Thursday 27 November 2008

Сонгино, сармисны шөл


Орц:

* 1 амны халбага давсгүй масло
* 1 амны халбага чидун жимсний тос
* 450 гр сонгино, жижиглэн хэрчсэн
* 3 ш яншуй, 1 мөчир ганга (thyme), 1 ш лаврын навчыг лийкний навчинд (ногоон хэсэгт) ороогоод задруулахгүйн тулд утсаар уяна.
* 28 ш дунд зэргийн хэмжээтэй сармисны хумс, арилгасан
* 4 стакан тахианы тунгалаг шөл (1 стаканыг шингэлэхэд хэрэглэнэ)
* 1 стакан крем (whipping cream)
* улаан перц (cayenne pepper), хүсвэл
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Масло, чидун жимсний тосоо дунд зэргийн саванд хийн дунд зэргийн гал дээр тавиж халаана.
  2. Сонгино, сармисаа нэмээд сонгиныг зөөрч шаргалттал хуурна.
  3. 3 стакан тахианы тунгалаг шөлөө амтлагчуудын баглааны хамтаар нэмнэ. Галаа нэмж буцалгаад галаа зөөллөн 15 минут буцалгана. Амтлагчны багцыг шүүн авна.
  4. Шөлөө блендэрдээд буцаан шөлний савандаа хийн галаа асаагаад креээ нэмнэ.
  5. Хутгаж нийцүүлээд, шөлөө халаагаад хүсвэл шингэлээд хэрэгтэй гэж үзвэл давс, улаан, хар перцээр амтлаад аегалаад халуунаар нь сервислэнэ.

Сонгино сармисны зутан шөл (Knoblauchcremesuppe)



Oрц: (2 порц)

* 1 ш жижиг сонгино
* 1 амны халбага гурил
* 250 мл сүү
* 250 мл ногооны тунгалаг шөл
* масло
* 3 хумс самис
* яншуй
* хатаасан талх (crouton)

Бэлтгэх нь:
  1. Сонгино, сармисаа арилгаад хэрчинэ.
  2. Бага зэрэг масло хайлуулаад сонгино сармисаа нэмж зөөлөн гал дээр хуурна.
  3. Гурилаа нэмээд хэсэг хуураад сүү, ногооны тунгалаг шөлөө нэмнэ. Хутгасаар буцалгана.
  4. Хэрчиж бэлтгэсэн яншуй нэмнэ.
  5. Бэлэн болсон шөлөө аягалаад хатаасан талхаар чимэглээд сервислэнэ.

Сармис тарив :)



Багадаа Зүүххараа-д нэг ногоо тарихад туслаж, зэрлэг энэ тэр зулгааж нэг зуныхаа амралтыг өнгрөөж байсийм. Сармис, төмс зэрэг ногоог өөрсдөөр нь үрслүүлдгийг мэдээд тэр үөдээ их сонин санагдаж байсансан.
Хэзээнээс дахиад нэг удаа сармис тариж үзмээр санагдаад гар загатнаад байдаг болсон байлаа. Тэгсэн саяхан цэцэг үрслүүлэхээр шороо, бордоо авсан маань илүү гараад томхон аяган дотор үлдсэн шорооноосоо хийн 3 хумс сармис гэмтээлгүй арилгаад булсан юм. Тэгсэн өнөөдөр харсан хөөрхөн соёолоод гараад ирчихэж, бүр гурвуулаа. Хайр хүрсэн гэж яанаа :) Уг нь тариад гурав л хонож байгаа юмсан, энэ байдлаараа мөдхөн би гэж хүн тарьсан сармисаа хураагаад, хумслаад, арилгаад хоолонд хийх нь дээ хэ хэ. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж ургаагүй сармисаа хураагаад арилгаад ямар хоол хийхээ гээд өдрийн бодол шөнийн зүүд :).

Sunday 23 November 2008

Bean 'N' Beef Quesadillas


Орц:

* 1 1/2 стакан салса
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн яншуй
* 3 амны халбага лаймны шүүс (lime juice)
* 1 стакан лаазалсан хар буурцаг, зайлаад шүүсэн (black beans)
* 1/2 стакан хөлдөөсөн эрдэнэшиш
* 2 стакан болгосон үхрийн мах, хэрчсэн
* 2 стакан үрсэн Monterey Jack бяслаг
* 8 ш тортилла
* 1 амны халбага ургамалын тос

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд салса, яншуй, лаймны зүүсээ холино. Өөр нэгэн саванд буурцаг, эрдэнэшиш үлдсэн 1/2 стакан салсагаа холино.
  2. Мах, эрдэнэшиш буурцагны холимог, бяслагнаасаа тортилла бүрийн тал дээр байрлуулаад хоосон талаа нугалан 1 амны халбага тос хийж дунд зэргийн гал дээр халаасан хайруулын тавганд хийн 2 талыг нь шаргалттал, бяслаг хайлтал 1-2 минут шарна.
  3. Бэлэн болсон Quesadillas -гаа гурвалжилан хэрчээд салсаттай сервислэнэ.

Салса (chunky salsa sauce)


Oрц:

* 2725 гр давжаа улаан лооль, хэрчсэн
* 115 гр давжаа улаан лооль, хэрчсэн
* 15 гр сармисны нунтаг
* 60 мл нимбэгний шүүс
* 25 гр давс
* 5 гр улаан перц (cayenne pepper)
* 3 гр нунтаг cumin
* 1 ш улаан сонгино, арилгаад хэрчсэн
* 1 ш цагаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 бөөрөнхий (шар) сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 455 гр халуун чинжүү (jalapeno), үрийг нь аваад жижиглэ хэрчсэн
* 1/3 атга яншуй

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд ус хийж буцалгана. Лоолио хийгээд 30 секунд орчим байлгаад шүүж халислана. Халисалсан лоолио жижиглэн хэрчинэ.
  2. Хэрчсэн лоолио саванд хийн сармисны нунтаг, нимбэгний шүүс, давс, перц, cumin зэргээр амтлана. Хэсэг буцалгаад хэрчиж бэлтгэсэн сонгино, яншуй, халуун чинжүүгээ нэмнэ.
  3. Ногоонуудыг зөөлөрч, хүссэн хэмжээнд таны өтгөртөл буцалгаад гал дээрээс аван хөргөөд ариутгасан шилэн саванд хийн сервислэтэлээ хөргөгчд хадгална.

