Friday 17 August 2007

Хялбар кекс (дан кекс)



орц;

* 7 гр Ваниллин
* 10 гр (1 амны халбага) хөөлгөгч нунтаг
* 3 ширхэг өндөг
* 9 амны халбага сахар
* 9 амны халбага гурил
* 100гр урагамалын тос
* 100гр сүү

Кексээ норгохын тулд:

* 200мл ус
* 10 амны халбага сахар
* 1-2 Амны халбага какао (хүсвэл)

эсвэл

*сүү, жимсний шүүс (жүүс)

Бэлтгэх нь;
  1. Өндөг сахараа хийн холигчоор (цахилгаан эсвэл гар холигч байж болно) хөөсөртөл нь хутгана. Сайтар хутгасаны дараа тосоо нэмэн нийцтэл нь холино.
  2. Ванилин, хөөлгөгч нунтгаа гурилтайгаа холиод сайтар хутгана.
  3. Өндгөн бэлдмэл дээрээ гурилаа нэмээд хутгаад сүү нэмж эвлэтэл нь хутгана. Бэлэн болсон зуурмагаа листэн дээрээ асган жигдлэн тараагаад 200 градуст халаасан зууханд хийн 15-20 минут шарна.
Кексээ норгохын тулд:
  1. Хүйтэн усан дээрээ какаогоо хийн сайтар хутгаад галаа асааж сахараа нэмэн буцалгаад галаа салгаж хөргөнө. Эсвэл хүйтэн сүүг бэлэн болсон кексэн дээрээ жигд асгана.
Жич: энэхүү кексийг давхарлан, чимж торт эсвэл крем (варенье байж болно) асган тараагаад ороож рулет хийхэд тохиромжтой.

Шарсан гоймон


2 хүний орц

Орц:

* Тал шпагетти-ны гоймон
* тал сонгино
* 100-200 гр мах (шуузаар хийвэл илүү гоё болдог юм шиг санагдаад байдаг юм)
* 1 жижиг халбага вигор, булион
* наран цэцгийн тос
* Буцалсан ус
* давс

Бэлтгэх нь:
  1. Тосоо хайруулын тавгандаа хийн халаагаад шпагеттины гоймонгоо хийж ширхэг бүрийг нь шаралтал нь шарна.
  2. Шарсан гоймон дээрээ нарийн урт хэрчсэн махаа цагираг хэрчсэн сонгиныхоо хамтаар хийж давс, вигор болон булионоороо амтлаад буцалсан усаа хийж таглана.
  3. Таглааг нь нээлгүйгээр 5-6 минут ширүүн гал дээр буцалгаад галыг нь багасган усыг нь ширгэтэл хүлээнэ.
  4. Шарсан гоймон маань бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Thursday 9 August 2007

Төмсний салат


орц;

* 500 гр төмс
* тал бөөрөнхий сонгино
* наран цэцгийн тос
* давc
* вигор (хатаасан, ногооны амтлагч)
* яншуй

Бэлтгэх нь;
  1. Төмсөө халислан томдуу, дөрвөлжин хэрчиж чанана.
  2. Чанасан төмсөө шүүн, сойлгүйгээр жижиглэн хэрчсэн сонгино, давс, наран цэцгийн тос болон хэрэглээнийхаа хэрээр вигор, яншуй нэмж давс вигорийг уустал сайтар хутгана. Энэхүү төмсний салатыг халуун, хүйтэн алинаар нь ч хэрэглэхэд тохиромжтой юм. Тавтай зооглоорой!

Сармис хялбар арилгах арга


1. Толгой сармиснуудийг задлан хумс сармис болгоод усанд хийж дэвтээнэ. 30-45 минутийн дараа хальс нь дэвтэж амархан ариладаг болсон байх болно.
2. Хумс саримсийг давцан дээр тавин бяцaлсаны дараа арилгаж, жижиглэн хэрчихэд хялбар болсон байх болно.
3. Сармисаа хумс болгон задлаад богино долгионы зууханд хийж 5-10 секунд жигнэсэний дараа хальс нь хялбар арилна.

Луувангийн салат




Орц;

* 5-6 ширхэг том лууван
* 2-3 хумс сармис
* давс
* майонез

Бэлтгэх нь;
  1. Луувангаа арилган, угааж үрүүлийнхээ том ширхэгээр үрнэ.
  2. Сармисаа бяцлан, жижиг жижиг хэрчинэ.
  3. Үрсэн лууван дээрээ бэлтгэсэн сармисаа нэмж хэрэглээнийхаа хэрээр майонез болон давсаа нэмж сайтар хутгана, Луувангийн салат маань бэлэн боллоо.

