Tuesday 28 July 2009

Эрдэнэшиш авакадотой салса (Tomato Corn and Avocado Salsa)



Орц:

* 1 (11 ounce, ойролцоогоор 300 гр) лааз эрдэнэшиш, шүүсэн
* 1 (4 ounce, ойролцоогоор 115 гр) лааз зүссэн, чидун жимс, шүүсэн
* 1 1/2 стаканжижиглэн хэрчсэн зуйван (сортын) улаан лооль (roma tomatoes)
* 3/4 стакан жижиглэн хэрчсэн улаан сонгино
* 1 улаан чинжүү, үрийг нь гаргаад жижиглэн хэрчсэн
* 1 1/2 амттаны халбага жижиглэн хэрчсэн халапено чинжүү (jalapeno pepper)
* 1 ш авакадо, арилгаад, үрийг нь аваад жижиглэн хэрчсн
* 2 амны халбага чидун жимсний тос
* 2 амны халбага шинэхэн шахсан ногоон нимбэгний шүүс (lime juice)
* 1 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Эрдэнэшиш, чидун жимс, улаан лооль, сонгино, чинжүүгээ томхон саванд хийх хутгана.
  2. Тос, нимбэгний шүүс, давсаа нэмээд нийцүүлж хутгаад авакадогоо нэмээд сервислэхэд бэлэн болно. Мөн жор Sauvignon Blanc дарстай, Margaritas to Die For коктэйлтэй эсвэл лимонэйдтэй зохицдог байна.
Эх сурвалж

Saturday 25 July 2009

Рикота бяслаг (ээдэм)



Орц: (ойролцоогоор 2 стакан)

* 1.9 л сүү (whole milk)
* 1 стакан тараг (whole-milk yogurt)
* 1/2 стакан (сүүний) крем (heavy cream), хүсвэл
* 2 амттаны халбага уксус (white vinegar)
* 1 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд сүүгээ хийгээд хөөрүүлнэ. Үлдсэн орцуудаа өөр нэгэн саванд нийцүүлээд хөөрсөн сүүн дээрээ нэмж ээдүүлнэ. 2-3 минут буцалгана.
  2. Бэлэн болсон рикота бялагаа хэд хэд давхарлан тавьсан маслиар шүүгээд шахаж шар усгүй болгоно. Ингэж бэлтгэсэн ээдмийг 3 хүртэл хоног хөргөгчинд хадгалж болно.
Эх сурвалж

Thursday 23 July 2009

Хатаасан цангис жимс, чангаанзаар шанзалж шарсан гахайн мах


Орц:

* 3 амны халбага Коньяк (cognac) эсвэл өөр төрлийн бранди (brandy)
* 3 амны халбага ус
* 1/3 стакан хатаасан цангис жимс (cranberries)
* 1/3 стакан хатаасан чангаанз, хэрчсэн (apricots)
* 1/4 стакан бүхэл алмонд (almonds), хуураад хэрчиж бэлтгэсэн
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй улаан сонгино (shallot), жижиглэн хэрчсэн
* 3 амны халбага давсгүй масло, зөөлрүүлсэн
* 1 амттан халбага fennel үр, хуураад, бяцалсан
* 1/2 амттаны халбага давс (kosher salt), амтлахад нэмэлт давс
* нунтаг хар перц
* 1 (6-хувирга) ш нурууны гол мах (center-cut pork roast), нурууны ясыг аваад хавиргиг цэвэрлэсэн, ойролцоогоор 2 кг
* 2 амны халбага ургамалын тос
* 1 стакан крем эсвэл зөөхий (creme fraiche эсвэл sour cream)
* 1/2 стакан дижон гич (Dijon mustard)

Бэлтгэх нь:
  1. Дарс, усыг жижиг саванд хийн халаагаад цангис жимс, чангаанзаа нэмнэ. 10 орчим минут амраана. Роботонд цангис, жимс, чангаазны бэлдмэлээ хийгээд алмонд, сонгино, масло, fennel үр, 1/2 амттаны халбага давс, перцээ нэмээд роботоо ажиллуулж бүхнийг нийцүүлнэ.
  2. Урт нарийн хутгаар цул махны голоор нэг үрүүрээс нөгөө үзүүр лүү ойролцоогоор 7.5 см гүнтэй зүснэ. Модон халбаганы ишийг голоор нь зүссэн хэсгэгтээ тэгнэн онгойлгоход ашиглана. Эхлээд нэг үзүүр дараа нь нөгөө үзүүр эцэст нь гол хэсэг рүү шанзаа чихэж бэлтгэнэ.
  3. Зуухаа 175 градуст халаана.
  4. Махаа хатаагаад давс перц цацаж амтлана. Тосоо томхон хайлуулын тавганд (зууханд тэсвэртэй) хийгээд махнуудаа яснуудыг нь дээш нь харуулан бариад махыг борлотол ойролцоогоор 6 минут хуурна. Хайруулын тавгаа зуухандаа хийнэ. Гахайн махыг доош нь харуулсан байдалттайгаар 30 минут шараад ястай талыг дээш нь харуулан дахин 1 цаг орчим (махны термометр голд нь зооход 68-г заатал) шарна.
  5. Бэлэн болсон махаа гаргаж ирээд тавцан эсвэл том тавган дээр тавиад мөнгөн цаасаар хучиж 10 минут амраана.
  6. Кремээ гичтэй холиж хутгаад давс перцээр амтлана. Хавирга бүрээр салган тавагласан гахайн махаа гичтэй сүүмстэй сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 21 July 2009

