Friday 23 December 2011

Луувангийн чанамал


Орц:

* 1 кг лууван
* 1 ш нимбэгний үрсэн хальс
* 1 кг сахар
* 3 стакан ус 
* 1 амттаны халбага нимбэгний үрсэн хальс

Бэлтгэх нь:
  1.  Луувангаа арилгаад цагиргалан хэрчинэ.
  2. Дунд зэргийн саванд сахар усаа хийгээд буцалгана. Жижиглэн хэрчсэн луувангаа нэмээд лууванг зөөлөртөл цаг орчим буцалгана.
  3. Эцэст ньнимбэгний үрсэн хальс, нимбэгний шүүс хоёроо нэмээд дахин 15 минут буцалгаад галаа унтраан хагас цаг орчим хөргөөд ариутгасан шилэн саванд хийн хадгална.

Monday 5 December 2011

Тахианы яктори


Орц:

* 1 стакан мирин ( mirin)
* 1/3 стакан сакэ (sake)
* 1/2 стакан сахар
* 2 амны халбага нухсан цагаан гаа (ginger)
* 2 амттаны халбага нухсан сармис (garlic)
* 1/4 стакан цуу
* 900 гр тахианы гуяне цул мах, 3 см куб болгож хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Жижиг саванд мирин, сакэ, сахар, цагаан гаа, сармис, цуугаа холиж нийцүүлнэ. Сахараа хайлтал ойролцоогоор 8 минут ширүүн гал дээр буцалгана. Гал дээрээс аваад хөргөнө.
  2. Тахиагаа томхон саванд хийгээд буцалгаж бэлтгэсэн амтлагчаа нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд хөргөгчинд хийн 1-3 цаг амраана.
  3. Тахиагаа шорлож (хулсан шор хэрэглэх бол шорнуудаа хүйтэн усанд хийн 30 минут байлгана) бэлтгээд ил галаа халаана. Үлдсэн, тахиа амталсан соусаа зөөлөн гал дээр тавин өтгөртөл нь 15 минут буцалгана.
  4. Өтгөрүүлсэн соусаа багсны тусламжтайгаар тахиан дээрээ түрхэнгээ хааяа хааяа эргүүлэн тахиагаа болтол шараад үлдсэн соусыг жижиг саванд хийн тахианы хамтаар сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 23 November 2011

Зөгийн балтай бялуу (Наполеон гэж бас хувилбар бий)


Орц:

* 3 өндөг
* 300 гр элсэн чихэр
* 250 гр маргарин эсвэл масло

* 3 амны том халбага зөгийн бал (бараан өнгөтэй бол зүгээр)
* 1 жижиг халбага хүнсний сода
* 400 гр хамгийн нарийн ширхэгтэй цагаан гурил

Кремд орох зүйл

* 250 гр масло
* 1 сгущенное молоко (өтгөрүүлсэн сүү)


Хийх арга:

  1. Юуны өмнө молокогоо усанд хийж 2 цаг чанана.
  2. Дараа нь плиткан дээр томхон саванд ус хийж тавиад дотор нь багтах жижиг саванд бялууны зуурмагаа бэлдэнэ. Өөрөөр хэлбэл хөрөнгөө шууд гал дээр биш, усаар халааж бэлдэнэ гэсэн үг. 
  3. Жижиг савандаа эхлээд маргаринаа хийж хайлуулаад дараа нь элсэн чихэр, зөгийн бал, өндөг, гурил, сода зэргээ хийж байнга хутгана. Миксердэж болно. Сайтар хутгаж алтлаг боровтор өнгөтэй болсны дараа плиткаа унтраана.
  4. Зуурмаг нь шингэвтэр, халбагаар хутгаж болохоор, урсах байдалтай байдаг. Тиймээс гараар зуурах хэрэггүй. Зуурмагтай саваа халуун усан дотроо байлгаж байж болно (хөрвөл өтгөрөөд хатуурч магадгүй учир).
  5. Энэ хооронд шарах шүүгээгээ (дуковка) 170 градуст халаана.
  6. Листэн дээр юм жигнэхэд хэрэглэдэг тусгай цаасаа ирмэгээс нь илүү гаргаж дэвсээд хөрөнгийнхөө 1/3-ийг асгаж ирмэгийг нь хүртэл жигд тараагаад халсан шарах шүүгээндээ хийгээд 7-10 мин. болгоод алтлаг бор шаргал өнгөтэй болохоор нь гаргана.
  7. Гаргаж хавтгай юман дээр эргүүлж тавьж байгаад цаасыг нь хуулж аваад хөргөнө. Энэ байдлаар үлдсэн 2 хэсгийг жигнэнэ.
  8. Чанасан молоко (өтгөрүүлсэн сүү)-гоо хүйтэн усанд хийж хөргөнө. Хэрвээ урьд өдөр нь чанасан бол ингэж хөргөх албагүй нь ойлгомжтой. Чанасан молоко бор өнгөтэй карамел маягтай болсон байна.
  9. Молокогоо задлаад өөр саванд хийж дээрээс нь масло хийгээд жигд бөөгнөрөлгүй болтол нь миксердэж крем бэлдэнэ.
  10. Хөргөсөн хавтгай корпуснуудаа дундуур нь хувааж нийт 6 ширхэг болгоод нэг жигд хэмжээгээр захалж өөлж, гарсан өөдөснүүдийг нунтаглаж дараа нь тортоо бүрэхэд хэрэглэнэ. Бялуу гонзгой дөрвөлжин хэлбэртэй болно гэсэн үг.
  11. Корпус тус бүр дээрээ кремээ түрхэж давхарлан тавьсаар үлдсэн кремээр тортоо нийтэд нь дээгүүр нь болон эргэн тойрон түрхэнэ. Тортны захаар бэлдсэн нунтагаа мөн эргэн тойрон түрхэж наана. Мөн самранд дуртай бол хушганы самар нунтаглаад дээгүүр нь цацаж наана. Ингээд торт бэлэн болно. Нэг хонуулах юм уу доод тал нь 3 цаг хөргөгчинд байлгавал крем нь шингэж торт зөөлрөн жинхэнэ амт ордог.
Бялуу амттай байх болтугай!

Жороо хуваалцсан Мянгаа эгчдээ баярлалаа.

Friday 18 November 2011

Elote-Мексик маягаар бэлтгэсэн эрдэнэшиш


Орц: 4 порц

* 4 ш эрдэнэшиш
* 1/2 стакан майонез
* 1/2 стакан Cotija бяслаг (Parmesan байж болно)
* 2 ш ногоон нимбэг (limes)
* 2 амны халбага чили перц (chili powder)
* 1 амны халбага cumin
* давс

Бэлтгэх нь:
  1. Ил гал эсвэл хайруулын тавгийг (grill pan) халааж бэлтгэнэ. Эрдэнэшишээ халаасан хайруулын таваг эсвэл ил гал дээр байрлуулаад эрдэнэшишээ болтол хааяа хааяа эргүүлэн эрдэнэшишийн ширхэгүүдийг болж шаргалтаж борлотол 10-15 минут шарна.
  2. Болгосон эрдэнэшишүүд дээрээ майонез түрхэнэ.
  3. Гурвалжлан хэрчсэн ногоон нимбэгнээсээ майонез түрхсэн эрдэнэшиш дээрээ шахаж амтлаад давс, бяслаг, cumin, чили перц цацаад сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 8 November 2011

Бөөрөлзгөний варенье (Raspberry marmalade)

Орц:

* 800 гр бөөрөлзгөнө, хөлдөөсөн
* 1 стакан сахар
* 1 нимбэгний шүүс
* 1/4 стакан эрдэнэшишийн цардуул

Бэлтгэх нь:
  1. Бөөрөлзгөнүүдээ блендэрдээд шүүн дунд зэргийн сав руу хийнэ.
  2. Бусад орцоо нэмээд өтгөртөл нь хааяа хааяа хутган (таглалгүйгээр) ойролцоогоор 45-60 минут буцалгана.
  3. Болсон чанамалаа таглаад хөргөгчинд хийн хөргөнө.

