Tuesday 9 September 2014

Зуккинитай талх

За ганц нэг жор туршаад эхэлсэн, зав гараад (сүүлийн 3 жилд 2 хүүхэдтэй болчихсон чинь анхны маань baby, блог маань жоохон хаягдаад байна ойлгоорой, жор орохыг хүлээдэг хардаг нэг нь уучлаарай) :D
Намар болоод ногооны үзэсгэлэн хаа сайгүй нээгдээд сайхан байна. Хадгалж даршилж хөлдөөж болдоггүй ногоонуудыг хэрэглээгээ мэдэхгүй ихээр авчихаараа элдэв жор хайгаад туршаад ходоодондоо хадгалах арга хэмжээ авч байна.

Орц:

* 2 стакан үрсэн зуккини

* 3 ш өндөг

* 1 3/4 стакан сахар

* 1 стакан ургамалын тос

* 2 стакан гурил

* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг

* 2 амттаны халбага хүнсний сода

* 2 амттаны халбага синнамон (корица)

* 1 амттаны халбага давс

* 2 амттаны халбага ваниллины охь

* 1 стакан хэрчсэн самар

Бэлтгэх нь
  1. Үрсэн хулуундаа багахан давс цацаад нэг саван дээр шүүрэн дотор (илүүдэл усыг гадагшлуулах зорилгоор) байрлуулна.
  2. Зуухаа 175 градуст халаана.
  3. Дунд зэргийн саванд өндөг, сахарм тосоо холиод нийцүүлнэ,
  4. Хуурай орцоо нэмээд хутгаж нийцүүлнэ. 
  5. Хулуугаа нэмнэ. Хутгана.
  6. Маслодоод гурилдсан 2 талхны хэвэнд тэнцүү хэмжээтэй хувааж хийгээд болж шаргалттал нь цаг орчим шарна.

Monday 7 July 2014

Brigadeiro

За саяхан food network сувгаар unique sweets нэвтрүүлгийг үзэж байгаад сурсан амттан/чихэр болох Brigadeiro-г танилцуулья. Хийхэд маш юм билээ..

Орц

* 1 лааз молоко
* 3 амны халбага хуурай какао
* 1 амны халбага масло
* sprinkles, зорсон самар, кокос, нунтаг какао 

Бэлтгэх нь
  1. Молокогоо задлаад наалддаггүй саванд хийнэ, Масло какаогоо нэмээд зөөлөн гал дээр байнга хутган өтгөртөл нь ойролцоогоор 8-10 минут буцалгана.
  2. Бэлэн болсон бэлдмэлээ хэсэг хөргөнө. Жижиг халбагаа таслах авцх масло эсвэл цацдаг тос нялцан алгандаа бөөрөнхийлөөд спринкл зорсон самар кокос какао гээд хүссэн чимэглэх орцондоо өнхрүүлээд бэлэн болсон бригадэйрогоо таарсан цаасан аяганд суулгаж өгнө.
Эх сурвалж


Wednesday 18 June 2014

Төмс халиарны шөл

Орц:

* 4-6 зүсэм бэкон
* 4 стакан угааж цэвэрлээж жижиглэн хэрсэн төмс
* 4-5 стакан жижиглэн хэрчсэн халиар (ramp)
* 3 амны халбага гурил
* 4 стакан тахианы тунгалаг шөл
* 1 стакан сүүн крем
* давс перц

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд жижиглэн хэрчсэн бэконоо хуурна. Бэконоо шүүж гаргаад төмс халиараа нэмнэ. Гурилаа нэмээ гурилаа уустал хутгана.
  2. Шөлөө нэмнэ. Давс перцээр амтлаад төмсөө зөөлөртөл буцалгана. Кремээ нэмж халаагаад таваглан хуурсан беконээр чимээд сервислэнэ. Хүсвэл блендэрдэн зутан шөл бэлтгэж болно.

Гишүүнэ буюу айраг (Rhubarb)

За нөгөө айраг/ гишүүнэ гээд уул хадаар явахад элбэг байдаг ургамал чинь их ид шидтэй нь батлагдсан гэнэ. Би нь саяхан хэдэн кг гишүүнэ аваад крамбл бас чанамал хийв. Ер нь өөр олон төрлөөр ашиглаж болдог юм билээ.

