Sunday 28 October 2012

Улаан лоолийн зутан шөл (tomato soup en croute)


Орц:

* 1.150 кг гүйцэд боловсорсон улаан лооль
* 1/2 стакан масло
* 225 гр цагаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 6 хумс сармис
* 1/4 стакан улаан лоолийн паст
* 1 ш лаврын навч
* 1/2 амны халбага бөөрөнхий хар перц (peppercorns)
* 1 амттаны халбага ганга (thyme)
* 4 стакан крем (heavy cream)
* 1 амны халбага масло
* давс
* 1/2 амттаны халбага цагаан перц (white pepper)
* 450 гр мянган давхар гурил (puff pastry)
* 1 ш өндөг
Бэлтгэх нь:

  1. Томхон саванд ½ стакан маслоо хийн хайлуулна. Сонгино, сармис, ганга, лаврын навч, бөөрөнхий перцээ нэмээд таглан 5 минут хуурна.
  2. Улаан лоолийн пастаа нэмээд хэсэг хуурч багахан борлуулаад жижиглэн хэрчсэн улаан лоолио нэмнэ. Хэрэгтэй гэж үзвэл багахан ус нэмнэ.
  3. Таглаад зөөлөн гал дээр улаан лооль сонгинийг болтол 30-40 минут буцалгана. Болсон шөлөө блендэрдэж зутан болгоно.
  4. Крем, давс, цагаан перц, маслоо нэмж амтлаад шөлөө буцалгаад галаа унтраан 2 орчим цаг хөргөн амтуудыг нийцэх боломж олгоно.
  5. Хөргөдөн шөлөө 6 аяганд тэнцүү хуваан хийнэ. Мянган давхар гурилаа гэсгээд 0.65 см зузаантай илдэж бэлтгэнэ. Нимгэлсэн гурилан дээрээ аягаан хөмрүүлэн тавиад аяганы амсараас 1 орчим см гадуур зүсч бэлтгэнэ.
  6. Өндгөө 1 амны халбага уста холиж egg wash бэлтгээд багс ашиглан өндөгний бэлдмэлээ зүсч бэлтгэсэн гурилныхаа нэг талд түрхэж бэлтгэнэ. Өндөг түрхсэн талаа доош нь харуулан аягаа хучин дээр нь байлуулна. Аяган дээрээ байрлуулсан гурилаа аяган дотрох шөлөндөө хүргэхгүйгээр татаж байрлуулах хэрэгтэй.
  7. Зуухаа 230 градуст халаана. Үлдсэн өндөгний бэлдмэлээ гурилны дээд талд гурилаа цөмлөлгүйгээр багсны тусламжтайгаар зөөлөн түрхэж өгнө. Ингэж бэлтгэсэн шөлөө тавцан дээр тавин халаасан зуухандаа хийн шөлийг халж мянган давхар гурилыг болж шаргалттал 10-15 минут байлгаад гарган халуунаар нь сервислэнэ.

Thursday 25 October 2012

Easy Mexican Casserole



Орц:

* 450 гр машиндсан мах (lean ground beef)
* 2 стакан салса (salsa)
* 450 гр чили буурцаг, шүүсэн (chili beans)
* 3 стакан тортияа чипс, бяцалсан (tortilla chips)
* 2 стакан цөцгий (sour cream)
* 60 гр хэрчсэн хар чидун жимс (black olives)
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн ногоон сонгино
* 1/2 стакан жижиглэн хэрсэн улаан лоолй
* 2 стакан үрсэн чеддар бяслаг (Cheddar cheese)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Томхон хайруулын тавганд машиндсан махаа хийгээд борлуулж хуурна. Салсагаа нэмээд галаа багасгаад 20 минут таглана. Шингэнийг ууршихаар буурцгаа нэмнэ.
  3. 22x33 харьцаатай хэвийг тослож бэлтгэнэ. Бяцалсан чипсээ тараана. Үхрийн махаа тарааж тавиад цөцгий, чидун жимсээ эцэст нь бяслагаа давхрага маягаар тараан тавина.
  4. Халаасан зуухандаа хийн бяслагийг хайлтал 30 минут шараад гаргаад таваглаад сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 23 October 2012

Бүтнээр нь шарсан тахиа



Орц:

* 1 бүтэн тахиа
* 4 амны халбага масло
* 1 ш сонгино
* 2 ш том лууван
* сайн чанарын ургамалын эсвэл чидун жимсний тос
* давс

Бэлтгэх нь:
  1. Тахиагаа угаагаад арчин хатааж бэлтгэнэ. Тахиагаа уяж бэлтгэнэ.
  2. Давсаа дотор гадаргүй цацаж амтлана.
  3. Хайлуулсан маслоо дотно гаднагүй түрхэж өгнө. Ингэж бэлтгэсэн тахиагаа тавцан дээр байрлуулаан сонгино луувангаа томовтор хэрчин хажуугаар нь зулна. Давс цацаж ногоогоо амтлана.
  4.  Зуухаа 220 градуст халаана. Халсан зуухандаа тавцангаа хийгээд 15 минут шарсаны дараа нэг бөөрий нь дээш нь харуулан 5 минут нэмж шараад дахин нөгөө тийш нь эргүүлэн дахин нэмж 5 минут шарна. Нийт 25 минутын дараа галаа 160 хэм болгож буулгана.
  5. Үлдсэн маслон дээрээ тос нэмээд гал тогооны багсаар байн байн түрхэж өгнө. 
  6. Аажимдаа түрхэх гэж бэлтгэсэн масло дуусахаар тахианаас ялгарсан шүүсээ 10 минут дутамд тахиагаа шүүсээр бүрж сэргээгээд нэмж 1 цаг шарна.

Wednesday 17 October 2012

Шоколадтай кекс


8 хүний порц:

* 150 гр арилгаж цэвэрлэсэн буйлсны самар (almonds)
* 150 гр арилгаж цэвэрлэсэн хушга (walnuts)
* 300 гр хүнсний шоколад (70%-тай)
* Хоолны халбага нунтаг какоа
* 255 гр зөөхий
* 100 гр нунтаг бор сахар

Бэлтгэх нь

  1. Шарах шүүгээг 190С хүртэл урьдчилан халаана. 
  2. Торт хийх савныхаа ёроолыг маслоор тослоод, 20 -25см-ийн радиустай бөөрөнхий сууринд түлэгддэггүй, тос нэвчдэггүй цаас дэвсээд зах хэсгээр нь гурил цацаж өгнө.
  3. Самарнуудаа миксерт хийж ширхэггүй болтол нь нунтаглаад, шоколад болон какаогаа үргэлжлүүлэн хийж, жигдэртэл нь 30 секунд орчим хутгана. Зуурмагаа тусад нь өөр саванд хийнэ.
  4. Миксерт нунтаг мөсөн чихэр болон масло хийж хөөсөртөл нь хутгана. Тэгээд өндөгний шараа нэг нэгээр нь хийж хутгаад, дараа нь самар, шоколадаа хийгээд гар хутгуураар бас дахин хутгана.
  5. Өөр нэг саванд өндөгний цагааныг чимх давстай хийж задарч хөөсөртөл нь хутгана. Тэгээд өндөгнийхөө цагааныг шоколад, самар, маслотойгоо маш зөөлхөн хутгана. Хөөсөрсөн өндөгний цагаанаа задрахаас сэрэмжил. Хольж дуусаад жигнэх савандаа хийж, шарах шүүгээндээ 1 цаг орчим болгоно. Болсон эсэхийг шалгахын тулд шүдний чигчлүүрийг зоогоод 5 секунд орчим байлгаад авахад, чигчлүүр цэвэрхэн, наалдацгүй байвал болсон гэж үзнэ. Энэ торттой, хөөсрүүлсэн зөөхий болон мөхөөлдөс маш сайхан зохицдог.

