Thursday 30 April 2009

Мөөгтэй сабзи (Subzi)




Орц:

* 1 стакан ногоон буурцаг (вандуй)
* 500 гр мөөг, цэвэрлээд 4 хувааж бэлтгэсэн
* 1 ш том сонгино
* 2 хумс сармис
* 1/2 амттаны халбага нунтаг turmeric
* 1/2 амттаны халбага cumin үр (seeds)
* 1/2 амттаны халбага улаан чинжүү (red chilli powder)
* 2 амны халбага ургамалын тос
* хэрчиж бэлтгэсэн яншуй (чимэглэхэд)

Бэлтгэх нь:
  1. Ургамалын тосоо халаагаад cumin seed-ээ нэмнэ. Үрэн дотрох ус ялгарч дуустал шарна.
  2. Сармисаа нэмээд шаргалттал нь шарна. Сонгиноо нэмээд тунгалаг болтол нь шарна.
  3. Вандуйгаа, мөөгөө нэмээд амтлагчуудаараа амтлана. мөөгнөөс шүүс ялгартал зөөлөнгал дээр хааяа хааяа хутган шарна.
  4. Яншуйгаар чимэглээд чапати (Chapati) эсвэл парататай (Paratha) сервислэнэ.

Вандуйтай бяслаг (Mutter paneer)



Зараагийн саналын дагуу ганц нэг Энэтхэг цагаан хоолны жор оруулъя. Цагаан хоолтнууд наашаа суугаарай..

Орц:

* 500 гр панеер бяслаг (paneer) дөрвөлжилөн хэрчсэн
* 200 гр шинэ ургацын вандуй
* 2 ш том сонгино
* 3 ш дунд зэргийн улаан лооль
* 1 амны халбага цагаан гааны нухаш
* 2 амны халбага сармисны нухаш
* 2 амны халбага нунтаг coriander
* 1 амттаны халбага нунтаг cumin
* 2 амны халбага гарам масала (garam masala)
* 1/2 амттаны халбага нунтаг turmeric
* 2 ш ногоон чинжүү үрийг нь аваад савхланхэрчсэн
* 6 амны халбага ургамалын тос
* 1 1/2 стакан ус
* давс
* перц
* 3 амны халбага крем (heavy cream)
* хэрчсэн яншуй

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад машиндаж бэлтгэнэ.
  2. Улаан лоолины ишний гэрийг цэвэрлээд мөн машиндана.
  3. 2-3 амны халбага ургамалын тос халаагаад дөрвөлжилөн хэрчсэн бяслагаа шаргалттал нь шарна. Бяслагаа гаргаад хэргэлтэлээ хэсэг байлгана.
  4. Бяслаг шарсан тавгандаа үлдсэн тосоо нэмээд сонгины нухашаа нэмж шаргалттал нь хуурна.
  5. Улаан лооль, цагаан гаа, сармисны нухашаа нэмнэ. 2 минут орчим хуурна.
  6. Нунтаг сoriander, cumin, turmeric мөн гарам масалаагаа нэмээд ногоон жинжүүгээ нэмнэ.
  7. Вандуйгаа нэмнэ. 2-3 минут хуурна.
  8. Шарсан бяслагаа усны хамтаар нэмээд давсаар амтлаад галаа багасган шөлийг өтгөртөл зөөлөн гал дээр буцалгана.
  9. Шөл хүссэн хэмжээнд танй хүрч өтгөрөхөөр галаа унтраагаад кремээ нэмж нийцүүлээд таваглаад яншуйгаар чимэглээд парата, наан (Наан, парата, чипати зэрэг нь өөр өөр төрлийн бин юм) сервислэнэ.

Monday 27 April 2009

Манготой шарсан банш (Deep fried mango wonton)



Орц:

* Зуураад баншинд тааруулан хэрчиж илдсэн гурил (Америк Европт wonton wrappers гээд бэлэн баншны гурил зарагддаг)
* манго, арилгаад 1 см орчим хэмжээтэй хэрчиж бэлтгэсэн
* зөгийн бал
* 1 ш өндгийг 1 амны халбага устай холиж бэлтгэсэн "хүнсний цавуу"(egg wash)
* Канола тос
* зөгийн бал эсвэл нунтаг сахар (чимэглэхэд)

Бэлтгэх нь:
  1. Гурилаа тавган дээр байрлуулаад голд нь бага зэрэг зөгийн бал дусаан тараана. Тараасан зөгийн бал дээрээ нэгээс хоёр зүсэм манго байрлуулаад шарах явцад задарч асгархааргүй болгож орооно. Ирмэгүүдийг устай өндгөөр наана.
  2. Тосоо 175 градуст халааж бэлтгэнэ. Баншаа хийгээд хоер талыг нь шаргалттал шарна. Шаргалтаж бэлэн болсон баншаа шүүж гаргаад халуунаар нь зөгийн балтай эсвэл хүйтнээр нь нунтаг сахартай сервислэнэ.
Эх сурвалж

Мөс


Дээрх маягаар мөс бэлтгээд уух умдаандаа хийвэл уух умдаан тань илүү чамин харагдах нь гарцаагүй...