Гондурас маягаар бэлтгэсэн Quesadillas


Орц: (16 порц)

* 1 1/2 стакан маргарин
* 3 стакан сахар
* 2 сака гурил, шигшсэн
* 1 стакан будааны гурил (rice flour)
* 1 амны халбага хөөлгөгч нунтаг
* 2 стакан бүлээн сүү
* 6 ш өндөг
* 2 стакан пармежан бяслаг
* 1/2 стакан сахар
* 1/4 стакан гурил
* 1/4 стакан sesame үр

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. Дунд зэргийн хэмжээтэй шилэн хэв тослож бэлтгэнэ.
  2. Томхон аяганд маргаринаа 3 сатакн сахарын хамтаар цагаартай нь хутгаж бэлтгэнэ. Дараа нь гурил, будааны гурил, хөлгөгч нунтаг, сүүгээ нэмж нийцүүлнэ.
  3. Өндөг болон пармежан бяслагаа нэмээд сайтар хутгаж нийцүүлээд тослож бэлтгэсэн хэвэндээ юүлнэ.
  4. Жижгэвтэр аяганд үлдсэн 1/2 стакан сахар, 1/4 стакан гурил, sesame үрээ холино. Хэвэнд юүлж бэлтгэсэн бэлдмэл дээрээ жигд тараан цацна. .
  5. Халааж бэлтгэсэн зууханд хийн 45 минут жигнээд гаргаж ирэн шүдний чигчилүүр зоож үзнэ. Зоосон шүдний чигчилүүр маань цэвэрхэн гарч ирвэл хэвнээс нь гаргаад, дөрвөлжилөн хэрчээд сервислэнэ.

Төмсний нухаштай Quesadillas


Орц:

* 2 стакан нухсан төмс
* 6 зүсэм болгосон bacon, жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан хэрчсэн ногоон сонгино
* 8 ш гурилийн тортилла
* 2 стакан үрсэн чеддар бяслаг
* 2 амны халбага масло
* 1 стакан салса
* 1/4 стакан зөөхий (sour cream)

Бэлтгэх нь:
  1. Нухсан төмсөө ногоон сонгино, хэрчиж бэлтгэсэн bacon-тойгоо холино. Тортиллагыхаа тал дээр төмсний нухашнаасаа түрхээд бага зэрэг бяслаг хаялана. Тортиллагаа голоор нь нугалан 2 талын бага зэрэг маслодана.
  2. Томхон хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халаагаад quesadilla-гаа нэмээд эргүүлэн 2 талын шаргалттал, бяслаг хайлтал шарна. Бүх тортиллагаа ийм маягар бэлтгээд хэрчиж таваглаад салса, зөөхийтэй сервислэнэ.

Бяслагтай Quesadilla



Oрц:

* 4 ш гурилан тортилла
* 120 мл салса
* 75 гр үрсэн чеддар бяслаг Cheddar cheese

Бэлтгэх нь:
  1. 2 ш тортиллагаа зөөлөн тослосон тавцан дээр тавина.
  2. Салсагаа 2 хуваан асгаад жигд тараагаад 2 бяслагаа тараан цацаад үлдсэн 2 тортиллагаа давхарлан тавина. 200 градуст халаасан зууханд хийн тал бүрээс 3 минут жигнэнэ. Шаргалтаж бэлэн болсон Quesadilla-гаа хэрчээд таваглаад сервислэнэ.

Алимтай, тахиатай Quesadilla


Орц:

* 4 ш тортилла
* 1 стакан болгосон, хэрчсэн тахиа
* 120 гр үрсэн чеддар эсвэл Monterey jack бяслаг
* 1 ш алим
* 1/4 стакан salsa соус

Бэлтгэх нь:
  1. Тортиллагаа тосгүй хайруулын тавганд хийн халаана. 2 талыг нь халаасны дараагаар алд нь бяслагныхаа 1/4-г тавиад дээрээс нь мөн тахианы 1/4-г тавина. Нугалаад бяслагыг хайлтал тэр чигээр байлгана.
  2. Бяслаг хайлж бэлэн болсон Quesadilla -гаа буцааж онгойлгоод алимныхаа 1/4-г тавиад, бага зэрэг салса тусаагаад буцаан хаана. Бүх тортиллагаа ийм байдлаа бэлтгэсэний дараагаар гурвалжилан хэрчээд сервислэнэ.

Saturday 22 November 2008

Тortilla



Орц:

* 2 стакан эрдэнэшишийн гурил
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг (хүсвэл)
* 1 1/2-2 стакан халуун ус
* 1/4 амттаны халбага давс (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Гурилаа давс хэрэглэх бол давстайгаа холино. Тортияагаа хөөлгөхийг хүсвэл хөөлгөгчөө бас нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ. Халуун усаа нэмээд гурилаа зуурна.
  2. Зуурч бэлтгэсэн гурилаа 5 минут орчим амраагаад голфийн бөмбөг хэртэйг тасдаж аваад tortilla хэвлэгчний завсар хийн хэвлэнэ. Энэхүү зуурмагнаас ойролцоогоор 16-18 тортияа гардаг.
  3. Хайруулын тавгандаа тос хийлгүйгээр халааж бэлтгэнэ. Илдэж бэлтгэсэн тортияагаа тосгүй хайруулын тавганд хийн зөөлөн гал дээр хайрна.

Гурилаар бэлтгэх нь:

Орц:

* 3 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага давс
* 4-6 амны халбага ургамалын тос (vegetable shortening)
* 1 1/4 стакан халуун ус

Бэлтгэх нь:
  1. Хуурай орцуудаа томхон саванд хийн холиж бэтгэнэ.
  2. Ургамалын тосоо нэмээд холиж нийцүүлнэ.
  3. Бүлээн усаа бага багаар нэмэн зуурна. Зуурч бэлтгэсэн гурилаа хэдэн минут нухаж эвлүүлнэ. Сувиад 12 тэнцүү хуваана. Чийгтэй алчуураар бүтээн хамгийн багадаа 10 минут амраана.
  4. Гурилаа бага зэрэг хуурай гурил цацсан тавцан дээр тавин илдэнэ. Хайруулын тавгаа тосгүйгээр халаагаад тортияагаа хайрна.
Зүүлт

* Тортияа нь хэд хэдэн Мексик хоолны түүхий эд юм. Тортияаг гурвалжилан хуваагаад их тосонд шарж чипс, шарсан чипсэн дээрээ улаан лоолийн соустай бэлтгэсэн мах жоохон асгаад, бяслаг тавиж хайлуулаaд nachos, дотор нь элдэв хуурсан мах ногоo, бяслаг хийж ороогоод буррито (burrito), голд нь бяслагны хажуугаар болсон мах, тахиа эсвэл ногоо хавчуулан шараад quesadilla, голд нь бага зэрэг тахиа эсвэл мах хийн хуйлаад шажигнуур болгож шараад Taquito ил гал дээр шарсан мах, тахиа зэргийг дээр нь тавин нугалахад fajita, аяган хэлбэрт оруулан шараад дотор нь элдэв ногоов навч, огурцы, лооль хийж Taco salad бэлтгэнэ.