Авакадотой смүүти (Avocado Smoothie)


Орц:

* 1 ш гүйцэд боловсорсон авакадо, 2 хуваагаад, үрийг нь аваад, хальсалсан
* 1 стакан сүү
* 1/2 стакан ваниллинтай тараг (vanilla yogurt)
* 3 амны халбага зөгийн бал
* 8 куб мөс

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо роботонд хийгээд нийцтэл нь хутгана. Аягалаад соруул дүрж сервислэнэ.
Эх сурвалж

Friday 17 July 2009

Хялбар мөстэй цай



Орц:

* 6 стакан хүйтэн (1.5 л) ус
* 1/3 стакан (75 мл) задгай цай эсвэл 5 уут байхуу цай
* мөс
* 2 амны халбага (30 мл) сахарын уусмал (1 стакан усанд 1 стакан сахар уусгасан уусмал)
* 6 зүсэм лимон

Бэлтгэх нь:
  1. Усандаа цайгаа хийгээд таглаад хонуулна.
  2. Цайгаа шүүж аягалаад стакан бүрийг ойролцоогоор 1 амттаны халбага сахарын уусмал, 1 зүсэм лимоноор амтлаад мөс нэмээд сервислэнэ.
Эх сурвалж

Мөстэй цайны 6 алтан дүрэм



1. Хангалттай цай хэрэглэх: Хүнсийг хүйтнээр нь сервислэхээр амт нь сулардаг талтай, тиймээс "хүчтэй" (Darjeeling, Jasmine эсвэл ногоон цай г.м) цайг 3 стакан ус тутамд 2 уутаар тооцоолж хэрэглэх хэрэгтэй.

2. Хэт их идээшүүлж болохгүй: Илүү өтгөн, аагтай цай уумаар байгаа бол идээшүүлэх цагаа уртасгах биш хэрэглэх цайгаа нэмэх хэрэгтэй. Сулхан цай уумаар бол хэрэглэх цайныхаа тоогоос хасах бус идээшүүлэх минутаа богиносгох (хасах) хэрэгтэй.

3. Сахараа халуун дээр нь нэмэх: Сахараа ширхэггүй хайлуулахын тулд усаа халуун дээр нэмж нийцтэл нь хутгах хэрэгтэй, Хүн бүрийн вкусанд тааруулан өөр өөр сахартай хийх бол цайгаа аягалсаныхаа дараа тэнцүү хэмжээний усанд уусгасан сахараар (1 стакан буцалсан усанд хийх уусгасан 1 стакан сахрын уусмал) амталбал зохино.

4. Хөргөгчинд хийхээсээ өмнө хөргөх: Цайгаа халуун, бүлээнээр нь хөргөгчинд хийвэл цай маань загалтдаг тул хөргөгчинд хийхээсээ өмнө хөргөх хэрэгтэй.

5. Хэзээд шинэ шахсан лимоны шүүс хэрэглэх хэрэгтэй.

6. Мөстэйцай шинэ дээрээ илүү амттай байдаг тул хамгийн ихдээ 2-3 хоног хадгалах хэрэгтэй.

Эх сурвалж

Алимтай мөстэй цай (Apple Iced Tea)



Алимтай хялбар цай


Орц:

* 3 стакан буцалсан ус
* 4 уут байхуу цай (tea bags)
* 1/3 стакан зөгийн бал
* 3 стакан алимны шүүс

Бэлтгэх нь:
  1. Буцламгайусандаа цайгаа дүрэн 5 орчим минут байлгана.
  2. Ааг нь гарсан цайгаа шүүж гаргаад зөгийн балаа нэмж хутгана. Зөгийн балыг нийцэхээр алимны шүүсээ нэмээд, хөргөөд хүсвэл мөстэй, хүсвэл тэр чигээр нь сервислэнэ.



