаа нэмээд таваглаад сервислэнэ.
эх сурвалж

Tuesday 20 October 2009

Песто соус (Basil pesto)


Орц: (5 стакан песто соус)

* 400 гр Basil-н навч
* 300 гр пармежан бяслаг, үрсэн (Parmesan)
* 75 гр боргоцойны цөмсөн самар (pine nuts)
* 150 гр хушига
* 2.5 стакан чидун жимсний тос
* 1 амттаны халбага давс
* 10 хумс сармис

Бэлтгэх нь:
  1. Хушига болон боргоцойны самраа тосгүй хайруулын тавганд хийн зөөлөн гал дээр борлотол нь ойролцоогоор 10-15 минут хуурна.
  2. Сармисаа жижиглэн хэрчээд дээр нь нэг амттаны халбага давсаа нэмээд халбаганы ард талаар бяцлан нухаш болгоно.
  3. Сармис, Basil-н угааж хатаасан навчаа гал тогооны роботонд хийн (блендер) нухаш болгоно.
  4. Чидун жимсний тосоо нэмээд нийцүүлнэ.
  5. Дараа нь пармежан, хушига, самар дарааллаар нэмээд бүгдийг нийцтэл роботоо дахин хэсэг ажиллуулна.
  6. Соусыг 3 хоногоос хэтрэлгүй хэрэглэж дуусгаж бол шилэн саванд хийн хөргөгчинд хадгална. Өвлийн идшинд хэрэглэх бол хүссэн хэмжээгээрээ хуваагаад зип баг (zip bag)-т хийн хөлдөөгчинд хадгална.

Sunday 18 October 2009

Зууханд шарсан пармежантай тахиа(Baked Chicken Parmesan)



Орц:

* Цацдаг тос эсвэл багахан ургамалын тос (Vegetable oil spray)
* 4 зүсэм хар талх (whole-wheat bread)
* 1/4 стакан нэмэх нь 2 амны халбага үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* 1 1/2 амны халбага сайтар жижиглэн хэрчсэн яншуй
* 1 1/2 амттаны халбага нунтаг улаан чинжүү (paprika)
* 3/4 амттаны халбага сармисны нунтаг
* 1/2 амттаны халбага хатаагаад нунтагласан ганга
* 1/2 стакан тосгүй buttermilk (nonfat эсвэл low-fat buttermilk)
* 6 ш ясгүй, арьсгүй тахианы цээжний цул мах

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 230 градуст халааж бэлтгэнэ. Дөрвөлжин, тахианы махаа нэг эгнээ өрөхөд багтахуйц, хэвийг багахан тосоор тослож бэлтгэнэ.
  2. Талхаа сайтар үйрүүлнэ. Хүсвэл элдэв робот хэрэглэж болно. Үйрүүлсэн талхан дээрээ бяслаг, яншуй, чинжүү, сармисны нунтаг, гангаа нэмээд нийцүүлнэ.
  3. Гүехэн саванд (тавганд) buttermilk-ээ хийнэ.
  4. Тахианы махаа угаагаад арчиж хатаагаад buttermilk-ндээ дүрнэ. Илүүдэл шингэнээс сэгсэрч салгаад талхны үйрмэгтэй бэлдмэлдээ дүрнэ. Сарзгар төмөр дээр талханд өнхрүүлсэн тахиагаа байрлуулаад цацдаг тосоор шүршэж өгнө.
  5. Талханд өнхрүүлээд тос шүршиж бэлтгэсэн тахиануудаа тослож бэлтгэсэн хэв рүү шилжүүлээд нэг талаарнь15 минутшараад, эргүүлэн нөгөө талаарнь 10 минут шараад таваглан ногоон салат эсвэл чанасан гоймонтой сервислэнэ.
эх сурвалж

Wednesday 14 October 2009

Вишнятай кекс


Орц:

Дээд талын шажигнуур хэсэгт:

* 1+1/4 стакан гурил
* 1/2 стакан + 2 стакан сахар
* 1/4 амттаны халбага давс
* 90 гр масло

Кексэнд:

* 400 гр вишня (sour cherry)
* 1 стакан гурил
* 1 амны халбага давс
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 115 гр масло, өрөөний темпратурт
* 1 стакан нунтаг сахар
* 2 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 180 градуст халааж бэлтгэнэ. 23Х23 см хэвэнд 2 давхар тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Тостой цаасаа багахан маслоор маслодоод хуурай гурил жигд цацаж бэлтгэнэ.
  2. Шажигнууд хэсгийг бэлтгэхийн тулд орцны маслоо жижиглэн хэрчээд хөлдөөгчинд хийнэ. Роботонд гурил, сахар, давсаа холиод жижиглэн хэрчиж хөлдөөгчинд хөргөсөн маслоо нэмээд вандуйн ширхэг дайтай болтол роботоо богино богино хугацагаар (pulse) ажиллуулна. Робот байхгүй бол сэрээгээр (маслыг хайлуулахгүйн тулд) нийцүүлж болно. Ингэж бэлтгэсэн зуурмагаа хэрэглтэлээ хөргөгчинд хийж хадгална.
  3. Вишняныхаа үрийг авч цэвэрлэнэ. Нэг саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа холино.
  4. Холигчны саванд маслоо нунтаг сахарын хамтаар хийж хөөсөрч цагаан болтол нь Ойролцоогоор холино. Өндгөө нэг нэгээр нь нэмэн нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. эцэст ньваниллины охио нэмнэ.
  5. Нойтон орцон дэрээ гурилаа бага багаар нэмэх нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
  6. Зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийн жигд тараагаад дээр нь вишнягаа нэг эгнээ жигд тараан өрнө. Эцэст нь шажигнуур гурилаа жигд тараан цацаад халааж бэлтгэсэн зуухандаа хийн дээд талыг шаргалтаж болтол 40-45минут шарна.
  7. Кексээ хөргөөд 16 хуваан кремний хамтаар сервислэнэ.

Улаан лоолийн пай


Орц:

* 1 ш пайны суурь
* 4 ш томхон улаан лооль, нимгэлэн хэрчсэн
* 1 амны халбага сахар
* хар перц
* 1/4 стакан, жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 1 стакан майонез
* 1 стакан үрсэн бяслаг
* 1/4 стакан 2 орчим см урттай хэрчиж бэлтгэн bacon, шарсан

Бэлтгэх нь:
  1. Нимгэлэн хэрчсэн лоолио суурины хамгийн доод талд нэгээс хоёр эгнээ өрөөд дээгүүр нь багахан сахар цацаж, перц, ногоон сонгино өгнө.
  2. Өөр нэгэн саванд майонез, бяслаг, гахайн махаа (bacon) холиод амталж бэлтгэсэн улаан лоолин дээрээ жигд тараан тавина.
  3. 200 градуст халаасан зууханд хийн дээд талыг нь алтан шаргал болтол 20-30 минут шарна. Бэлэн болсон пайгаа гаргаад хэрчиж, бүлээнээр нь сервислэнэ.

Tuesday 13 October 2009

Гүзээлзгэнэтэй хялбар амттан (All American strawberry clouds)


Орц:

* 1/2 стакан шажигнуур chow mein noodles (crispy)
* 1 стакан цагаан шоколад (white chocolate chips)
* 1 стакан крем (heavy whipping cream)
* 1 амны халбага сахар орлуулагч (SPLENDA® No Calorie Sweetener)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан blueberries
* 3 стакан гүзээлзгэнэ угаагаад ишийг нь авсан

Бэлтгэх нь:
  1. 12 цаасан хэв бэлтгэнэ. Нэг бүр лүү 2 амттаны халбага шагшуур хийнэ.
  2. Шоколадаа эсвэл бен мари маягаар (багахан устай саван дээр өөр нэг сав байрлуулаад дээд талын савандаа шоколадаа хийн доод саван дахь усны ууранд хайлуулах) эсвэл богино долгионы зууханд тэсвэртэй саванд хийн богино долгионы зуухандаа хийн ойролцоогоор 45 секундээс 1 минут зуухаа ажиллуулна. Хайлууулж бэлтгэсэн шоколаднаасаа нэг амны халбагыг шагшуур дээр дусаана.
  3. Цахилгаан холигчинд кремээ, ваниллин, сахар орлуулагчийн хамтаар хийн биежиж хөөсөртөл нь дунд зэргийн хурдтай хутгана.
  4. Бэлэн болсон хөөсрүүлсэн кремнээсээ цагаан шоколадан дээр халбагадан тавиад гүзээлзгэнэ, blueberries-ээр чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Monday 12 October 2009