Monday 3 October 2011

Кактуги-редискны кимчи (kkakdugi)


Орц:

* 1800 гр дайкон редиск, хоёр үзүүрийг аваад арилгаад угааж, 2.5 см куб хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 2 амны халбага давс
* 2 амны халбага сахар
* 2 амны халбага нухсан сармис (5-6 хумс сармис)
* 1 амттаны халбага нухсан цагаан гаа (ginger)
* 4 ш ногоон сонгино, үндэсийг аваад угааж жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан загасны соус (fish sauce) эсвэл цуу
* 2/3 стакан улаан чинжүү (hot pepper flakes), хэт халуун кимчи хүсэхгүй бол чинжүүний хэмжээг 1/4 стакан болгож багасгана
* 1/3 стакан редискны шүүс

Бэлтгэх нь:
  1. Хэрчиж бэлтгэсэн редискээ давс сахартай холиод 30 минут байлгана.
  2. Редискнээс ялгарсан шүүсийг өөр нэг сав руу авна. Мөн шүүснээс 1/3стаканыг салгаж аваад, чинжүү, загасны соус, сонгино, сармис, цагаан гааг нийцүүлэн хутгаж кимчиний соус бэлтгэнэ.
  3. Бэлтгэсэн соусаа редискэн дээрээ нэмээд сайтар хутган нийцүүлээд ариутгасан шилэн саванд дээрээс нь даран сайтар шахаж хийгээд өрөөний темпратурт 12-24 цаг байлгаж исгэнэ. Кимчи иссэний дараа хөргөгчинд хадгална.

Friday 9 September 2011

Нутеллатай тарт (nutella tart)


Орц:

* 1+1/4 стакан гурил
* 1/4 стакан какао
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 амттаны халбага давс
* 125 гр масло
* 1 ш өндөгний шар
* 275 гр хар шоколад (bittersweet)
* 80 гр цагаан шоколад
* 1 стакан крем
* 1/2 стакан нутелла (Nutella)
* 15-20 ш хушига, хагалсан (walnut)
* 8-10 ш самар, хагалсан (hazelnut)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Цагаан шоколадаа давхарлан тавьсан саванд (доод савнд багахан ус хийгээд дээр нй дахин нэг сав суулгаад шоколадаа хийсэн) хайлуулаад хушига, самараа хайлуулсан цагаан шоколадаараа бүрээд тостой цаас дэвссэн тавцан дээр байрлуулан хөргөгчинд хийж царцаана.
  3. Гал тогооны роботонд гурил, какао, сахар, давсаа хийгээд холино. Жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчсэн маслоо нэг нэгээр нэмээд роботоо ажиллуулан бантангийн гурил дайтай болгоно. Өндөгний шараа нэмж нийцүүлнэ.
  4. Тостой цаас эсвэл гялгар уутанд гурилаа ороогоод хөргөгчинд хийн 1 цаг амраана.
  5. 23 см хэвийг маслодоод хуурай гурилаар бүрж бэлтгэнэ. Амраасан гурилаа гаргаж илдээд (эсвэл гурилаа хэвний голд байрлуулаад гараараа жигд тарааж болно) дээр нь мөнгөн цаас эсвэл тостой цаас тавиад дотрохийг нь хатаасан буурцгаар дүүргэн халаасан зуухандаа хийж 25 минут шараад дотор нь байрлуулсан буурцаг цаасийг аваад дахин 5-8 минут дахин шаргалттал нь шарна. Зуухнаас гаргаад хөргөнө.
  6. Шоколадаа нэг саванд үрж хийнэ. Кремээ жижиг саванд хийн халаана. Үрсэн шоколадан дээрээ нэмээд хутгаж хайлуулна. Нутеллагаа нэмээд нийцүүлнэ. болгосон хэвэндээ хийгээд цагаан шоколадаар бүрсэн самарнуудаараа чимэглээд хөргөгчинд хийгээд хамгийн багадаа 4 цаг хөргөөд гарган зүсч сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 4 September 2011

Шоколадан бүрхүүлтэй хөлдөөсөн гадил


Орц: 12 порц

* 6 ш гадил жимс
* 1 стакан шоколад (chocolate chips)
* хүсвэл нунтагласан самар, cerial, кекс чимэглэдэг өнгөтэй чихэр, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Гадил жимсээ арилгаад нэг бүрийг голоор нь хуваагаад цэвэрхэн гялгар уутанд хийн 2 цаг орчим хөлдөөгчинд байлган хөлдөөнө.
  2. Шоколадаа хүсвэл богино долгионы зууханд хүсвэл ууран дээр тавин, bain marie, (нэг саванд багахан ус хийгээд дээр нь өөр нэг сав доорх усандаа хүргэлгүйгээр давхарлан тавиад шоколадаа дотор нь хийн хайлуулна) хайлуулаад хөлдөөж бэлтгэсэн гадилаа булхуулна.
  3. Чимэглэх бол сонгосон орцондоо шоколадаар бүрсэн гадилаа өнхрүүлээд тостой цаас дэвссэн тавцан дээр өрөн хөлдөөгчинд хийн дахин 2 цаг байлгахад шоколадан бүрхүүлтэй гадил маань сервилэхэд бэлэн болно.

Tuesday 30 August 2011

Их тосонд бүрж шарсан Марс Шоколад

Орц:

* Марс шоколад
* 150 гр гурил
* 75 гр эрдэнэшишийн гурил (corn flour)
* 1 чимх хүнсний сода
* 225 мл сүү
* тос

Бэлтгэх нь:
  1. Марсаа шарах явцад нялцаалгахгүйн тулд хөлдөөгчинд хийн хөлдөөнө.
  2. Гурил, эрдэнэшишийн гурил, сода, сүүгээ холиод нийцүүлнэ. Хөлдөөсөн Марсаа задлан бэлтгэсэн зуурмагтаа дүрээд халаасан тосондоо бүрсэн Марсаа бүрхүүлийг нь шаргалтаж болтол шарна.

Зүүлт

* Шотландад их тосонд шарсан марс их түгээмэл бөгөөд ихэнх түргэн хоол зардаг ресторануудад зарагддаг гэнэ.

* Эрүүл хүнсний "э" г нь сонсоогүй Шотландууд угийн эрүүл бус шоколадыг их тосонд шаран улам эрүүл бус болгон иддэг г.м сэтгэгдэлүүд тайлбаруудтай хэд хэд таарсан энэхүү жорыг хайж явахдаа..


Monday 29 August 2011

Улаан лоолийн зутан шөл (tomato soup)

Орц: 6 порц

* 1.5 кг улаан лооль
* 2 ш сонгино
* 3 хумс сармис
* 10-15 мөчир ганга (thyme)
* 4 амны халбага чидун жимсний тос
* 1 амны халбага сахар
* далайн давс, хар перц
* 3 стакан тахианы эсвэл ногооны тунгалаг шөл

Ямааны бяслаг түрхсэн талх:

* 12 зүсэм багет талх
* 2 амны халбага чидун жимсний тос
* 100 гр ямааны бяслаг
* 1 амны халбааг ус
* 2-3 мөчир ганга

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 220 градуст халаана.
  2. Улаан лоолио угаагаад голоор нь хоёр хуваагаад зүссэн талыг нь дээш нь харуулан тавцан дээр нэг эгнээ байрлуулна.
  3. Сонгиноо арилгаад нимгэлэн хэрчинэ. Улаан лоолин дээрээ нимгэлэн хэрзсэн сонгиноо өрөөд мөчирнөөс нь салгасан гангаа тараан цацна. Эцэст нь чидун жимсниь тосоо тараан асгаад давс, сахар. хар перцээрээ амтлаад халаасан зуухандаа хийн улаан лоолио шаргалттал нь ойролцоогоор 30 минут шарна.
  4. Шаргалтсан улаан лоолио ялгарсан шүүснийх нь хамтаар томхон саванд хийгээд дээрээс нь халуун тахиа эсвэл ногооны тунгалаг шөлөө нэмнэ. Галаа ширүүн дээр тавин буцалгаад галаа зөөллөн 10 минут зөөлөн гал дээр буцалгана.
  5. Болсон шөлөө гар блендрээр блендэрдэж зутан болгоод шүүж улаан лоолийн хальснаас салгаад дахин нег блендэрдээд давс перцийг амсаж хэрэгтэй гэж үзвэл нэмнэ.
  6. Багет талхаа 2 см зузаантай хэрчээд багсны тусламжтайгаар хоёр талд нь чидун жимсний тос түрхэнэ. Тосгүй хайруулын тавганд талхаа байрлуулан хоёр талыг шаргалгалттал шарна.
  7. Жижиг саванд бяслаг, усаа холин нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн бяслагаа шарсан талхан дээрээ түрхээд мөчирөөс нь салгасан гангаар чимэглээд халуун шөлнийхөө хажууд сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 23 August 2011

BBQ эрдэнэшиш

Орц:

* 10 ш арилгаагүй эрдэнэншиш (ears fresh corn with husks)
* 950 мл пиво
* 3 кг мөс

