Wednesday 30 June 2010

Бууцайтай яргай загасны ороомог (Salmon encroute)



Орц:

* 500 гр мянган давхар гурил (puff pastry)
* 500 гр яргай загасны цул мах (salmon)
* 120 гр бууцайн навч (spinach leaves)
* 1 ш өндөг, хутгасан (egg wash)
* давс

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200C халаана.
  2. Гурилаа илдэж нимгэлнэ. Хутгасан өндгөө багс ашиглан илдсэн гурилан дээрээ түрхэнэ. Гурилныхаа голд загасаа байрлуулаад, давсаар амтлаад, бууцайныхаа навчаар хучна.
  3. Гурилаа ороогоод үзүүрүүдийг нь өндгөөрөө наагаад наалттай хэсгүүдийг доош нь харуулаад нүүрэн хэсэгт хоёр гурав зүсээд тослож бэлтгэсэн тавцан дээр тавин халаасан зуухандаа хийж гурилыг шаргалтаж, загасыг болтол 30 орчим минут шарна. Таваглаад халуунаар нь сервислэнэ.

Tuesday 29 June 2010

Нимбэгтэй сорбе (Lemon sorbet)


Орц: (6 порц)

* 200 гр нунтаг сахар (1 стакан), вкусандаа тааруулан багасгаж ихэсгэж болно
* 300 мл ус
* 4 ш нимбэг (дунд зэргийн хэмжээтэй)
* 1 ш өндөгний цагаан

Бэлтгэх нь:

  1. Ус сахараа жижиг саванд хийгээд хааяа хааяа хутган сахар хайлтал буцалгана. Нимбэгнүүдээ угаагаад 2 нимбэгний халисыг ногоо арилгагчаар нимгэлэн зүсээд буцалж буй сахартай усанд хийн зөөлөн гал дээр, хутгалгүйгээр, 2 орчим минут буцалгана. Ингэж бэлтгэсэн сиропоо хөргөнө.
  2. Нимбэгнүүдээ шүүслээд хөргөсөн сиропон дээрээ нэмнэ. Сиропоо шүүн гүехэн шил эсвэл төмөр саванд хийгээд хөлдөөгчинд хийн 4 цаг хөргөнө.
  3. Хөлдөөж бэлтгэсэн сиропоо гал тогооны робот руу халбагадан хийгээд хутгаж нийцүүлнэ. Өндөгний цагаанаа сэрээгээр багахан хутгаж нийцүүлээд хөлдөөсөн сиропоо нэмж нийцүүлнэ. Буцаан савандаа хийгээд 10-15 минут хөлдөөгөөд таваглан сервислэнэ.


Monday 28 June 2010

Водка мартини (Vodka martini)


Орц:

* 45 мл архи
(vodka)
*
22 мл dry vermouth
* мөс

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холигчинд хийгээд хэсэг сэгсрээд шүүн хундганд хийн чидун жимсээр чимэглээд сервислэнэ.

Sunday 27 June 2010

Сонгино Gruyère тарт/киш (Onion gruyère tart/quiche)

Орц:

Суурь:

* 1 1/2 стакан гурил
* чимх давс
* 1 өндөгний шар
* 6 амны халбага масло (75 гр)

Шанз:

* 50 гр масло
* 450 гр сонгино, арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 амны халбага гич
* 2 ш өндөг нэмэх нь 1 өндөгний шар
* 300 мл крем
* 75 гр үрсэн Gruyère бяслаг
* давс, хар перц
* чимх натмег

Бэлтгэх нь:

  1. Гурил давсаа нэг саванд шигшинэ. Маслоо нэмээд бантангын гурил имэрч буй мэт имэрч гурилаа бантангын гурил мэт болгоно. Өндөгний шараа нэмж нийцүүлээд хөргөгчинд хийн хагас цаг амрааж, нийцүүлнэ.
  2. Зуухаа 200 градуст халаана. Сууриа илдэж 23 см хэвэнд байрлуулаад сэрээгээр хатган хэд хэд цоолно. Суурин дээрээ тостой цаас байрлуулаад ховилд нь элдэв буурцаг хийн дүүргээд халаасан зууханд хийн 15 минут шарна. Тостой цаас, буурцагийг гарган аваад дахин 15 минут шараад зуухныхаа дулааныг 180 градус болгон буулгана.
  3. Болгосон сууриндаа гичээ түрхээд сонгиноо тараан байрлуулна. Өндөг, өндөгний шар, бяслаг, натмегээ холиод давс, перцээр амтлаад сонгино дээрээ нэмээд зуухандаа хийн 30-35 минут шараад гарган бүлээнээр нь сервислэнэ.

