* 185 гр масло
* 185 гр хар шоколад
* 85 гр гурил
* 40 гр какао
* 50 гр цагаан шоколад
* 50 гр сүүтэй шоколад
* 3 том өндөг
* 275 гр сахар
Бэлтгэх нь
- Масло хар шоколадаа жижиг шилэн саванд хийгээд устай саван дээр суулган шоколад маслоо хайлуулна.
- Гурил какаогоо шигшиж бэлтгэнэ,
- Өндөг сахараа 3-8 минут миксердэж өтгөн цагаавтар болгоно. Хайлуулаад хөргөсөн шоколад маслоны бэлдмэлээ бага багаар өндгөн зуурмаган дээрээ нэмээд fold in хийж нийцүүлнэ.
- Гурилаа мөн адил fold in техник ашиглан нийцүүлнэ. Ширүүн хутгавал өндөгний хөөс бууж бровние хөөхгүй тул их зөөлөн хутгах хэрэгтэй.
- Сүүтэй болон цагаан шоколадаа хэрчиж бэлтгэнэ.
- Зуурмагтаа мөн болгоомжтойгоор нэмээд тослож бэлтгэсэн 20 см хэвэнд хийнэ.
- Халаасан зуухандаа хийн бровниегоо болтол нь 25 орчим минут жигнээд гарган хэвэнд нь хөргөнө. Бровниегоо хөрөхөөр нь зүсээд сервислэнэ.