Бэлтгэх нь:
  1. Эрдэнэшишүүдээ аялалын хөлдөөгчинд (cooler) байрлуулна. Пивоо эрдэнэшиш дээрээ нэмээд мөсөө задлан нэмнэ. Мөсөө заадлан дээр нь асгаад таглан 8 цаг байлгана.
  2. Ил галаа 120 градуст халаагаад эрдэнэшишүүдээ гарган нэг эгнээ өрөөд таглан 20 минут дутамд эргүүлэн эрдэнэшишээ болтол 1-2 цаг ил гал дээр шарна.
  3. Болсон эрдэнэшишээ халуунаар нь хальслаад сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 21 August 2011

Тахианы кебаб (Chicken Kebabs)


Орц:

* 6 амны халбага чидун жимсний тос
* 6 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 2 хумс сармис, нухсан
* давс
* перц
* 1/2 амттаны халбага saffron эсвэл turmeric
* 1 амны халбага масло, хайлуулсан

* 900 гр тахианы цул мах, жигд дөрвөлжилөн хэрчсэн

Бэлтгэх нь:

  1. Эхний таван орцоо шилэн саванд холино. Тахиагаа нэмээд таглан 4-24 цаг хөргөгчинд амраана.
  2. Хулсан шор хэрэглэх бол хүйтэн усанд хийн 30 минут дэвтээнэ.
  3. Ил галаа халаана. Хайлуулсан маслоо saffron эсвэл turmeric-тэйгээ холино. Тахиагаа шорлоод ил гал дээр тавиад багс ашиглан хайлуулсан маслоны бэлдмэлээ тахианууд дээрээ түрхэнэ. Тахиагаа хааяа хааяа эргүүлэн болтол нь, хэр том хэрчсэнээс хамааран ойролцоогоор 10-15 минут, шараад таваглан халуунаар нь сервислэнэ.

Sunday 14 August 2011

Кремтэй бэлтгэсэн бууцай (creamed spinach)


Орц: 8

* 25 гр масло
* 1 ш жижиг сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага гурил
* 200 мл тослог ихтэй сүү
* 2 x 200 гр бууцай
* 100 мл крем
* натмег

Бэлтгэх нь:
  1. Маслоо томхон хайруулын тавганд хийн хайлуулна. Сонгиноо нэмээд зөөлөрч болтол нь 5 минут хуурна. Гурилаа нэмээд 2 минут хуурна. Сүүгээ бага багаар хутгангаа нэмээд соусаа өтгөртөл 5 минут буцалгана.
  2. Бууцайгаа томхон саванд хийгээд буцалсан халуун ус нэмэн бууцайнуудаа багахан болгоно. Хэрэгтэй гэж үзвэл дахин давтана. Болгосон бууцайгаа шүүгээд (сайтар базаж аль болох сайн шүүнэ) хэрчиж бэлтгэнэ. Бэлтгэсэн соус руугаа хэрчсэн бууцалгаа нэмээд кремээ нэмнэ. Натмег, давс, перцээр амтлаад таваглан сервислэнэ.
Эх сурвалж

Monday 8 August 2011

Хөлдөөсөн гадил жүржийн смүүти (Orange Banana Smoothie Pops)

Орц:

* 200 мл Грек тараг (элгэн тараг)
* 2/3 стакан гэсгээсэн жүржийн шүүснийй консентрат (Orange Juice Concentrate)
* 2 ш том гадил
* 1 ногоон нимбэгний үрсэн хальс (Lime)
* 1 амны халбага ногоон нимбэгний шахсан шүүс (Fresh Lime Juice)

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо блендэрт хийн нийцүүлнэ.
  2. Попсоклийн хэв байгаа бол бэлмэлээ хэвэнд цутгаад хөлдөөгчинд хийн хөлдөөнө. Зориулалтын хэв байхгүй бол нэг удаагийн аяга элдэв хэлбэртэл маффингийн хэв зэргийн ашииглаж болно. Хөлдсөн попсиклуудаа хэвнээс нь гаргаад хөлдүүгээр нь сервислэнэ.

Thursday 4 August 2011

Хөлдөөсөн усан үзэм


Орц:

* Усан үзэм (үртэй эсвэл үргүй, өнгө хамаагүй)

Бэлтгэх нь:
  1. Усан үзмээ угаагаад ишнээс нь салгаад гялгар уутанд хийн хөлдөөгчиндөө хийнэ. Хүсвэл хэд хэдэн усан үзмийг шорлон хөлдөөсөн усан үзмэн шорлог (ингэж бэлтгэвэл хүүхдүүдэд илүү сонирхолтой байдаг) бэлтгэж болно. Усан үзмээ гүйцэд хөлдөхөөр гаргаад хөлдүүгээр нь сервислэнэ.

Тоорны крабл (Peach crumble)


Орц:

* 5 ш тоор арилгаад хагас үрийг нь аваад дугуй хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн (peach)
* 2 амны халбага бор сахар
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 1 1/2 амны халбага гурил
* чимх шинэхэн үрсэн натмег (nutmeg)

Дээр нь:

* ¾ стакан сахар
* 1 стакан гурил
* ½ амттаны халбага нунтаг синнамон
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* ¼ амттаны халбага давс
* 1 ш өндөг хутгасан
* 7 амны халбага масло, хайлуулсан

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Дунд зэргийн саванд крамблны хуурай орцууд болох сахар, гурил, синнамон, хөөлгөгч нунтаг, давсаа холино. Хутгасан өндгөө нэмээд гурилаа бантагнана.
  3. Тоороо зүсч бэлтгэгээд өөр нэг жижиг саванд холиж бэлтгэсэн гурил, сахар, синнамон, натмегийн холимогоо тоорон дээрээ нэмж холино.
  4. Хэвэнд байрлуулсан тоорон дээрээ бантагнаж бэлтгэсэн гурилаа жигд тараан цацаад хайлуулсан маслоо жигд тараан асгана. Ингэж бэлтгэсэн крамблаа халаасан зуухандаа хийн 30-35 минут шараад хөргөөд кремтэй эсвэл ваниллинтай зайрмагтай хамт сервислэнэ.

Sunday 31 July 2011

Шоколадан соустай Чурро (Churros con chocolate)

Орц: 8 порц

* 250 мл ус
* 100 гр давсгүй масло
* 1 стакан гурил
* 1/4 амттаны халбага давс
* 3 ш өндөг
* шарахад тос
* 1/2 гр нунтаг сахар (icing sugar)
* 200 гр хар шоколад (dark chocolate)
* 250 мл сүү

Friday 22 July 2011

Жигнэсэн эрдэнэшиш (Steamed corn)

Орц:

* эрдэнэшиш
* масло
* давс

Бэлтгэх нь:
  1. Жигнүүрний доорх савандаа багахан ус хийн буцалгана.
  2. Жигнүүрэн дээр цэвэрлээд угаасан эрдэнэшишээ нэг эгнээ өрөөд (хүсвэл 2-3 хувааж бэлтгэнэ) буцалж буй устай жигнүүрний суурин дээрээ байрлуулна.
  3. Эрдэнэшишээ болтол нь 20 орчим минут жигнээд болохоор нь хоёр халбага эсвэл гал тогооны чимхүүр ашиглан гаргаад масло давсаар амтлаад халуунаар нь сервислэнэ.

Tuesday 19 July 2011

Тоортой мөстэй цай

Орц:

* 3 л тоорны шүүс
* 1 стакан сахар
* 2 л цай
* 1/4 стакан нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиж нийцүүлээд аягалан мөстэй сервислэнэ.
Зүүлт:

* Ингэж бэлтгэсэн тоортой цай бэлэн савласан цайг бодоход арай өтгөн болдог юм билээ.

Эх сурвалж

Friday 15 July 2011

Цагаан шоколадатай маффин

Орц:

* 2
стакан гурил

* 1 амны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 340 гр шоколад
* 4 амны халбага давсгүй масло, өрөөний темпратурт
* 1 ш өндөг, өрөөний темпратурт
* 3/4 стакан сахар
* 3/4 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Нэг саванд гурил хөөлгөгч нунтаг, давсаа холин нийцүүлнэ.
  2. 110 гр шоколадаа маслоны хамтаар шилэн саванд хийгээд багахан устай өөр нэг саванд дээр савтай нь тавин (double boiler) хайлуулна.
  3. Өөр нэг саванд өндөг, сахараа хутган нийцүүлнэ. Хайлуулаад хөргөсөн шоколад маслоны бэлдмэлээ нэмнэ нийцүүлнэ. Сүү ваниллины охио нэмнэ.
  4. Модон халбага ашиглан үлсэн шоколадаа жижиглэн хувааж нэмээд эцэст нь хуурай орцуудаа нэмнэ.
  5. Зуухаа 190 градуст халаана. Маффингийн хэвнүүдийг тослоод зуурмагнаасаа хэвнийхээ 3/4 татахуйцаар хийнэ. Халаасан зуухандаа хийн шаргалтаж шүдний чигчилүүрийн шалгуураар шалгахад болтол ойролцоогоор 25 минут шарна.
  6. Болсон маффингуудаа хэрээсэн төмөр дээр гарган 10 минут хөргөөд хэвнээс нь гарган дахин 5 минут хөргөөд сервислэнэ.