Орц:

* мөсний хэв
* ус
* жимс эсвэл элдэв ургамал (herb)

Бэлтгэх нь:
  1. Хэвэндээ 1/3 хүртэл нь ус хийнэ. Дээрээс нь анарын үрээ (минт гээд энэ үед бүтээлч сэтгэлгээндээ хүрд эргүүлэх боломж олгох хэрэгтэй) тавиад хөлдөөнө. 1-2 орчим цагийн дараа мөсөө гаргаж ирээд усаар дүүргээд буцааж хөргөгчиндөө хийн гүйцэд хөлдөөнө.
Эх сурвалж

Тахианы ороомог



Орц:

* талх
* Тахианы болсон мах (өчигдөрийн тахианы үлдэгдэл байж болно)
* майонез
* салат навч

Бэлтгэх нь:
  1. Талхныхаа захыг зүсч аваад зөөлөн хэсгийг алгаараа (илдүрээр) дарж хавтгайлна.
  2. Хавтгайлж бэлтгэсэн тахан дээрээ бага зэрэг майонез түрхэж бэлтгэнэ.
  3. Талхаа нэг уутан дээр байрлуулаад салат навчаа талхан дээрээ байрлуулна. Голд нь бага зэрэг хэрчсэн тахиа байрлуулна. Уутаа нэг үзүүрээс нь ороон уутаар бүрээд уутныхаа 2 талыг чихэр боож буй мэт мушгиж өгнө. Ингэж бэлтгэсэн ороомгоо хайрт үр, хань ижилдээ зориулан бэлтгэсэн Lunch box-ондоо хийнэ.
Зүүлт

* Талхны оронд тортилла хэрэглэж болно.
* Тахиагаа мөн элдэв лаазалсан загас, болсон үхрийн мах зэргээр орлуулж болно. Мэдээж хүсвэл сонгино, улаан лооль зэргийг жииглэн хэрчээд ороомгондоо нэмж болно.

Sunday 26 April 2009

"Айраг"ны цай (Rhubarb Tea)



Бидний багадаа "АЙРАГ" хэмээн зулгааж ишийг нь зажилдаг байсан ургамалаар цай цаашлаад пай хийдэг юм байна. Надад их сонин санагдлаа, айраг нь олдоод гүзээлгэнэ нь байвал туршаад нэг үзээрэй. Дараа пайны жорыг оруулна аа :)

Oрц:

* 8 стакан "айраг"ны иш (rhubarb), угаагаад 2.5 см урттай хэрчиж бэлтгэсэн
* 8 стакан ус
* 1 ш нимбэг эсвэл жүржийн шүүс, үрсэн хальс (zest)
* 3/4 стакан сахар
* 2 стакан гүзээлзгэнэ угаагаад нухаж бэлтгэсэн (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Айрагаа усандаа хийгээд зөөлөртөл нь 20-25 минут буцалгана. Зөөлөрсөн ишнүүдээ цоорхой халбагаар сайтар шахаж бүх шүүсийг гаргаад хаяна. Сахараа нэмж хайлуулна. Лимоны шүүс, үрсэн хальс, гэзүүлзгэний нухашаа нэмж нийцүүлээд хөргөөд аягалаад бүтэн гүзээлзгэнээр чимэглэн мөстэй сервислэнэ.

Saturday 25 April 2009

Самартай шоколадан түрхлэг



Орц:

* 150 гр (ойролцоогоор 1 стакан) самар (hazelnuts), түүхий
* 115 гр хар шоколад (dark chocolate), жижиглэн хэрчсэн
* 55 гр масло, 1 см куб болгож хэрчсэн
* 1/3 стакан нунтаг какао (cocoa powder)
* 3/4 стакан нунтаг сахар
* 1/2 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Самараа тавцан дээрээ тараан тавиад 230 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн гаднах халисыг шаргалттал хуурна. Шаргалтаж бэлэн болсон самараа 5 орчим минут амраагаад цэвэрхэн алчуурны завсархийж үрж халислана.
  2. Халислаж бэлтгэсэн самраа блендэрт хийгээд нунтаглана. Нунтаглах явцад самарнаас тос ялгаран зуурмаг болох ёстой.
  3. Шоколад маслоо давхар саванд хийн (double boiler) хутган нийцүүлж хайлуулна. Хайлуулсан шоколадаа гал дээрээс аваад какаогоо холиж нийцүүлнэ. Энэхүү шоколадны бэлдмэлээ самарын нухаш дээр нэмээд нийцүүлэн блендэрдэнэ. Давс, сахараа нэмж амтлана. Шилэн саванд хийгээд хөргөгчинд хийж хадгална.
Зүүлт

* Илүү өтгөн түрхлэг бэлтгэхийг хүсвэл какаоны хэмжээг нэмж болно. Гэхдээ шоколад хөрөөд ирэхээрээ өтгөрөхийг мартаж болохгүй.
* Шоколадан дахь каконы хэмжээнээс шалтгаалан сахараа ихэсгэж багасгаж болно.
* Энэхүү түрхлэгийн веган хувилбарыг хийхийг хүсвэл маслоны оронд самар эсвэл хушиганы тос хэрэглэж бэлтгэнэ.

