Wednesday 18 September 2013

Чацарганы сироп

Oрц:

* 1 кг чацаргана
* 500 гр сахар
* 200 мл ус
* 2 амттаны халбага давс

Бэлтгэх нь
  1. Чацарганаа угаагаад хатааж хөлдөөнө. Эсвэл хөлдсөнийх нь дараа түүгээд хэрэглэж болно.
  2. Нэг саванд хөлдүү жимсээ давс усны хамт нэмнэ. Жимсээ болж зөөлөртөл 20 минут буцалгаад гал дээрээс авна.
  3. Жимсээ шүүж шүүсийг нь бяцлан шахаад буцаан савандаа хийн сахараа тааруулж нэмээд өтгөрч сиропорхуу болтол нь зөөлөн гал дээр буцалгаад ариутгасан шилэн саванд хийн таглаад хөргөгчинд хийнэ.
Эх сурвалж

Monday 16 September 2013

Аарц чацарганатай торт

Орц

Суурь:
* 3 өндөгний шар
* 125 гр сахар
* 3 амны халбага бүлээн ус
* 175 гр бүхэл үрийн гурил (whole wheat flour)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 5ш өндөгний цагаан

Шанзанд:
* 10 хуудас желатин
* 250 гр тослог багатай аарц (quark)
* 300 мл бага тослогтой тараг
* 100 гр сахар
* 150 мл чацарганы шүүс (sea buckthorn juice)
* 250 мл сүүн крем

Дээр нь:
* 4 амны халбага овъёос
* 2 амттаны халбага нунтаг алмонд самар
* 2 амны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халаана. 
  2. Өндөгний шараа хөөсөрч цагаан болтол бүлээн усаа нэмэн хутгана. Сахараа бага багаар хутгангаа нэмнэ. Сахараа хайлаад ширхэггүй болтол нь хутгана.
  3. Гурил хөөлгөгч нунтагаа холино. Өндгөн дээрээ нэмээд fold in.
  4. Өндөгний цагаанаа хутган stiff peak болгоно. Өтгөрүүлсэн өндөгний цагаанаа 3 хуваан зуурмаг руугаа нэмж fold in аргаар нийцүүлнэ. 
  5. Энэхүү зуурмагаа тослоод гурилдаж эсвэл тостой цаас дэвссэн ёроол нь салдаг хэвэнд хийн халаасан зуухандаа кексээ болгож шаргалттал 30 минут шарна.
  6. Болгосон кексээ зуухнаас гаргаад суурийг нь суллаад хэвнээс гарган хэрээсэн төмөр дээр байрлуулна. Кексээ хөндлөнгөөр нь 2 зүсч нийт 3 давхрага болгож хуваана,
  7. Желатинаа 3 амны халбага чацарганы шүүсэнд дэвтээнэ. 
  8. Аарц тараг үлдсэн чацарганы шүүсээ холино.
  9. Дэвтээсэн желатинаа халааж хайлуулна. Аарц тараганы бэлдмэл дээрээ нэмээд сайтар хутгаад хөргөгчинд хийн хөргөнө.
  10. Сүүн кремээ хутгаж хөөсрүүлээд аарцаа царцахаас өмнө холиж нийцүүлнэ.
  11. Кекснийхээ даврагуудаас нэгийн тавиур дээр байрлуулаад тараг чацарганы бэлдмэлийхээ 1/3г нь жигд тараан түрхэнэ. Кекс тараг кекс дарааллаар үлдсэн шанзаа дуусгана. Гадуур нь багахан шанзаар бүрээд хөргөгчинд хийнэ.
  12. Овъёос сахар алмондоо холиод тосгүй хайруулын тавганд шаргалттал нь хуурна. Хөргөөд тортоо сервислэхээсээ өмнө чимэглэнэ.
    .
    Эх сурвалж

Saturday 14 September 2013

Чацарганы шнаппс


* Шинэ гүйцэд боловсорсон чацаргана хэрэглэнэ. Гүйцэд боловсроогүй жимс нь амтанд нөлөөлдөг тул онцгой анхаарна.
* Эхний мөсдөлтийн дараа мөчир дээрээ хөлдөхөөр нь түүж эсвэл хөлдөлтөөс өмнө түүгээд угааж хатаагаад хөлдөөн хэрэглэнэ. Хөлдөөх процес чацарганыг арай зөөлөн амттай болгодог.