Tuesday 12 July 2011

Жирэмсэний үед зөв хооллох

Жирэмсэн эхийн өдөр дутмын хүнс тодорхой хэмжээний ураг, кальц, төмөр болон фоликсийн хүчлийг агуулж байх нь эхийн эрүүл мэнд, ургийн зохистой хөгжилд нэн чухал байдаг.
  • Уураг (Protein): Ураг болон эхэсийн зохистой хөгжилд
  • Кальц (Calcium): урагийн эрүүл өсөлт, хөгжилд
  • Төмөр (Iron): ургийн цусны хэрэгцээг эхэд цус багадалт үүсгэлгүйгээр хангахад
  • Фоликсийн хүчил (Folic acid): урагийн spina bifida, anencephaly г.м нугас тархины гэмтэл, гажигтай төрөх магадлалыг багасгахад
Талх, будаа, гоймон зэрэг гурил гурилан бүтээгдэхүүн (Bread, Cereal, Rice, And Pasta): өдөрт 9-11 порц

Эдгээр төрлийн хүнс нь нүүрс ус (carbohydrate) агуулдаг бөгөөд нүүрс ус нь эхийн бие болон ургийн өсөлтийг энергиэр хангана. Хивэгтэй талх, хивэгтэй гоймон зэргээр (Whole-grain) энэ төрлийн хэрэгцээгээ хангавал нүүрс уснаас гадна фоликсийн хүчил болон төмөрөөр хангагддаг давуу талтай. 1 зүсэм талх, 1/2 стакан агшаасан будаа эсвэл гоймон 1 English muffin 1 порцтой тэнцэнэ.

Хүнсний ногоо
(Vegetables): өдөрт 4-5 порц

Хүнсний ногоонууд A, C витамин, фоликсийн хүчил, төмөр, магнезиумаар баялаг байдаг. Өдөр бүр хамгийн багадаа 2 порц навчлаг ногоон ургамал (бууцай, Swiss chard, kale, purslane, салат навчнууд г.м) хүнсэндээ хэрэглэж байвал сайн. Учир нь навчлаг ногоон ургамалууд тослог багатай, нэг калорид оногдог уураг өндөртэй, төмөр, кальц, файбер (fiber) өндөртэй 1 стакан болгосон эсвэл түүхий навчлаг ногоо, 3/4 стакан ногооны шүүс, 1/2 стакан хэрчээд болгосон эсвэл түүхий ногоо 1 порцтой тэнцэнэ.

Жимс (Fruit): өдөрт 3-4 порц

Жимснүүд витамин A болон C, кали (potassium), файберээр (fiber) баялаг байдаг. Боломжтой бол лаазалсан хөлдөөсөн бус шинэхэн жимс болон шинэхэн жимсний шүүс сонгон хэрэглэж байвал сайн. С витаминаар баялаг хүччиллэг жимс (нимбэг, бирсүүт жүрж г.м), гуа (melon), berries ахиухан хэрэглэвэл сайн. 1 ш дунд зэргийн бүхэл жимс (гадил, алим, жүрж г.м), 1/2 стакан хэрчээд хөлдөөсөн, лаазалсан жимс, 3/4 стакан жимсний шүүс 1 порцтой тэнцэнэ.

Сүү, тараг, бяслаг (Milk, Yogurt, And Cheese): өдөрт 3 порц

Сүү, сүүн бүтээгдэхүүн уураг, кальц, фосфорыг агуулдаг бөгөөд тослог багатай сүү сүүн бүтээгдхүүн тослотой бүтээгдэхүүнтэй тэнцүү хэмжээний кальц болон уураг агуулдаг мөртлөө тослог багатай (таргалуулдаггүй) байдаг тул тослог багатай бүтээгдэхүүн сонгож хэрэглэвэл сайн. 1 стакан сүү эсвэл тараг, 40 гр натурал бяслаг (Бяслагтай жорууд болон зарим нэг бяслагны жор энд), 6 processed бяслаг 1 порцтой тэнцэнэ.

Мах, тахиа, загас, хатаасан буурцаг, өндөг, самар (Meat, Poultry, Fish, Dry Beans, Eggs, And Nuts): өдөрт 3 порц

Энэ бүлэгт хамрагдах хүнснүүд B витамин, цайр, төмөр, уургаар баялаг байдаг. 60-90 гр болгосон мах, тахиа, загас (гахай, тахиа, үхэр, загасны махтй жорууд энд), 1/2 стакан болгосон буурцаг (буурцагтай жорууд энд), 1 ш өндөг, 2 амны халбага газрын самарны нухаш 1 порцтой тэнцэнэ. Жирэмсэний үед хэт таргалахгүйн тулд өөх тос багатай мах сонгож хэрэглэх нь зүйтэй.

Өөх, тос, амттан (Fats, Oils, And Sweets): бага хэмжээгээр

Эдгээр нь ихэнхдээ дан калори (тэжээллэг чанар багатай эсвэл ер үгүй) байдаг тул бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Энэ багт масло, маргарин, салатны соуснууд, элдэв тоснууд болон амттангууд орно.

Эх сурвалж

Saturday 2 July 2011

Honeycomb


Орц:

* 1½ стакан сахар
* 1/3 стакан эрдэнэшишийн сироп эсвэл сахарын уусмал (liquid glucose)
* 2 амны халбага зөгийн бал
* ¼ стакан ус
* 2 амттаны халбага сода (bicarbonate of soda)

Бэлтгэх нь:
  1. Өндөрдүү саванд сахар сахарын уусмал зөгийн балаа нэмээд сахараа уустал халаана.
  2. Шаргалтаж карамелжтэл 15 орчим минут буцалгана.
  3. Энэ зуур хэвээ бэлтгэнэ. 20x30 хэвэнд тостой цаас эсвэл мөнгөн цаас давхарлан тавиж бэлтгэнэ.
  4. Содагаа сайтар шигшиж бэлтгэнэ. Сахараа хайлаад шаргатаад ирэхээр содагаа нэмж нийцүүлэн хутгаад (содагаа хийнгүүт бэлдмэлийн өнгө цайрч хөөсөрч эхлэнэ) бэлтгэсэн тавцан руугаа хийн хөргөөд хугалан сервислэнэ.

Friday 1 July 2011

Тоорны шүүс (peach nectar)

Орц:

* 2 стакан хальслаад жижиглэн хэрчсэн тоор
* 1 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Барихад хэт хатуу биш тоор сонгоод буцалж буй усанд дүрэн хагас минут байлгаад шүүн гаргаж мөстэй усанд сойно. Ингэж бэлтгэсэн торнууд хальснаасаа амархан салдаг. Хальслаж бэлтгэсэн тоорнуудаа үрийг нь аваад жижиглэн хэрчиж бэлтгэнэ.
  2. Тоор усаа блендэрт хийн ширхэггүй болтол нухана. Хүсвэл шүүгээд шилэн саванд хийн хөргөгчинд хадгална.
Эх сурвалж

Monday 27 June 2011

Гадил жимсний зайрмаг (Banana ice cream soft serve)


Орц: 1 порц

* 2 ш гадил жимс, арилгаад уут эсвэл агаар оруулдаггүй саванд хийн хөлдөөсөн

Бэлтгэх нь:
  1. Хонуулан хөлдөөсөн гадилаа гал тогооны роботонд хийн (Blender эсвэл food processor) ширхэггүй болтол нь нухаад аягалан сервислэнэ.
Зүүлт

* Хальс нь багахан борлосон (дотогшоо борлож эхлээгүй) гадилаар хийвэл илүү амттай болдог гэх..
* Хүсвэл шоколад өөр төрлийн жимсээр амталж, чимэглэж болно.