Thursday 23 April 2009

Ногооны зутан шөл



Орц:

* 1 ш хулуу, арилгаад ажижиглэн хэрчинэ
* 1 ш томхон төмс, арилгаад жижиглэн хэрчинэ
* 1 ш томхон лууван, арилгаад жижиглэн хэрчинэ
* 1 ш томхон сонгино, арилгаад жижиглэн хэрчинэ
* 75 мл крем
* 2-3 стакан тахианы эсвэл үхрийн тунгалаг шөл
* давс
* 2 амны халбага масло

Бэлтгэх нь:
  1. Маслоо хайлуулна. Жижиглэн хэрчсэн сонгиноо нэмээд зөөлөн гал дээр тунгалаг болтол нь хуурна.
  2. Луувангаа нэмээд маслоо нь шаргалттал хуурна. Төмс хулуугаа нэмж хэсэг хуураад тахианы тунгалаг шөлөө нэмнэ. Давс перцээр амтлана.
  3. Таглаад 30 орчим минут зөөлөн гал дээр буцалгана. 30 минутын эцэст бэлэн болсон шөлөө блэндэрдээд кремээ нэмж нийцүүлээд аягалаад сервислэнэ.

Wednesday 22 April 2009

Roquefort бяслагтай маслоор амталсан ил гал дээр шарсан мах (steak)


Oрц:

* 60 гр масло, өрөөний темпратурт
* 30 гр Roquefort бяслаг
* 3 амны халбага жижиглэн хэрчсэн хушига
* 1 амны халбага ганга
* 1 амны халба чидун жимсний тос
* 4 зүсэм үхрийн цул мах
* 2 амттаны халбага далайн давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Бяслаг, масло, жижиглэн хэрчсэн гангаа нэг саванд хийж нийцүүлэн хутгана.
  2. Жижиглэж хэрчсэн хушигаа нэмээд бяслаг маслоны бэлдмэлээ гялгар уутанд хийн тайрдасны хэлбэрт оруулна. Ингэж бэлтгэсэн маслоны бэлдмэлээ хөргөгчинд хийж царцаана.
  3. Махаа чидун жимсний тосонд өнхрүүлээд давс перц цацан амтлаад халааж бэлтгэсэн хэрээсэн төмөр дээр тавиад 2 талыг нь болтол тал бүрийг 6-7 минут шарна.
  4. Бэлэн болсон махаа таваглаад масло бяслагны бэлдмэлээ 4 хуваан тус бүр дээр нэгийг тавиад жигнэсэн, ил гал дээр шарсан ногоотой эсвэл ногоон салаттай сервислэнэ.

Tuesday 21 April 2009

Рикота бяслагтай тортеллини



Орц:

* 250 гр рикотта бяслаг (Ricotta cheese)
* 2 амны халбага яншуй
* 2 амны халбага ногоон сонгино
* 2 амны халбага basil
* 1 хумс сармис
* 4 амны халбага чидун жимсний тос
* 60 гр (тал стакан) пармежан бяслаг
* хар перц
* давс
* 500 гр (1 уут) бяслаган шанзтай тортеллини гоймон

Бэлтгэх нь:
  1. Рикотта бяслаг, ногоон сонгино, яншуй, basil, сармис, чидун жимсний тосоо блендэрдаж нийцүүлнэ. Үрсэн пармежан бяслагаа холиод давс, хар перцээр амтлана.
  2. Гоймонгоо давстай халуун усанд зааврын дагуу чанаж бэлтгэнэ. Чанасан уснаасаа тал стаканыг бяслагны бэлдмэлтэй холиж нийцүүлээд шүүж бэлтгэсэн тортеллини дээрээ асгаж сервислэнэ.

Monday 20 April 2009

Түлэгдэх цэг (smoke point)

Бүх төрлийн өөх тосыг халаахад тодорхой градуст хүрээд түлэгдэж эхэлдэг бөгөөд түлэгдэж буй (өмнө нь түлэгдсэн тосыг дахин хэрэглэж буй тохиолдолд доорх шинж тэмдгүүд мөн илэрнэ.) тос нь хиншүү хярвас гаргаж, шарж хуурч буй зуйлд тань онцгүй үнэр амт оруулахаас гадна түлэгдсэн тосыг удаан хэрэглээний эцэст хорт хавдар үүсгэдэг байна. Тиймээс ямар ч төрлийн хоол хүнсийг их тосонд шарах тохиолдолд канола тос, шүүсэн ургамалын тос, цэвэршүүлсэн масло зэрэг түлэгдэх цэг өндөртэй тосуудыг сонгож хэрэглэх нь зөв. Өргөн хэрэглээний зарим өөх тосны түлэгдэх цэгийг сийрүүлбэл:

Наран цэцгийн тос шүүгээгүй 107°C, хагас боловсруулсан 232°C, шүүсэн 232°C-т
Масло 177°C
Канола тос 240°C-246°C (чанараасаа хамааран)
Жи (Ghee-Энэтхэгт өргөн хэрэглэгддэг цэвэршүүлсэн масло) 252°C
Чидун жимсний тос (чанараасаа хамааран) 191°C-242°C (extra virgin 191°C, virgin  199°C, Pomace 238°C extra light 242°C )
Газрын самрын тос шүүгээгүй нь 160°C шүүсэн нь 232°C
Гүнжидийн үрний (Sesame) тос шүүгээгүй 177°C хагас боловсруулсан 232°C
түлэгддэг байна.

Шарсан хайрсан хоолонд үнэхээр дуртай бол нэг термометр авахад гэмгүй. Савныхаа ёроолд хүргэлгүйгээр термометоо байрлуулаад хэрэглэж буй тосны тань түлэгдэх цэгт ойртоод ирэхээр галаа багасгах эсвэл нэмээд багахан шарж буй зүйлээсээ тосондоо хийх зэрэг арга хэмжээг авч болно.

Дэлгэрэнгүйг эндээс

Sunday 19 April 2009

Тахиатай кобб салат (Cobb Salad)


Орц:

* 3 амны халбага улаан дарсны цуу (red wine vinegar)
* 1 амны халбага лимоны шүүс
* 2 амттаны халбага дижон гич (dijon mustard)
* 1 хумс сармис
* тал амттаны халбага сахар
* 120 мл чидун жимсний тос (olive oil)
* 1/5 амттаны халбага хар перц
* 1 ш салатны байцаа (iceberg байцаа)
* 400 гр давжаа улаан лооль, угаагаад 2 хувааж бэлтгэсэн
* 250 гр тахианы цээжний цул мах болгосон, 1 см куб болгож хэрчсэн
* 2 ш авакадо, хальслаад 1 см куб болгож хэрчсэн
* 100 гр хөгцтэй бяслаг (Roquefort cheese), 1 см куб болгож хэрчсэн
* 2 ш сайтар чанасан өндөг, нэг бүрийг 4 хувааж бэлтгэнэ
* ногоон сонгино
* 100 гр болгосон цул мах, 1 см куб болгож хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Байцаагаа 3 см куб хэлбэртэй хэрчээд салатны саванд хийнэ.
  2. Гич, сахар улаан дарсны цуу хар перц, сармисаа холиж нийцүүлнэ. Чидун жимсний тосоо бага багаар нэмж, нэмэх бүрдээ хутгаж (майонез хутгаж буй мэт) нийцүүлнэ.
  3. Байцаан дээрээ тахиа, үхрийн мах, улаан лооль, бяслаг, авакадо, өндгөө байрлууаад хэрчиж бэлтгэсэн ногоон сонгиноо чимэглээд соусаа асгаад сервислэнэ.

Хялбар Печень


Oрц:


* 100 гр масло
* 1 стакан гурил
* 1/2 стакан сахар
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амны халбага ванилинтай сахар
* 1 амны халбага сахарны сироп (хүсвэл)


Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ.
  2. Гурил, сахар болон хөөлгөгчөө хольж хутгана.
  3. Mаслоo хайлуулаад гурилны холимог дээрээ нэмж зуурна.
  4. Хавтгай зуухныхаа тавиур дээр гурил зуурмагаа хийж сайн дарж наалдуулаад халааж бэлтгэсэн зуухандаа хийж 10-12 мин жигнэнэ.

Лимонтой тахиа


Орц:

* 4 ш тахианы цээжний цул мах (2 тахианы)
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1 хумс сармис, үрсэн
* 2 амны халбага лимоны шүүс
* тал амттаны халбага давс
* тал амттаны халбага хар перц
* хятад Яншуй (coriander)

Бэлтгэх нь:
  1. Чидун жимсний тос, лимоны шүүс, давс, хар перцээ холиод тахианы цул махнууд дээрээ асгаад 1-2 цаг хөргөгчинд амраана.
  2. Ингэж бэлтгэсэн тахиагаа халааж бэлтгэсэн ил галын хэрээсэн төмөр дээр (тосгүй хайруулын тавганд шарж мөн болно) тал бүрийг шаргалтаж болтол 4-5 минут шараад таваглаад хэрчсиж бэлтгэсэн яншуйгаар чимэглээд сервислэнэ.