"Энэхүү ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахрыг нь идэж устгадаг бөгөөд түүнийг хэрэглээд 4 хоногийн дараа хавдрын эсийн 86%, 6 хоногийн дараа 100% устгадаг нь тогтоогдсон байна.
Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг байна. Кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болдог ургамал ажээ.
Мөн ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг. Харшилд тун сайн эм болдог юм байна." гэнэ шүү. Эх сурвалж. https://www.facebook.com/zaluusiintov/photos/a.626172874098357.1073741827.625785784137066/712136258835351/?type=1&theater

Би нь бид органик гээд органик цай нухаш Монголд тариалсан элдэв ногоонууд зардаг дэлгүүрээс кг-г нь (тариалаад түүгээд угаасан зөвхөн иш хэсгийг) 3.750 төгрөгөөр авч хэрэглэсэн шүү. Мөн миний уншиж мэдсэнээр навч нь хортой байдаг юм гэсэн. Эцэст нь түүж байгаа нь энэ гээд үндэсээр нь зулгаагаад хаячихав аа, хутга эсвэл хайч авч яваад үндсийг нь үлдээгээд зүсээд тайраад аваарай.. Удахгүй туршссан туршаагүй ганц гурван жор оруулна. Stay tuned :D

Wednesday 16 April 2014

жууцайтай ризотто

Орц:

* 1/2 стакан рикотто бяслаг
* 2 амны халбага chives
* 1 амны халбага яншуй (parsley)
* 2 амны халбага оливийн тос
* 24 ш жууцай (ramps)
* 6 амны халбага масло
* 1 стакан цагаан хуурай дарс
* 5 стакан ногооны тунгалаг шөл
* 1 1/2 стакан цагаан будаа (risotto style rice)
* 1 үрсэн пармежан бяслаг
* 1 амттаны халбага нимбэгний үрсэн хальс
* 1 амттаны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх нь
  1. Томхон саванд ус буцалгана.
  2. Нэг аяганд рикотто бяслагаа тал мангир, тал яншуйтайгаа холино. Ризоттогоо бэлэн болтол хөргөгчинд хийн хадгална.
  3. Халиарнаасаа 8г ялгаж авч үлдээгээд үлдсэнийг нь цагаан ногооноор нь хуваан ногоон хэсгийг нь буцалж буй усандаа дүрэн 45 сек байлгаад шүүж авна. Шүүж авсан халиараа хүйтэн усанд сойно. Халиараа багахан устай блендэрдэж бэлтгэнэ.
  4. Халаасан хайруулын тавганд 4 амны халбага маслоо оливийн тостойгоо хийнэ. Масло хайлаад тос халахаар жижиглэн хэрчсэн халиарны цагаан хэсгийг хийн хуурна.
  5. Будаагаа нэмнэ. Шаргалттал нь хааяа хааяа хутган 3 орчим минут хуурна. Виногоо нэмээд хутгангаа ихэнх виног ширгээнэ. Тунгалаг шөлнийхөө такыг нэмээд дахин хутгангаа болгоно. Дахин 2 стакан шөлөө нэг нэгээр нь нэмээд шөлийг будаа уутал хутгана.

Saturday 12 April 2014

Жууцайны зутан шөл


Орц:

* 450 гр жууцай (ramps)
* тал сонгино, арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1/4 амттаны халбага нунтаг цагаан перц
* 2 амны халбага ургамалын тос
* 1/3 стакан хуурай цагаан дарс
* 3 1/2 стакан давсгүй тахиаы тунгалаг шөл
* 1/4 стакан үрсэн пармежан бяслаг (Parmigiano-Reggiano)
*  2 амны халбага масло

бэлтгэх нь
  1. Үзүүрийн цагаан хэсгийг зүсч авна. Ногоон хэсгийг угаагаад 3 стаках хэртэй хэрчиж бэлтгэнэ. Ягаан болон цагаан булцуу хэсгийг бас нимгэлэн хэрчиж бэлтгэнэ, 
  2. Цагаан хэсэг болон сонгино цагаан перц 1/2 амттаны халбага давсаа халаасан тосон дээр нэмээд зөөлөртөл нь 10 орчим минут хуурна.
  3. Дарсаа нэмээд галаа багасган хааяа хааяа хутгаж дарсыг ширгэтэл буцалгана. Шөлөө нэмээд таглааг нь хагас таглаад дахин 20 минут буцалгана. Ногоон хэсгийг нэмээд дахин 1 минут буцалгана.
  4. Шөлөө хэдэн хэсэг хуваан блендэрдээд шүүж өөр нэг цэвэр саванд хийгээд бяслаг, маслоо нэмнэ. Амсаж байгаад хүсвэл давс нэмээд тавалан гүйлс эсвэл оливийн тосоор чимэглээд сервислэнэ.