Эх сурвалж

Friday 17 June 2011

Улаан чинжүү хашны түрхлэг-ajvar


Орц:

* 8-12 ш шинэхэн паприка, улаан перц
* 4 ш дунд зэргийн хэмжээтэй хаш
* 1/2-3/4 стакан чидун жимсний тос
* 1 ш том сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 3 ш том сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1-2 амны халбга нимбэгний шүүс
* давс, перц
* чимэглэхэд жижигэлэн хэрчсэн яншуй

Бэлтгэх нь:
  1. Чинжүү хаш ногоогоо тавцан дээр тавиад 245 градуст халаасан зууханд хийж хальсийг нь харлаж ногоог болтол байлгана.
  2. Ингэж болгосон ногоогоо таглаатай саванд хийн таглаад өөрсдөөс нь ялгарах ууранд 10 минут байлгана.
  3. Ингэж бэлтгэсэн ногоонуудаа халислаад, үр ишийг аваад нэг саванд хийн сэрээгээр нухаж өгнө.
  4. 3 амны халбага чидун жимсний тосоо халаана. Сонгиноо нэмээд тунгалаг болтол хуурна. Сармисаа нэмээд дахин 2 минут хуураад гал дээрээс аванд нухсан чинжүү хашаа нэмнэ. Үлдсэн чидун жимсний тосоо чинжүү хашаа сонгино сармистайгаа хутган нийцүүлнэ. Бүх тосоо нийцүүлсэний дараа нимбэгний шүүсээ нэмж нийцүүлээд эцэст нь давс перцээр амтлаад таваглаад хэрчсэн яншуйгаар чимэглээд сервислэнэ.
  5. Ингэж бэлтгэсэн ажварыг гоймон агшаасан будаатай сервислэж болохоос гадна талхан дээр түрхэж эсвэл чипс дүрж идэж болно.
Эх сурвалж

Tuesday 14 June 2011

Гүзээлзгэнэтэй улаан дарс (Fraises au Vin Rouge)


Орц: 4 порц

* 4 стакан гүзээлзгэнэ
* 2–3 амны халбага сахар
* 1 шил дарс (young pinot noir эсвэл beaujolais.)

Бэлтгэх нь:

  1. Гүзээлгэнээ угаагаад ишийг нь аваад уртааш нь голоор нь хуваана. Хэрчиж бэлтгэснэ гүзээлгэнэ дээрээ сахараа цацаад өрөөний темпратурт 1 цаг амраана.
  2. Гүзээлзгэнээ дөрвөн хундгандаа хуваан хийгээд дарсаа дээр нь хийн сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 9 June 2011

Франц ваниллинтай хөлдөөсөн тараг (French vanilla frozen yoghurt)


Орц:

* 1/2 стакан ууршуулсан сүү (evaporated milk)
* 2 амттаны халбага желатин (gelatin), зөөлрүүлсэн
* 2/3 стакан сахар (raw sugar)
* чимх давс
* 2 ш өндөгний шар, зөөлөн хутгасан
* 2 стакан тараг
* 2 амны халбага ваниллин
* 2 ш өндөгний цагаан

Бэлтгэх нь:

  1. Өтгөрүүлсэн сүүгээ нэгэн саванд хийн доороо багахан устай саван дээр тавин халаана. Сүү, желатин, сахар, давсаа нэмж хайлтал нь нийцүүлнэ.
  2. Өндөгний шараа хөөсрүүлж хутгана. Өндөгний шар руугаа халаасан сүүнээсээ багаханг нэмээд буцаад сүү рүү хутгангаа нэмж өтгөртөл нь буцалгана. Гал дээрээс аваад хөргөнө.
  3. Өрөөний темпратурт ирж хөрөхөөр тараг, ваниллинаа нэмж нийцүүлээд хөргөгчинд цаг амрааж хөргөнө.
  4. Өндөгний цагаанаа хутгаж хөөсрүүлээд таргаа нэмж нийцүүлнэ. Зайрмагны машинд хийн хөлдөөгөөд сервислэнэ.
  5. Зайрмагны машин байхгүй бол 30 минут дутамд гаргаж ирэн хутгах маягаар 2-3 цагийн дараа буюу 5-6 удаа хутгасаны дараа сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 7 June 2011

Гүзээлзгэнэтэй колач (Strawberry Kolaches)


Орц: 16 ш колач

* 225 гр гүзээлзгэнэ, угаагаад ишийг авч нимгэлэн зүссэн
* 19 амны халбага нэмэх нь 1 амттаны халбага сахар
* 1⁄2 амттаны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 7 гр дрожж
* 4 амны халбага масло, зөөлрүүлсэн нэмэх нь 2 амны халбага хайлуулсан
* 1⁄2 амттаны халбага давс
* 1 ш өндөгний шар
* 3 1⁄2 cстакан гурил
* 3⁄4 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. Гүзээлзгэнээ 12 амны халбага сахар, нимбэгний шүүс, 1⁄4 стакан устай холин нэг саванд хийгээд дунз зэргийн саванд хийн 8–10 минут буцалгана. Гүзээзгэнээ гал дээрээс аваад гүзээлзгэнээ нухаж бэлтгэнэ. Хөргөнө.
  2. Өөр нэг саванд 1 амттаны халбага сахар, тал стакан бүлээн ус, дрожжоо холиод 5-10 минут эсгэнэ. Гурил зуурах томхон саванд маслоо 3 амны халбага сахартай холин хөөсрүүлнэ. Давс өндөгний шараа нэмнэ, нийцүүлнэ. Дрожжоо нэмээд гурил сүүгээ нэмж гурилаа зуурна. Зуурсан гурилаа 1 цаг хөөлгөнө.
  3. Үлдсэн сахараа 1 амны халбага хайлуулсан масло үлдсэн гурилтайгаа холино, нийцүүлнэ.
  4. Зуухаа 190 градуст халаана. Хөөлгөсөн гурилаа 16 тэнцүү хуваана. Бөмбөг хэлбэрт оруулаад тостой цаас дэвссэн тавцан дээр байрлуулна. Үлдсэн хайлуулсан маслоороо бөмбөлөг бүрийг маслодоод тавцангаа гялгар уутаар ороогоод дахин 30 минут хөөлгөнө. Халбаганы хойд талыг ашиглан бөмбөлөгнүүдийн голд нүх үүсгэнэ. Бэлтгэсэн гүзээлзгэнийхээ шанзнаас 1 амны халбагиг нүх рүү хийгээд дээр нь бэлтгэсэн гурил сахарын бэлдмэлээсээ цацаад халаасан зуухандаа хийн, 30–35 минут шараад колач маань бэлэн болно.

Эх сурвалж

Thursday 2 June 2011

Steak Diane


Орц: 2 порц

* 4 ш нэг бүр нь 85 гр цул мах (filet mignon medallions)
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 1 амны халбага масло
* 4 амны халбага жижиглэн хэрчсэн сонгино (shallots)
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн сармис
* 1 стакан мөөгний толгой жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан конъяк эсвэл бранди
* 2 амттаны халбага дижон гич
* 1/4 стакан крем
* 1/4 стакан ширгээсэн махны тунгалаг шөл
* 2 амттаны халбага Worcestershire sauce
* 2 дусал халуун соус
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн яншуйн навч

Бэлтгэх нь:
  1. Махаа эргүүлж тойруулан давс перцээр амтлана.
  2. Маслоо томхон саванд хайлуулна. Махаа нэмээд нэг талыг борлотол 45 секунд байлгана. Махаа эргүүлээд нөгөө талаар 30 секунд байлгаж борлуулна.
  3. Сонгино сармисаа хайруулын тавгийн сул хэсэг рүү хийнэ. 20 секунд нэмээд мөөгөө нэмж зөөлөртөл нь 2 минут хуурна. Махаа гарган томхон тавган дээр хучиж тавина.
  4. Хайруулын тавгаа хазайлгаж байгаад брандигаа нэмнэ. Шүдэнз ашиглан брандигаа галлаад хайруулын тавгаа гал дээрээ буцаан тавиад архи шатаж дуусахаар гич болон кремээ нэмнэ. Хутгаж нийцүүлээд 1 минут хуураад тунгалаг шөлөө нэмнэ. Дахин 1 минут буцалгаад Worcestershire болон халуун соусаа нэмээд гаргаж тависан мах болон цугласан шүүсийг нэмнэ. Махаа соусаар бүрээд ногоон сонгино яншуйгаа нэмээд
    2 хувааж таваглаад халуунаар нь сервислэнэ.