Wednesday 23 June 2010

Butterscotch соус

Орц:

* 4 амны халбага масло
* 1 стакан бор сахар (dark brown sugar)
* ¾ стакан крем (heavy whipping cream)
* 1 амны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1 амны халбага давс (kosher salt)

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо хэмжиж бэлтгэнэ.
  2. Зузаахан ултай саванд маслоо хийн хайлуулна. Масло хүйцэд хайлахаас өмнө сахараа нэмж холин бүх сахараа маслоор бүрнэ. Хааяа хааяа хутган 3-5 минут карамельжүүлнэ.
  3. Кремээ нэмээд модон халбагаа холигчоор солиод галаа багасган сайтар хутгана. дэврэх гээд байдаг тул хамгийн багадаан 1.5-2 л багтаамжтай сав хэрэглээрэй. Галаа багасгаад 10 орчим минут хааяадаа хутган буцалгана.
  4. Галаа унтраагаад саванд нь хэдэн минут хөргөнө. Бүлээсхээр нь багаханг халбагадан амсаад тал давс, ваниллины охио нэмж нийцүүлнэ. Хэрэгтэй гэж үзвэл үлдсэн давс, ваниллинаа нэмж нийцүүлээд тагтай шилэнд хийн хөргөгчинд хадгална.

Эх сурвалж

Tuesday 22 June 2010

Вьетнам, кофетой зайрмаг/sorbet


Орц:

David Lebovitz-ын Perfect Scoop номноос

* 400 гр молоко
* 1.5 стакан ус
* 1/2 стакан (40 гр) + 1 амны халбага нунтагласан кофе
* 1/3 стакан сүү

Бэлтгэх нь:

1. 1.5 стакан усаа тал стакан нунтагласан кофетойгоо холин 1 стакан өтгөн кофе бэлтгэнэ. (Эсвэл нэг стакан espresso хэрэглэж болно.)
2. Молоко, сүү, кофегоо агаар оруулдаггүй саванд хийн нийцүүлээд хөргөгчинд хийн хамгийн багадаа 3-4 цаг хөргөнө.
3. Хөлдөөсөн бэлдмэлээ зайрмагныхаа машинд хийн зайрмагаа бэлтгэнэ.

Зайрмагны машингүй тохиолдолд:

  1. Томхон, дотрохоо хурдан хөлдөөх сав сонгох хэрэгтэй. Зайрмаг хийхэд төмөр эсвэл шилэн сав тохиромжой байдаг.
  2. Саваа хөлдөөгчинд байрлуулна. Хөргөсөн бэлдмэлээ хөргөсөн савандаа хийгээд хөлдөөгчинд хийн хөлдөөнө. Хөлдөөд зайрмаг/сорбений маягтай болоод ирэхээр нь 30 минут дутамд хөлдөөгчнөөс гарган 2-3 орчим хутгаж бөөн бөөн мөсөн бухал үүсэхээс сэргийлнэ. 3-4 удаа ийм байдлаар хутгаж мөстөхийг сэргийлсэний дараа агаар оруулахгүй саванд хийн 4-5 цаг хөлдөөгөөд идэхэд бэлэн болно.