Өндөгний салат


орц;

* хүнийхээ тоогоор өндөг
* майонез
* давс
* сонгино

бэлтгэх:
  1. Өндгөө чанаж хүйтэн усанд сойно.
  2. Чанасан өндгөө xалисалан бэлтгээд хүссэн хэлбэрээрээ хэрчинэ.
  3. Сонгиноо нимгэн химгэн хэрчээд, хэрчиж бэлтгэсэн өндөгтөйгөө холиод хэрэглээнийхээ хэрээр майонез болон давсаа хийн зөөлнөөр, сайтар хутгана. Өндөгний маань салат бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Xолимог пицца



Oрц:

Хөөлттөй гурил бэлтгэхэд хэрэгтэй материалууд;

* 1 ширхэг өндөг
* 2.5 стакан гурил
* 1/4 стакан наран цэцгийн тос
* 2 амны халбага тараг
* 1/4 стакан ус эсвэл сүү
* 1 амны халбага дрожж
* 1 амттаны халбага сахар
* давс


Хөөлтгүй гурил бэлтгэхэд хэрэгтэй материалууд;

* 125 гр маргарин эсвэл масло
* 1.5 стакан сүү
* 7 гр сода
* 5 стакан гурил
* давс


Дээp нь;

* 2 амны халбага кетчүп эсвэл 2 амны халбага тосоор шингэлсэн 1 амны халбага паст
* 1 ширхэг сонгино
* 1 ширхэг помидор
* 2 ширхэг амтат чинжүү
* хиам эсвэл сосиск
* хар перц
* үрийг нь гаргасан хар чидун жимс (olive)
* 1 стакан үрсэн бяслаг
* давс
* хүсвэл мөөг
* хөөлтгүй гурилаар пицца хийх тохиолдолд дээр нь тавих материалуудийн орцыг 2 дахин их хэрэглэнэ.


Xөөсөн гурилаа зуурах нь (зуурмагнаас 1 пицца гарна.);
  1. ус эсвэл сүүгээ халаан сахар болон дрожжоо хийгээд 15 минут хүлээнэ.
  2. гуриландаа өндөг, тос, тараг, давс мөн дрожжны бэлдмэлээ хийж зуурч бэлдэнэ.
  3. зуурсан гурилаа хөөгөөд 2 дахин их болтол нь хүлээнэ

Xөөлтгүй гурил зуурах арга (энэ орцоор зуурсан зурмагнаас 2 пицца гарна.);
  1. Гурилаа өндөг, сүү, хайлуулсан маргарин эсвэл масло, сода мөн давстайгаа холин зуурна.
  2. зуурмагаа 15-20 минут амраана.
Пиццаны суурь бэлэн болсоны дараах үе шатууд;
  1. Помидороо халислаад, шоо дөрвөлжин, сонгино, амтат чинжүүгээ цагираг хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  2. Цараа тослон бэлтгэнэ.
  3. Зуурмагаа царан дээрээ тавиад гараараа нимгэлэн 25-30 см диамэтэртэй хавтгай болгоно. Царны хурээнээд .5 мм илүү гарган дотогш нь нугалж зах үүсгэнэ. (хүсвэл эргүүлэхдээ хөндийид нь бага хэмжээний үрсэн бяслаг хийж болно. Мөн пиццаныхаа зах дээр өндөгний шар түрхэн "seasame"-ээр амталж (чимж ) болно. )
  4. Бэлэн болсон пиццаныхаа суурийг сэрээгээр 10-15 цоолно.
  5. Пиццаныхаа суурин дээр кетчүп эсвэл шингэлсэн пастаа жигд турхэнэ.
  6. Бэлэн болсон суурин дээрээ эхлээд хэрчсэн хиамаа дээрээс нь сонгино, помидор, амтат чинжуу, мөөг болон чидунаа өрөөд 190 градуст халаасан зуухандаа хийж булангуудийг нь шаргалттал шарна. Дараа нь зуухнаасаа гарган дээр нь бяслагаа жигд асгаад хайлтал нь дахин шарна. Пицца бэлэн боллоо. Сайхан хооллоорой!