Эх сурвалж

Tuesday 31 May 2011

Тоортой крем карамель (Peach Сrème Caramel)



Орц: 12 порц

Карамельд;

* 250 гр сахар
* 60 гр ус

Кременд;

* 3 ш өндөг
* 5 ш өндөгний шар
* 200 гр сахар
* 500 мл сүү
* 500 мл крем
* 2 ш тоор, хатуу

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 160 градуст хаалана.
  2. Жижиг саванд карамельний сахар, усыг холиод сахар хайлтал хутган буцалгаад хутгахаа болин борлож карамельний өнгөтэй болтол зөөлөн гал дээр байлгана. Ингэж бэлтгэсэн карамелээ хэвнүүддээ хуваан хийгээд хэсэг байлгана.
  3. Тоорнуудаа арилгаад, үрийг нь аваад жижиглэн хэрчинэ. Карамель дээрээ хуваан хийнэ.
  4. Сүү, крем, тал сахараа холиод халааж хайлуулна.
  5. Өндөг, үлдсэн сахараа цахилгаан холигчоор хольж нийцүүлнэ. Халуун бүлээн сүүний бэлдмэлээ нийцүүлсэн өндөгний бэлдмэл рүүгээ бага багаар нэмж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн кремээ хэвнүүддээ хувааж хийнэ.
  6. Ингэж бэлтгэсэн хэвнүүдээ тавцанд байрлуулаад тавцан руу хэвний бөөрөөр татахуйц ус хийгээд халаасан зуухандаа хийн 40 минут шарна. Хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж

Гүзээлзгэнэтэй попсикл (Paletas de Fresas y Crema)

Орц: 4 попсикл

* 450 гр гүзээлзгэнэ, угаагаад ишийг авч цэвэрлэсэн
* 1/3 стакан сахар
* 1/4 стакан крем (heavy cream)
* 1 амны халбага шинэхэн шaхсан нимбэгний шүүс

Бэлтгэх нь:
  1. Гүзээлзгэнээ блендэрдэж нухаш болгоно. Нухашаа шүүж өтгөн хэсгийг хаяна. Сахар, нимбэгний шүүс, кремээ нэмж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ 90 мл хэвэнд хувааж хийнэ.
  2. Попсиклуудаа хөлдөөгчинд хийгээд биежтэл нь 1 цаг байлгаад ишийг нь зоогоод, гүйцэд хөлдтөл нь дахин 3 байлаад хэвнээс нь гарган сервислэнэ.

Saturday 28 May 2011

James Beard-Beard Award

James Beard (05.5, 1903 – 01.21, 1985) Америк тогооч, зохиолч. 20 гаруй хоолны ном бичиж хэвлүүлсэн Beard 1950-д онд Франц гал тогоог Америкийн дунд болон дээд давхаргийн- -ханд танил- -цуулсан гавьяатай.
Түүний нэрэмжилт сан жил бүр шилдэг тогооч, шилдэг ресторан, шилдэг ресторан тохижуулалт, шилдэг хоолны ном г.м 55 төрлийн шилдгийг шалгаруулан (Beard Award) шагнадаг уламжлалтай.
Энэ оны хоолны ертөнцийн Оскар гэгддэг Beard Award шалгаруулах ёслол саяхан болж өнгөрсөн бөгөөд илүү дэлгэрэнгүйг эндээс
мөн эндээс

Friday 27 May 2011

Рastitsio



Орц: 8 порц

Link* Давс, нунтаг перц
* 450 гр penne гоймон, давстай усанд чанаад шүүсэн
* 900 гр машиндсан үхэр эсвэл хурганы мах
* 2 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/2 стакан улаан дарс
* 170 гр улаан лоолийн паст
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон
* 6 амны халбага масло
* 1/2 стакан гурил
* 3 стакан сүү
* 1/8 амттаны халбага каен перц
* 1/4 стакан пармежан бяслаг

Бэлтгтэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. Томхон хайруулын тавганд махаа борлотол 6-8 минут хуурна. Сонгиноо нэмээд сонгиноо болж тунгалаг болтол дахин 5 минут хуурна.
  2. Дарсаа нэмээд архийг ууршитал 5 минут буцалгаад улаан лоолийн паст, синнамон, 1 стакан ус нэмээд өтгөрч эхэлтэл 15-20 минут буцалгана.
  3. Давс перцээр амтлана.
  4. Энэ зуур пармежан бяслагны соус бэлтгэнэ. Дунд зэргийн саванд маслоо хайлуулна. Гурилаа нэмж нийцүүлнэ. Сүүгээ бага багаар нэмж бүхэлгүй болтол хутгаж өгнө. 6-8 минут зөөлөн гал дээр буцалгаж өтгөрөхөөр каен перцээр амтлаад пармежанаа нэмж соусаа бэлтгэнэ.
  5. Хэвэнд гоймонгоо хийж нэг жигд тараан байрлуулна. Дээрээс нь мөн нэг эгнээгээр махаа асган тараагаад эцэст нь бэлтгэсэн бяслагны соусаа нэмээд халаасан зуухандаа хийн бяслагийг боротол 35-40 минут шарна. Ингэж болгосон Пастициогоо зуухнаас гаргаад 15 минут хөргөөд зүсө таваглан сервислэнэ.

Эх сурвалж

Wednesday 25 May 2011

Гүзээлзгэнэтэй сүү (Strawberry milk)


Орц: 2 порц

* 1 стакан гүзээлзгэнэ, угаагаад ишийг авч цэвэрлээд жижиглэн хэрчсэн
* 1/2 стакан сахар
* 1 стакан ус
* 1 1/2 стакан сүү

Бэлтгэх нь:

  1. Жижиг саванд гүзээлзгэнэ, сахар, усаа хийн гүзээлзгэнийг зөөлөрч болтол 10 орчим минут буцалгана.
  2. Болгосон жимсээ шүүгээд бэлтгэсэн сиропоо сүүтэйгээ холин (вкусандаа тааруулан сиропны их багийг тааруулна) хөргөөд, хөргөсөн стаканд хийж сервислэнэ.
Зүүлт

* Ингэж бэлтгэсэн гүзээлзгэний сиропоо шүүлгүйгээр тарагтай холин гүзээлзгэнэтэй тараг бэлтгэж болно.
* Сахарын оронд вкусандаа тааруулан зөгийн бал хэрэглэж болно.
* Эсвэл заавал сироп бэлтгэлгүй бүх орцоо холин блендэрдэн гүзээлзгэнэтэй сүүгээ бэлтгэж болно. Ингэж бэлтгэвэл арай өтгөндүү болох хандлагатай.
* Нэгээс дээш насныханд.

Эх сурвалж

Tuesday 24 May 2011

Шилдэг хоолны блог

Энэ жил 2 дахиа зохион байгуулагдаж буй SAVEUR сэтгүүлийн шилдэг хоолны блог шалгаруулалтанд нэр дэвшигчид...

Wednesday 18 May 2011

Улаан лоолийн чанамал (Tomato jam)

Орц:

* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 стакан жижиглэн хэрчсэн сонгино
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 2 лааз 400гр-аар лаазалсан хэрчсэн улаан лооль, шүүстэйгээ
* 1 амны халбага сахар
* 1/2 амттаны халбага хатаасан ганга (dried thyme)
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд тосоо нэмээд халаана. Жижиглэн хэрчсэн сонгиноо нэмээд тунгалаг болтол нь хуурна, сармисаа нэмнэ.
  2. Хэсэг хуураад хальслаад жижиглэн хэрчсэн улаан лоолио нэмнэ. Давс, хар перц, гангаа нэмээд ихэнх шингэн ууршин чанамал маань хоёр стакан болтол нь дунд зэргийн гал дээр хуурна.

Monday 16 May 2011

Гүзээлзгэнэтэй лимонэйд (strawberry lemonade)

Орц:

* 2 стакан ус
* 1 стакан сахар
* 1 амны халбага үрсэн нимбэгний хальс (lemon peel)
* 1 стакан шинэхэн шахсан нимбэгний шүүс (lemon juice)
* 2 стакан гүзээлзгэнэ, ишийг нь цэвэрлэж бэлтгэсэн
* 2 стакан хүйтэн рашаан (sparkling water or club soda)
* мөс
* гааны навч, чимэглэхэд
* бүхэл гүзээлзгэнэ чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд ус сахараа хийж сахарыг хайлтал халааж буцалгана. Галаа багасгаад нимбэгний үрсэн хальс, шүүсээ нэмнэ.
  2. Галаа унтраагаад бэлдмэлээ хөргөөд шүүж өөр саванд хийнэ.
  3. Гүзээлзгэнээ блендэрт хийгээд нухаш болгож бэлтгэнэ. Лимонэйдний бэлдмэл рүү гүзээлзгэний нухашаа хийж нийцүүлээд хөргөгчинд хийн хөргөнө. Сервислэх үедээ рашаанаа нэмж нийцүүлээд аягалаад гүзээлзгэнэ болон гааны навчаар чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Saturday 14 May 2011

Пивоор зуурсан талх (Beer bread)



Орц:

* 3 стакан гурил
* 3 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага давс
* 1/4 стакан сахар
* 1 лааз пиво (330мл)
* 1/2 стакан хайлуулсан масло