Бяслаг, Basil-тэй скон (Cheese and Basil Scones)


Орц: (12 порц)

* 2 стакан нэмэх нь 1 амны халбага гурил
* 1/4 стакан үрсэн пармежан эсвэл Romano бяслаг
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн basil, эсвэл 2 амттаны халбага хатаасан basil
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага хар перц
* 2/3 стакан бага тослогтой (1 хувь) buttermilk
* 3 амны халбага чидун жимсний тос (extra virgin olive oil)
* 1 амны халбага хутгасан өндөг (өндгийг хутгаад 1 амны халбагийг хэрэглэнэ.)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 230 градуст халааж бэлтгэнэ. Тавцангаа багахан тосоор тослож бэлтгэнэ.
  2. 2 стакан гурил, бяслаг, basil, хөөлгөгч нунтаг, хүнсний сода, перцээ жижиг саванд холино.
  3. Тосоо buttermilk-тэйгээ холиод хуурай орцон дээрээ нэмж зуурна. Зуурмагаа 2 хуваагаад багахан хуурай гурил цацсан тавцан дээр тус бүрийг 3 удаа зөөлөн нийцүүлнэ.
  4. Зуурмагаа 12 тэнцүү хуваагаад алгаараа бөөрөнхийлөөд хавтгайлана.
  5. 1 амны халбага өндгөө багс ашиглан скон бүр дээр жигд тараан түрхээд тослож бэлтгэсэн тавцан дээр өрөн халааж бэлтгэсэн зууханд хийн 10-12 минут шарна. Шаргалтаж бэлэн болсон сконоо халуун бүлээнээр нь сервислэнэ.
Эх сурвалж

Friday 9 October 2009

Дим сам- гахайн мах сам хорхойн махтай банш




Орц:

* 300 гр машиндсан гахайн мах
* 1/2 лааз water chestnuts, шүүгээд жижиглэн хэрчсэн ( 荸薺)
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 1 амны халбага oyster соус
* 1 1/2 амны халбага гүнжидийн үрний тос (sesame)
* 1 амттаны халбага нухсан сармис
* 1 амттаны халбага цуу
* чимх нунтаг цагаан перц
* чимх давс
* 200 гр арилгаад, судсыг нь авсан сам хорхой
* гурил

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд гахайн мах, water chestnuts, ногоон сонгино, oyster соус, sesame тос, сармис, цуу, цагаан перц, давсаа холиод нийцүүлнэ.
  2. Баншний гурил дээр тал амттаны халбага шанз тавиад дээр нь нэг сам хорхой тавин чимхэнэ.
  3. Ингэж бэлтгэсэн баншийг багахан тостой хайруулын тавганд 15 минут шарж (нэг тал нь 7.5 минут) эсвэл жигнэж, эсвэл буцалж буй давстай усанд 10 чанаад шүүж сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 8 October 2009

Кофены төрлүүд

Starbucks зэрэг кофе шопуудад өөр өөр нэртэй олон олон кофе байдаг. Тэдгээр кофенуудын амт болон нэрний ялгаа нь бэлтгэх аргадаа байдаг бөгөөд яаж бэлтгэсэн кофег юу гэдэг талаар товчхон зурагтай мэдээлэл орууллаа. Таалагдана байх гэж найдаж байна.

Артичок чидуны түрхлэг (Artichoke Tapenade)


Орц: 8-10 порц

* 2 хумс сармис
* 1 стакан үргүй ногоон чидун (120 гр)
* 1 амны халбага (10 гр) capers (Оросоор Каперсы)
* 8-10 ш (250 гр) лаазалсан артичок (canned artichoke hearts), шүүгээд, 4 хуваасан
* 1 амны халбага нимбэгний шүүс
* 6 амны халбага чидун жимсний тос (extra-virgin olive oil)
* 1/8 амттаны халбага нунтаг улаан чинжүү (chile powder)
* давс
* перц

Бэлтгэх нь:
  1. Роботны аяганмд сармис, чидун, capers, артичок, лимоны шүүс, чидун жимсний тосоо холиод бараг нухаш болтол нь татна.
  2. Давс, перц хүсвэлнэмэлт нимбэгний шүүсээр амтлаад зүссэн талх эсвэл шагшууртай сервислэхэд бэлэн болно.