Алим цагаан гаа, минттэй цай (Apple Ginger Mint Iced Tea)


* 2-3 уут ногоон цай
* 5 орчим см цагаан гаа, арилгаад шүдэнзний модны дайтай хэрчсэн
* 1/4 алим, шүдэнзний мод дайтай савхлан хэрчсэн
* 1-2 мөчир минт (mint)
* 2 стакан буцалсан халуун ус
* 1/2 стакан алимны хүчил (apple cider)
* 2 стакан мөс, томхон саванд хийсэн
* зөгийн бал, вкусандаа тааруулан

Бэлтгэх нь:
  1. Цай, цагаан гаа, алим, минтээ данханд хийнэ.
  2. Халуун усаа нэмээд 5 минут аагшихыг нь хүлээнэ. 5 минутын дараа шүүгээд мөстэй сав руугаа султгаад алимны хүчил,зөгийн балаар амтлаад аягалаад сервислэнэ.
Эх сурвалж

Poor Man's Caviar (Texas) (Энхээ эгчийн хүсэлтээр)


Орц:

* 2 ш том авакадо, арилгаад, үрийг ньаваад, жижиглэн хэрчсэн
* 3 ш гонзгой улаан лооль (plum tomatoes)
* 1 багц ногоон сонгино, угаагаад, үндэс хамгийн гаднах давхрыг авч жижиглэн хэрчсэн
* 1 (14.5 ounce ойролцоогоор 400 гр ) лааз хар буурцаг, угаагаад, шүүсэн (black beans)
* 1 (11 ounce ойролцоогоор 300 гр) лааз эрдэнэшиш, шүүсэн (Mexicorn)
* 1/4 стакан улаан дарсны цуу (red wine vinegar)
* 1/4 стакан канола тос (canola oil)
* Багахан халуун соус (hot pepper sauce), амтлахад

Бэлтгэх нь:
  1. Улаан лооль, авакадо, ногоон сонгино, хар буурцаг, эрдэнэшишээ холино.
  2. Улаан дарсны цуу, канола тос, халуун соусаа нэмж амтлаад таглан хөргөгчинд хийж 1 цаг амраагаад сервислэнэ. Дангаар нь салат маягаар эсвэл элдэв хавтгай талх, тортилла зэрэгтэй сервислэхэд тохиромжтой. Юу уух вэ гэж үү, Sauvignon Blanc (дарс), Mangorita коктэйлтэй зохицдог гэнэ.

Эх сурвалж

Wednesday 15 July 2009

Шанаган тогоо (Anonymous-ын хүсэлтээр)



Орц:

* 220 гр хонины цул мах
* 2 амны халбага цуу
* 1 амттаны халбага хатааж нунтагласан гоньд
* 1 хумс сармис, арилгасаа жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага цагаан гаа, үрсэн
* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 ш сонгино, арилгаад хагас цагиргалан хэрчсэн
* 100 гр ногоон цэцэгт байцаа, жижиглэн хуваасан
* 1 ш улаан чинжүү, үрийг нь авч савхлан хэрчсэн
* 100 гр мөөг, угаагаад, хэрчсэн
* 100 гр савхан гоймон

Бэлтгэх нь:

  1. Хонины махаа нарийн савхан хэлбэртэй хэрчиж бэлтгээд халааж бэлтгэсэн тостой шанаган тогоондоо хийнэ. Дээрээс нь 2 амны халбага цуу, 1 амттаны халбага гоньд, жижиглэн хэрчсэн сармис, үрж бэлтгэсэн цагаан гаагаараа амтан борлотол нь хуурна.
  2. Гоймонгоо давстай усанд чанаж бэлтгэнэ. Болсон гоймонгоо шүүгээд хэрэглэтэлээ хэсэг байлгана.
  3. Сонгиноо нэмнэ. Сонгиноо зөөлөрч болтол нь таглаад цэцэгт байцаа чинжүүгээ нэмнэ.
  4. Эцэст нь мөөгөө нэмээд ногоонуудаа болтол хуураад чанаж болгосон гоймонгоо нэмнэ. Нийцүүлж хутгаад, таваглаад сервислэнэ.

Зүүлт

* Хүссэн ногоогоо нэмж хасаад өөрийн вкусанд тааруулан хийж болно.
* Махыг тахиа, сам хорхой, наймаалж гээд мөн орлуулах, солиж холиж боломжтой.