Friday 17 April 2009

Төмстэй омлет



Орц:

* 1 ш төмс
* 1 амны халбага халбага гурил
* 1 ш өндөг
* масло
* давс

Бэлтгэх нь:
  1. Төмсөө арилгаад үрнэ.
  2. Гурил, өндөг, давсаа холино.
  3. Таглаатай хайруулын тавганд бага зэрэг масло хийгээд хайлуулна. Төмс, өндөгний бэлдмэлээ холино. Хайлуулж бэлтгэсэн маслон дэрээ бэлдмэлээ хийнэ.
  4. 2 талыг нь шаргалттал чирүүн гал дээр шараад таваглаад хүсвэл бага зэрэг яншуйгаар чимэглээд халуунаар нь сервислэнэ.

Thursday 16 April 2009

Ананас пай


Суурь орц:

* 1 стакан гурил
* 1/2 стакан сахар
* 1 амны халбага хөөлгөгч
* 175гр масло


Хайлмагны орц:

* 1 лааз крем фрайш (cream fraich)
* 1/4 стакан сахар
* 1 хоолны халбага ванилин сахар
* 1 лааз жижиглэсэн ананас


Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ.
  2. Гурил, сахар болон хөөлгөгчөө хольж хутгана.
  3. Mаслоo хайлуулаад гурилны холимог дээрээ нэмж зуурна.
  4. Пай сууриндаа гурилний зуурмагаа хийж сайн дарж наалдуулаад урьдаас халаасан зуухандаа хийж 10мин жигнэнэ.
  5. Хайлмагны зуурмагаа бүх орцоо нэг саванд хийж хутган бэлтгэнэ.
  6. Сууриа зуухнаасаа гарган дээрээс нь бэлдсэн хайлмагаа нэмээд зуухандаа буцааж хийн 10-15мин жигнэнэ.
PS: Ананас пайг зайрмагны хамт идэж болно.

Ногооны шөл (Minestrone)


Minestrone (from Len Deighton's Cookstrip Cook Book)

Орц:

* 250 гр цагаан буурцаг (white beans)
* 1 амны халбага хэрчсэн яншуй
* 2 ш том сонгино
* 1 стакан хэрчсэн байцаа
* 1/2 стакан шинэ ургацын вандуй
* 1/2 стакан хэрчсэн celery
* ганга
* давс
* перц
* basil
* 2 хумс сармис
* 5 амны халбага оливийн тос
* багахан жижигхэн гоймон (ямар ч хэлбэртэй байж болно)
* 750 гр улаан лооль
* 1 стакан вандуй (peas)
* чимх сахар
* 6.5 стакан ногоо, тахиа эсвэл үхрийн тунгалаг шөл
* пармежан бяслаг (сервислэхэд)

Бэлтгэх нь:
  1. Цагаан буурцагаа бүлээн усанд хийж дэвтээн хонуулна. Маргааш нь хонуулсан усандаа болж зөөлөртөл нь буцалгана.
  2. Бүх ногоогоо арилгаад угаагаад ижил хэмжээтэй (жижигхэн) хэрчиж бэлтгэнэ.
  3. Чидун жимсний тосоо халаагаад сонгино, сармис, яншуй, байцаа, шинэ ургацын вандуй, ганга, basil-ээ холиод давс перцээр амтлан 5 орчим минут хуурна.
  4. Вандуй, улаан лооль, сахар, шөлөө нэмээд 45 орчим минут зөөлөн гал дээр буцалгана.
  5. Чанаж болгосон буурцагаа бага зэрэг гоймонгийн хамтаар хийгээд гоймонгоо болтол ойролцоогоор 15 минут зөөлөн гал дээр буцалгана.
  6. Бэлэн болсон шөлөө таваглаад хэрчиж бэлтгэсэн яншуй, үрсэн пармежан бяслагаар чимэглээд сервислэнэ.
Зүүлт:

* Энэхүү илчилэг шөл нь өвлийн ульралд тохиромжтой бөгөөд дээрх ногоонуудаас гадна төмс, манжин, улаан лоолийн нухаш, эрдэнэшиш зэрэг орцыг нэмж хэрэглэх нь бий.

Monday 13 April 2009

Спанглиш сандвич (Spanglish sandwich)



Энэхүү сандвичийг Спанглиш кинон дээр Адам Сандлэр хийдэг гэнэ шүү..

Орц:

* 3-4 зүсэм гахайн утсан мах (bacon)
* 2 зүсэм Монтрэй Жак бяслаг (Monterey Jack cheese)
* 2 зүсэм талх, toasted
* 1 амны халбага майонез
* 4 зүсэм улаан лооль
* 2 ш салат навч (butter lettuce)
* 1 амттаны халбага масло
* 1 ш өндөг

Бэлтгэх нь:
  1. Гахайн махаа шажигнуур болтол шарна.
  2. Нэг зүсэм талханб(toasted) дээрээ бяслагаа байрлуулаад халаасан зууханд хийж хайлуулна.
  3. Нөгөө талхан дээр нь шарсан гахайн мах, улаан лооль, салат навчаа байрлуулна.
  4. Хайруулын тавганд маслоо хайлуулаад өндгөө хагалж хийнэ. Шарыг дутуу болгоод салат навчин дээрээ тавина.
  5. Хайлсан бяслагтай талхаа мөн давхарлаж тавиад таваглаад голоор нь хуваан сервислэнэ.