Friday 21 November 2008

Мөөг, spinach-тай киш


Oрц:


Гуриланд:

* 2 стакан гурил (250 гр)
* 3 ш өндөгний шар
* 1 амттаны халбага давс (5 гр)
* 100 гр масло, эсвэл маргаин (өрөөний темпратурт, жижиглэн хэрчсэн)
* 1/2 стакан ус (125 мл)

Шанзанд:

* 1/2 стакан масло
* 3 хумс сармис, хэрчсэн
* 1 ш жижиг сонгино, жижиглэн хэрчсэн
* 285 гр (10 ounce) хөлдөөсөн spinach, хэрчиж,
* 130 гр-аар лаазалсан (4.5 ounce) мөөр, шүүсийг нь асгаад зайлж бэлтгэсэн
* 170 гр фета бяслаг ((6 ounce) herb and garlic feta, crumbled)
* 225 гр үрсэн чеддар бяслаг (8 ounce) Cheddar cheese
* Давс, хар перц
* 4 ш өндөг
* 1 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Гурилныхаа бүх орцьг холиод зуурч хэсэг амараагаад илдэж тослож блтгэсэн тартны хэвэнд байрлуулна.
  3. Дунд зэргийн саванд масло хайлуулна. Сармис, сонгиноо нэмээд зөөлөн гал дээр бага зэрэг борлотол ойролцоогоор 7 минут хуурна. Мөөг, spinach,аа нэмээд хэсэг хуураад фета болон тал стакан чеддар бяслагаа нэмнэ. Давс перцээр амтлана. Хэвэнд байрлуулсан гуриландаа халбагадан хийнэ.
  4. Өөр нэгэн саванд өндөг, сүүгээ холино. Давс перцээр амтлана. Хэв рүүгээ юүлнэ.
  5. Халааж бэлтгэсэн зууханд хийн 15 минут жигнээд гаргаж ирэн үлдсэн чеддар бяслагаа цацаад буцаан зуухандаа хийж дахин 35-40 минут жигнэнэ. Бэлэн болсон кишээ хэрчиж сервислэхээсээ өмнө 10 минут амраана.

Татсан махтай киш (Зараад)

Зараагийн хамгийн анхны сэтгэгдэл нь "Mахтай бялууны жор байна уу?" байсан шиг санагдаж байна. Тэрийг санаад энэ жорыг Зараад хаяглачихлаа.
Quiche=Pie (Киш Pie-ны давстай хувилбар гэж би ойлгоод байгаа :))
Pie=бялуу (American Pie киног Америк Бялуу гж орчуулсан байсан санагдана.)
ground beef quiche=татсан махтай бялуу :) (буруу гаргалгаа болчихов уу?)



Орц:

Гуриланд:

* 2 стакан гурил (250 гр)
* 3 ш өндөгний шар
* 1 амттаны халбага давс (5 гр)
* 100 гр масло, эсвэл маргарин (өрөөний темпратурт, жижиглэн хэрчсэн)
* 1/2 стакан ус (125 мл)

Шанзанд:

* 230 гр машиндсан мах
* 1/2 стакан хэрчсэн сонгино
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хатааж нунтагласан oregano
* 1/2 амттаны халбага сармисны нунтаг (garlic powder)
* 1/4 амттаны халбага хар перц
* 3 ш өндөг
* 1/2 стакан сүү
* 1/2 стакан майонез
* 1 стакан үрсэн чеддар бяслаг (Cheddar cheese)
* 1 стакан үрсэн Swiss cheese

Бэлтгэх нь:
  1. Гурилныхаа бүх орцыг холиод зуурч хэсэг амраагаад нимгэлэн илдээд тослож бэлтгэсэн хэвэнд байрлуулна.
  2. Хайруулын тавганд махаа сонгины хамтаар хийж махыг борлож, сонгиныг зөөлөртөл хуурна.
  3. Шүүгээд давс, oregano, сармисны нунтгаа нэмнэ. Нийцтэл хутгана.
  4. Томхон аяганд өндөг, сүү, майонезаа холиж нийцүүлнэ. Бяслагаа нэмнэ.
  5. Бяслагны бэлдмэл дээрээ хуурч бэлтгэсэн махаа нэмээд сайтар холино. Хэвэнд байрлуулсан гурилан дээрээ нэмээд 175 градуст халаасан зууханд хийн голд нь зоосон чигчлүүр цэвэрхэн гарч ирдэг болтол жигнэнэ.
  6. Бэлэн болсон кишээ 5 минут орчим амраагаад хэрчиж таваглаад сервислэнэ.

Халуун, шоколадтай кекс




Орц:

* 125 гр масло
* 100 гр шоколад
* 1 стакан сахар
* 5 ш өндөг
* тал стакан гурил
* 4 бөмбөлөг ваниллинтай зайрмаг (сервислэхэд)

Бэлтгэх нь:
  1. Масло хайлуулна. Шоколадаа жижиглэн хувааж нэмээд хутгаж нийцүүлнэ. Галаа унтраана.
  2. Сахараа нэмнэ. Хэсэг хутгаад өндгөө нэмж хутгана. Гурилаа нэмж нийцүүлээд тослож бэлтгэсэн капкэкний хэвэнд хийнэ.
  3. 180 градуст халаасан зууханд хийн 8 минут жигнээд, халуун дээр нь хэвнээс нь гарган 1 бөмбөлөг зайрмагтай сервислэнэ.