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, давс, сахараа холиж шигшин нийцүүлнэ. Шар айргаа нэмэн зуурмаг бэлтгэнэ.
  3. Талхны хэвийг тослож бэлтгэнэ. Талхны зуурмагаа тослосон хэвэндээ хийн зуурмаг дээрээсээ хайлуулсан маслоо нэмнэ. (Ингэж бэлтгэсэн талхны зах нь шажигнуур тосорхог болдог тул хүсвэл маслоо дээр нь асгах бус зуурмагтаа холиж бас болно.)
  4. Халаасан зуухандаа хэвтэй нь хийн 1 цаг шараад гаргаж ирэн хэвтэй нь 15 минут хөргөөд зүсэн сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 11 May 2011

Бөөрөлзгөнөтэй (Нимбэгтэй) бяслагтай кекс


Сууринд

* 1.5 уут овъёостой жигнэмэг
* 2 амны халбага сүү
* 75 гр масло эсвэл маргарин
* 1/4 стакан нухсан хушига
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон

Шанзанд:

* 600 гр маскарпоне эсвэл philadelphia крем бяслаг (labne бяслагийг шүүлтүүр дээр байрлуулсан салфеткан дээр тавиж хонуулан илүүдэл шар усийг шүүгээд хэрэглэж болно)
* 1 стакан+ 2 амны халбага сахар
* 5 амттаны халбага эрдэнэшишийн цардуул
* 4 ш өндөг
* 200 мл крем

Бөөрөлзгөнөтэй соусанд:

* 200 гр хөлдөөсөн бөөрөлзгөнө
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул

Нимбэгтэй соусанд:

* 1,5 стакан лимонэйд
* 2 амны халбага эрдэнэшишийн цардуул

Бэлтгэх нь:
  1. Жигнэмэгээ бяцалж бэлтгэнэ. Маслоо хайлуулаанд бяцалсан жигнэмэг, хушига, синнамон, сүүн дээрээ нэмж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн сууриа тостой цаас дэвссэн 20 эсвэл 22 см цоожтоь хэвэнд жигд тараан байрлуулна. Хөргөгчинд хийн суурийг царцаана.
  2. Сахар, бяслаг, цардуулаа холиж шахилгаан холигшоор хутган нийцүүлнэ.
  3. Өндгөө нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана.
  4. Кремээ нэмж нийцүүлээд хөргэгшинд хийн царцаасан суурь руугаа султгана.
  5. 175 градуст халаасан зууханд чийзкекээ хийгээд 15 минут шараад галаа багасган 100 дээр тохируулаад кекийг болтол дахин 70 минут шарна.
  6. Соусныхаа орцуудыг холиж өтгөртөл нь буцалгаад хүсвэл блендэрдээд (бөөрөлзгөнөтэй соус бэлтгэсэн бол) бага зэрэг бүлээсгээд, бүлээсгэсэн чийзкек дээрээ асгаад жигд тараагаад бэлэн болсон чийзкэкээ хөргөгчинд хийн 6-7 цаг амраагаад сервислэнэ.

Monday 9 May 2011

Шанзалж бэлтгэсэн давжаа ногоонууд (PETITS LÉGUMES FARCIS)

Орц:

* 12 ш давжаа улаан лооль, ойролцоогоор 4 см диаметртэй
* 12 ш мөөг, ойролцоогоор 4 диаметртэй
* 12 ш бөөрөнхий давжаа хулуу (zucchini), ойролцоогоор 4 см диаметртэй

Шанзанд

* ½ сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 30 мл (2 амны халбага) чидун жимсний тос (olive oil)
* давс
* шинэхэн нунтагласан хар перц
* 4 зүсэм талх, захыг авсан
* 1 амны албага жижиглэн хэрчсэн яншуй (parsley)
* 2 амны халбага боргоцойны самар (pine nuts)

Сервислэхэд:

* чидн жимсний тос (olive oil)
* arugula leaves

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 180 градуст халаана.
  2. Улаан лоолиудыхаа дээд хэсгийг тайраад амттаны халбага ашиглан улаан лоолийнхоо дотрох үртэй зөөлөн эдийг ухаж гаргаад улаан лоолийн аяга бэлтгэнэ. Бэлтгэсэн улаан лоолийн аягандаа давс перц цацаж амтлана.
  3. Хулуугаа мөн улаан лоолийн адил дээд талыг нь аван дотрох зөөлөн эдийг ухаж аван бэлтгэнэ.
  4. Мөөгөө алчуур эсвэл гал тогооны салфеткаар арчиж цэвэрлэнэ. Ишийг хугалж авна.
  5. Шанзанд: Арилаад жижиглэн хэрчсэн сонгиноо халаасан тостой хайруулын тавганд хийн хуурна. Сонгиноо тунгалаг болоод ирэхээр жижиглэн хэрчсэн мөөгний иш, хулууны зөөлөн эдээ нэмнэ. Давс перцээр амтлана. Шүүсгүй болж ширгэтэл хуураад хөргөөд талхаа нунтаглан нэмж нийцүүлнэ. Яншуй самараа нэмээд хэрэгтэй гэж үзвэл нэмж амтлана.
  6. Зөөлөн эдийг ухаж авч бэлтгэсэн хулуугаа халуун давстай усанд хийн хагас минут байлгаад шүүн гаргаж хүйтэн усанд сойно. Мөөгөн дээрээ давс цацаж амтлаад бэлтгэсэн шанзаараа улаан лооль, хулуу, мөөгөө шанзлана. Бэлтгэсэн ногоонуудаа халуун тэсвэртэй тавцанд байрлуулаад дээгүүр нь багахан чидун жимсний тос тэнүүлэн халаасан зуухандаа хийн 20 минут болгоно.
  7. Соус: Улаан лоолийн зөөлөн эдийг шүүлтүүрээр шүүн бяцлаад хайруулын тавганд багахан чидун жимсний тостой хуурч хэсэг ширгээгээд давсаар амтлана.
  8. Болгосон шанзалсан ногоонуудаа тавган дээр өрөөд бэлтгэсэн соуснаасаа асгаад arugula навчаар чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 4 May 2011

Шийгуаны сорбет (Watermelon Sorbet)


Орц:

* 3 стакан (750 мл) шийгуаны нухаш (watermelon juice)
* 1/2 стакан сахар
* чимх давс
* 1 амны халбага шинэхэн шахсан лаймны шүүс (lime juice)
* 1-2 амны халбага цагаан архи, хүсвэл
* 1-2 амны халбага давжаа шоколад (mini semisweet chocolate chips)

Бэлтгэх нь:
  1. Шийгуаний 1.5 орчим кг үргүй зөөлөн эдийг блендердаж шийгуаны нухаш бэлтгэнэ. Жижигхэн төмөр саванд тал стакан шийгуаний шүүс халаан давс сахараа хийж сахарыг хайлтал хутган халаана. Сахар хайлахаар үлдсэн нухашаа нэмээд хэрэглэх бол архиа нэмнэ. Энэхүү бэлдмэлээ хөргөөд зайрмагны машины саванд хийн үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийнэ. Эцэст нь шоколадаа нэмнэ.
  2. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ хүсвэл хэвэнд хийн хөлдөөж шийгуаны попсикл ( Watermelon Popsicle ) болгож болно.

Tuesday 3 May 2011

Луувантай кекс (yummy scrummy carrot cake)

Орц: 15 зүсэм

* 175 гр масковада сахар (light muscovado sugar)
* 175 мл наранцэцгийн тос
* 3 ш том өндөг, багахан хутгаж нийцүүлсэн
* 140 гр үрсэн лууван (ойролцоогоор 3 ш дунд зэргийн хэмжээтэй)
* 100 гр үзэм
* 1 том жүржийн үрсэн хальс
* 175 гр хөөлгөгчтэй гурил (self-raising flour)
* 1 амттаны халбага хүнсний сода (bicarbonate of soda)
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* ½ амттаны натмег (nutmeg)

* 175 гр нунтаг сахар
* 1½-2 амны халбага жүржийн шүүс (orange juice)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана. 18 см дөрвөлжин хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Сахар, тос, өндгөө томхон саванд хийн модон халбагаар хутгаж нийцүүлнэ. Лууван, үзэм, үрсэн жрүжийн хальсаа нэмнэ, нийцүүлнэ.
  3. Гурил сода амтлагчуудаа өөр нэг саванд холино. Шингэн орц руугаа шигшин хийгээд хутгаж нийцүүлнэ.
  4. Зуурмагаа бэлтгэсэн хэвэндээ хийн дээд талыг нь тэгшлээд халаасан зуухандаа хийн кексээ болж шаргалттал 40- 45 минут шарна. Болсон кексээ гаргаад хэвэнд нь 5 минут хөргөөд хэвнээс нь гарган тостой цаасыг нь салгаад сервислэх таваг дээрээ байрлуулна.
  5. Жүржийн шүүс сахараа жижиг саванд хийн хутгаж нийцүүлээд халбага ашиглан кексээ чимэглэнэ.
Эх сурвалж