Sunday 12 April 2009

Цагаан сүүмстэй Дани котлет (frikadeller)



Орц:

котлетэнд

* хагас кг машиндсан мах
* 1 ш сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 зүсэм талхны гол, жижиглэсэн
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц
* тал стакан сүү
* ургамалын тос

Сүүмсэнд

* 200 мл крем
* 1 амны халбага тараг
* тал лимоны шүүс
* 1 амттаны халбага хуурсан гурил
* 1/4 амттаны халбага давс
* тал стакан гоньд, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Машиндсан мах, давс, перц, талхны гол, сүү, сонгиноо холиж нийцүүлнэ. Махнаасаа жоохонг таслаж аваад бөөрөнхийлнө.
  2. Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд тал бүрийг шаргалттаж болтол шарна.
  3. Сүүмснийхээ орцуудыг холиод нэг саванд хийж байнга хутган 1-2 минут буцалгана. Жижиглэн хэрчсэн гоньдоо нэмээд шарж бэлтгэсэн котлетныхаа хамтаар сервислэнэ.

Friday 10 April 2009

Ваниллинтай милкшэйк



Орц:

* 4 стакан ваниллинтай зайрмаг
* 2 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 8 амны халбага сахар
* 2 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод блендэрдэж нийцүүлнэ. Өндөр аяган аягалаад гуурстай сервислэнэ.
Зүүлт

* өтгөн болгомоор байвал сүүгээ хасах эсвэл 0.5-1 стакан зайрмаг нэмэх зэрэг арга хэмжээ авч болно.
* би сахаргүй л хийчихдэг юм. Эхлээд сахаргүй хийж үзээд бага багаар сахар нэм вкусандаа тааруулан ч болно.

Том хүний умдаан/ милкшэйк



Орц:

* 8-10 бөмбөлөг зайрмаг
* 30 мл цагаан шоколадны ликёр (white chocolate liqueur)
* 30 мл кофений ликёр (coffee liqueur)
* 30 мл бранди (brandy)
* хөөсрүүлсэн крем (Whipped cream)
* шоколад үрсэн

Бэлтгэх нь:
  1. Зайрмагаа дарснуудын хамтаар блендэртээ хийгээр нийцүүлнэ.
  2. Аягалаад хөөсрүүлсэн крем, шоколадаар чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 9 April 2009

Овъёосны жигнэмэг



Орц:

* 1 стакан сүү
* 2 стакан овъёос (oatmeal)
* тал стакан сахар (хүсвэл сахарын хэмжээгээр тоглож болно.)
* 1 амттаны халбага какао
* 1 амны халбага масло
* тал стакан хушига, нухсан
* 1 амттаны халбага (peanut butter)

Бэлтгэх нь:
  1. Овъёос хушиганаас бусад бүх орцоо холиод буцалгана. Буцлангуут галаа унтраагаад хушига овъёосоо нэмж нийцүүлнэ.
  2. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр бэлдмэлээсээ 1 амны халбага орчимыг асгаад хөргөөд хөргөгчинд агаар оруулдаггүй саванд хийж хадгална.
Зүүлт

* Хүсвэл элдэв хатаасан жимс жижиглэн хэрчээд нэмж болно.

Wednesday 8 April 2009

Ому будаа (Omu rice)




Oрц:

* 2 порц агшаасан цагаан будаа
* 1 ш тахианы цээжний цул мах, куб болгон хэрчсэн
* 1/2 сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага вандуй
* 2~3 амны халбага улаан лоолийн паст эсвэл кетчуп
* давс
* хар перц
* ургамалын тос
* 4 ш өндөг

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавганд багахан тос хийж халаана. Сонгиноо нэмээд тунгалаг болтол нь хуурна. Тахиагаа нэмээд давс перцээр амтлаад болтол нь хуурна. Вандуйгаа нэмнэ, нийцүүлэн хутгана. Кетчупээ нэмээд нийцүүлэн хутгаад давс перц нэмбэл нэмээд гал дээрээс авна.
  2. 2 өндөг хутгаад багахан тостой өөр нэг хайруулын тавганд хийнэ. Галаа зөөллөөд өндгийг гүйцэд болоогүй байхад будааныхаа талыг омлетны нэг талд тавиад омлетны нөгөө талыг будаан дээгүүр давуулан омлетны нөгөө үзүүртэй уулзуулна.
  3. Бэлэн болсон ому будаагаа болгоомжтой, гулсуулан таваглаад кетчупээр чимэглээд сервислэнэ.
Зүүлт

* орцоор нь тоглон өөрийн нэрийн омү будааг бэлтгэж болно.