Көфтэ-Котлет




Орц:

* 400 гр машиндсан мах
* 4 амны халбага хатааж нунтагласан талх (сухарь)
* тал сонгино, жижиглэн хэрчсэн
* 1 ш өндөг
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Махаа, талхны хатаамж, сонгинотойгоо холиж сайтар базна. Өндгөө нэмээд, давс перцээр амтлан нийцтэл хутгана.
  2. Алгаа хүйтэн усаар норгоод базаж бэлтгэсэн махнаасаа хушига дайтайг тасдаж аваад бөөрөнхийлөөд алгаараа зөөлөн дарж хавтгайлна.
  3. Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд (тосгүй халаасан хайруулын тавганд шарж болно) хийн 2 талыг нь шаргалттал шарна. Тавагаглаад будаа эсвэл салатаар хачирлан сервислэнэ.
Зүүлт

* Ингэж бэлтгэсэн махаар бөөрөнхий мах хийж болно.
* Ил гал дээр шаравал илүү амттай болдог. Ил гал дээр шарах бол хажууд нь улаан лооль, чинжүү, хаш тавиж шараад хачир болгож сервислээрэй.

Thursday 20 November 2008

Цэцэрлэгч эмэгтэй (giardiniera)-Даршилсан ногоонууд



Орц:

Уусмалд:

* 2 1/2 стакан цагаан цуу (distilled white vinegar)
* 3 стакан ус
* 3/4 стакан сахар
* 5 амны халбага давс (kosher salt)
* 1 амттаны халбага шар гичний үр (yellow mustard seeds)
* 1/2 амттаны халбага улаан чинжүү (hot red-pepper flakes)

Ногоонд:

* 1 толгой цагаан цэцэгт байцаа (cauliflower), 1 кг орчим, ишийг авч цэцгүүдийн тэнцүү хэмжээтэй хуваасан, 6 стакан
* 1 ш улаан чинжүү, 2.5 см орчим хэмжээтэй хэрчинэ
* 1 ш шар чинжүү, ижил хэмжээтэй хэрчинэ
* 4 ш лууван 1.25 см (2 стакан) хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ
* 4 ш celery, 2.5 см орчим урттай хэрчиж бэлтгэнэ (3 стакан)
* 1 стакан шиллэсэн, шүүсэн бүтэн peperoncini (115 гр)
* 1 стакан том дарсан ногоон чидун (olives, Sicilian байвал сайн, 6 oz)
* 1/2 стакан тосонд дарсан хар чидун (6 oz)

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо нэг саванд хийгээд зөөлөн гал дээр сахар уустал буцалгана. Хөнгөн цагаан сав хэрэглэхгүй байхыг зөвлөе. Өөр нэг 4 л орчим багтамжтай саванд юүлээд 30 минут байлгаж хөргөнө.
  2. 5.5 л давсгүй ус буцалгана. Томхон савыг ус мөсөөр дүүргэж бэлтгэнэ. Цэцэгт байцаагаа нэмээд 4 минут орчим буцалгана. Байцаа маань чанасаны дараа шажигнуур хэвээрээ байх болно, шүүж аваад мөстэй усанд хийж хэт болохоос сэргийлнэ. Чинжүү, лууванг мөн (тус тусад нь) 4 минут чанаад, celery-гээ 2 минт чанана. Хүйтэн усанд сойж хэт болохоос сэргийлнэ.
  3. Бүх ногоогоо холиод чидун, peperoncini-гоо холиод уусмалаа нэмээд ногоонууд дээрээ таваг тавиж уусмалд живүүлнэ. Хамгийн багадаа 1 хоног байлгаад сервислэнэ.
Эх суpвалж David Lebovitz

Spinach-тай киш (Quiche)


Орц:

Гуриланд:

* 2 стакан гурил (250 гр)
* 3 ш өндөгний шар
* 1 амттаны халбага давс (5 гр)
* 100 гр масло, эсвэл маргарин (өрөөний темпратурт)
* бага зэрэг ус (50 орчим мл байхад хангалттай)

Шанз:

* 4 ш өндөгний шар
* 2 өндөгний цагаан
* 300 мл крем
* Давс
* хар перц
* 450 гр хөлдүү эсвэл шинэхэн бууцай (Spinach)
* 2 ш том бөөрөнхий сонгино
* 50 мл чидун жимсний тос
* Cummin

Бэлтгэх нь:
  1. Гурил, өндөгний шар, давс, масло, усаа холиод зуурна. Шанзыг бэлдтэлээ амраана.
  2. Сонгиноо арилгаад, жижиглэн хэрчээд 50 мл чидун жимсны тосондоо хийж хуурна. Сонгино шаргалтахаар хэрчиж бэлтгэсэн Spinach-аа нэмнэ. Шүүсгүй болтол хуурна. Давс, хар перц, Cummin хийн амтлана.
  3. Өөр нэгэн саванд 4 өндөгний шар, 2 өндөгний цагаан, кремээ холиод давс хар перцээр амтлана. Хөөсөртөл нь хутгаж, нийцүүлж бэлтгэнэ.
  4. Зуухаа 180 градуст халаана.
  5. Гурилаа бага зэрэг хуурай гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр илдэж бэлтгэнэ. Тослож бэлтгэсэн тартны хэвэнд байрлуулна.
  6. Хэвэнд байрлуулсан гурилан дээрээ Spinach-ны бэлдмэлээ нэмнэ. Кремны бэлдмэлээ мөн нэмээд халаасан зууханд 45 минут жигнэнэ. Жигнэх явцад кишийн дээд тал хэт борловол мөнгөн цаасаар таглаад үргэлжилүүлэн жигнэнэ. 45 минутын дараа зухнаасаа гаргаад 15 минут орчим хөргөөд, хэрчиж сервислэнэ.