Tuesday 8 April 2014

Жууцайтай спагетти

Орц:

* 1 уут гоймон (спагетти эсвэл лингүйни)
* 3 амны халбага чидун жимсний тос
* 1-2 амны халбага хатаагаад нунтагласан улаан перц
* 225 гр жууцай (ramps)
* 2 амны халбага хатаасан талхны үйрмэг

Бэлтгэх нь
  1. Ахиухан ус давтай буцалгаад гоймонгоо хийн чанаж ал данте (зажилууртай) болгоно.
  2. Тосоо халаагаад жууцайныхаа цагаан хэсгийг хэрчин уртаар нь хийн,. Бага зэрэг давсаар амтлаад зөөлөртэл нь хуурна. Ногоон хэсгийг нэмнэ. Улаан перц давсаар амтлаад сүүлд нэмсэн ногоон хэсгээ болтол хуурна.
  3. Гоймонгоо шүүгээд жууцай дээрээ нэмээд хэсэг хутган нийцүүлнэ. 
  4. Болсон жууцайтай гоймонгоо 4 хувааж таваглаад талхныхаа үрмэгээр чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 13 February 2014

Шоколад 101

За валентин болох гэж байгаа юм чинь шоколадтай найзалнаа.
Тэгэхээр олон дамжлага дамжиж байиж какаоноос эцэсийн бүтээгдэхүүн буюу шоколад төрнө.
Какаоны үрийг исгээд, хатаагаад, цэвэрлээд, хуураад, халислаад какао нибс буюу боловсруулаагүй шоколад хийнэ. Дараа нь энэхүү какаогоо машиндаад (какао масс) какаоны тос, сахар, сүү өөр амтлагч нэмэх бол нэмээд шоколад бэлэн болно.
Какаоны нухаш буюу какао массны шингэн хэлбэрийг шоколадны ликёр (Chocolate liquor, cocoa liquor) гэх бөгөөд мөн боловсруулан какао (cacao solid) болон какаоны тос (нийт жингийн 50-57% нь тос байдаг) болгон салгана. Cacao solid-ыг бас бус орцтой холиод нунтаг какао бэлтгэнэ. Шоколадыг орцон дахь какао масс буюу нухашны орцоор хэд хэд ангилна.
Шоколадыг амтлаагүй (unsweetened) амталсан 2 байдлаар зардаг. Амтлаагүй шоколад ("bitter", "baking chocolate" эсвэл "cooking chocolate" гэгддэг) нь шоколадны ликёрыг нэг төрлийн тосоор баяжуулсаныг (сахар нэмээгүй) хэлнэ. Амтлаагүй шоколадыг ихэнхдээ сахар нэмээд baking хийхэд хэрэглэдэг. Мэдээж дэлгүүрүүдэд зарагддаг нь гял цял савалгаатай шоколадууд (хар, сүүтэй, цагаан) нь амталсан шоколад (сахараар амталсан) ангилалд нь орно. Хар шоколад хамгийн багадаа 35% масс агуулах ёстой гэж Европ стандарт байдаг бол Америк стандарт гэж юм байдаггүй аж. 35с эхлээд 70 бүр 99 хувийн какао масстай хар шоколадууд бий.
Semisweet шоколадыг хар шоколадан дээр шоколаданд агуулагдах какаоны хэмжээнээс 2 дахин бага сахар нэмсэнийг хэлнэ. Ихэнхдээ baking хийхэд хэрэглэнэ.
Bittersweet шоколадыг шоколадны ликёр дээр багахан сахар (1/3с бага), какаоны тос, ваниллин, лецитин нэмж бэлтгэдэг. Энэ терлийн шоколад нь semisweet шоколаднаас бага сахар, их ликёр агуулдаг ч ихэнхдээ хооронд нь солиж/орлуулж хэрэглэж болдог. Semisweet bittersweet шоколадыг couverture гэх нь байдаг бөгөөд кувертур гэдэг нь какаоны орц ихтэйг илтгэнэ.
Сүүтэй шоколадны хамгийн багадаа агуулах шоколадны масс нь англи ирланд улсад 20% байдаг бол Европын холбооны бусад улсад 25% байдаг байна. Сүүтэй шоколаданд какао массаас гадна хуурай сүү, шингэн сүү эсвэл молоконы аль нэгийг ашигладаг. Цагаан шоколад болохоор какаоны тос, сахар, хуурай сүү агуулдаг.