Эх сурвалж

Tuesday 7 April 2009

Цагаан гааны цай


Орц:

* 5 см орчим цагаан гаа (ginseng)
* 4 стакан ус
* лимон (хүсвэл)
* зөгийн бал (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. 5 орчим см урттай цагаан гааг арилгаад нимгэлэн хэрчиж буцалж буй 4 стакан усанд хийж 15-20 минут чанана. Цагаан гааны цайг дангаар сервислэх бол халуунаар нь, зөгийн бал, лимон нэмж хүйтнээр нь сервислэнэ. Лимон, зөгийн балтай халуунаар нь сервислэж болно.
Цагаан гаатай, сармистай тураадаг цай

Орц:

* цагаан гааны цай
* 2-3 хумс сармис
* 1 амттаны халбага зөгийн бал
* 1 ш лимоны шүүс

Бэлтгэх нь:
  1. Хөргөж бэлтгэсэн цагаан гааны цайн дээрээ сармисаа нухаж хийнэ. Зөгийн бал лимоноор амтлаад хүйтнээр нь ууна.
Зүүлт:

* Цагаан гааны цай нь ханиад томуу эдгээх увьдастай.
* Сармистай цагаан гааны цайг Анжелина Жолие 2 ихэрээ төрүүлсэнийхээ дараах илүүдэл жингээс салахын тулд уудаг байжээ. Мэргэжилтэнгүүд өдөрт хоёроос илүү аягийг уухгүй байхыг зөвлөдөг байна.

Monday 6 April 2009

Сонгины салат


Орц:

* 2 ш сонгино (улаан байхгүй бол цагаан)
* 1 амттаны халбага сумак (Sumach), байвал
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* улаан чинжүү
* лимон
* давс

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад хагас цагирга хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Хэрчиж бэлтгэсэн сонгиноо гэмтээлгүйгээр давхар бүрийг нь салгана.
  2. Яншуйгаа нэмнэ.
  3. Сонгины бэлдмэлээ таглалгүйгээр 30 орчим минут амраана. 30 минутын дараа сумак нэмж холиод вкусандаа тааруулан давс, улаан перц, лимон зэргээр амтлаад сервислэнэ. Сонгины салат нь ихэнх төрлийн шарсан загастай зохицдог.

Saturday 4 April 2009

Ногоон сонгино тарих

За нэг ийм юм байна аа хүүхээ, аан гээд сонсож бай. Бөөрөнхий сонгиноор ногоон сонгино тарьдаг юм байна. Энэ талаар сар гаруйн өмнө нэтээс уншаад өөрөө туршиж үзэв, эхний ургацаа хураагаад ногоон омлет хийгээд идчихсэн бас ч үгүй. Гарнаас гар унах биш туршаад үзээрэй, хүүхээ.
Юуны түрүүнд хөргөгчнийхөө доод талыг ухаад нэг бөөрөнхий сонгино шилээд авчих эхлээд. Бага зэрэг ургачихсан байвал бүр ч сайн, хурдан ургана аа гэсэн үг. Нэг баренье-ий шилэнд ус хийчих. Шилэн дээрээ сонгиноо суулгахад үндэс нь усанд хүрэхүйц байхад л болно. Ус хийсэн шилэн дээрээ сонгиноо суулгачих. Эхний хэд хоногт сонгины үндэс ургаад бавайгаад эхлэнэ. Ус нь дундрахаар дүүргээд байхаа мартуузай. Ургаагүй сонгино тарьсан бол долоо хоногийн дараанаас соёолж эхлэнэ. Соёолж эхлэсэнээс хойш 3 орчим долоо хоногийн дараа ургацаа хураагаад (зөвхөн ургасан ногоон хэсгийг хайчилж аваад шараад, хуураад) идчихэнэ. Усыг нь нөхөөд ургуулаад байвал нэг бөөрөнхий сонгиноос нилээн хэдэн ногоон сонгино хураачихана гэж мэдээрэй.

Мөн ногоон сонгины сезон бол дэлгүүрээс үндэстэй нь худалаж авсан ногоон сонгиныхоо зөвхөн ногоон хэсгийг тайрч идээд цагаан хэсгийг үндэстэй нь үндэсийг нь далдрахуйц шороонд булж суулгахаар ногоон нй ургаад байдаг юм билээ. Амжилт

Зүүлт

* Сонгиноо бүтнээр нь усанд суулгана шүү.

Үүрхэн (Phyllo Nests)



Орц:

* нимгэн илдсэн гурил ( баклаваны гурил, Phyllo dough, fillo dough гэх нь бий.)
* канола тосон спрей эсвэл масло (хайлуулсан)
* нунтаг сахар (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 205 градуст халааж бэлтгэнэ. Нэг илдүүр гурил дэлгэж тавиад масло эсвэл спрей цацаж бэлтгэнэ. 2 гараараа 2 захаас барьж базаад, эргүүлэн 2 захыг уулзуулна. Эсвэл гурилаа дэлгэж тавиад багсны тусламжтайгаар хайлуулсан масло тараан түрхэнэ. 10 орчим см куб болгож хуваагаад 2-3 ширхэгээр давхарлан олон өнцөгт хэлбэрт оруулаад, тослож бэлтгэсэн маффингийн хэвэнд хийж болтол нь шарна. Ингэж бэлтгэсэн үүрээ тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээрээ тавиад шаргалтаж бэлэн болтол нь шарна.
Зүүлт

* Ингэж бэлтгэсэн үүрэн дээр нунтаг сахар (хүсвэл) цацаад элдэв mousse, зайрмаг бүр хөлдөөсөн тарагтай сервислэнэ. Цаашлабал амталгааны/нэг порц (individual) тарт, киш, пай, пицца зэргийг ийм маягаар бэлтгэж болно.