Wednesday 7 October 2009

Редискээр Марио хийх



эх сурвалж

Сарнайтай мөс


Энд байгаа "сарнайтай мөс" санаа их таалагдлаа. Валентин, алтан мөнгөн хурим, хайртын тань төрсөн өдөр гээд онцгой өдрүүдэд ханиа хайраа баярлуулахыг хүсвэл

* 12 ш жижиг сарнай
* 12 голоор нь төмөр гүйлгэсэн уяа
* 2 ш модон савх
* 1 ш мөсний хэв
* скоч

Бэлтгэх нь:
  1. Сарнайны ишээ 5 см орчим үлдээн тайрч авна. Модон савхаа хэвэн дээрээ байрлуулна. Сарнай бүрийг голоороо төмөр гүйлгэсэн уяагаар савханд уяж бэхлэнэ. Нэг мөсний хэвэнд нэг сарнай байхаар тооцоолоорой.
  2. Сарнайнуудыг хөвүүлэхгүйн тулд савхны 2 үзүүрийг скочоор дарж хэвэнд наана.
  3. Сарнайн хажуугаар ус хийн хэвийг дүүргээд хөлдөөнө.
Эх сурвалж

Tuesday 6 October 2009

Wall-E сандвич



Орц:

* 4 зүсэм хар талх
* нимгэлэн зүссэн гахайн мах (цацагт хяруул, хиам, жимсний чанамал, газрын самрын нухаш гээд хүссэн бүхнээ хэрэглэж болно.)
* майонез
* бяслаг (газрын самрын нухаш хэрэглэсэн бол жимсний чанамал)
* чидун жимс (жимсний чанамалтай хувилбарыг хийх бол нэрс) зэрэг орцыг эх сурвалжид үзүүлсэний дагуу бэлтгээд амттай Wall-E сандвич маань бэлэн болно.

Нимбэгний сүүмсээр амталсан үхрийн махтай гоймон (Beef and Noodles in Lemon Sauce)


Орц:

* 1 стакан гоймон (egg noodles)
* 2 амны халбага масло эсвэл маргарин
* 3/4 стакан жижиглэн хэрчсэн сонгино
* 650 гр үхрийн машиндсан мах
* 500гр мөөг, угаагаад хэрчсэн
* 3/4 стакан ус
* 2 ш өндөгний шар
* 3 амны халбага лимоны шүүс
* 2 амны халбага sherry

Бэлтгэх нь:
  1. Гоймонгоо халуунд тэсвэлтэй томхон аяганд хийгээд дээрээс нь буцламгай халуун ус нэмээд таглан 20 минут дэвтээнэ.
  2. Томхон хайруулын тавганд маслоо хийн хайлуулна. Сонгиноо нэмээд 5 орчим минут хуураад мөөг, махаа нэмээд хэсэг хуураад гоймонгоо нэмнэ. Галаа нэмэн дахин 5 орчим минут хуураад усаа нэмээд галаа зөөллөн, таглаад, 10 минут дахин хуурна.
  3. Жижиг аяганд өндөгний шар, лимоны шүүс, шеригээ холиод хуурганаасаа хэдэн халбагийг соусан дээрээ нэмж нийцүүлээд буцаан хайруулын таваг руугаа юүлж нийцтэл хутгаад халуунаар нь таваглан сервислэнэ.
Эх сурвалж

Monday 5 October 2009

Тоортой креп



Орц:

* 1 ш тоор
* 2 амны халбага сахар
* 1 амттаны халбага масло
* 50 мл жүржийн шүүс

Крепэнд:

* 1 ш өндөг
* 1 стакан сүү
* 2 стакан гурил
* 1 чимх давс
* 1 чимс сахар

Бэлтгэх нь:
  1. Тоороо арилгаад, үрийг нь аваад жижиглэн хэрчинэ.
  2. Крепнийхээ орцуудыг холиод нийцүүлнэ.
  3. Хайруулын тавгаа багахан халаагаад крепнүүдээ хайрна.
  4. Мөн хайруулын тавгандаа маслоо хайлуулна. Жижиглэн зүссэн тоороо нэмээд хагас минут орчим хуураад сахараа нэмнэ. Сахар карамелижээд ирэхийн цагт жүржийн шүүсээ нэмээд багахан өтгөртөл нь буцалгаад тавагласан крепнүүд дээрээ асган, хөөсрүүлсэн крем эсвэл зайрмагтай сервислэнэ.