Monday 21 June 2010

Пицца Маргарита


Орц:

* пиццаны суурь
* 1/4 стакан чидун жимсний тос
* 1/2 амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис
* 1/2 стакан fontina бяслаг (эсвэл mozerella)
* 2 амны халбага үрсэн Pecorino Romano бяслаг
* 6 амны халбага лаазалсан хэрчсэн улаан лооль, ахиухан нухаштай
* 8 ш basil-н навч

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халааж бэлтгэнэ.
  2. Пиццаныхаа суурийг нимгэлэн тослосон тавцан дээр байрлуулаад халаасан зуухандаа хийн минут орчим байлгаад гаргаж ирэн чидун жимсний тосоо түрхээд сармис, бяслаг бяслаган дээрээ улаан лоолио тавиад ганц хоёр амны халбага чидун жимсний тос тараан дусаагаад буцааан зуухандаа хийн бяслагийг хайлтал 6-8 минут шараад basil-ийн навчуудаараа чимэглээд зүсээд таваглаад халуунаар нь сервислэнэ.

Friday 18 June 2010

Paris brest


Орц:

* 1 стакан (135 гр) гурил
* 1/4 амттаны халбага сахар
* 6 амны халбага (85 гр) масло
* 1/2 стакан сүү
* 1/2 стакан ус
* 4 ш том өндөг

Чимэглэхэд:

* 1 том өндөг
* 1/8 амттаны халбага давс
* 1/2 стакан (50 гр) зорсон алмонд (shaved almonds)

Хөөсрүүлсэн крем:

* 1 стакан (240 мл) крем
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага нунтаг цагаан сахар

эсвэл Кремэнд:

* 75 мл гурил
* 150 мл сахар
* 2 өндөгний шар
* 500 мл сүү
* 1 уут ванилинтай сахар эсвэл нэг амттаны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага цардуул

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 205 градуст халаана. Тавцангаа зуухныхаа голд байрлуулна. Тавцан дээр тосотй цаас дэвсэж бэлтгэнэ. Тостой цаасан дээрээ 20 см тойрог зурж бэлтгэнэ.
  2. Гурил, сахар, давсаа нэг саванд шигшиж бэлтгэнэ.
  3. Масло, сүү, усаа нэг саванд хийн халааж маслыг хайлуулна. Гурилаа нэмээд нийцүүлэн хутгана. 3-4 минут хутган халааж илүүдэл усыг ширгээнэ.
  4. Зуурмагаа хэсэг хөргөөд өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  5. Зуурмагаа том крем шахдаг уутанд хийгээд #4 үзүүр хийн (2.5 см орчимоор) зурсан зураасан дотуураа тойрог зурна. Дотуур нь өмнөх тойрогтойгоо харалдаа мөн нэг эгнээ тойрог зурна. Хоёр тойрог дээрээ давхарлан гуравдах тойргийг зураад давстай холиж нийцүүлсэн нэг өндгөө багсны тусламжтайгаар түрхэж бэлтгэнэ. Өндөг түрхэж чийгэлсэн газраа зорсон алмондноосоо наана.
  6. Халаасан зуухандаа хийгээд 15 минут шарна. Зуухныхаа градусыг багасган 177 дээр тохируулаад дахин 35-45 минут шарна. Галаа унтраагаад зуухныхаа амыг багахан онгойлгоод 30 Choux-аа халуун зууханд байлгана. Choux-аа гаргаад голоор нь зүсээд бүх орцоо холиж буцалгаад хөргөсөн крем эсвэл гурван орцоо холин хөөсрүүлсэн кремээ голд нь шахаад нунтаг сахараар чимэглээд сервислэнэ.

Эх сурвалж

Wednesday 16 June 2010

Цагирган сонгино (Onion rings)

Oрц:

* 1 ш том сонгино
* 1 1/4 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1 амттаны халбага давс
* 1 ш өндөг
* 1 стакан сүү
* 3/4 стакан талхны үйрмэг
* тос
* давс

Бэлтгэх нь:
  1. Тосоо 185 градуст халааж бэлтгэнэ.
  2. Сонгиноо арилгаад цагиргалан хэрчээд давхрага бүрээр нь салгана. Жижиг саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа холино.
  3. Өндөг, сүүгээ нэг саванд хутган нийцүүлнэ. Гурилаа нэмж нийцүүлнэ.
  4. Цагирган сонгинуудаа бэлтгэсэн бэлдмэлдээ дүрнэ. Томхон тавган дээр тараан тависан талхны үйрмэгээр цагирган сонгинуудаа бүрээд халаасан тосондоо хийн шаргалтаж болгол нь 2-3 минут шарна.