Бэлтгэх нь:
  1. Ариутгасан шилээ хөлдөөсөн чацарганаараа дүүргэнэ.
  2. 40 градусын архиар шилээ дүүргэнэ
  3. 18-20°С дулаантай өрөөнд 2-3 сар байлгана.
  4. Хааяа хааяа зөөлөн сэгсэрч амсаж байна.
  5. 2-3 сарын дараа шүүгээд архиа цанга тагтай өөр цэвэр шилэнд хийгээд дахин 6 сар өрөөний темпратурт харанхуй газар хадгална. 
  6. Уухаасаа өмнө дахин нэг удаа шүүгээд тохирсон стаканд хийн сервислэнэ.
    Эх сурвалж

    Thursday 12 September 2013

    Чацарганы чанамал

    Орц:
    * 280 гр чацаргана
    * 2 ш чихэрлэг алим
    * 1 1/2 стакан ус
    * 1 стакан сахар
    * 2 амны халбага Agave syrup (зөгийн балаар орлуулж болно)

    Бэлтгэх нь:
    1. Алимаа арилгаад үрийг нь авч 2 см кув болгон хэрчинэ. 
    2. Алим чацаргана усаа нэг саванд хийгээд алим болж зөөлөртөл 15 минут буцалгана.
    3. Чанамалаа гал дээрээс авч блэндэрдээд сахар Agave syrup-oo нэмээд 25-30 минут ойр ойрхн хутгангаа дахин буцалгажөтгөрүүлнэ. Бэлэн болсон чанамалаа ариутгасан шилэнд хийгээд таглан хадгална.
    Эх сурвалж

    Tuesday 10 September 2013

    Чацаргана жүрж гадилтай смүүти

    Орц:

    * 1/2 стакан хөлдүү чацаргана
    * 1 ш гадил жимс
    * 1ш жүрж
    * ус (хүссэн хэмжээгээрээ)
    * мөс (хүсвэл)

    Бэлтгтэх нь:
    1. Жүрж гадил чацарганаа багахан устай (хэрэглэх бол мөстэй) блэндэрдэнэ. Ус нэмж өтгөн шингэнийг тохируулаад аягалан сервислэнэ.
    Эх сурвалж

    Monday 2 September 2013

    Жүржтэй бровние


    Орц: 26 см хэв

    * 1 стакан гурил
    * 3 ш өндөг
    * 3 амны халбага какао
    * 100 гр хар шоколад
    * 1 стакан сахар
    * 200 гр масло
    * 1 уут хөөлгөгч нунтаг (baking powder)
    * 1 ш жүржийн үрсэн хальс

    Бэлтгэх нь:
    1. Маслоо хайлуулаад шоколадаа нэмж хайлуулна.
    2. Өндгөө сахартай холин хутгаж нийцтэл нь хутгана. Хайлуулсан масло шоколадаа өндгөн дээрээ нэмж нийцүүлнэ. (Шингэн орц)
    3. Гурил, какао, хөөлгөгч нунтгаа шигшинэ. (хуурай орц)
    4. Шингэн орцоо хуурай орцтойгоо холиж нийцүүлнэ. Жүржийн халисаа нэмж нийцүүлнэ. Масло түрхээд багахан хуурай гурил цацаж бэлтгэсэн хэвэндээ зуурмагаа хийгээд 180 градуст халаасан зууханд хийн бровниегоо болтол 20 минут жигнэнэ. Бровние болсон эсэхийг хуурай шүдний чигчлүүр хамгийн их хөөсөн хэсэгт зоож шалгана.
    5. Болсон бровниегоо зуухнаасаа гаргаад хэвэнд нь хэдэн минут байлган хөргөөд хэвнээс нь гарган зүсээд сервислэнэ.