Monday 13 July 2009

Давсаар бүрж шарсан хавирга



Орц:(6-8 порц)

* 3 кг хавирга
* 1 кг йодгүй давс
* 12 ш өндөгний шар

Бэлтгэх нь:
  1. Хавиргаа хөргөгчнөөс гаргаад өрөөний темпратурт иртэл нь ойролцоогоор 3 орчим цаг байлгана/гэсгээнэ.
  2. 30 орчим минутын өмнөөс зуухаа 220 градуст халаана.
  3. Өндөгний цагаан дээрээ давсаа нэмж нийцүүлнэ.
  4. Тавцан дээр хавиргаа ястай хэсгийг нь доош нь харуулан байрлуулна. Хамгийн зузаан махтай хэсэгт махны термометрээ байрлуулна. Термометрээ ясанд хүргэхгүй. Давс, өндөгний цагааны бэлдмэлээрээ махаа бүрээд халаасан зуухныхаа голд нь тавцангаа байрлуулна. Махаа зууханд хийнгүүтээ зуухныхаа градусыг 160 болгон тохируулна.
  5. Махны дотоод темпратур 50 болтол эсвэл ойролцоогоор 1 цаг 40 минут орчим шарна.
  6. Шарж бэлэн болсон махаа зуухнаас гаргаад 10 орчим минут амраана. Сервислэхээсээ өмнө давсан бүрхүүлийг хагалж гүвээд махыг зүсч сервислэнэ.
Эх сурвалж

Sunday 12 July 2009

Талххан



Орц:

* 300 гр талхны гурил
* 1 амттаны халбага хуурай дрожж (instant yeast)
* 1 амны халбага нунтаг сахар
* 1 амттаны халбага давс
* 200 мл бүлээн ус, ойролцоогоор 30 градус

Бэлтгэх нь:
  1. Гурил, сахар, давс, дрожжоо холино.
  2. Бүлээн усаа нэмээд гурилаа зуурна. Бага зэрэг гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гурилаа гаргаад гарт наалдахгүй болтол нухна. Ойролцоогоор 20-30 минут. (Багахан гурилыг цонх руу харуулж бариад хэдэн тийш нь татахад тасралгүйгээр сунаж нэвт харагддаг болтол нь)
  3. Зуурмагаа багахан тосоор тослосон саванд хийн дулаан газар тавиад 2 дахин их болж хөөтөл нь 1 цаг орчим амраана.
  4. Зуурмагаа гаргаж ирээд бага зэрэг дарж хийг гаргаад 12 тэнцүү хуваан тосоор тослосон тавцан дээр тавиж чийгтэй алчуураар таглаад 10 минут амраана.
  5. Зуурмаг бүрийг зөөлөн дарж хавтгайлаад буцаан бөөрөнхийлж тостой цаас дэвссэн тавцан дээр хөөх зайтай тавина. Зуурмаг бүр дээрээ хуурай гурил цацаад чийгтэй алчуураар таглан дахин хоёр дахин том болтол нь ойролцоогоор 40-50 минут амраана.
  6. 200 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь 12-13 минут жигнэээд гаргаад 30 орчим минут хөргөөд сервислэнэ.

Wednesday 8 July 2009

Манготой, авакадотой, улаан лоольтой салса (Энхээ эгчийн хүсэлтээр)




Орц:

* 1 ш манго, арилгаад, жижиг шоон хэлбэртэй хэрчсэн
* 1 ш авакадо, арилгаад, жижиг шоон хэлбэртэй хэрчсэн
* 4 ш дунд зэргийн хэмжээтэй улаан лооль, угаагааджижиглэн хэрчсэн
* 1 ш jalapeno перц, үрийг нь гаргаад жижиглэн хэрчсэн
* 1/2 ш жижиглэн хэрчсэн яншуйн навч
* 3 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1/4 амттаны халбага давс
* 2 амны халбага шинэхэн шахсан ногоон лимоны шүүс (lime juice)
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн улаан сонгино
* 3 амны халбага чидун жимсний тос


Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд манго, авакадо, улаан лооль,халапено (jalapeno), сармис,яншуйгаа холиод хутгана.
  2. Давс, тос, нимбэгний шүүсээ нэмж нийцүүлээд 30 орчим минут хөргөгчинд хийж аmмраагаад гурвалжилан хэрчсэн тортилла, пита зэрэгтэй сервислэнэ.

Эх сурвалжид дурьдсанаар Sauvignon Blanc дарс, The Witness коктэйлтэй зохицдог гэнэ.