Saturday 18 January 2014

Tөмсний гратин (potato gratin)

Орц

* 3 ш том эсвэл 7-8 жижгэвтэр төмс, арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 1/2 стакан утсан гауда бяслаг, үрсэн
* 1 1/2 стакан сүүн крем (heavy whipping cream)
* давс, перц

Бэлтгэх нь
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Төмсөө нимгэлэн хэрчээд (мандолин эсвэл food processor ашиглан хэрчвэл жигд болно) бяслаг, крем, төмсөө холиод давс перцээр амтлана.
  3. 22х33 хэвийг тослож бэлтгэнэ. Амталсан төмсөө жигд тараан тавиад (2.5 см орчим зузаантай) мөнгөн цаасаар таглаад халаасан зуухандаа хийн 1 цаг болгоно.
    Эх сурвалж

    Wednesday 15 January 2014

    chocolate chip cookie (kitchenaid номноос)

    Орц 54 ш жигнэмэг

    * 1 стакан сахар
    * 1 стакан бор сахар
    * 1 стакан масло
    * 2 ш өндөг
    * 1 1/2 амттаны халбага ваниллины охь
    * 1 амттаны халбага сода
    * 1 амттаны халбага давс
    * 3 стакан гурил
    * 200 гр шоколад

    Бэлтгэх нь
    1. Зуухаа 175 градуст халаана.
    2. Сахар, масло, өндөг, ваниллины охио нийцтэл нь хутгана.
    3. Гурил, сода, давсаа бага багаар нэмж нийцүүлнэ. 
    4. Шоколадаа нэмнэ. Бэлэн болсон зуурмагнаасаа амттаны халбагаар халбагадан тостой цаас дэвссэн тавцан дээр байрлуулна. 
    5. Халаасан зууханд хийн жигнэмэгээ болтол 10-12 минут жигнэнэ.

    Sunday 12 January 2014

    нимбэгтэй жигнэмэг

    Орц 24 ш

    * 1/2 стакан масло, зөөлрүүлсэн
    * 1 стакан сахар
    * 1/2 стакан ваниллины охь
    * 1 ш өндөг
    * 1 амттаны халбага нимбэгний үрсэн хальс
    * 1 амны халбага нимбэгний шүүс
    * 1/4 амттаны халбага давс
    * 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг
    * 1/4 амттаны халбага хүнсний сода
    * 1 1/2 стакан гурил
    * 1/2 стакан нунтаг сахар

    Бэлтгэх нь
    1.  Зуухаа 175 градуст халаана.
    2. Масло сахараа сахарыг уустал сайтар хутгана.
    3. Нимбэгний шүүс, хальс,өндөг, ваниллинаа нэмээд нийцтэл нь хутгана.
    4. Нунтаг цагаан сахараас бусад хуурай орцуудаа нэмээд нийцүүлнэ.
    5. Зуурмагнаасаа цайны халбагаар аван нунтаг сахарт өнхрүүлээд тостой цаас дэвссэн тавцан дээр өрнө. Халаасан зуухандаа хийн жигнэмэгээ болтол нь 9-11 минут  шарна.

    Thursday 9 January 2014

    Тарагтай алаг кекс

    Орц

    * 150 гр масло
    * 1 стакан сахар
    * 1 амттаны халбага ваниллины охь
    * 1 стакан тараг
    * 2 ш өндөг
    * 2 стакан хөөлгөгчтей гурил
    * 1/2 стакан нэрсний чанамал

    Бэлтгэх нь
    1. Зуухаа 160 градуст халаана. талхны эсвэл 24 см дугуй хэв тослож бэлтгэнэ.
    2. Маслоо сахартайгаа миксердэнэ. Сахарны ширхэггүй болохоор өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
    3. Ваниллины охио нэмнэ.
    4. Зуурмаг руугаа гурилаа 2 мөн тарагаа 2 хуваан сөөлжлүүлэн (гурил, тараг, гурил. тараг дарааллаар) нэмнэ. нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
    5. Зуурмагныхаа талыг хэвэндээ хийгээд чанамалаа жигд тараан асгана. Үлдсэн зуурмагаа жигд тараан асгаад халаасан зуухандаа хийн кексээ болж зоосон чигчлүүр цэвэрхэн гарч иртэл 30-45 минут жигнэнэ.

    Wednesday 1 January 2014

    persillade= жижиглэн хэрчсэн яншуй парслины холимог соус/амтлагч. Давс, винегер, хоол амтлагч ургамалуудаар (herb) баяжуулах нь бий. Хоолоо хуурахдаа, гаргахдаа эсвэл бүр чимэглэх зорилгоор хэрэглэдэг. Франц, Грек гал тогоонд өргөн хэрэглэгддэг.