Thursday 31 January 2013

Молоко

Хуурай сүүгээр

Орц:

* 3/4 стакан сахар
* 1/2 стакан ус
* 1 стакан + 2 амны халбага хуурай сүү

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод гал дээр тавин хутгаж нийцүүлээд өтгөртөл нь 15-20 минут буцалгана.

Сүүгээр

Орц:

* 6 стакан сүү
* 5 амны халбага сахар

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ 60 орчим минут буцалгаж 60 хувийг нь ширгээнэ. Сахараа нэмээд өтгөртөл нь 15-20 минут буцалгана.

Monday 28 January 2013

Гахайн мах сам хорхойтой шарсан банш (pork and shrimp pot stickers)

Соусанд:

* 1/4 стакан цуу
* 3 амны халбага будааны цуу (rice vinegar)
* 1 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага сармисны нухаш
* 1 амттаны халбага арилгаад үрсэн цагаан гаа
* 1/2 амттаны халбага sesame oil

Шанзанд:

* 225 гр кимчиний байцаа, навчуудыг аваад жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага давс
* 225 гр гахайн татсан мах
* 225 гр сам хорхой, арилгаад цэвэрлээд угаагаад жижиглэн хэрчсэн
* 2 ш ногоон сонгино жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага цуу
* 2 амны халбага будааны дарс эсвэл шерри (rice wine эсвэл dry sherry)
* 1 амттаны халбага үрсэн цагаан гаа
* 1 амны халбага sesame oil
* 1 амттаны халбага нунтаг сахар
* 1/4 амттаны халбага нунтаг хар перц
* 1 ш том өндөг

Шарахад

* 36 ш баншны гурил
* 6 амны халбага ургамалын тос
* 3/4 стакан ус

Бэлтгэх нь:

  1. Соусныхаа бүх орцыг холиод хэрэглтэлээ хөргөгчинд хадгална. 
  2.  Шанзанд: Жижиглэн хэрчсэн байцаан дээрээ давсаа нэмээд гоймонгын шүүлтүүрэнд 10 орчим минут амраана. 10 минутын дараа байцаагаа базаад бусад шанзны орцуудтайгаа холиж нийцүүлнэ.
  3. Шарах: Баншаа (нэг баншинд нэг амны халбага шанз байхаар) чимхээд 2 амны халбага тос хийж халаасан тагтай хайруулын тавганд хийнэ.
  4. Доод талыг нь шаргалттал 2-3 минут шараад 1/4 стакан ус нэмнэ. Галаа багасгаад таглаад усыг нь ширгэж баншаа болтол дахин 5-6 минут шарна.
  5. Бүх баншаа дуустал шарах үйлдлийг дахин 2 удаа давтаад таваглаад халуунаар нь соустай сервислэнэ.
Эх сурвалж

Friday 25 January 2013

Бүхэл үрийн гурилтай алимтай маффин

Орц: 12 ш

* 1 стакан бүхэл үрийн гурил (whole wheat flour)
* 1 стакан цагаан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч гурил
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 1 амны халбага синнамон
* 1/2 стакан масло, өрөөний темпратурт
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/2 стакан бор сахар (dark brown sugar)
* 1 ш том өндөг
* 1 стакан buttermilk эсвэл тараг
* 2 том алим, арилгаад хэрчсэн