Tuesday 15 June 2010

Хөөсөн чихрээр хийсэн фондант (Marshmallow fondant)

Орц:

* 55 гр масло
* 448 гр хөөсөн чихэр (miniature marshmallows)
* 60 мл ус
* 5 мл ваниллины охь
* 910 гр нунтаг сахар (confectioners' sugar)

Бэлтгэх нь:

  1. Маслоо нэг гүехэн саванд хийнэ.
  2. Томхон саванд шилэнд хөөсөн чихрээ нэмнэ. Богино долгионы зуухандаа хийн (High) өндөр градус дээр 30-1 минут халаан хайлуулна. Хайлуулсан чихэр дээрээ ус, ваилланаа нэмээд зөөлөн хутгаж нийцүүлнэ. Нунтаг сахараа бага багаар (1 стакан) нэмэн хутгаж нийцүүлнэ. 1 стакан сахараа нухахад хэрэглэхээр хадгална.
  3. Өрөөний темпратурт байлган зөөлрүүлсэн маслоо алгандаа түрхээд хайлуулж бэлтгэсэн зөөлөн чихрийн зуурмагаа 5-10 минут нухаж маслоо зуурмагтаа шингээнэ.
  4. Ингэж бэлтгэсэн фондантаа хэдэн хэсэг хуваан бөөрөнхийлөөд гялгар уутаар агаар оруулалгүй ороон хөргөгчинд хийн хонуулаад маргааш нь үлдээсэн 1 стакан сахараа цацаж бэлтгэсэн тавцан дээр илдэн бялуугаа чимэглэнэ.
Эх сурвалж

Орц:

* 4 стакан miniature marshmallows
* 4 стакан нунтаг сахар, илдэхэд нэмэлт
* 2 амны халбага ус
* Хүнсний будаг (хүсвэл)
* Охь (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Тавцан дээрээ нунтаг сахар цацаж бэлтгэнэ.
  2. Томхон саванд хөөсөн чихрээ хийгээд богино долгины зуухандаа хийн зөөлөн чихрээ хайлж хөөтөл 1 минут халаана.
  3. Хайлуулсан зөөлөн чихрээ резинен хутгуураар хутгаж нийцүүлнэ. Хүнсний будаг эсвэл охь хэрэглэх бол хэд хэдэн дусал будгаа/охио хайлуулсан зөөлөн чихэртээ нэмээд нийцүүлнэ.
  4. Нунтаг сахараа бага багаар нэмж нийцүүлнэ. Хутгаж болохооргүй өтгөн болохоор нь зуурмагаа нунтаг сахар цацсан тавцан дээр гаргаад нухаж эхлэнэ. Тавцан дээрээ бага багаар нунтаг сахар цацан зуурмагаа хэлбэрт оруулж болохуйц болтол нухаад фондант маань хэрэглэхэд бэлэн болно.

Thursday 10 June 2010

Сармистай нухсан төмс

Орц:

* 3 ш дунд зэргийн хэмжээтэй төмс арилгаад хэрчсэн
* 1 амттаны халбага давс
* 4 амны халбага масло
* 1/4 стакан зөөхий (sour cream)
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис
* 1 амны халбага сүү (хүсвэл нэмэлт сүү)
* давс
* хар перц
* ус
Бэлтгэх нь:
  1. Дунд зргийн саванд aрилгаад хэрчсэн төмсөө хийн ус нэмээд зөөлөрч болтол нь 15 орчим минут буцалгана.
  2. Масло, зөөхий, сармисаа нэмээд төмсөө нухна. Сүүгээ нэмээд давс перцээр амтлаад сервислэнэ.

Tuesday 8 June 2010

Маслотой ваниллинтай карамель


Oрц:

* 1 стакан крем
* 1 стакан сахар
* 1/2 стакан эрдэнэшишийн сироп
* 1/4 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 4 амны халбага масло

Бэлтгэх нь:

  1. Масло ваниллинаас бусад бүх орцоо дунд зэргийн саванд хийгээд хутган өтгөрч карамельжин өнгө ортол нь буцалгана.
  2. Маслоо нэмж нийцүүлээд эцэст нь ваниллины охиороо амтлаад тостой цаад дэвсэж бэлтгэсэн тавцан дээр тараан асгаад хөргөөд зүсээд хүсвэл ороогоод хүсвэл тэр чигээр нь сервислэнэ.