Friday 14 November 2008

Болонез соустай гоймон (Зараагийн хүсэлтээр)


Oрц:

* 2 амны халбага чидун жимсний тос
* 2 амны халбага давсгүй масло
* 1 ш жижиг бөөрөнхий сонгино
* 1 лууван, савхлан хэрчсэн
* 1 ш celery савхлан хэрчсэн
* 225 гр үхрийн татсан мах
* 225 гр гахайн татсан мах
* 1 стакан сүү
* шинэхэн үрсэн nutmeg
* 1 стакан хуурай цагаан дарс
* 700-850 гр-аар (28-32 oz) бүтнээр нь лаазалсан улаан лооль (can whole tomatoes)
* 500 гр гоймон (penne, rigatoni, fusilli, эсвэл orecchiette)

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд тос, маслоо хийгээд халаана. Мало хөөсөрч эхлэхээр сонгино, лууван, celery-гаа нэмээд 2 минут хуурна.
  2. Махаа нэмээд 2 минутын турш сайтар хутгана. Давс, перцээр амтлана.
  3. Сүүгээ нэмээд nutmeg-р амтлана. Сүүг ууршитал ойролцогор 10 минут хутгаж буцалгана.
  4. Блендэрт лаазалсан улаан лоолио шүүсний хамтаар нэмээд нухаад махан дээрээ нэмнэ. Галаа зөөллөөд, таглалгүйгээр цаг орчим зөөлөн гал дээр буцалгана. Ингэж бэлтгэсэн соусыг хөргөөд таглаад хөргөгчинд 2 хоног, хөлдөөгчинд 1 сар хадгалж болно.
  5. Гоймонгоо зааврын дагуу чанаад шүүж бэлэн болсон соуснаасаа хүссэн хэмжээгээрээ холин сервислэнэ.
Эх сурвалж www.epicurious.com

Kарбонара соустай гоймон (Зараагийн хүсэлтээр)

Итали маягаар бэлтгэсэн карбонара соустай гоймон



Орц:

* 4 ш өндөг
* 1/4 стакан масло
* 1/4 стакан крем
* 1 уут fettuccine эсвэл савхан (spaghetti) гоймон
* 100 гр хиам (pepperoni), эсвэл 250 гр bacon, савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
* 1 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* 1/4 стакан яншуй
* перц
* Bacon хэрэглэх бол 1 ш жижиг сонгино (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Өндөг, кремээ (өрөөний темпратурт) холиод сайтар нийцүүлнэ.
  2. Гоймонгоо зааврын дагуу давстай усанд чанаж бэлтгэнэ.
  3. Чанаж бэлтгэсэн гоймонгоо шүүгээд 120 градуст халаасан халуунд тэсвэртэй (ovenproof dish) саванд хийнэ.
  4. Масло хайлуулаад хиамаа нэмж хуурна. Гоймон дээрээ нэмэээд хутгана. Өндөгний бэлдмэлээ нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд пармежанаа нэмээд мөн хутгаад яншуйгаар амтлаад сервислэнэ.
Эх сурвалж Cooks.com

Зүүлт

* Энэхүү соусны өндөг гоймонгийн халуунд болдог аж.
* Жинхэнэ Итали хувилбарт нь крем хэрэглэдэггүй бөгөөд дээрх жор Америк, Франц, Англи хувилбар нь юм. Америкчууд соусандаа мөөг нэмэх нь бий. Италиуд соусаа суурь орц болох өндөг, хар перцнээс гадна Guanciale төрлийн хиам, Pecorino эсвэл Parmigiano-reggiano төрлийн бяслагийг холиж эсвэл дангаар нь нэмж бэлтгэдэг байна.

Thursday 13 November 2008

Даршилсан хулуу



Орц:

* 450 гр хулуу (zucchini)
* 1 ш жижиг бөөрөнхий сонгино
* 2 амны халбага давс (kosher salt)
* 2 стакан алимны хүчил
* 1 стакан сахар
* 1 1/2 амттаны халбага хуурай гич (dry mustard)
* 1 1/2 амттаны халбага бяцалсан шар эсвэл бор гичний (mustard seed)
* 1 амттаны халбага нунтаг turmeric

Бэлтгэх нь:
  1. Хулуугаа угаагаад 2 талыг нь авна. Хэрчигчтэй бол хэрчигчээ ашиглан жигд нимгэнтэй хэрчинэ.
  2. Сонгиноо арилгаад мөн адил нимгэн нимгэн хэрчинэ.
  3. Хэрчиж бэлтгсэн хулуу, сонгиноо холиод дээр нь хэдэн ширхэг мөс байрлуулна. Давстай усаа нэмээд 1 цаг орчим байлгана.
  4. Сахар, turmeric, хүчил, гич боло гичний үрээ холиод 3 минут орчим зөөлөн гал дээр буцалгана. Сахар уусахаар гал дээрээс аваад хөргөнө.
  5. Хулуу сонгиноо шүүгээд угааж ариутгасан шилэнд байрлуулна. Хөргөж бэлтгэсэн уусмалаа хийгээд таглан хамгийн багадаа 1 хоног хөргөгчинд байлгана.

Carottes râpées -Луувангийн салат



Орц:

* 7 ш том лууван
* тал атга яншуй
* 2-3 амны халбага чидун жимсний тос
* 2 ш нимбэгний шүүс
* 2 амттаны халбага сахар
* давс
* Хар перц

Бэлтгэх нь:
  1. Луувангаа арилгаад, угаагаад үрүүлийн нарийн талаар үрнэ.
  2. Нэг аяганд чидун жимсний тос, нимбэгний шүүс, сахар, давс, хар перцээ холиод сайтар хутгаж сахараа хайлуулна.
  3. Яншуйгаа хэрчээд лууван дээрээ нэмнэ.
  4. Дрэссин (амтлагч) нэмээд сайтар хутгаад амсана. Хэрэгтэй гэж үзвэл бага зэрэг чидун жимсний тос, лимон нэмж болно. Таваглаад сервислэнэ.
Зүүлт

* Хүсвэл бага зэрэг гич (dijon mustard), давжаа улаан лооль зэрэг нэмж болно.

Wednesday 12 November 2008

Гөзлэмэ-Gözleme (Шанзтай бин)



Oрц:

* Нимгэн илдсэн гурил
* хайлдаг, шар бяслаг (spinach, машиндсан мах, төмсний нухаш гээд хүссэн орцоо хэрэглэж болно.)
* масло (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Бяслагаа үрж бэлтгэнэ.
  2. Нимгэлэн илдсэн гурилныхаа голд үрсэн бяслагаа тараан тавиад, 4 талыг нь дугтуй нугалж буй мэт нугална.
  3. Хайруулын тавган дээрээ бага зэрэг масло хийн халаагаад (маслогүй жигнэж болно) голд нь шанз тавиж, эвхэж бэлтгэсэн гурилаа хийнэ. 2 талыг нь алтан шаргал болтол шараад гаргаад, зүсээд, таваглаад сервислэнэ.