Бэлтгэх нь
  1. Зуухаа 230 градуст халаана. Хэвнүүдээ маслодоод хуурай гурил цацаж бэлтгэнэ.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, хүнсний сода, давс, синнамоноо нэг саванд холино.
  3. Өөр нэг саванд маслоо нунтаг сахар мөн 1/4 стакан бор сахартайгаа холиод хөөсөртөл нь хутгана. Өндгөө нэмээд нийцүүлнэ. Таргаа нэмж хутгана. Хэт их хутгавал ээдэх аюултай. 
  4. Хуурай орцоо бага багаар нэмээд нийцүүлнэ. Хэрчсэн алимаа нэмнэ.
  5. Бэлтгэсэн хэвнүүд рүүгээ зуурмагаа тэнцүү хуваан хийгээд хадгалсан 1/4 стакан бор цахараа дээр нь цацна. 
  6. Халаасан зуухандаа хийн 10 минут жигнээд галаа 205 болгож багасгаад дахин 5-10 минут жигнэнэ. Болсон маффингуудаа зуухнаас гаргаад хэвэнд нь 5 минут хөргөөд хэвнээс нь гарган гүйцэд хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж

Wednesday 23 January 2013

Шанхай бууз (Shangai soup dumplings)

Орц:
Шөлөнд:

* 10 стакан нэмэх нь 3 амны халбага ус
* 1-1.5 кг тахианы цул мах
* 70 гр Хятад маягаар бэлтгэсэн гахайн утсан мах (Chinese-style cured smoked ham эсвэл Smithfield ham), 4 хувааж бэлтгэсэн
* 3/4 стакан хэрчиж бэлтгэсэн ногоон сонгино (цагаан хэсгүүд нь)
* 3 см цагаан гаа, арилгасан
* 1 ш бүтнээр нь хатаасан шитаки мөөг (shiitake mushroom)
* 1 том хумс сармис

* 1 амны халбага цуу
* 2 амттаны халбага Хятад будааны цуу (Shaoxing wine)
* 1 амны халбага желатин


Соусанд
:
* 1 стакан хар цуу (black vinegar)
* 6 амны халбага цуу
* 2 амны халбага шүдэнзний модны зузаантай хэрчиж бэлтгэсэн цагаан гаа

Шанз
анд:
* Хагас кг гахайн машиндсан мах
* 100 гр арилгаад судсыг нь авч цэвэрлээд жижиглэн хэрчсэн сам хорхой
* 1/3 стакан жижиглэн хэрчсэн ногоон сонгино (цагаан хэсэг нь)
* 3 амны халбага сахар
* 2 амны халбага цуу
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн

* 3/4 амттаны халбага сахар
* 1/2 амттаны халбага нунтаг хар перц
* 1/2 амттаны халбага арилгаад үрсэн цагаан гаа
* 1/2 амттаны халбага Shaoxing wine (Хятад будааны дарс)
* 1/4 амттаны халбага seasame-н тос


* 75 ш баншны гурил
* 1 том кимчины байцаа (Napa cabbage)


Бэлтгэх нь:

  1. 10 стакан усандаа желатинаас бусад бүх шөлний орцоо хийгээд тахианы махыг бутарж унаж эхэлтэл 2 цаг 30 минут орчим буцалгана. 
  2. Шөлөө шүүгээд өтгөнүүдийг нь хаяад шингэнээ дахин 35 орчим буцалган 2 стакан болтол ширгээнэ. Давс, перц нэмж амтлана. 3 амны халбага усандаа желатинаа хийж хутгана. Шөлөө нэмээд желатинаа хайлуулна. 
  3. 1 стакан жанг, 6 амны халбага цуу, 2 амны халбага савхлан хэрчсэн цагаан гаатай холиод соусаа бэлтгэнэ. 
  4. Шанзны бүх орцоо холиж нийцүүлнэ. Царцаасан желатинаа жижиглэн хэрчээд шанз руугаа нэмнэ. 
  5. Буузны гуриландаа гурил дутамд 2-3 желатин орохуйц мах шанз хийгээд чимхэнэ. 
  6. Жигнүүр дээрээ байцааны навчнуудаа дэвсэж бэлтгэнэ. Байцаан дээрээ буузнуудаа хооронд нь багахан зайтай өрж бэлтгэнэ. Жигнүүрнийхээ доор багахан ус хийгээд халаана.
  7. Буцалсан усан дээрээ жигнүүртэй буузаа тавиад болтол нь 12-15 минут жигнэнэ. Буузаа бэлтгэсэн соустайгаа сервислэнэ.