Monday 7 June 2010

Шоколадтай, зайрмагны сандвичин торт, карамелин соустай (Chocolate-Chip Ice-Cream-Sandwich Cake with Butterscotch Sauce)


Орц:

Butterscotch Соусанд


* 3/4 стакан бор сахар (dark brown sugar)
* 1/2 стакан эрдэнэшишийн сироп (dark corn syrup)
* 6 амны халбага масло
* 1/4 стакан сахар
* 1/4 амттаны халбага давс
* 1/2 стакан крем (whipping cream)
* 1 амттаны халбага ваниллины охь

Кексэнд

* 1 1/2 стакан гурил
* 3/4 tамттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 9 амны халбага масло
* 1/2 стакан бор сахар (golden brown sugar)
* 1/4 стакан сахар
* 1 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 1/2 стакан шоколад (semisweet chocolate chips)

* 6 стакан зайрмаг, зөөлрүүлсэн

Sunday 6 June 2010

Архитай тортеллини (Tortellini a la Vodka)


Орц:

* 1 уут бяслаган шанзтай тортеллини (tortellini)
* 2 хумс сармис
* 1 том сонгино (shallots)
* тал стакан утсан гахайн мах, жижиглэн хэрчсэн (ham)
* 1 стакан вандуй
* 2 стакан хальслаад жижиглэн хэрчсэн улаан лооль
* 40 мл архи
* 1 стакан крем (heavy cream)

Бэлтгэх нь:

  1. Тортеллинигээ зааврын дагуу чанаж бэлтгэнэ.
  2. Сонгино, сармисаа халаасан багахан тосонд хийн үнэр ялгартал нь шарна. Гахайн махаа нэмнэ.
  3. Улаан лоолио нэмж хэсэг хуураад архиа нэмнэ.
  4. Хэсэг хуураад кремээ нэмнэ. Бага зэрэг ширгээгээд ирэхээр зааврын дагуу чанаж бэлтгэсэн тортеллинигээ нэмээд нийцүүлж хутгаад таваглан сервислэнэ.

Thursday 3 June 2010

Крем бяслаг тортилланы ороомог (Tortilla Rolls)




Орц:

* 900 гр зөөлрүүлсэн крем бяслаг (cream cheese)
* 115 гр жижиглэн хэрчсэн ногоон чили (green chilies)
* 115 гр жижиглэн хэрчсэн олив (olives)
* 1 багц ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис жижиглэн хэрчсэн
* 12-15 ш тортилла (flour tortillas)

Бэлтгэх нь:

  1. Бяслаг, чили, олив, сонгино, сармисаа холиод нийцүүлж хутгана. Тортилла бүрийн нэг талд нь бэлтгэсэн бяслагны бэлдмэлээсээ түрхээд орооно.
  2. Ороомгуудаа 1 см урттай, үмхийн дайтай хэрчээд салсатай сервислэнэ.

Wednesday 2 June 2010

Fondant, marzipan, gum paste буюу бялуу чимэглэх арга


Fondant нь бялууг бүрэх, элдэв цэцэг жимс, хэлбэр дүрс хийн чимэглэхэд зориулагдсан, идэж болохуйц сахаран зуурмаг юм. Fondant хийхдээ нарийн ширхэгтэй хамгийн багадаа хоёр удаа тээрэмдсэн нунтаг сахар хэрэглэх хэрэгтэй.
Доорх маягаар цагаан зуурмаг бэлтгээд хүсвэл хүнсний будгаар өнгө оруулан хэрэглэж болно.