Spinach-тай шанз бэлтгэхэд:


Орц:

* хагас кг Spinach навч
* 1 ш жижиг сонгино
* 3-4 ш ногоон сонгино
* бага зэрэг фета бяслаг

Бэлтгэх нь:
  1. Бөөрөнхий сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Хайруулын тавгаа халаагаад бага зэрэг тос хийн сонгиноо нэмнэ. Давс цацаж сонгиноо тунгалаг болохоор Spinach навчаа ногоон сонгины хамтаар нэмнэ. Шүүсгүй болтол хуурна.
  2. Шанзаа хөргөөд бяслагаа нэмнэ. Бага зэрэг давс, хүсвэл хар, улаан перцээр амтлана.
  3. Ийм шанз хэрэглэх тохиолдолд нимгэн илдсэн гурилаа тэнцүү хэмжээний сүү, ус холиод багсаар норгоод шанзаа тавиж нугалаад шарна.
Махан шанз

* татсан мах
* сонгино
* давс
* хар перц
* бага зэрэг сармис
* тос

Бэлтгэх нь:
  1. Маш бага тос халаагаад сонгино сармисаа нэмж хуурна.
  2. Махаа нэмээд давс перцээр амтлан хуурна. Хүсвэл өөр бусад амтлагч нэмж болно.
  3. Шанзаа хөргөөд гурилныхаа голд тавиад дугтуй нугалж буй мэт нугалаад шарна.

Талхтай шарсан өндөг





Орц:

* 1 ш талх
* 1 ш өндөг
* тос
* 1 зүсэм Бяслаг
* яншуй
* давс

Бэлтгэх нь:
  1. Зузаахан хэрчсэн талхныхаа голд өндөг хийх нүх (заавал дөрвөлжин байх албагүй. Элдэв хэлбэр дүрстэй жигнэмэгний хэв ашиглан нүх гаргаж болно.) гаргаж зүснэ. Нэвт зүсэхгүй шүү. Зүссэн хэсгээ доош нь дараад дээр нь нэг зүсэм бяслаг тавина.
  2. Тослож бэлтгэсэн тавцан дээр талхнуудаа тавина. 170 градуст өндөгний цагааныг биежтэй 5-10 минут байлгана.
  3. Эсвэл хайруулын тавганд бага зэрэг тос нэмээд халаана. Талхаа тавиад нүх рүү нь өндгөө хагалан хийнэ. Давсаар амтлана. Өндөгний цагааныг биежтэй байлгаад гаргаж ирэн яншуйгаар амтлаад сервислэнэ.

Өндөг шарах урлаг-2

Нархан, нүдэлж шарсан өндөг



Орц:

* Өндөг
* давс
* тос

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавгандаа тосоо хийнэ. Халаана.
  2. Өндгөө хагалж хийгээд таглана. Галаа унтраагаад өндөгний цагааныг биежтэл таглаатай байлгана. Таваглаад сервислэнэ. Эсвэл өндгөө хийгээд хажуугаар нь 1-2 амны халбага ус хийгээд цагааныг биежиж, усыг ширгэтэл таглана. Ингэж (устай) бэлтгэсэн өндөг дээгүүрээ цагаан бүрхүүлтэй болдог.

Талхан аягатай өндөг


Орц:

* 5 амны халбага масло
* 12 ш маш нимгэн хэрчсэн хар талх (whole wheat bread)
* 225 гр хиам, гахайн мах (prosciutto эсвэл Serrano ham)
* 12 ш өндөг
* ¼ стакан 35% тослогтой крем
* мангир (ногоон сонгино)
* үрсэн пармежан бяслаг (Parmesan эсвэл Manchego cheese)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана.
  2. Капкэкний 12 хэв тослож бэлтгэнэ. Талхан дээрээ масло түрхэнэ. алхаа хэвэндээ байрлуулаад доош нь зөөлөн дараад зууханд хийж 3 минут жигнэнэ. Дараа хэрэглэхээр бэлтгэж байгаа бол хэвэнд нь хөргөөд хэвтэй нь ороонд хөргөгчинд хадгална.
  3. Хэрчиж бэлтгэсэн хиамаа талхан сагсанд байрлуулаад дээээс нь 1 ш өндөг хагалан хийнэ. Давс, перцээр амтлаад өндөг бүр дээр 1/2 амттаны халбага крем асгана.
  4. 10-15 минут жигнээд (өндөгний цагаан болтол) гаргаж ирэн таваглаад бяслаг, мангираар чимээд халуунаар нь сервислэнэ.

Өндгөн капкэк


Орц:

* 1/4 стакан (50 мл) хөлдөөсөн эрдэнэшиш
* 3 ш өндөг
* 1/3 стакан (75 мл) үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* 1/4 стакан (50 мл) сүү
* 1/4 стакан (50 мл) хэрчсэн хиам
* 1 амны халбага (15 мл) жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* улаан чинжүү

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 грауст халаана. 12 ш жижиг капкэкний хэвийг тослож бэлтгэнэ.
  2. Эрдэнэшишээ салфеткан дээр асгаад арчиж хуурайлна. Өндөг, сүү, бяслагаа нэг аяган хийж сайтар хутгана. Өндөгний бэлдмэлээ тослосон хэвэндээ тэнцүү хуваан хийнэ. Дээрээс нь хуурайлсан эрдэнэшиш, хэрчсэн хиамаа хуваан байрлуулна. Ногоон сонгиноо цацна. Бага зэрэг улаан перцэр амтлана.
  3. Халаасан зуухандаа 13 минут жигнэнэ. Гаргаад 5 минут хэвэнд нь амараагаад ирмэгээр нь хутга гүйлгээд гагана. Агар оруулдаггүй саванд хийн 2 өдөр хөргөгчинд хадгалж болно.

Холион бантан (хутгаж шарсан өндөг)




Бяслагтай


Орц:

* 3 ш өндөг
* давс
* 1 амттаны халбага крем
* 1 амтаны халбага жижиг дөрвөлжилөн хэрчсэн бяслаг
* хар перц
* 1 амны халбага яншуй
* бага зэрэг тос

Бэлтгэх нь:
  1. Өндгөө хагалаад нэг аяганд хийж хутгаж нийцүүлнэ.
  2. Халаасан хайруулын тавгандаа хутгаж болгоно. Бяслагаа нэмнэ.
  3. Таваглаад давс, перцээр амтлаад хэрчсэн яншуй цацаж сервислэнэ.