Эх сурвалж

Monday 21 January 2013

Рум дарсны соус зайрмагтай шарсан ананас

Орц

* 1 ш ананас
* цацдаг тос
* 2 амттаны халбага масло
* 1/4 стакан бор сахар
* 1/4 стакан рум дарс
* 500гр ваниллинтай зайрмаг

Бэлтгэх нь
  1. Ананасаа дээд доод хэсгий нь авч бэлтгэнэ. Арилгаад 8 цагираг болгож хэрчинэ. Цагирагануудыхаа голыг авна.
  2. Грилээ халаагаад цацдаг тос цацаад цагирагануудаа байрлуулна. Тал бүрийг нь 2-3 минут шарна.
  3. Хайруулын тавганд масло сахар румаа холиод бага гал дээр сахар хайлж соус өтгөртөл 2 орчим минут буцалгана. 
  4. Шаран ананасаа таваг руу гаргаад нэг бөмбөлөг зайрмаг тавиад зайрмаган дээрээ 2 амттаны халбага бэлтгэсэн соуснаасаа асгаад сервислэнэ.
 Эх сурвалж

Thursday 17 January 2013

Нухдаггүй бүхэл үрийн гурилан талх


Орц

* 3 стакан бүлээн ус
* 1 амны халбага дрожж
* 1 амны халбага сахар
* 1 амны халбага давс
* 1 амны халбага цагаан цуу
* 1 амны халбага чидун жимсний тос
* 3 стакан цагаан гурил
* 2.5 стакан бүхэл үрийн гурил

Бэлтгэх нь
  1. Бүлээн усандаа дрожж сахараа хийгээд 5 минут байлгана.
  2. Оливийн тос, цуу, давсаа нэмнэ. Модон халбагаар хутгаж нийцүүлнэ. 
  3. Гурилаа нэг нэг стаканаар нэмээд нэмэх бүрдээ модон халбагаар нийцтэл нь хутгана, Бүхэл үрийн гурилаа мөн нэг нэг стаканаар нэмнэ. Талхны зуурмагаа дулаан газар тавин 2 дахин их болж хөөтөл нь 30-40 минут хөөлгөнө.
  4. 2 талхны хэв тослож бэлтгэнэ. Хөөсөн зуурмагаа гараа оролцуулалгүйгээр 2 хуваагаад (хутга эсвэл хусуур ашиглан)  тослож бэлтгэсэн хэвэндээ хийнэ.
  5. 180 градуст халаасан зууханд хэвэндээ хийсэн талхны бэлмэлээ хийгээд болж шаргалттал нь 50-60 минут шарна. 
  6. Болсон талхаа гаргаад хэвэнд нь минут байлгаж хергеед хэвнээс нь гарган дахин 10 минут хөргөнө. Хөрсөн талхаа зүсээд сервислэнэ.

Friday 11 January 2013

Согтуу БАМБАРУУШ

Орц:

* 2 уут Харибо резинен чихэр
* 500 мл архи
* 1 лааз жүүс

Бэлтгэх нь:
  1. Чихэрээ агаар нэвтрүүлдэггүй таглаатай саванд хийнэ.
  2. Архиа нэмнэ.Таглаад хөргөгчиндөө хийн чихрүүд архийг шингээн хөөтөл өдөрт нэг удаа сэгсрэн хөргөгчиндөө байлгана.
  3. Архиа гүйцэд шимсэн баавгайнууд дээрээ лаазтай жүүсээ нэмнэ. Мөн шимж дуустал нь таглаад хөргөгчинд дахин 1-2 хонуулна.
* 3 дахь үйлдэлийг хүсвэл алгасаж болно.
* Элдэв жимсний амттай архи хэрэглэж болно.
* Согтуу баавгайнууд цэлцгэр болсон  байдаг.