Орц:

* 5 амттаны халбага (teaspoon) желатин jelatin ( цагаан хоолтон бол agar agar хэрэглэж болно.)
* 125 мл глюкоз (1/2 стакан )
* 1 амны халбага глицерин (gliserin)
* 1 кг нунтаг сахар
* 3/4 амттаны халбага tylose-c

Бэлтгэх нь:

  1. Желатинаа 5 амны халбага устай холин нийцүүлнэ. Зөөлөн гал дээр байнга хутган хайлуулна. Глицерин, глюкозаа нэмнэ. Нийцүүлж хутган, хайлуулна.
  2. Тал нунтаг сахараа гурил зуурдаг саванд хийгээд халаасан шингэн орцоо нэмнэ. Модон халбагаар хутгаж нийцүүлнэ. Үлдсэн нунтаг сахараасаа бага багаар нэмэн нухангаа tylose-c аа нэмж нийцүүлнэ. Халуун орчинд ажиллаж байгаа бол нэг кг нунтаг сахар багадах, хүйтэн орчинд ажиллаж байгаа бол илүүдэх магадлалтай тул нунтаг сахараа бага багаар нэмж ажиллахад амархан зуурмаг бэлтгэнэ.

COLETTE PETERS-ын жор

Орц: 22 см бялууг бүрэхэд

* 900 гр шигшсэн нунтаг сахар
* 60 мл ус
* 3 амттаны халбага нунтаг желатин
* 170 гр (125 мл) глюкоз
*4,5 амттаны халбага глицерин

Бэлтгэх нь:

  1. Желатинаа нэг саванд хийгээд усаа нэмэн нийцүүлнэ. 5 орчим минут амраан желатинаа дэвтээнэ.
  2. Өөр нэг жижиггэвтэр саванд ус хийн буцалгаад желатинтай саваа буцалж буй устай саван дээр байлуулаад хайлуулна.
  3. Желатинаа гал дээрээс аваад глюкоз, глицеринээ нэмнэ.
  4. Нунтаг сахараа тавцан дээр асган голд нь нүх үүсгээд халаасан шингэнээ хийн илдэж, хэлбэрт оруулж болохуйц зуурмаг зуураад гялгар уутаар ороон өрөөний темпратурт хамгийн багадаа 8 цаг амраана.

TOBA GARRET -ын жор

Орц:

* 3 амттаны халбага нунтаг желатин (эсвэл 1 хуудас желатин)
* 60 мл хүйтэн ус
* 1/4 амттаны халбага нимбэг эсвэл жүрж эсвэл алмондны охь
* 165 гр глюкоз (эсвэл эрдэнэшишийн сироп)
* 3 амттаны халбага глицерин
* 900 гр нунтаг сахар
* ½ амттаны халбага хатуу ургамалын тос эсвэл масло (vegetable shortening)

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд хийсэн хүйтэн усан дээрээ желатинаа нэмнэ. 2 минут орчим байлган дэвтээнэ. Илүү жижиг саванд багахан ус хийн буцалгана. Желатинтай жижиг саваа дээр нь байрлуулаад желатинаа хайлуулна.
  2. Охио нэмнэ. Нийцүүлэн хутгаад глюкоз, глицеринээ нэмнэ. 650 гр нунтаг сахараа жижиг гурил зуурдаг саванд хийгээд голд нь худаг үүсгэнэ. Шингэн орцоо нэмээд модон халбагаар хутгаж нийцүүлнэ.
  3. Үлдсэн сахарнаасаа багаханг тавцан дээр асгаад бэлдмэлээ асган нухаж нийцүүлнэ. Хуурай сахарнаасаа бага багаар тавцан дээрээ асган нухаж нийцүүлсээр гарт наалддаггүй зуурмаг бэлтгэнэ. Ургамалын тосоо алган завсараа хайлуулаад тостой гараараа гурилаа нухаж гаран дахь тосоо зуурмагтаа нийцүүлнэ. Тос зуурмагийг чийгээ хадгалахад тусладаг. Ингэж бэлтгэсэн зуурмагаа гялгар уутанд сайтар ороогоод 24 цаг амраагаад илдэж эсвэл өнгө оруулан элдэв цэцэг навч, хэлбэр дүрс хийхэд бэлэн болно. Сайтар ороосон тохиолдолд хөргөгчинд 1 сар хөлдөөгчинд 3 сар хүртэл хадгалж болно.