Хатаасан улаан лоольтой


Орц:

* 2 ш өндөг
* хэдэн ширхэг хатаасан улаан лооль (sundried tomatoes)
* шинэхэн basil, урсан (ногоон навчийг гараараа уран хэрэглэнэ)
* English muffins (зүгээр талх орлуулан хэрэглэж болно)

Бэлтгэх нь:
  1. Өндгөө нэг аяганд хийж холиод тайруулын тавгандаа хийж хутгана.
  2. Хэрчсэн улаан лооль, basil-аа нэмнэ.
  3. Голоор нь хуваасан English muffin дээрээ таиад таваглаж сервислэнэ

Богино долгионы зууханд бэлтгэсэн



Орц:

* 2 ш өндөг
* 2 амны халбага сүү
* 1 амттаны халбага масло
* давс

Бэлтгэх нь:
  1. Өндгөө хагалаад нэг аяганд хийж холино. Сүүгээ нэмнэ. Цул өндөгний цагаан харагахгуй болт6ол нь сайтар нийцүүлж хутгана. Масло нэмнэ.
  2. Аягаа зуухандаа хийгээд зуухаа хамгийн хүчтэй дээр тохируулаад 1 минут жигнэнэ. 30 секундын дараа зуухаа онгойлгоод болж буй өндгөө дахиж сайтар хутгана. Таглаад дахиж 30 секунд нийт 1 минут жигнэнэ.
  3. 1 минутын эцэст өндөг маань бүрн болоодгуй бол гялгар уутаар амыг нь таглаад 1 минут байлгана. Бээн болсон өндгөө хүсвэл аяганаа нь хүсвэл таваглаад ганц навчаар чимээд сервислэнэ.
Сонгинотой


Орц:

* 2 ш өндөг
* 2 амны халбага сүү
* давс
* сонгино
* хар перц
* бага зэрэг тос
* 1 амны халбага яншуй

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ.
  2. Өндөг сүүгээ холиж нийцүүлнэ.
  3. Хайруулын тавганд бага зэрэг тос нэмээд сонгиноо нэмнэ. Дээрээс нь давс цацаж тунгалаг болтол нь зөөлөн гал дээр хуурна.
  4. Өндгөө нэмээд сайтар хутгана. Давс, перцээр амтлана.
  5. Бэлэн болсон өндгөө яншуйгаар чимээд сервислэнэ.

Зүүлт

* Өндгөө хутгаж бэлтгэхдээ хиам, чинжүү гээд хүссэн орцоо хэрэглэж болно.
* Хажууд нь талхтай эсвэл хэрчсэн хиам, өргөст хэмх улаан лоольтой эсвэл бүр дангаар нь сервислэнэ.

Tuesday 11 November 2008

Ногоогоор амталж хуурсан, агшаасан будаа


Oрц:

* 1/4 стакан цуу
* 3 амны халбага хуурай цаган дарс эсвэл будааны дарс
* 2 амны халбага газрын самарны тос
* 2 хумс сармис, нухсан
* 1 ш лууван, кублэн хэрчсэн
* 1 ш ногоон чинжүү, жижиглэн хэрчсэн
* 1/2 стакан вандуй
* 4 стакан жигнэсэн будаа

Бэлтгэх нь:
  1. Дарсаа, цуутайгаа холиж бэлтгэнэ.
  2. Томхон хайруулын тавганд тосоо халаана. Сармисаа нэмээд 1 минут хэртэй хутгана. Лууван, чинжүү, вандуйгаа нэмнэ. 2 минут хэртэй хуураад будаагаа нэмнэ.
  3. Цуу, дарсны бэлдмэлээ нэмээд нийцтэл нь хутгаад будаагаа халахаар таваглаад сервислэнэ.
Зүүлт

* Өөр төрлийн ногоонууд (эрдэнэшиш, жижиглэн хэрчсэн төмс..) ашиглаж болно.
* Энэхүү будааг өндөгтэй бэлдтгэх нь бий. Өндөгтөй бэлтгэх бол өөр нэгэн хайруулын тавганд бага зэрэг тос хийгээд сайтар хутгаад будаан дээрээ нэмнэ.

Tuesday 4 November 2008

Spinach-тай маффин


Орц:

* 400 гр Spinach
* давс, хар перц
* 3 хумс сармис
* 225 гр гурил
* 3 амны халбага овьёос
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 200 мл аяран (ayran)
* 50 мл ургамалын тос
* 50 гр пармежан

Бэлтгэх нь:
  1. Spinach-аа угаагаад ишийг нь хэрчиж хаяна. Халаазан хайруулын тавган хийгээд давс, перц сармисаар амтлана.
  2. Хуурай орцуудаа холино. Үүнд овьёос, гурил, хөөлгөгч нунтаг орно.
  3. Өндөг, ayran-аа (тэнцүү хэмжээний тараг ус холиод бага зэрэг давсаар амталсан) хөөсөртөл нь холигчоор холино. Тосоо нэмнэ.
  4. Хуурай, шингэн 2 орцоо холиод зуурмаг бэлтгэнэ. Эцэст нь пармежан бяслагаа spinach-ийн хамтаар нэмнэ.
  5. Нийцтэл хутгаад тослож бэлтгэсэн хэвэнд хуваан хийнэ.
  6. 180 градуст халаасан зууханд хийж болтол нь ойролцоогоор 25-30 минут жигнэнэ.

Fortune cookie- Бяцхан мэрэгч



Энэхүү жигнэмэгийн талаар хэд хэдэн домог байдаг. Түүнээс хамгийн сонирхолтой нь мэдээж Монголыг маань оролцуулсан домог юм :). 14 дүгээр зууны үед Хятад улс Монголчуудын дарлалд байхад Хятад хувисгалч Чу Юуан Чан, гишүүд иргэдийн хооронд холбоо барих зорилгоор, хугалхаар дотроос нь захиа, бичиг гардаг энэхүү жигнэмэгийг зохиосон гэх нь бий. Энэхүү жигнэмэгний үүргээ сайн биелүүлсэний үндсэн дээр Минг гүрэн үүссэн гэдэг байна.