Wednesday 27 April 2011

Маскарпоне бяслагтай улаан лоолийн соустай тахиа (Chicken cacciatore)


Орц:

* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* чидун жимсний тос
* 2 ш 400 гр савалсан давжаа улаан лооль
* 4 амны халбага маскарпоне бяслаг (mascarpone cheese)
* нэг атга basil
* 6 ш тахианы цээжний цул мах, арьстай

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. Сонгино сармисаа 3 амны халбага халаасан тосондоо хийн зөөлөртөл нь хуурна. Улаан лоолио нэмээд давс перцээр амтлаад 10-15 минут хуурна. Гал дээрээс аваад бяслаг болон тал basil-ээ нэмнэ.
  2. Томхон хайруулын тавганд багахан тос хийж халаана. Тахиагаа нэмээд хоёр талыг нь борлотол нь хуурна. Тахиагаа бэлтгэсэн хэвэндээ хийгээд дээрээс нь бэлтгэсэн соусаа нэмнэ. Халаасан зуухандаа хийн тахиагаа болтол 25-30 минут шараад үлдсэн basil-ээрээ чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 26 April 2011

Пита талх (Pita bread)


Орц: 10-12 ш пита

* 1 уут дрожж
* 1/2 стакан бүлээн ус
* 3 стакан гурил
* 1 1/4 амттаны халбага давс
* 1 амттаны халбага сахар
* 1 стакан бүлээн ус

Бэлтгэх нь:
  1. 1/2 стакан бүлээн усандаа сахар дрожоо хийн хайлуулна. 10-15 дулаан газар тавин дрожийг идэвхжүүлнэ.
  2. Гурил давсаа шигшиж холино. Гурилан дээрээ дрожтой болон дрожжгүй усаа нэмж гурилаа зуурна. Зуурсан гурилаа багахан хуурай гурил цацсан тавцн дээр гарган 10-15 минут нухаж нийцүүлнэ.
  3. Томхон саванд тос түрхээд гурилаа хийгээд гал тогооний гялгар уут эсвэл таглаагаад таглан гурилаа дулаан газар тавиж 3 орчим цаг хөөлгөнө.
  4. Гурилаа хөөхөөр 10-12 тэнцүү хуваагаад нэг бүрийг багахан нухаж бөмбөлөг хэлбэрт оруулаад дахин 10 минут амраана. Зуухаа 260 градуст халаана. Тавцангаа зуухныхаа хамгийн доод эгнээнд байрлуулаад тавцангаа мөн халаана.
  5. Гурил бүрийг 6 мм зузаантай илдэж бэлтгэнэ. Илдэж бэлтгэсэн питануудаа халаасан тавцан дээрээ тавин хөөж болтол нь 2,2 минут нийт 4 минут шарна.
Зүүлт:

* Пита талхыг шавар зууханд хийж болгодог.
* Пита талхны ялгаа нь голдоо уут мэт хөндийтэй тул завсарт нь мах улаан лооль г.м хүссэн орцоо хийн сандвич бэлтгэж болдог.

Эх сурвалж

Monday 25 April 2011

Багел талхтай туна сандвич (Bagel tuna melt)

Орц: 4 порц

* 4 ш багел (mixed seed bagels)
* 200 гр лаазалсан туна, ус эсвэл тосыг шүүсэн
* 1 амны халбага майонез
* нэг нимбэгний шүүс
* 1 багц ногоон сонгино, угаагаад арилгаад жижиглэн хэрчсэн
* улаан лооль, цагиргалан хэрчсэн
* чеддар бяслаг

Бэлтгэх нь:
  1. Шүүж бэлтгэсэн туна загасаа майонез, нимбэгний шүүс, ногоон сонгиноо холиод давс, перцээр амтлана.
  2. Багелнуудаа голоор нь зүсээд масло түрхэн халаасан зууханд хийн шаргалтаж багелуудаа халтал нь шарна. Тунаны бэлдмэлээ голд нь түрхээд дээр нь бяслаг тавиад зууханд буцаан хийн бяслагийг хайлуулна. Гаргаж ирээд улаан лоолио хавчуулаад сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 24 April 2011

Улаан лоолийн соустай будаатай бөөрөнхий мах (Porcupines)

Орц: 5 порц

* 450 гр өөх тос багатай машиндсан мах
* 1/2 стакан цагаан будаа
* 1/2 стакан ус
* 1/2 стакан жижиглэн хэрсэн сонгино
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага celery salt
* 1/8 амттаны халбага сармисны нунтаг
* 1/8 амттаны халбага хар перц
* 450 гр лаазалсан улаан лоолийн соус (tomato sauce)
* 1 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд мах, будаа, 1/2 стакан ус, сонгиноо холино. Махаа давс, celery salt, сармисны нунтаг, перцээ нэмээд базаж нийцүүлнэ. Амталсан махаа тэнцүү хуваан 3 см бөмбөлөгүүд үүсгэнэ.
  2. Зуухаа 175 градуст халаана. Гал дээр тавьсан томхон хайруулын тавганд махаа хийн борлуулаад ялгарсан тосыг асгана.
  3. 27x17 харьцаатай хэвэнд ус улаан лоолийн соусаа нийцүүлнэ. Хайруулын тавганд борлуулсан бөөрөнхий махаа хийгээд соусаар сайтар бүрнэ.
  4. Кастролио таглаад халаасан зуухандаа хийн 45 минут шарна. Савныхаа таглааг аваад дахин 15 минут шараад сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 21 April 2011

Ногоон сонгинотой панкэк (Pa-jeon 파전)


Орц: 4 ш Pa-jeon

* 2 стакан гурил
* 2 стакан ус
* 2 ш өндөг
* 1 багц ногоон сонгино
* Ургамалын тос
* давс
* перц

Соусанд:

* ¼ стакан цуу
* ½ амны халбага уксус (distilled white vinegar)
* 1 ш ногоон сонгино (scallion), угааж цэвэрлээд жижиглэн хэрчсэн
* 1 хумс сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* ½ амттаны халбага халуун чинжүүний үртэс (hot chili pepper flakes), хүсвэл
* ½ амттаны халбага сахар
* 1 амттаны халбага гүнжидийн тос (sesame oil)

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд гурил, ус, өндөгөө холиж хутган нийцүүлнэ.
  2. Жижиглэн хэрчсэн сонгиныхоо талыг нэмээд давс перцээр амтлана. 10-15 минут байлгана.
  3. Хайруулын тавганд багахан тос хийгээд халаана.
  4. Халаасан хайруулын тавганд ¾ стакан зуурмаг хийгээд дээрээс нь хадгалсан ногоон сонгиноосоо тараан цацаад доод талыг нь болж шаргалтал 6-8 минут шараад эргүүлэн нөгөө талыг нь мөн шаргалтуулна.
  5. Пажеон бүрийг шарсаны дараагаар хайруулын тавгаа тостой салфеткаар арчаад дараагын пажеоныг шарна. Энэ маягаар бүх зуурмагаа дуусгаад пизза маягаар 8 хэсэг хуваан бүх орцоо холиж бэлтгэсэн соусны хамтаар сервислэнэ.

Wednesday 20 April 2011

Сичуан тахиа (Szechuan Chicken)


Орц: 4 порц

* 4 ш ясгүй арьсгүй тахианы цээж, дөрвөлжилөн хэрчсэн
* 3 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1 амны халбага ургамалын тос
* 4 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 5 амны халбага содиум багатай цуу (low-sodium soy sauce)
* 1 1/2 амны халбага цагаан дарсны цуу (white wine vinegar)
* 1/4 стакан ус
* 1 амттаны халбага цагаан сахар
* 3 ш ногоон сонгино 1см урттай хэрчиж бэлтгэсэн
* 1/8 амттаны халбага каен перц (cayenne pepper)

Бэлтгэх нь:
  1. Тахиа цардуулаа саванд хийн хутгаж нийцүүлнэ. Тосоо шанаган тогоонд хийн халаана. Сармисаа нэмээд тахиагаа нэмнэ. Байнга хутган шаргалтаж эхэлтэл шарна. Цуу, винегар, сахар, усаа нэмнэ. Тахиагаа болтол таглан 3-5 минут шарна.
  2. Сонгино, перцээ нэмээд таглалгүйгээр дахин 2 минут хуураад агшаасан будаатай сервислэнэ.
Эх сурвалж