ROSE LEVY BERANBAUM-ын gum paste-ны жор

Beranbaum, “Cake Bible” номондоо gum paste-г хурдан, илүү хатуу хатдаг, хатуурдаг нэг төрлийн fondant гэжээ. Gum paste-р бантик, элдэв гурван хэмжээст хэлбэр дүрсүүд хийхэд тохиромжтой гэнэ.

Орц:

* 10 гр нунтаг желатин
* 75 гр ус
* 450 гр нунтаг сахар
* 65 гр эрдэнэшишийн цардуул
* хүсвэл нэг чимх нунтаг tartar

Бэлтгэх нь:

  1. Халуунд тэсвэртэй саванд желатинаа усны хамтаар холиод 5 минут дэвтээнэ. Өөр нэг саванд багахан ус хийгээд, желатинтай саваа дээр нь байлуулаад хайлж хатуурсан желатинаа хайлуулна.
  2. Томхон амсартай гурил зуурдаг саванд сахар, цардуул, нунтаг тартаараа холино. Желатинаа нэмээд модон халбагаар хутган нийцүүлнэ. Багахан тосоор тослосон гараараа зуурмагаа нухан нийцүүлээд гялгар уутанд ороон 1 цаг амраана. Зуурмаг маань ажиллахад хэцүү хатуу болсон бол хэдэн дусал ус, хэт шингэн болсон бол багахан нунтаг сахар нэмж нийцүүлнэ. Их хурдан хатаж хатуурдаг тул агаар орохооргүй боон хадгалах хэрэгтэй.

Marzipan-ны жор

Энэхүү бэлдмэлээр жимс, жимсгэнэ элдэв хүн амьтаны дүрс хийхэд тохиромжтой, алмондоор хийдэг тул gum paste, fondant-г бодвол арай амттай бялуу чимэглэх зуурмаг.

Орц:

* 140 гр алмондны нухаш
* 60 гр эрдэнэшишийн цардуул
* 60 гр нунтаг сахар
* 60 гр глюкоз (эрдэнэшишийн сироп)

Бэлтгэх нь:

  1. Гал тогооны роботонд алмондны нухаш, эрдэнэшишийн цардуул, нунтаг сахараа хийн роботоо ажиллуулна.
  2. Глюкозаа нэмээд хэрэглэх бол хүнсний будгаа хийн нийцүүлнэ. Зуурмагнаасаа жоохонг аван чимхэхэд хэлбэрт орж байвал болсон байна гэсэн үг. Жоохон хуурай юм шиг байвал багахан глюкоз нэмж болно.
  3. Гаргаж ирээд, өнгө будаг нийцтэл нухна. Агаар нэврүүлэхгүйн тулд гялгар уутанд сайтар ороогоод тавцан дээр 1 цаг амраагаад хэлбэр дүрс оруулан хэрэглэхэд бэлэн болно.

Tuesday 1 June 2010

Үнсэлт жигнэмэг


Oрц:

* 1/2 стакан масло зөөлрүүлсэн
* 1/2 стакан газрын самрын нухаш (creamy peanut butter)
* 1/2 стакан сахар
* 1/2 стакан бор сахар
* 1 ш өндөг
* 2 амны халбага сүү
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 3/4 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/8 амттаны халбага хүнсний сода
* нунтаг сахар
* 30-36 ш Hershey Kisses, задалсан

Бэлтгэх нь:

  1. Том саванд масло, газрын самрын нухашаа хийн 30 орчим сык хутгана. Цагаан, бор сахараа нэмээд хөөсөртөл нь хутгана. Өндөг, сүү, ваниллины охио нэмнэ. Нийцүүлнэ.
  2. Дунд зэргийн саванд гурил, хөөлгөгч нунтаг, давс. содагаа хийж холино. Шингэн орц дээрээ нэмээд нийцүүлнэ.
  3. Таглаад хөргөгчинд хийн 1 цаг амраана.
  4. Зуухаа 175градуст халаана. 2 см бөмбөлөг болгоод тослож бэлтгэсэн тавцан дээр байрлуулна.
  5. 10-12 минут шарж шаргалтуулаад зуухнаасаа гаргаад халуун бүлээн дээр нь задалсан шоколаднуудаа зөөлөн дарж шигтгэнэ.