Sunday 14 October 2012

Залхуу халуун шоколад

Орц

* 1 стакан сүү
* 1 1/2-2 амны халбага Nutella

Бэлтгэх нь
  1.  Сүүгээ хөөрүүлээд нутеллагаа нэмнэ, Хайлуулаад хүсвэл хөөсрүүлсэн крем, marshmallow-р чимэглэнэ.
Эх сурвалж

Thursday 11 October 2012

Утсан яргай загас, кремтэй блини(Smoked Salmon with Creme Fraiche Blinis)

Орц:

* 1 уут утсан яргай загас (smoked salmon)
* цөцгий
* 1 шил capers
* 1 уут блини, жижиг панкек (12 ш)
* 3 ш чанасан өндөг
* 1 ш жижиг цагаан сонгино

Бэлтгэх нь

  1. Блини болгон дээр бага хэмжээний цөцгий түрхэж өгнө. 
  2. Жижиглэн хэрчсэн өндөг, сонгиноо тараан тавиж өгнө, Байгаа бол капер тавина.
  3. Эцэст нь дээр нь утсан яргай загасны махнаасаа цуулж тавина.

Monday 8 October 2012

Өндөгтэй шөл (Egg drop soup)

Орц

* 3 өндөгний шаэ
* 4 стакан шөл, үхэр тахиа эсвэл ногооны тунгалаг шөл
* 1 чимх нунтаг перц
* 1 чимх хатаасан сармис

Бэлтгэх нь
    1. Шөлөө буцалгана. Галаа багасгаад өндөгний шараа хутгаж байгаад бага багаар нэмж нэмж байхдаа байнга хутгана. Шөлөө 2 минут дахин буцалгаад таваглан сервислэнэ.

    Friday 5 October 2012

    Зууханд бэлтгэсэн хялбар барбекү


    Oрц:

    * 3/4 стакан барбекү соус (barbecue sauce)
    * 3/4 стакан зөгийн бал
    * 1/2 стакан кетчуп
    * 1 ш сонгино, жижиглэн хэрчсэн
    * 4 ш ясгүй, арьсгүй тахианы цээжний тал

    Бэлтгэх нь:
    1. Зуухаа 200 градуст халаана.
    2. Дунд зэргийн саванд зөгийн бал, барбекү соус, кетчуп жижиглэн хэрчсэн сонгиноо холин нийцүүлнэ. 22x33 см хэвэнд тахиагаа байрлуулна. Тавиан дээрээ соусаа нэмээд саваа таглана эсвэл мөнгөн цаасаар ороож өгнө.
    3. 200 градуст халаасан зуухандаа тахиагаа хийгээд тахиаг болтол ойролцоогоор 45 минут шарна. Сүүлийн 5-7 минутанд таглааг эсвэл бүрсэн мөнгөн цаасаа авч тахиаг шаргалтуулна.
    Эх сурвалж

    Wednesday 3 October 2012

    Төмстэй шөл (potato soup)


    Орц:

    * 1 амны халбага хатаасан basil
    * 4 амны халбага масло
    * 2 стакан хэрчсэн утсан гоуда бяслаг (shredded smoked Gouda cheese)
    * 6 ш жижиг улаан төмс шоо хэлбэртэй болгож хэрчсэн
    * 2 ш лууван шоо хэлбэртэй болгож хэрчсэн
    * 2 ш celery stalks шоон хэлбэртэй хэрчсэн
    * 1 ш сонгино, жижиглэн хэршсэн
    * 2 хумс сармис, бяцлаад жижглэн хэрчсэн
    * 2 стакан сүүн крем
    * 6 стакан тахианы тунгалаг шөл
    Бэлтгэх нь:

    1. Томхон саванд маслоо хийн хайлуулна. Сонгино, celery, луувангаа нэмээд сонгинийг тунгалаг болтол хуурна. Сармис, basil-ээ нэмээд дахин 3 минут хурна. Төмсөө нэмээд дахин 3 минут хурна.
    2. 6 стакан тахианы тунгалаг шөлөө нэмээд 20 минут буцалгана. Хайруулийн тавганд 4 амны халбага масло хайлуулаад 4 амны халбага гурил нэмж 5 орчим минут хутгангаа хуурч blonde roux (Шөлөө өтгөрүүлэхийн тулд) бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн roux-г шөл рүүгээ нэмж хутгангаа нийцүүлнэ.
    3. Хэдэн минут дахин буцалгаж шөлөө жоохон өтгөрүүлээд кремээ нэмнэ. Хутгаж нийцүүлээд 20 минут буцалгана.
    4. Бяслагаа нэмж хутгаад бяслагаа хайлангуут шөлөө давс перцээр амтлаад таваглаад сервислэнэ.