Эх сурвалж

Авакадо райта (Энэтхэг гоакамоле)-Энхээ эгчийн хүсэлтээр



Орц:

* 2 ш гүйцэд болсон авакадо, хальслаад үрийг нь авсан
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй улаан лооль, жижиглэн хэрчсэн
* 1 ш ногоон чили перц (green chilli), үр, ишийг нь аваад, жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага улаан чинжүү (red chilli powder)
* 1 амттаны халбага нунтаг cumin
* 1/2 стакан хэрчсэ яншуй
* тал лимоны шүүс
* 1 стакан тараг, хутгаж бэлтгэсэн
* давс

Бэлтгэх нь:
  1. Авакадогоо саванд хийгээд нухна.
  2. Сонгино, улаан лооль, ногоон чилигээ нэмээд амтлагчуудаа нэмж амтлана. Нимбэгний шүүс, яншулгаа нэмж нийцүүлнэ.
  3. Таргаа нэмж нийцүүлээд, давсаар амтлана. Хөргөөд элдэв талханд түрхлэг тортилла чипсэнд соус болгож хэрэглэнэ.

Monday 6 July 2009

Фалафил


Mediterranean жор

Орц:

* 1 лааз болгосон chickpea (garbanzo bean)
* 1 ш жижиг сонгино
* 1 хумс сармис
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй лууван
* 1 стакан хатаасан талхны үйрмэг
* 1 ш өндөг
* бага зэрэг яншуй
* 1/4 амттаны халбага cumin
* 1/4 амттаны халбага карри {curry}
* Давс, хар перц

Бэлтгэх нь:
  1. Буурцгаа шүүгээд угаана.
  2. Арилгаж бэлтгэсэн сонгино, сармис, яншуй, буурцгаа роботонд хийн нухаш болгоно. Дараа нь талхны үйрмэг, өндөг, амтлагчуудаа нэмж нийцүүлнэ.
  3. Бэлдмэл тань их наалдамхай байвал бага зэрэг талхны үйрмэг нэмж болно. Бэлэн болсон бэлдмэлээсээ бага зэргийг тасдаж аваад дугуйлан хэлбэрт оруулаад тостойцаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрөөд хөргөгчинд хийж 1 цаг амраана.
  4. Багахан тостой хайруулын тавганд хийж тал бүрийг нь шаргалттал шараад нэг бүрт чигчилүүр зоож сервислэнэ.
Зүүлт:

* Хүсвэл котлет маягаар хавтгайлж хийгээд талхны завсар хавчуулан сервислэж болно.
* Орги жорон дээр нь сонгино, лууван байдаггүй гэсэн. Бусад орц нь адилхан.

Friday 3 July 2009

Карригаар амталсан цагаан цэцэгт байцаа, төмс, өндөгний хуурга


Орц:

* 3 амны халбага ургамалын тос
* 1 ш томхон сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 ш улаан чинжүү (chilli), хүсвэл үрийг нь арилгаад жижиглэн хэрчсэн
* эрхий хуруунийдайтайцагаан гаа, арилгаад үрсэн
* 2 ш том цардуул ихтэй төмс (Desirée г.м), арилгаад үмх дайтай (bite-sized) хэрчсэн
* 2 амны халбага каррин паст (curry paste)
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй цагаан цэцэгт байцаа, цэцгүүдийг ишнээс нь салгаж бэлтгэсэн
* 400 мл кокосний сүү (coconut milk)
* 6 ш чанасан өндөг, арилгаад голоор нь (уртааш) хуваасан
* 2 амны халбага нимгэлэн зүсээд хуурсан алмонд самар (хүсвэл)
* Атга дүүрэн яншуйн навч
* 4 хумс сармис, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Том, наалддаггүй хайруулын тавганд тосоо хийж халаана. Сонгиноо нэмээд болтол нь, 8-10 минут, дунд зэргийн гал дээр хуурна.
  2. Чинжүү, сармис, цагаан гаагаа сонгино дээрээ нэмээд 2 орчим минут хуурна. Галаа ширүүлээд төмсөө нэмж 3-4 минут хуурна. Каррин пастаа (curry paste) нэмж нийцүүлээд 1 орчим минут дахин хуурна. Цэцэгт байцааныхаа цэцгүүдийг нэмээд дахин 1 минут хуурна.
  3. Кокосныхоо сүүг нэмнэ. Давс нэмж амтлаад галаа ширүүлэн буцалгаад буцаан галаа багасгаж төмс,байцааг болтол, зөөлөн гал дээр 20-25 минут буцалгана.
  4. Чанаад зүсэж бэлтгэсэн өндгөө шарыг нь дээш нь харуулан нэмээд халтал нь 1-2 минут буцалгана. Хэрэглэх бол алмондоо цацаад, янцуйн хамтаар сервислэнэ.
Эх сурвалж