Friday 2 October 2009

L.O.V.E. ороосон сандвич


L.O.V.E. Wrap Sandwich (Lettuce, Onion, Vegetable, Egg Salad)

Орц:

* 8 ш чанасан өндөг (hard boiled eggs)
* 4 амттаны халбага майонез
* 1 амттаны Дижон гич (Dijon mustard)
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн мангир (chives)
* Давс
* перц
* 4 ш тортилла
* 1 ш улаан чинжүүм үрийг нь аваад, савхлан хэрчсэн
* 12 нимгэн зүсэм улаан сонгино
* 8 ш салат навч (romaine lettuce), гараараа урж бэлтгэсэн

Бэлтгэх нь:
  1. 4 ш бүхэл+ 4 өндөгний цагаанаа (чанасан өндгөө) жижиглэн хэрчээд мнэгэн жижиг аяганд хийн майонез, гичтэйгээ хутгаж нийцүүлнэ. Мангираа нэмээд давс перцээр амтлана.
  2. Тортиллагаа тавган дээр байрлуулаад өндөгний салатаа хуваан тавиж тараана.Дээр нь хэдэн зүсэм сонгино,чинжүү мөн салат навч тавиад ороон сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 1 October 2009

Хаггис (Haggis)



Орц:

* 1 ш хонины гүзээ
* 1 ш хонины элэг
* 1 ш хонины зүрх
* 1 ш хонины хэл
* 250 гр сэмж, жижиглэн хэрчсэн
* 3 ш дунд зэргийн сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 250 гр овъёос
* 1 амттаны халбага давс (kosher salt)
* 1/2 амттаны халбага нунтаг хар перц
* 1 амттаны халбага хатаасан яншуй

Бэлтгэх нь:
  1. Хонины гүзээг сайтар угаагаад давстай усанд хонуулна.
  2. Элэг, зүрх, хэлийг сайтар угаагаад давстай буцламтай усанд хийн дунд зэргийн гал дээр 2 цаг буцалгана. Болсон зүрх, хэл, элгээ шүүж аваад жижиглэн хэрчинэ.
  3. Томхон саванд жижиглэн хэрчсэн элэг, хэл, зүрхээ хийгээд сэмж, сонгино, овъёосоо нэмнэ. Давс, перц, яншуйгаар амтлаад элэг зүрхээ чанасан уснаасаа багахан нэмж нийцүүлнэ.
  4. Гүзээгээ хүйтэн уснаас гаргаад элэг, зүрхний шанзаараа 2/3-г дүүргээд амсарыг нь уяж бэлтгэнэ. Бэлэн болсон хаггисаа чанах явцад хагаруулахгүйн тулд сэрээгээр хэд хэд цоолоод буцалж буй халуун усанд хийн таглаад ширүүн гал дээр 3 цаг буцалгана.
  5. Ингэж бэлтгэсэн хаггисыг халуун бүлээнээр нь нухсан төмстэй сервислэнэ.

Үзэмтэй зууханд шарсан алим (Baked Apples with Raisins)


Oрц:

* 2 ш алим
* 1 амны халбага үзэм
* жүржийн шүүс
* чимх нунтаг синнамон

Бэлтгэх нь:
  1. Алимаа арилгаад (арилгахгүй байж болно) голыг нь авч бэлтгэнэ. Алимаа арилгасан бол харлуулахгүйн тулд гадуур нь жүржийн шүүс түрхэж өгнө.
  2. Алимнуудаа тостой цаас дэвссэн тавцан дээр байрлуулаад үрийг нь ухаж гаргасан нүхэндээ үзмээ дүүргээд багахан синнамон цацаад 170 градуст халаасан зууханд хийн зөөлөрч болтол нь 25-30 минут жигнэнэ.
Эх сурвалж