Орц:

* 2 ш том өндөгний цагаан
* 1/2 амттаны халбага ваниллинь охь
* 1/2 амттаны халбага алмондны охь (almond extract)
* 3 амны халбага чидун жимсний тос
* 8 амны халбага гурил
* 1+1/2 амттаны халбага цардуул
* 1/4 амттаны халбага давс
* 8 амны халбага сахар
* 3 амны халбага ус

Бэлтгэх нь:
  1. Жигнэмэгэн дотор хийх захиа, зурлагаа бичиж, принтерлэж аваад тайрч, хуйлж бэлтгэнэ.
  2. Зуухаа 150 градуст халаана.
  3. Өндөгний цагаанаа, ваниллины охь, чидун жимсны тостойгоо холиод цагаан болж, хөөсөртөл хутгана.
  4. Цардуулаа нэмж хутгана.
  5. Ус, сахараа нэмээд, цэст нь гурилаа нэмж нийцүүлнэ.
  6. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дэр 1 амны халбагийг асгаад бөөрөнхийлөн 15 минут орчим жигнэнэ. Анхлан хийж буй хүмүүст нэг удаад 2-3с илүүгүй жигнэхийг зөвлөдөг. Учир нь гаргаж ирээд халуун дээр нь 20 орчим секундэнд захиагаа хийн хэлбэрт оруулахгүй бол хөрж, хэлбэрт орохгүй болдог.
  7. Бэлэн болсон жигнэмэгээ гаргаж ирээд нугалж бэлтгэсэн захиагаа голд нь тавиад 2 талыг нь хавсарган давхарлаад голоос нь савхаар зөөлөн чимхэж хэлбэрт оруулна. Жигнэмэг таны хөрсөн бол богино долгионы зууханд халаагаад хэлбэрт оруулах гээд үзээрэй.
  8. Ийм жигнэмэгийг хугалаад дотрох захиаг нь гаргаж уншчихаад иддэг заншилтай.

Өөр нэгэн арга

Орц:

* 1 ш өндөгний цагаан
* 1/8 амттаны халбага ваниллины охь
* 1 чимх давс
* 1/4 стакан гурил
* 1/4 стакан сахар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 200 градуст халаана. Тавцангаа тослож бэлтгэнэ. Төлөгөө хүсвэл гараараа, хүсвэл компьютер дээр бичээд хэвлэж бэлтгэнэ.
  2. Өндөгний цагаанаа ваниллины охь, сахартайгаа цахилгаан холигчоор цагаан болж хөөсөртөл нь хутгана.
  3. Гурилаа давстайгаа шигшиж бэлтгэнэ. Өндөгний цагаан дээрээ нэмнэ.
  4. 1 амттаны халбага зуурмагийг тослож бэлтгэсэн тавцан дээр хооронд нь 10 см зайтай асгана. Халаасан зууханд 5 минут орчим жигнэнэ. Эхний ээлжинд 2-3г жигнээд халуун дээр нь хуйлж бэлтгэсэн мэргээ хийн хэвлэж амжих эсэхээ харах хэрэгтэй.
  5. Хэвлэхдээ бэлэн болсон жигнэмэгээ халуун дээр нь тослож бэлтгэсэн тавцан дээрээс том далбагар халбараар хусаж аваад бэлтгэх тавцан дээрээ эргүүлэн тавина. Мэргээ голд нь тавиад голоор нь нугалан хуйлаад томхон амсартай аяганы амсар дээр тавиж талыг нь нааш нь талыг нь цааш нь (аяганы дотор тал руу) унжуулан тавина. Эсвэл нугалаад маффингийн хэвэнд байрлуулах хэрэгтэй. Хөртөл нь ийм байдалтай байлгаж байгаад авч тавган дээр тавин сервислэнэ.

Madleine жигнэмэг



Орц: 24 ш жигнэмэгт

* 1/2 стакан масло, 110 гр
* 1 стакан гурил
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* чимх давс
* 3 ш том, өндөг
* 3/4 стакан нунтаг сахар
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага жүржийн шүүс, шинэхэн шахсан
* 1 амны халбага үрсэн жүржний хальс (zest)
* хар шоколад

Бэлтгэх нь:
  1. Масло хайлуулаад өрөөний темпратурт иртэл нь хөргөнө.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, давсаа холино.
  3. Сахар, өндгөө 3 дахин их болтол нь хутгана. Холигчныхоо хурдыг саагаад ваниллины охь, жүржийн шүүс, жүржийн халисаа нэмнэ.
  4. Гурилаа 3 удаад нэмж, нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
  5. Эцэст нь масло нэмнэ. Нийцүүлээд хөргөгчинд хийж 30 минут амраана.
  6. Зуухаа 190 градуст халаана.
  7. Зуурмагаа гаргаж ирээд тослоод, гурилдаж бэлтгэсэн хэвэндээ 1-2 амны халбага зуурмаг нэмнэ. Болтол нь, 12-15 минут, жигнэнэ.
  8. Шоколадаа ууранд жигнэж хайлуулна.
  9. Жигнэмэгүүдээ хэвнээс нь гаргаад хэрээсэн төмөр дээр тавиж хөргөөд хайлуулсан шоколаданд дүрээд тостой цаас дэвссэн тавцан дээр тавиж хөргөнө.

Цагирган лийк


Орц:

* 350 гр иш, үндсийг нь авч угааж цэвэрлээд 1 см орчим өргөнтэй цагираг болгон хэрчсэн лийк,
* 2 стакан гурил
* 2 амттаны халбага давс
* 1.5 стакан сүү
* 1 ш өндөг
* тос

Бэлтгэх нь:
  1. Гурил давсаа холиод 2 том таванд хуваан байрлуулна.
  2. Сүү, өндгөө томхон амсартай саванд холиод 2 таваг гурилныхаа голд байрлуулна. 3. 3. 2 бээлийг 1, 2 хэмээн дугаарлаж бэлтгэнэ.
  3. Тосоо халааж бэлтгэнэ.
  4. Угааж цэвэрлээд, хатаасан лийкээ цагираг цагираг болгон салгаад, эхлээд гуриланд дүрээд дараа нь шингэн тэгээд гурил гэсэн дарааллаар үелэн бүрээд халаасан тосондоо хийн шаргалттал нь шарна. Хуурай хэсэгт ажиллахдаа 1 номерийн бээлийтэй гараараа, нойтонтой ажиллахдаа 2 номерийн бээлийтэй гараараа ашиглана гэх мэт хоёр гартаа ажлын хувиарлалт хийвэл амар байдаг.