Эх сурвалж

Хуурсан мөөг (glaserede champignon)



Oрц:

* 1/2 кг мөөг
* 4 амны халбага чидун жимсны тос
* 1 хумс сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 ш ногоон сонгино жижиглэн хэрчсэн
* 1 стакан жижиглэн хэрчсэн яншуй
* 1 стакан жижиглэн хэрчсэн гоньд
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн basil
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг улаан перц

Бэлтгэх нь:
  1. Томхон хайруулын тавганд чидун жимний тосоо хийгээд халаана. Сармис, давс, перц, ногоон сонигиноо нэмээд 1-2 минут хуурна.
  2. Ишийг нь салгаар нимгэлэн хэрчсэн мөөгөө нэмээд 4-5 минут их гал дээр хуурна.
  3. Яншуй, гоньдоо нэмээд хутгаад таваглаад сервислэнэ.

Friday 3 April 2009

Шувууны үүр жигнэмэг (Bird's Nest Cookies)



Орц:

* 1 1/3 стакан кокос (flaked coconut)
* 250 гр масло эсвэл маргарин, зөөлрүүлсэн
* 1/2 стакан сахар
* 1 ш том өндөг
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан гурил
* 3/4 амттаны халбага давс
* 1 3/4 стакан M&M-н өндгөн хэлбэртэй сүүтэй шоколад(M&M'S Speckled Milk Chocolate Eggs)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ. Кокосоо тослоогүй тавцан дээр жигд асган тараагаад халаасан зуухандаа хийж хааяа хааяа хутган алтлаг шар (ойролцоогоор 25 минут) болгоно. Кокосоо гаргаад хөргөж бэлтгэнэ.
  2. Зуухаа 175 градуст тохируулна.
  3. Томхон саванд масло, сахараа холиод цагаан, хэмжээгээрээ 2 дахин их болтол хутгана. Өндөг, ваниллинаа нэмж нийцүүлнэ.
  4. Өөр нэгэн саванд гурил, давсаа холино. Масло сахарны бэлдмэл дээрээ нэмж нийцүүлнэ.
  5. Бэлэн болсон зуурмагнаасаа бага зэргийг таслаж аваад 3 орчим см диаметртэй бөмбөлөг болгоно. Хуурсан кокосонд өнхрүүлэн бүрнэ.
  6. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр хооронд нь 5 см зайтай байрлуулна, бөмбөлөгүүдээ. Бөмбөлөг бүрийн голд эрхий хуруугаараа зөөлөн дарж үүр хэлбэрт оруулна. Шаргалтаж болтол нь ойролцоогоор 12-14 минут жигнэнэ.
  7. Бэлэн болсон жигнэмэгүүдээ гаргаад хөргөөд өндгөө (шоколадаа) үүрэнд нь байрлуулаад сервислэнэ.
Зүүлт

* M&M жил бүр Улаан өндөгний баярт(Easter) зориулан өндгөн хэлбэртэй шоколад тусгайлан үйлдвэрлэдэг байна.
* Улаан өндөгний баяр нь Христийн шашины томхон баяр бөгөөд Good Friday-г дагах бүтэн сайнд тэмдэглэгддэг аж. Христийн шашны итгэл үнэмшилийн дагуу Христ үхээд 3 хоногийн дараа амилсан бөгөөд энэхүү баяр нь "Христ амилсаны баяр" юм.

Эх сурвалж

Wednesday 1 April 2009

Ногоон омлет




Орц:

* 2 ш өндөгний цагаан
* 1 ш өндөг
* 1 амны халбага масло
* 3 ш гоньд, жижиглэн хэрчсэн
* 2 ш ногоон сонгино, жижиглэн хэрсэн
* 2 ш яншуй
* 2-3 ш мөөг (хүсвэл), жижиглэн хэрчсэн
* нэг чимх давс
* нэг чимх сахар

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавгандаа маслоо хийгээд хайлуулна.
  2. Нэг аяганд өндгөө өндөгний цагаанаа холиж хутгана. Халааж бэлтгэсэн хайруулын тавгандаа хийгээд жижиглэн хэрчсэн жижиглэн хэрчсэн ногоонуудаа нэмнэ. Давс, сахараар амтлаад зөөлөн гал дээр болтол нь шарна. Бэлэн болсон омлетээ хуйлаад яншуйгаар чимэглээд сервислэнэ.